Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 43

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

         Улсын яллагчаар хяналтын прокурор : Б.Оюунцэцэг

         Хохирогчийн өмгөөлөгч  Д.Эрдэнэчимэг  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  Х  овогт Х гийн Г , Х   овогт Майхаагийн Г  нарт /2002 оны/ Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201721010010  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.       

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн М суманд төрсөн,  37 настай, эрэгтэй, бага  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 /эхнэр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн М сумын Х багт оршин суух урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай  Х  овгийн Х гийн Г   РД /ПИ /

         Шүүгдэгч Монгол улсын иргэн Ховд аймгийн М суманд 1984 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай эрэгтэй боловсролгүй,  мэргэжилгүй ам бүл 7 / эхнэр хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн М сумын Х багт оршин суух Х  овогт М-ийн Г   РД / /

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Х.Г , М.Г  нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд Ховд аймгийн Мөст

сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших Б.Хишгээгийн гэрийн гадна П.Гансүхийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч Х.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Энэ асуудал 2017 оны 01 сарын 04-ний өдөр Хишгээ гэдэг айлд болсон юм. Гансүх, Ууганцэцэг нар орж ирээд суухад нь би хүндэтгэлтэй хандаж 1 пиво өгөхөд ууж байсан пиво шидэж намайг цохисон. Намайг гүтгэж ийм байдалд хүргэсэн. Би Гансүхийг зодсон зүйл байхгүй. Би тухайн үед бид нар эвтэй байхдаа хүчтэй гэж хэлсэн. Гэтэл Гансүх чиний эв гэж юу байдгийм гээд маргалдсан. Над руу пиво шидэхээр нь би уурлаад “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ, түрийний чинь бөөс толгойнд гарчээ” гэж хэлсэн нь үнэн. 

...Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс Гансүхтэй хамаатан садан, худ ургийн холбоотой хүмүүс байсан болохоор үгээ нийлүүлж мэдүүлэг өгсөн гэж бодож байгаа. Намайг пиво аваад ирэхэд айлын хаалга нь эвдэрчихсэн байсан би мэдэхгүй” гэх мэдүүлэг

            Шүүгдэгч М.Г ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр багийн ээлжит сонгууль болсон юм. Тухайн үед Гансүхийн эхнэр манай эхнэртэй яриад сумын төврүү аваад яваарай гэхээр нь бид аваад явсан. Сумын төв орж сонгууль өгөөд орой нь Хишгээ гэдэг айлд байж байтал П.Гансүх эхнэртэйгээ орж ирсэн. Хишгээ нь манай ээж байгаа юм. Тэр хоёрыг орж ирэхэд Х.Г  нэг пиво өгч байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо юу ярьсныг нь мэдээгүй. Нэг мэдэхэд П.Гансүх нь Х.Г  луу пиво шидсэн. Түүнээс болж маргалдаж зодолдсон. Тэр өдөр би сонгуульд өрсөлдсөн боловч гарч чадаагүй. П.Гансүх, Х.Г  хоёр юунаас болж маргалдсаныг нь би мэдээгүй. П.Гансүх намайг 2 удаа өшиглөсөн.

            П.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Мөст сумын Хужирт багийн засаг дарга, хурлын даргыг сонгох сонгууль болсон тэр өдөр би гэртээ байж байхад П.Г  79-79 ХОА улсын дугаартай УАЗ-469 маркийн саарал өнгөтэй автомашинтай ирж намайг аваад би эхнэрийн хамт машинд суухад М.Г  эхнэрийн хамт, М.Г ийн хадам ах Даваасүрэн, Г ийн эхнэр, дүү Югуй нар байсан бид нар Хужиртын овоот гэх

 

газраас сумын төв орж ирээд саналаа өгчихөөд эхнэр Ууганцэцэгийн хамт бааранд орж

бүжиглэж байгаад орой 21 цаг өнгөрч байхад автомашин явах гэж байгаа байх гээд Хишигээ гэх айлд яваад очиход М.Г  эхнэрийн хамт, Х.Г  эхнэр Энхсүрэнгийн хамт, М.Г ийн ээж Хишигээ, Наранбаяр, Аригбөх нар байсан. Тэд пиво уугаад сууж байсан манай эхнэр бид хоёрт нэг нэг пиво авч өгсөн тэгээд сууж байхад хаанахын ямар хүмүүс вэ чиний төлөө саналаа өгөөгүй чи битгий авч яв гэж Наранбаярыг хэлэхэд Х.Г  чи муу их даварч байна тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ түрүүний бөөс толгойд гарна гэж хэлэхээр би уурлаж чи намайг юугаар тэжээсэн юм вэ? гэж хэлээд өгсөн лаазтай пивийг Х.Г  луу шидэхэд Г ын нүүрэнд пиво оноод цус гарсан. Х.Г  босож ирээд намайг барьж аваад гэрийн баруун хатавчинд шахаад нүүр лүү 5-6 удаг гараараа цохиж байхад Аригбөх босож ирээд салгаад эхнэр Ууганцэцэг намайг аваад гэрээс гараад хашааны гадна 20 орчим минут байж байгаад одоо гайгүй болсон байлгүй гээд буцаад гэрт ороход М.Г , Х.Г  хоёр намайг барьж аваад гэрээс гаргах гэхээр нь би хөлөөрөө хаалга руу жийхэд хаалганы босго хагарсан.  Тэгээд намайг гаргаад гэрийн үүднээс 5-6 алхамын зайнд авч ирээд газар унагаж байгаад М.Г  миний толгой руу гараараа цохиод байсан, Х.Г  миний дээрээс дэвсээд зүүн талын хавирга руу 2 удаа хөлөөрөө дэвссэн мөн өшиглөөд байсан би тухайн үед ёолоод зогсож байхад М.Г  миний араас ирж миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Манай дүү Энхдэлгэр ирж манай эхнэр бид хоёрыг аваад Энхдэлгэрийн гэрт нь ороод цусаа угаагаад манай дүү Энхдэлгэр манай эхнэр бид хоёрыг хөдөө гэрт хүргэсэн. Зодуулсаны дараа миний толгой өвдөөд 13 дугаар хавирга хугарсан байна гэж байсан маргааш нь их эмч Пүрэвбаатарт үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

           Гэрч Н.Ууганцэцэгийн "...2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хужирт багийн засаг дарга болон иргэдийн хурлын даргыг сонгох сонгууль болсон тэр өдөр Г  иргэдийн хурлын даргад нэр дэвшиж байсан өөртөө санал өгүүлэх гээд Овоот гэх газраас манай нөхөр бид хоёрыг сумын төвд авч ирж санал өгүүлээд буцааж хүргэж өгнө гэж хэлээд бид хоёрыг сумын төвд авч ирж санал өгүүлсэн. Г  иргэдийн хурлын даргад өрсөлдөөд гарч чадаагүй 17 цагийн үед сонгуулийн үйл ажиллагаа тарсан тэгээд би нөхрийн хамт Васил гэх айлд очиход Василийн эхнэр Отгонхишиг гэртээ 2 хүүхдийн хамт байсан бид хоёр удалгүй ороод гараад “Ногоон хад” гэх нэртэй бааранд ороод бүжиг болж байхаар нь бүжиглэж байгаад одоо автомашин явах болж байгаа гээд 20 цаг болж байхад Г ийн ээжийн гэрт нь яваад очиход Хишгээ эгчийн гэрт Хишгээ эгч, М.Г ийн эхнэр Цоожий, Х.Г ын эхнэр Энхсүрэн, М.Г ийн эгч Наранбаяр, Аригбөх гэх хүмүүс пиво ууж байсан. Бид хоёрыг ороод суухад Наранбаяр гэдэг хүн энэ ямар хүмүүс вэ энэ хүмүүс чамд саналаа өгөөгүй наад

 

хоёроо авч явж болохгүй гэж хэлсэн. Удалгүй Х.Г  тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ, түрүүний бөөс толгойнд чинь гарчихаж чи муу санал өгөөгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд П.Гансүх нь чи намайг яаж тэжээсэн юм вэ би чамаар тэжээлгээгүй, би давраад яасан юм вэ гэж хэлээд П.Гансүх уурлаад лаазтай пиво Х.Г  луу шидэхэд нүүрэнд пиво оноод унасан чинь Х.Г  дээлээ тайлаад босож ирээд манай нөхөр Гансүхийг барьж аваад хананд шахаад хоолойг нь боогоод нүүр лүү нь гараараа цохиод байхаар нь би болиулах гэхэд чи муу Пүрэв-Өлзийгийн хоолны шавхарууд цадчихсан байна би энийг чинь алчихъя гээд П.Гансүхийн нүүр лүү цохиод дээлний энгэрийг урсан. Би М.Г ийг  босооч энэ хоёрыг салгаач гэж хэлэхэд Г  босож ирээд намайг миний баруун талын шанаа руу цохисон. Тэгээд энэ хоёрыг салгаач гэхэд Аригбөх босож ирээд салгасан. Би Гансүхийг аваад гэрээс гараад хашааны гадна 20 орчим минут болсод гэр лүүгээ явахгүй бол болохгүй одоо явчих байлгүй гээд буцаад Хишигээ эгчийн гэрт ороход Х.Г  чамайг зайл гэсэн яасан бэ? гээд босож ирээд П.Гансүхийг заамдаж бариад авахаар нь би айгаад гэрээс гарсан. Х.Г , П.Гансүхийг гэрээс гаргах гээд татаад П.Гансүх хаалгыг жийгээд гарахгүй байж байхад М.Г  босож ирээд Х.Г тай хамт Гансүхийг гэрээс чирээд гарч ирээд 5-6 алхамын зайд Гансүхийг газар дараад Х.Г  нь Гансүхийн дээрээс дэвсээд өшигдөөд байсан, М.Г  нь Гансүхийн толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан би салгах гэхээр надад хүч хүрэгдэхгүй байсан. Удалгүй Х.Г ын эхнэр гарч ирээд Г ыг салгасан би Гансүхийг босгоод хашаанаас гарах гээд аваад явж байхад М.Г  П.Гансүхийн араас ирээд толгой руу нь цохиод өшиглөөд байсан. Хашаанаас гараад явж байхад М.Г  араас ирээд дахиад цохиод авсан. Би энэ хашааны урьд байдаг нөхрийн ээжийнх рүү явах гэж байхад манай нөхрийн дүү Энхдэлгэр ирээд юу болж байгаа юм вэ гээд тэр айл руу ороод гарч ирээд бид хоёрыг аваад гэртээ орж ирсэн. Энхдэлгэрийн гэрт нь орж ирэхэд Гансүхийн дээлний энгэр нь урагдчихсан, нүүр нь цус болчихсон хамар болон зүүн талын шанаа, уруул нь хавдчихсан дух нь ягаан өнгөтэй болчихсон, нүүр нь 2-3 газар шалбарчихсан байсан. Энхдэлгэр нөхрийн хамт автомашинаар бид хоёрыг хөдөө гэрт хүргэж өгсөн, гэр лүү явж байхад Гансүх нуруу өвдөөд байна гээд ёолоод байсан. Тэр шөнө П.Гансүх унтаж чадаагүй. Тэгээд сумын төв орж эмчид үзүүлэхгүй бол болохгүй гээд бид хоёр замдаа хэд хэд зогсож арай гэж сумын төв мотоцикльтой орж ирээд Пүрэвбаатар эмчид үзүүлэхэд хавирга хугарсан байна аймаг явж зураг авахуул гэж хэлсэн. Тэгээд ээжийн гэрт ирээд Г , Г  луу утсаар яриад Гансүхийн хавирга гэмтсэн байна гэж хэлэх гэхэд тэр хоёрыг унтаж байна гэж утас авсан хүн нь хэлсэн тэгээд 14 цагийн үед Г , Г  хоёр орж ирэхэд хавирга хугарсан байна аймаг явж зураг авахуул гэж байна гэж хэлэхэд бид хоёр зодоогүй юм яриад хэл амаа олохгүй болохоор хэсгийн төлөөлөгч Мөнхцоожид хэлээд Г , Г  хоёрыг хэсгийн төлөөлөгч дуудаж ирээд бид нар уулзахад тэр гурав уулзаад ярилцчихаад ороод ирье гээд автомашинд орсон би жаахан байж байгаад араас нь автомашинд ороход Г  “дүүгээ уучил” гээд гар бариад учраа олье гэж хэлсэн. Х.Г  “би арай дэндээд байгаа юм байна бид хоёр зардал мөнгийг чинь өгье аймаг ороод үзүүлээд эмчлүүлээд ир” гэж хэлсэн тэгээд хэсгийн төлөөлөгчид бид нар учир зүйгээ олсон гээд ямар нэгэн санал гомдолгүй гээд гарын үсэг зураад Цагдаагийн байрнаас гараад бид хоёрыг манай гэрт хүргэж өгнө гээд манай гэр лүү явах замд Г  пиво уугаад явсан манай гэрт очоод Г  10.000 төгрөг гаргаж ирээд ширээн дээр шидээд өвчин намдаах эм аваад өгчих гэж хэлэхээр нь би чи намайг доромжилж байгаа биш, 10.000 төгрөг чинь хаанаа ч хүрэхгүй та хоёрын нэг нь авч явж таарах юм гэж хэлэхэд авч явж чадахгүй би халамжийн байгууллага биш гээд 10.000 төгрөгөө аваад гараад явсан. .” гэсэн мэдүүлэг,

