| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04162/И |
| Дугаар | 191/ШШ2025/00963 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00963
| 2025 02 03 | 191/ШШ2025/00963 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Т.Золзаяа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух Б******* овогт Д*******ын А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух Х овогт Тийн Э /РД:/,
Хариуцагч: , , , хаягт оршин суух Ө овогт Хгийн Д /РД:/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд нийт 16 021 108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Т.Э, Х.Д нар 2023.04.08-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтээс Төв аймгийн Батсүмбэр сум руу эргэх уулзвар дээр Тоёота Хайландер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ниссан нөүт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан бөгөөд ослын улмаас Тоёота Хайландер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.А*******гийн бие махбодод хүндэвтэр гэмтэл учирсан юм. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023.04.11-ний өдрийн 4818 дугаартай Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулна гэсэн дүгнэлтийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн 2023/ШЦТ/1343 дугаар шийтгэх тогтоолд үнэлснээр Д.А*******гийн бие махбодод хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд түүнээс хойш ч хохирогч Д.А******* байнгын эмнэлгийн тусламж үйлчилгээ авч ихээхэн хэмжээний зардал гаргаж байгаа ба одоо нэг гар нь үндсэндээ хэвийн ажиллагаагүй байсаар байгаа юм.
Иймд... биед учирсан гэмтлийг эмчлүүлэхээр эмчид үзүүлсэн шинжилгээ хийлгэсэн, эм тариа, хагалгаа хийлгэсэн гэх мэтээр гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ хэвийн болгох гэж одоогоор гаргаад байгаа зардал 10 729 118 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,. 497.3., 510 дугаар зүйлийн 510. .-т зааснаар хариуцагч Т.Э, Х.Д нараас гэм буруугийнх нь харьцаагаар тус тус гаргуулахаар мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.-д заасан эрхийн хүрээнд нэхэмжилж байна...
2023.04.08-ны өдрийн зам тээврийн ослын улмаас Д.А*******гийн биед хүндэвтэр гэмтэл буюу баруун гарын бугалга ясны хугарсан гэмтэл учирсан. Энэхүү учирсан гэмтлийн улмаас баруун гарын бугалга ясанд чиг тавьж мэс ажилбар 2023 онд хийлгэж т суулгуулсан. Д.А******* нь 2024.08.22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт унаж, 2023 онд мэс ажилбар хийлгэсэн байсан т хугарч MBG гэмтлийн хувийн эмнэлэгт дахин хагалгаанд орсон. 2023.04.08-ны өдрийн зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээс үүдэлтэйгээр дахин гар гэмтсэн тул анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: MBG эмнэлэгт төлсөн хагалгааны төлбөрт 4 500 000 төгрөг, ор хоногийн төлбөрт 250 000 төгрөг, боолтны төлбөрт 50 000 төгрөг, оёдол авхуулсан төлбөрт 10 000 төгрөг, Бионика эмийн сангаас худалдан авсан эмний үнэ 174 190 төгрөг, нийт 4 984 190 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд хариуцагч Х.Д, Т.Э нараас... нийт 16 021 108 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагч Х.Д бид харилцан тохиролцож, 8 010 544 төгрөгөөс 2 010 544 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэх 6 000 000 төгрөгийг 2025.01.22-ны өдөр нэхэмжлэгчийн дугаартай дансанд шилжүүлсэн.
Нэхэмжлэгч Д.А*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж би Х.Дтэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Т.Эд холбогдуулж 8 010 554 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Түүнчлэн тус иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2025.02.03-ны өдрийн 13:30 цагт товлогдсон байх бөгөөд миний бие нь Төв аймгийн Эрүү, Иргэний сум дундын шүүхэд шүүх хуралтай тул тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг миний гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Х.Дөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь Д.А******* нь Х.Д надаас 8 010 554 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс Д.А******* нь 2 010 554 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6 000 000 төгрөгийг би 2025.01.22-ны өдөр төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх хуралдаан 2025.2.03-ны өдрийн 13:30 цагт товлогдсон байх бөгөөд тус шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын 2023.04.27-ны өдрийн 23000242 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2023.04.08-ны өдрийн 000164 дугаар Зам тээврийн осол, хэргийн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.04.11-ний өдрийн 4818 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, 4816 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 2023.05.02-ны өдрийн 512 дугаар Мөрдөгчийн магадлагаа, Тээврийн прокурорын газрын 2023.05.12-ны өдрийн 04 дугаартай Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Тээврийн прокурорын газрын 2023.05.25-ны өдрийн 2303002420229 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 2023.06.13-ны өдрийн 242 дугаар Яллах дүгнэлт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.25-ны өдрийн 2024/ДШМ/146 дугаар магадлал, тооцооны хуудсууд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.15-ны өдрийн 2023/ШЦТ/1343 дугаар шийдвэр зэргийг гаргаж, хариуцагч нараас баримт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Т.Э, Х.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 10 729 118 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 16 021 108 төгрөг ийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн хувааж гаргуулахаар шаарджээ.
Зохигчид хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардалгын талаар харилцан тохиролцож эвлэрэн, нэхэмжлэгч тал нь хариуцагч Т.Эаас нэхэмжилсэн 8 010 554 төгрөгийн шаардлагаас, хариуцагч Х.Дөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 010 544 төгрөгийг тус тус татгалзаж, хариуцагч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Х.Д нараас өөрсдийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хүлээн авч, хариуцагч Т.Э, иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдаж, зохигчдыг байлцуулалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар хариуцагч Х.Дөөс 110 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Д.А*******гийн нэхэмжлэлтэй, Т.Э, Х.Д нарт холбогдох гэм хорын хохиролд нийт 16 021 108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн талууд харилцан тохиролцон эвлэрч, нэхэмжлэгч Д.А******* нь хариуцагч Т.Эаас нэхэмжилсэн 8 010 554 төгрөгөөс, хариуцагч Х.Дөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 2 010 544 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 000 000 төгрөгийг Д.А*******д төлж барагдуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасныг баримтлан хариуцагч Х.Дөөс 110 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Т.ЗОЛЗАЯА
Т.ЭНХТУЯА