| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00042/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 145.2., 261.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 42
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Цагаанцоож
Улсын яллагчаар хяналтын прокурор : Э.Тулгаа
Шүүгдэгч Т.Г, Ч.Э нарын өмгөөлөгч Б.Хосбаяр
нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Ш овогт Ч ын Э , П овогт Т гийн Г нарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, Т овогт Я гийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар, Б овогт Б гийн Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201721010012 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 онд төрсөн 34 настай эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 /эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн А сумын Бодонч багт оршин суух Ш овогт Ч ын Э /РД: /
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ховд аймгийн А суманд 1988 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн,29 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй ам бүл 3 / эцэг, эхийн хамт/ Ховд аймгийн А сумын Бодонч багт оршин суух П овогт Т гийн Ган-Эрдэнэ /РД /
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг -ын тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх,ам бүл 5 /эхнэр хүүхдүүдийн хамт/ амьдрах Т овогт Я гийн А /РД /
Шүүгдэгч Монгол улсын иргэн Ховд аймгийн Манхан суманд 1966 онд төрсөн 51 настай хувиараа хөдөлмөр эрхлэх, одоогоор Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух Б овогт Б гийн Л /РД ПЖ 66020116/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Шүүгдэгч Ч.Э , Т.Г ,Х.Л нар нь бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 14-ны өдөр иргэн Я.А ын эзэмшлийн 97-64 УНС улсын дугаартай Хово маркын автомашинаас 380 л түлш хулгайлж 380000 төгрөгний хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Эрүүгийн 201721010012 дугаартай хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байх хугацаандаа өөрт нь авагдсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй талаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн оргон зайлсан, Я.А нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Тухайн үед алга болж магадгүй юм шиг байна Би авчихаад мөнгийг нь өгчихье гэхээр нь би тэг гэж байсан.Яг хэдэн литр түлш авснаа хэлээгүй гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Миний урьд нь өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан ...2016 оны Цагаан сарын шинийн дөрөвний өдөр Цэцэг сумын БаянОвоо багийн нутаг дэвсгэрт чулуу олборлохоор явж байтал миний машин эвдэрсэн.Би Хясаа руу унасан машин дээр очоод түлш байсныг хараад түлш савлах сав бэлдээд байж байтал Тэгшээ,залуухай,Улаанаа дөрөв намайг сав бэлдэж байгааг харсан юм шиг байлаа буцаад ирсэн.Тэгээд бүгдээрээ түлшийг И.Тэгшээгийн машинд ачаад явсан.Би И.Тэгшээд түлшийг манай гэрт хүргээд өгөөрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг
Шүүгдэгч Т.Ганэрдэний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Бид нар машинаас эд зүйлийг нь аваагүй.Банк нь түлштэй байхаар нь түлшийг нь авсан.Хэний машин гэдгийг нь мэдээгүй.Тухайн үед чулуу олборлох гэж очоод олборлож чадахгүй нэлээд мөнгөгүй болцгоосон байсан учир түлшийг зарж мөнгө болгоё гэж бодсон гэх мэдүүлэг
Шүүгдэгч Я.А ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ....Миний цагдаагийн байгууллагад эхлээд өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг.Сүүлд манай гэрч хэрэгт холбогдох болохоор нь мэдүүлгээ өөрчилж хүний муу үзээд яах бэ гээд мэдүүлэг өгөхдөө өөрөөр өгсөн.Миний хохирол барагдуулж өгсөн.Одоо эдгээр хүмүүсээс нэхэмжлэх зүйл байхгүй.Хохиролд 300000 төгрөг дутуу байгаа үүнийг төлөөд өгөх байх гэж бодож байна.
Машинаас зөвхөн түлш алга болоогүй бусад машины эд анги зөндөө алга болсон.Ч.Э , Т.Г нар нь түлш авснаа хүлээн зөвшөөрч байгаа бусад зүйлийг аваагүй гэж байх тул түлшнийхээ хохиролыг гаргуулж авсан бусад хохиролоо нэхэмжлэхгүй байгаа гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Л гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Би түлш хулгайлсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Түлш авахад нь би оролцсон гэхдээ түлшнээс ямарч түлш аваагүй. Энэ хэргийг би мэдээлснээр илэрсэн. Хавтаст хэрэгт И.Тэгшээгийн мэдүүлэгт цагаан сарын дараа гэж мэдүүлсэн байсан.Цагаан сараас өмнө байх ёстой.Э , Г бид гурав Цагаан эрэг гэх газар луу явж байтал Э ын машин эвдэрчихсэн.Э авто машины боолт олно гээд тэр уначихсан байсан машины луу яваад тэр машинд түлш байна гэж ирсэн.Тэр машины түлшийг савлаад 200 л багтаамжтай саванд хийгээд ачаад явуулсан гэх мэдүүлэг
Хохирогч Я.А ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Б.Л нь түлш авахад нь байсан мөн түлшийг зөөж ачиж өгсөн байдаг.Гэхдээ Л нь ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.шатахуун ч аваагүй байж хэрэгт орчихоор нь би гэрч маань хэрэгт орчихлоо гээд хүний муу үзээд яах вэ гээд Л г түлш ав гэж зөвшөөрсөн гэж худал мэдүүлэг өгсөн.Би худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрнө гэх мэдүүлэг
Гэрэл зургийн үзүүлэлт / унасан гэх машин болон түлшийг савлаж авсан савны зураг/
Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл
Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт
Ховд аймгийн А сумын хэсгийн төлөөлөгчийн Б.Л г цагдаагийн байгууллагад ирүүлэхээр бичсэн зарлан дуудах хуудас
Авто тээврийн үндэсний төвийн Ховд аймаг дахь салбарын тодорхойлолт
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Б.Л , Ч.Э ,Т.Ган-Эрдэнэ, Я.А нарын/
Хохиролд 500.000 төгрөг төлж барагдуулсан тухай баримт
Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоол
И.Тэгшээгийн эзэмшлийн 89-31 ХОА улсын дугаартай 1.000.000 төгрөгний үнэлгээтэй тээврийн хэрэгсэл битүүмжлэх тогтоол мөн 105.000 төгрөг битүүмжилсэн тогтоол
Гэрч Б.Билэгжаргалын .....Зам тээврийн осол болсноос хойш 97-64 УНС улсын дугаартай машин 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сар хүртэл байсан.Би Я.А тай 97-64 УНС тээврийн хэрэгслийг очиж авахад 150А 2 ширхэг акумлятор, астачер, жанам урд хянах салон банктай түлш нь алга болсон байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Г , Ч.Э , Б.Л нар нь 2016 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт 97-64 УНС дугаарын автомашинаас 380 л түлшийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг зөрчин прокурорын хяналтнаас оргож, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтнаас зориуд зайлсхийсэн болох нь Ховд аймгийн А сумын хэсгийн төлөөлөгчийн Б.Л г цагдаагийн байгууллагад ирүүлэхээр бичсэн зарлан дуудах хуудас , Сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоол, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Я.А нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн нь хохирогч Я.А ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....хэргийг анх гэрчилсэн гэрч маань хэрэгт холбогдохоор нь би түлшийг ав гэж хэлсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Миний анхны мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Г , Ч.Э , Б.Л нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчид 680200 төгрөгний хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоолгох үнэ зөвшлийн комиссын үнэлгээгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн хохиролд 1.200.000 төгрөг төлж барагдуулсан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт шүүгдэгчээс хохирогчид 500000 төгрөгний хохирол төлбөр барагдуулсан нотлох баримт байх тул 500000 төгрөгний хохирол төлбөр төлөгдсөн бусад хохиролыг хохирогчид сайн дураар нөхөн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ч.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн машинд түлш байхыг хараад сав бэлдэж савлаж авсан гэх мэдүүлэг нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э аас 40000 төгрөг, шүүгдэгч Т.Г эс 40000 төгрөг Б.Л гээс 25000 төгрөг, иргэн И.Тэгшээгийн УАЗ 469 маркийн авто машиныг 1.000.000 төгрөгөөр үнэлэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож буцаан олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д эд хөрөнгө хураах ял шийтгэлгүй болсон, мөн шүүгдэгч нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх бүрэлдэхүүн байхгүй болсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан, зэрэг байдлыг харгалзан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Л д холбогдуулан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Эрүүгийн хуульд баривчлах цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд оргон зайлсан бол гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Л д зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.А ыг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэнээр холбогдуулан ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн миний хэргийн гэрч хэрэгт холбогдсон болохоор худал мэдүүлэг өгсөн гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г , Ч.Э , Б.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан шүүгдэгч нарын хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 ийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.10 , 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б гийн Л д холбогдуулан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ш овогт Ч ын Э , П овогт Т гийн Г , Б овогт Б гийн Л нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т
овогт Я гийн А ыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ч.Э ,Т.Г , Б.Л тус бүрийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/Нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч Я.А Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар 4 /Дөрөв/ сарын хугацаагаар /жолоодох / эрх хасаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Т.Г ,Ч.Э , Б.Л нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Я.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
7. Хэрэгт битүүмжлэн ирүүлсэн УАЗ 469 маркийн машин, 105000 /Нэг зуун таван мянга/ төгрөгийг тогтоол хүчинтэй болмогц буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.