            Гэрч Ж.Пүрэвбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сарыг сайн санахгүй байна Гансүхийн зүүн талын нэг хавирга хугаралттай, нүүрэнд нь нэг газар шалбарчихсан байдА  байсан. Өвчин намдаах эм бичиж өгөөд хугарсан газраа бэхэлгээ хий гэж хэлээд зөвлөгөө өгөөд явуулсан. Гансүхийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг ,/ХХ-ийн 100 дугаар хуудас /

            Гэрч Т.Мөнхцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Мөст сумын Хужирт багийн иргэн П.Гансүх нь эхнэр Ууганцэцэгийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г , Г  хоёр намайг зодсон миний хавирга хугарсан байна гэж эмч хэлсэн гэж орж ирээд Г , Г  нартай уулзмаар байна нэг нутаг усны хүмүүс байж цагдаа шүүхээр явмааргүй байна гэхээр нь би Г , Г  нарыг дуудаж уулзахад Г , Г  хоёр цагдаа шүүх гээд яах юм вэ бид хоёр эмчилгээ хийлгэж өгье хоорондоо тохиролцъя гэж хэлсэн тэгээд надад хүсэлт бичиж өгөөд гуравуулаа гарын үсэг зураад гарсан...” гэсэн /ХХ-ийн 104 дүгээр хуудас /

            Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сонгууль  тараад байж Аригбөхийг хайгаад Ганбаатарын хамт Хишигээгийнд ороод сууж байтал П.Гансүх эхнэрийн хамт орж ирэхэд Х.Г  нэг машинд ирчихээд өөр хүнд саналаа өглөө гэж хэлэхэд Гансүх уурлаад барьж байсан пивоо Г  луу шидсэн. Г  уурлаад Гансүхийг барьж аваад хананд шахаад гараараа цохиод ашиглөөд байсан би салгах гэхэд Г  хэрэггүй гээд байсан. Ууганцэцэг салгаад өгөөч гээд байхаар нь би босож салгасан тэгээд Гансүх эхнэртэйгээ гараад явсан. Бид нар сууж байхад Бямбацогт гэрт хүргээд өг гэхээр нь би мотоцикльтой Ганбаатар, Бямбацогт хоёрыг сундлаад Бямбацогтыг гэрт нь хүргэж өгчихөөд эргээд ирэхэд Хишигээгийн хашааны үүдэнд Гансүх зодуулчихлаа гээд хувцас нь шороо болчихсон дээлний энгэр нь урагдчихсан, цус гарчихсан, нүүр кь шалбарчихсан Г т зодуулсан гээд эхнэр Ууганцэцэгийн хамт байсан тэр хоёр ээж Долгоржавын гэр лүү явсан. Би Хишигээгийн гэрт ороход гэр орон нь тарчихсан хаалганы босго нь хагарчихсан байсан. Гэр дотор Г  Гансүхийг хананд шахаад хэдэн удаа өшиглөөд цохисон би тэр үед нь салгаад гаргасан би Бямбацогтыг гэрт нь хүргээд ирэх хооронд Гансүх зодуулчихсан байсан хэнд яаж зодуулсаныг нь хараагүй. Тэгээд Аригбөх, Ганбаатар бид гурав мотоцикльтой яваад Аригбөхийн гэрт очиж хоносон ... гэсэн, /ХХ-ийн 108-109 дүгээр хуудас /

            Гэрч П.Аригбөхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Халзан гэх хүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн орой цагийг нь мэдэхгүй байна харанхуй болчихсон байхад Хишигээгийнд очиход Хишигээ, Г  эхнэрийн хамт, Г  эхнэрийн хамт Наранбаяр нар байсан. Удалгүй Гансүх эхнэрийн хамт орж ирсэн нэг нэг пиво өгсөн удалгүй Г  түрүүний бөөс топгойнд гарч байна гэсэн юм хэлэхэд Гансүх юм хэлээд уурлаад барьж байсан пиво шидсэн пиво нь Г ын нүүрэнд цохисон Г  босож ирээд Гансүхийг барьж аваад ноцолдохоор нь би тэр хоёрыг

салгаад Гансүхийг гаргаад явуулсан эхнэр Ууганцэцэг гэрт байсан удалгүй Ганбаатар, Даваасүрэн хоёр орж ирсэн тэгэхэд Г , Г  хоёр Гансүхийг барьж аваад ноцолдохоор нь Даваасүрэн бид хоёр Гансүхийг гаргаад явуулсан тэгээд би Ууганцэцэгтэй хамт Г ийн машинаас мах аваад мотоцикльтой банкны үүдэнд ирээд автомашинд махаа дайчихаад буцаад очиход Хишигээгийн гэрийн хаалга эвдэрчихсэн Гансүх нь Г , Г  нарт зодуулчихлаа гэж байсан. Би Ууганцэцэгийн хамт мах дайж ирээд Ууганцэцэг түрүүлээд орсон би хашааны гадна хэсэг байж байгаад араас нь гэр лүү очиход Хишигээгийн гэрийн хаалгын босго эвдэрчихсэн байсан би хэн эвдсэнийг хараагүй. Хишигээгийн гэрт ирэхэд Г , Хишигээ хоёр л байсан хашаанд хүмүүсийн дуу гарч байсан харанхуй хэн хэн байгаа нь мэдэгдэхгүй байсан. Мах дайх гээд явахад Гансүх Хишигээгийн гэрт болон хашаанд хүн байгаагүй буцаад ирэхэд гэрийн үүднээс 10 орчим алхам зайнд хашаа нь дотор намайг Г , Г  хоёр зодчихлоо гээд Гансүх орилж байсан тухайн үед харанхуй байсан Ууганцэцэг, Гансүх дээр очоод Г ыг “болиоч чи хүн аллаа” гэж байсан хажууд нь Энхсүрэн өөр бас ганц хоёр хүн байсан харанхуй болоод хэн хэн байгаа нь харагдахгүй байсан. Гансүх орилж байсан хажууд нь 3-4 хүн шуугилдаад байсан. Ууганцэцэг очоод Г  Энхсүрэн нартай маргалдаад байсан, хашааны үүдэн дээр манай эхнэр Алтанзул, Г ийн эхнэр Алтанзаяа хоёр Г ийн автомашины хажууд байсан...” гэсэн /XX -207 дугаар хуудас /

            Гэрч П.Ганцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Галтогтох ах бид хоёр хөзөр тоглож байгаад цаг хэд болж байгааг мэдээгүй 21-22 цагийн хооронд байсан байх гэрээд гэр лүүгээ явах гэхэд Хишигээгийн хашааны үүдэнд зодоон болж байсан. Г , Г  хоёрын дуу гарч байсан бас эрэгтэй хүний дуу гарч байсан шуугилдаад байсан хэдэн хүн байгаа нь харагдахгүй харанхуй байсан. Эмэгтэй хүний дуу боль гээд байсан хэнтэй зодолдсоныг нь мэдэхгүй хүмүүс зодолдоод байхаар нь эргэж ороод 10 орчим минут болоод гараад ирэхэд тэр хүмүүс байхгүй болчихсон байсан. Галтогтохын хашаа Хишигээгийн хашаа хоёр хоорондоо 200 м орчим зайтай байдаг... гэсэн /ХХ-ийн 89 дүгээр хуудас /

            Гэрч 3. Долгоржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн үед гэрээсээ гараад нооль явж байхад Хишигээгийн хашаанд манай бэр Ууганцэцэгийн дуу гараад Гансүхийн хоч нэр Можоо гээд хүмүүс шуугилдаад зодоон болоод байгаа бололтой байхаар нь хүргэн Сугаррагчаагийнд ороод охин Энхдэлгэрт Хишигээгийн хашаанд хүмүүс шуугилдаад зодоон болоод байх шиг байна Ууганцэцэгийн дуу гараад Можоо гээд хүмүүс шуугилдаад зодоон болоод байх шиг байна гэхэд Энхдэлгэр ороод ирье гээд хувцасаа өмсөөд гараад явсан удалгүй П.Гансүх, Ууганцэцэг нарыг дагуулаад орж ирсэн Гансүхийн хувцас нь цагаан шороо болчихсон нүүр нь цустай энд тэнд нь шалбарчихсан дээлний энгэр нь урагдчихсан зодуулчихсан байдА  байсан.

