2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04034

 

 

2025 05 08 191/ШШ2025/04034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** байрлах "К******* банк" ХК /РД: *******/, /УБД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө*******овогт М*******гийн Б******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М*******гийн Б******* /*******/ нь 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдөр MN******* тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 23,815,000 (Хорин гурван сая найман зуун арван таван мянга) төгрөгийн зээл авсан. 

Иргэн М. Б******* зээлээ хугацаанд төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй бөгөөд зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04-р сарын 11-ний өдрийн 191/Ш32025/16219 тоот шүүгчийн захирамжаар оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгосон. 

*** тоот хаягт амьдарч байсан. Б*******ын утас: 9*******Сэтгэцийн эрүүл мэндийн төв "Сувилагч" хийж байсан. Иймд зээлдэгч М. Б*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн М. Б*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч К******* банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/16219 дүгээр захирамж, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн цахим цалингийн зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/19124 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Ө*******овогт М*******гийн Б******* /РД:*******/-ын оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Ө*******овогт М*******гийн Б******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Ө*******овогт М*******гийн Б******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Ө*******овогт М*******гийн Б******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.     Ө*******овогт М*******гийн Б******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА