| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/09987/И |
| Дугаар | 191/ШШ2025/04209 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04209
| 2025 05 13 | *******1/ШШ2025/0209 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* байр, ******* тоотод оршин суух ******* ******* овогт /Регистрийн дугаар: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, байр, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох
90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би тай 2022 оны 1 дүгээр сарын -ний өдөр Мөнгөн төлбөр гүйцэтгэх тухай 2 тоот гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан билээ. Уг гэрэгээр төлбөр төлөх хугацааг нарийвчлан тохирсон. Хариуцагч нь эхний төлбөрийг хугацаа хэтрүүлсэн 20 сая ба 10 саяаар нийт сая төгрөгийг барагдуулсан боловч үлдсэн 60 сая төгрөгийг барагдуулах талаар ямар нэгэн санаачлага гаргахгүй, хугацаа авахгүй, янз бүрийн хүмүүс рүү чихэж, утсаа сольж 2 жил гаран боллоо. Гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувийн алданги тооцож үзэхэд 100 сая гаруй төгрөг болж байгаа боловч алданги нь нийт төлбөрийн ******* хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн зарчмыг баримталбал 60 сая төгрөгийн ******* хувь болох сая төгрөгийг төлөх ёстой. 60 сая төгрөг дээр нэмэх нь сая төгрөг, нийт 90 сая төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 01 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д. нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 1120 дугаар шийдвэртэй 987 дугаар шийдвэр гүйцэтгэх хуудастай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Говь гео ХХК *******1,5,162.5 төгрөг гаргуулах ажиллагаанд хариуцагч Ж. нь Говь гео ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулах ёстой байтал Ж.тай гэрээ байгуулах юм бол шийдвэр гүйцэтгэх ажииллагааг хаана түүнээс нааш үгүй гэж зүтгэсээр Ж.тай гэрээ байгуулж тус харилцаанд ямар ч хамааралгүй гуравдагч этгээдийг татан оруулж ирснээр их хэмжээний өр төлбөрт оруулаад байна. Нэхэмжилж буй 90,000,000 төгрөгийн хариуцагч нь Ж. биш Говь гео ХХК юм. Мөн нэхэмжилж буй үнийн дүнгийн алданги тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 сарын 13-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч гийн нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Болдын Үүрийнтуяатай нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагаас ,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөг дээр дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Ж. нь 2025 оны 06 сарын 13-ны өдрийн дотор ,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 13-ны өдрийн дотор ,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.гийн IBAN: 700*******05131139709 тоот дансанд тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуулийн зохицуулалттайг ойлгосон болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ж.т холбогдуулан 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа ,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 60,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 13-ны өдрийн дотор ,000,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 13-ны өдрийн дотор ,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Д.гийн ХК дахь IBAN: 700*******05131139709 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Д.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75 дугаар зүйл, 1 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.т холбогдох 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа ,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 60,000,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 13-ны өдрийн дотор ,000,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 13-ны өдрийн дотор ,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Д.гийн ХК дахь IBAN: 700*******05131139709 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Ж.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,9******* төгрөгнөөс ,75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас ,75 төгрөгийг нэхэмжлэгч Д.д буцаан олгож, хариуцагч Ж.аас ,75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Ж. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР