Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 31

 

 

Р.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15*******/ШШ2021/004*******6 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, ******* сум, Хайрхан багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар дунд сургууль /РД:90677*******6/-д  холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн Сургалтын менежер Р.*******г ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай, мөн өдрийн Б/21 дугаартай Р.*******г ажилд томилох тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие нь 1990 онд Архангай багшийн сургуулийг Бага ангийн багш мэргэжил эзэмшсэн. 2005 онд Архангай аймаг дахь багшийн коллежийг Бага ангийн сурган, сэтгэл судлал мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2015 онд Ховд их сургуулийг боловсрол судлалын ухааны Магистрын зэрэг хамгаалсан. Улмаар анх Дарви сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 8дугаар сарын *******1-ний өдрийн №05 тоот тушаалаар... Дарви сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. Ховд аймгийн ******* сумын ******* дугаар 10 жилийн захирлын 2002 оны 09 сарын 02-ны өдрийн №29 тоот тушаалаар... Ховд аймгийн ******* сумын ******* дугаар 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Б/4******* дугаартай тушаалаар Сургалтын менежерийн ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. 2020 оны 09 сарын 0*******-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Боловсролын салбарт тасралтгүй *******1 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа өөрөө болон шавь нартайгаа сургуулиа төлөөлөн олон уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлдэг байсан. Мөн сургалтаараа ч даасан ангиуд маань ямагт тэргүүний анги хамт олон байсаар ирсэн. Монгол Улсын зөвлөх багш, мөн төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсан нь миний ажлын амжилтыг төр засаг үнэлж дүгнэснийх билээ. 201******* оноос хойш Монгол Улсын зөвлөх багшаар ажиллаж байна. Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай Сургалтын менежер Р.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал болон Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/21 дугаартай Р.*******г ажилд томилох тухай тушаалд... Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлж, ажилд томилсоныг... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын *******-ны өдрийн ************** дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолдын 15-д Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана... гэжээ. Гэтэл Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай Сургалтын менежер Р.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал болон болон Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/21 дугаартай Р.*******г ажилд томилох тухай гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй. Миний Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/21 дугаартай Р.*******г ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын Гурав дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговрын зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Р.*******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд холбогдох иргэний хэргийн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Р.******* нь 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тус сургуулийн Бага ангийн Сургалтын менежерээр ажилласан.

Ажиллаж байх хугацаанд нь түүний удирдсан бага ангийн багш нараас удаа дараа санал хүсэлт сургуулийн захиргаанд ирж байсан. Р.******* нь хамт олонтойгоо баг болж ажиллах, удирдан чиглүүлэх чадвар муутай, ажилдаа болон хамт олондоо хандах харилцаа хандлага мээтай, багшийн ёс зүйг баримталдаггүй, өөрийн удирдлагад байх бага ангийн багш, ажилтнуудад дарамт үзүүлдэг талаарх гомдлууд байнга ирж байсан учраас сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, Р.*******г багшийн ёс зүйг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан.

Р.*******гийн талаар багш нараас удаа дараа гомдол ирсэн тул 2021 оны ******* дугаар сард Захирлын зөвлөл хуралдаж, хуралд гомдол гаргасан бага ангийн 17 багшийг оролцуулан санал хүсэлтийг нь сонсож, ярилцаж, зөвлөлийн хурлын шийдвэрээр Р.*******г сургалтын менежерийн ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн сурах орчныг бүрдүүлж, суурь мэдлэг олгох, хүмүүжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Р.******* нь сурагчдын дэргэд багш нарыг хараах, доромжлох зэргээр авирладаг нь эрдэм сургаж буй багшаа эрхэм хүн хэмээн хүндэлдэг бага насны хүүхдүүдийн хувьд хүмүүжлийн асар их сөрөг нөлөөллийг бий болгодог. Р.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15*******/ШШ2021/004*******6 дугаар шийдвэрээр:” 1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 2021 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай Сургалтын менежер Р.*******г ажлаас чөлөөлөх тухай, мөн өдрийн Б/21 дугаартай Р.*******г ажилд томилох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.*******г урьд эрхэлж байсан тус сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас цалин хөлсний зөрүү **************6,728 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгож, *******. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн 2021 оны 0******* дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн 1, 2, ******* дахь нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай  гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч нь бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т заасныг тушаалдаа баримталсан хэдий боловч ямар шалтгаан үндэслэлээр Р.*******г томилж, чөлөөлж байгаа нь ойлгомжгүй болжээ. Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, хөдөлмөрийн болон бусад хуулийг нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг өөрчлөх болсон үндэслэлээ тайлбараар гаргаж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2-т зааснаар хариуцагчийн тайлбар нотлох баримтаар үнэлэгдэх атал хариуцагчийн тайлбарт дурдсан асуудлын талаар нэхэмжлэгч талаас тодруулахгүйгээр дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Р.******* нь Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 2021 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай “Сургалтын менежер Р.*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн өдрийн Б/21 дугаартай ”Р.*******г ажилд томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Р.******* нь хамт олонтойгоо баг болж ажиллах, удирдан чиглүүлэх чадвар муутай, ажилдаа болон хамт олондоо хандах харилцаа хандлага муутай, багшийн ёс зүй баримталдаггүй, өөрийн удирдлагад байх бага ангийн багш, ажилтнуудад дарамт үзүүлдэг талаарх гомдлууд байнга ирж байсан учраас сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, Р.*******г багшийн ёс зүй зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. 2021 оны ******* дугаар сард захирлын зөвлөл хуралдаж, гомдол гаргасан бага ангийн 17 багшийг оролцуулан санал хүсэлтийг нь сонсож, ярилцаж, зөвлөлийн хурлын шийдвэрээр Р.*******г ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Р.******* нь сурагчдын дэргэд багш нарыг хараах, доромжлох зэргээр авирладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтууд гаргаж өгнө” гэж тайлбарлажээ.

            Шүүх нэхэмжлэгч Р.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Нэхэмжлэгч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч мэтгэлцсэн боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа дурдсан үйл баримтын талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

            Мөн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг” шүүх хүлээн авч  нэг удаа хойшлуулсан байх бөгөөд дахин 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд Улаанбаатар хотод аль шүүхэд хэнд холбогдох шүүх хуралдаан давхардсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзнэ.

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.******* дахь хэсэгт заасан “...хэргийг үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд анхан шатны шүүх мөн зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох” боломжоор хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хууль зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15*******/ШШ2021/004*******6 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                          С.ӨМИРБЕК

                                                                      

                                                                                        М.НЯМБАЯР