| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/00386/И |
| Дугаар | 191/ШШ2025/04146 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04146
| 2025 05 12 | 191/ШШ2025/0*******1*******6 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-*******, ******* тоотод оршин суух ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-*******, ******* тоотод оршин суух Боржигон овогт /Регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:
дарамтаас нь холдуулж хамгаалж өгнө үү.
О. миний бие 2025 оны 01 сарын 15-ны өдөр Алтантуяа овогтой т хамаатуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хоорондоо ярилцаж тохиролцож сар бүр охин У.Эмүжинд 200,000 төгрөг тэтгэмж болгон өгөхөөр болж, охиныг эх болох миний асрамжинд хэвээр үлдээхээр зөвшилцсөн тул би өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. ын нэхэмжлэлтэй т холбогдох хэргийн ажиллагааг сэргээж хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О. нь хариуцагч А.т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь зохигч харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч О. нь зохигч харилцан тохиролцсон гэх үндэслэлээр хариуцагч А.т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, мөн эрх зүйн үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигч шүүхэд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохтой холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, А.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч О.д олгож, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР