2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01041

 

  

 

 

 

 

 

 

 

2025 02 05

191/ШШ2025/01041

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, , хаягт оршин суух Б овогт Тын Ө /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21 103 560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн Т.Өы хүсэлтээр 2023.07.06-ны өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 13 377 225 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор 90 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2023.10.04-ны өдөр дууссан. Т.Ө нь өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр төлөөгүй, зээлийн хүүнд 300 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш олон удаа холбоо барьсан боловч удалгүй төлнө гэж худал хэлж аргацаасаар өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн төлбөр болох 13 377 225 төгрөг, төлөөгүй 11 сарын хүү 7 726 334 төгрөг, нийт 21 103 560 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 263 470 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгч төлөөлөгч буюу компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 21 103 560 төгрөгөөс 8 603 560 төгрөгөөс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 500 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Өд холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б миний бие нь Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас зээлсэн 16 000 000 төгрөгөөс 3 500 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 12 500 000 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг 2025.02.10-ны өдрийн дотор өгнө. Үлдэгдэл 3 000 000 төгрөгийг 2025.03.10-ны өдрийн дотор төлнө. Үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 2025.04.10-наас 2025.08.10-ны өдөр хүртэл сард 500 000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Өд холбогдох 21 103 560 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь нэхэмжпэлийн шаардлага болох 21 103 560 төгрөгөөс 8 603 560 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.

2.Хариуцагч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025.02.10-ны өдөр 7 000 000 төгрөгийг, 2025.03.10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 500 000 төгрөгөөр тус тус төлнө.

3.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг гадны дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөөд хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК, Т.Ө нарын 2023.07.06-ны өдөр байгуулсан дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Т.Өы иргэний үнэмлэхийн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024.07.01-ний өдрийн 20ё 2-3 /3683 дугаартай албан бичиг зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Т.Өд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 21 103 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 21 103 560 төгрөгөөс 8 603 560 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.02.10-ны өдрийн дотор 7 000 000 төгрөгийг, 2025.03.10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 500 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 470 төгрөгийн 131 735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 131 735 төгрөгийг, хариуцагч Т.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 131 735 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Өд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 21 103 560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 21 103 560 төгрөгөөс 8 603 560 төгрөгийг татгалзаж, хариуцагч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.10-ны өдрийн дотор 7 000 000 төгрөгийг, 2025.03.10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2025.04.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.05.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.06.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 500 000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 500 000 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 470 төгрөгийн 131 735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 131 735 төгрөгийг, хариуцагч Т.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 131 735 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА