| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03997/И |
| Дугаар | 191/ШШ2025/03694 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03694
| 2025 04 30 | 191/ШШ2025/03694 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ..хаягт байрлах Баянзүрх дүүргийн ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд П.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.*******,
Гуравдагч этгээд Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн ******* ******* нь Ц.*******ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Баянзүрх дүүргийн ******* ******* шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай ******* овгийн *******гийн ******* нь ******* байгууллагын эрүүлжүүлэх саатуулах байранд 2017 оны 09 дүгээр сарын 25, 2018 оны 02 дугаар сарын 05, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийт 3 удаа эрүүлжүүлэгдсэн, Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, согтууруулах ундаанд донтогч этгээд, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэлд тус тус авагдсан. Мөн Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт болон ...тоотод байнгын архидан согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны Засаг даргаас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон. Иймд Ц.*******ийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулах саналыг хүргүүлж байна гэв.
2.Гуравдагч этгээд Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайн дураар эмчилгээ хийлгэж байсан боловч хажууд байгаа хүн архи уудаг болохоор үр дүн гарахгүй байна гэв.
3.Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн ******* газраас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, Э., Ц. нарын хүсэлт, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын албан бичиг, Ам бүлийн тодорхойлолт, Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Холбогдогчоос мэдүүлэг авах тухай тэмдэглэл, Эмнэлгийн дүгнэлт, Дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Ц.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүл мэндийн даатгал төлөлтийн лавлагаа, Иргэний оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Баянзүрх дүүргийн ******* ******* нь Ц.*******ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эмнэлгийн дүгнэлт, Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Э., Ц. нарын хүсэлт, Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хорооны Засаг даргын хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Ц.******* гэр орон болон гудамж талбайд байнга архидан согтуурч, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэж тайлбарлав.
7.Гуравдагч этгээд Ц.******* нь Архины албадан эмчилгээнд явахгүй гэж мэтгэлцэв.
8.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зохицуулжээ.
9.Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон Ц.******* нь F10.3, архаг архисах өвчний 2 дугаар үе шат, архи үгүйлэх хам шинж, зан төрхийн өөрчлөлт, албадан эмчилгээнд хамрагдах боломжтой гэх Эмнэлгийн дүгнэлт, мөн Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын хүсэлт, хүү Э., хадам ээж Ц. нарын хүсэлт, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд 3 удаа эрүүлжүүлэгдсэн талаарх Эрүүлжүүлэх, саатуулах байрны тодорхойлолт, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн ******* газрын хүсэлтийг хангаж, Ц.*******ийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх үндэстэй гэж үзнэ.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийг Захиргааны журмаар албадан эмчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Ц.*******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Ц.*******ийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн ******* *******т үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