Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 


Г.Б, Р.Н нарт холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ш.Б даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Г.Б, Р.Н,
Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д, шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Г.Б, Р.Н нарт холбогдох эрүүгийн 2316000400083 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:  

Ж овгийн Г.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... инженер мэргэжилтэй, тус аймгийн ...................-т ........... ажилтай, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ............... сумын ....... баг .......... хотхон ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЭ............... регистрийн дугаартай, 

Ж овгийн Р.Н нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............ сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... их эмч мэргэжилтэй, тус аймгийн .......... өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан, одоо тус аймгийн ................-ын ............... ажилтай, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ................ сумын ...... баг ... -р байр ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ.............. регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б-ы Говь-Алтай аймгийн ....................... газрын ..............-ийн үүргийнхээ дагуу 4-017/070 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг тарвагыг аймгийн .......... өвчин судлалын төвд устгуулсан мэтээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж, уг актад .......... өвчин судлалын тархвар судлалын их эмч Т.М-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан, мөн тухайн эд мөрийн баримт буюу 10 ширхэг тарвагыг өөртөө завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх”, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэргүүдэд хамааруулан,
шүүгдэгч Р.Н-ын Говь-Алтай аймгийн ..........-ын өвчин судлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа тухайн байгууллагын чиг үүргийн дагуу огт хийгдээгүй ажил буюу 04-017/070 дугаартай зөрчлийн хэрэг дээр холбогдогч Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг .......... өвчин судлалын төвд устгасан гэсэн агуулгатай 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг аймгийн ............... газарт хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамааруулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  

Шүүгдэгч Ж овогт Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж овогт Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн ............. сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нийт эдлэх торгох ялын хэмжээг 10,800 (арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан 10,800 (арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Н-т тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Н-ын цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 3 хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч Г.Б-ы цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн 1 хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон, нийт 90 (ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 (ерэн мянга) төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас тус тус хасч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Г.Б-ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг буюу М-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг.
Харин Г.Б-ыг шийтгэх тогтоолд дурдсанаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын эхэн үе орчимд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхдээ хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвагыг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан өөртөө завшсан нь битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна гэжээ. Анхан шатны шүүх Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлж, шийдвэр дүгнэлт гаргаагүй, хийсвэр байдлаар дүгнэлт хийж хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар гэм буруутайд тооцож байгаа нь тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн. Мөн тус хэргийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ДШМ/06 дугаар магадлалаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Мөн өмгөөлөгч Ж.Д-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх давж заалдах журмаар шийдвэрлэсэн үндэслэл дээр дүгнэлт хийгээгүй.
Анхан шатны шүүх шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй хэргийг бодит байдалд нийцүүлж дүгнэлт шийдвэр гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтийг шийдвэрлээгүй байх тул хүчингүй болгож, Г.Б-ы эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гардаж аваад давж заалдах гомдол гаргаж байна. Р.Н нь Говь-Алтай аймгийн ..........-ын өвчин судлалын даргын албан тушаалыг хашиж байхдаа ............ газрын дарга С-ын .............. газар татан буугдаж байгаатай холбоотой Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн улмаас хураагдсан 10 тарвага устгасан гэсэн бичиг хэрэгтэй байна гэсэн гуйлтын улмаас албан бичиг хийж өгсөн үйл явдал болсон. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Р.Н-ыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Р.Н-ын санаа зорилгын хувьд урьд хийгдсэн ажилд холбогдуулан .............. газар татан буугдсантай холбоотой нөхөн материал авч байна гэж ойлгож тухайн асуудлыг нягталж үзэлгүйгээр албан бичиг өгч байгаа үйлдэл нь шууд санаатай албаны эсрэг, өөртөө болон бусдад, давуу байдал олгож байгаа үйлдэл биш бөгөөд нягталж хянаж бусдаас асуулгүйгээр албан бичиг хийж өгсөн асуудал юм. Энэхүү үйлдэл нь албан үүрэгтээ хайнга хандаж байгаа үйлдэл бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл юм. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Р.Н-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялуудыг нэмж нийт эдлэх торгох ялын хэмжээг 10,800 (арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан 10,800 (арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 (арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.  

3. Эрх зүйн дүгнэлт, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний тухайд.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдлыг тусгахаар;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэлд шүүгдэгчийн гэм бурууг нотлож байгаа нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгахаар,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хийхээр заасан байна.

4. Давж заалдах гомдлын тухайд.

Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д: “...Анхан шатны шүүх шийдвэртээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй хэргийг бодит байдалд нийцүүлж дүгнэлт шийдвэр гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтийг шийдвэрлээгүй байх тул хүчингүй болгож, Г.Б-ы эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.   

Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А: “...Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Р.Н-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

5. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

6. Хэргийн үйл баримт бодитой бүрэн гүйцэт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б нь тус аймгийн ................. газрын дарга С-ын хэлснээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж буй тул уг хүнийг тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх асуудлыг шалган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Д, шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.А нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Р.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б 

                         ШҮҮГЧИД                             Ж.Б

                                                                             Ц.О