            Гэрч П.Энхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хужирт багийн засаг дарга болон Иргэдийн хурлын дарга сонгох сонгууль болсон тэр өдөр манай ах Гансүх, эхнэр Ууганцэцэгийн хамт сонгууль өгөх гэж ирсэн орой Хужирт багийн хүмүүс Хишигээгийн гэр дэзрээс явна гэж сонсогдсон тэгээд би орой 21 цагийн үед орондоо ороод байж байхад Хишигээгийн гэрийн гадна хүмүүс шуугилдаад Можоо гээд манай ахын нэр гараад байна гэж манай ээж Долгоржав манайд орж ирж хэлэхээр нь би босоод Хишигээгийн гэр лүү яваад очиход Хишигээгийн хашааны гадна талын амбаарын хажууд Гансүх ах эхнэрийн хамт Дэдээ нэг танихгүй залуугийн хамт дөрөвүүлээ байсан Хашааны гадна талд Аригбөх, Дэдээгийн эхнэр Даваасүрэн гэх хүмүүс орж гараад байж байсан. Манай ах Гансүхийн дээлний энгэр нь урагдчихсан, хамраас нь цус гарчихсан, нүүрэнд нь 2-3 газар шалбарчихсан байхаар нь Хишигээ эгчиийнд яваад ороход Хишигээ эгч Г  эхнэртэйгээ Г , эхнэртэйгээ, Олжоо эхнэртэйгээ байсан гэрийн хаалганы босго эвдээд хаячихсан гэж байсан. Би та нар хүмүүсийг хүргэж өгөх юм уу гэхэд би яахаараа хүргэж өгдөг юм вэ ахаа аваад зайл гэж хэлсэн тэгээд би ах Гансүх дээр ирээд эхнэрийг нь хамт дагуулаад гэрт ороод цусыг нь угаачихаад хөдөө гэрт нь хүргэж өгсөн. Манай ахын нүүрэн тус газарт 2-3 шалбарчихсан тэндээс явахад ёолоод байсан гэрт нь хүргэж өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 76 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 22 дугаартай

“...П.Гансүхийн биед гэмтэл учирсан байна.

- П.Гансүхийн биед тархи доргилт, зүүн талын 11 дүгээр хавирганы зөрсөн хугарал,тус хэсгийн зөөлөн эдийн няцрал,хамрын баруун талд 1х1 см, зүүн нүдний доод хэсэгт 0.2х0.2 см , зүүн шанаанд 1х1см тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

           - П.Гансүхийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

           - Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

           - П.Гансүхийн биед учирсан дээрх гэмтлүүд нь 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шинжээч Б.Цэндхүүг байцаасан "... Гансүхийн биед учирсан тархи доргилтоос бусад гэмтлүүд нь шинээр үүсэн гэмтэл байх боломжтой харин тархи доргих гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тархи доргилт зүүн талын 11 дүгээр хавирганы зөрсөн хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна харин үлдсэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх тэмдэглэл, ” XX- ийн 117 дугаар хуудас

          Хэрэг учралыг газарт үзлэг хийсэн тэмдэглэл

          Гэрэл зургийн үзүүлэлт / Хишгээгийн гэрийн байдал  харуулсан зураг/

          Хохирогч П.Гансүхийн өмсөж явсан гэх бор саарал өнгийн /нэхий арьстай/ дээлийг хураан авсан тухай тэмдэглэл

          Эд зүйл битүүмжлэх тогтоолоор Х гийн Г ын 2 тооны буюу цагаан тарлан зүстэй 12 настай эм үхэр, духандаа төөлтэй хар зүстэй 12 настай эм үхэр битүүмжилсэн  тухай тэмдэглэл /гэрэл зургийн хамт/

          Майхаагийн Г ийн  2 тооны хар алаг зүстэй 6 настай эм үхэр, бор манхан зүстэй 10 настай эм үхэр битүүмжилсэн тухай тэмдэглэл,

          2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай ....Н.Ууганцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт,

           2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаартай....Х.Г ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүгдэгч  Х.Г , М.Г  нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 01 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутагт П.Гансүхийг бүлэглэн зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Гансүхийн: “...Г  босож ирээд намайг барьж аваад гэрийн баруун хатавчинд шахаад нүүр лүү 5-6 удаг гараараа цохиж байхад Аригбөх босож ирээд салгаад, ...гэрт ороход Г , Г  хоёр намайг барьж аваад гэрээс гаргах гэхээр би хөлөөрөө хаалга руу жийхэд хаалганы босго хагарсан тэгээд намайг гаргаад гэрийн үүднээс 5-6 алхамын зайнд авч ирээд газар унагаж байгаад М.Г  миний толгой руу гараараа цохиод байсан, Х.Г  миний дээрээс дэвсээд зүүн талын хавирга руу 2 удаа хөлөөрөө дэвссэн мөн өшиглөөд байсан би тухайн үед ёолоод зогсож байхад М.Г  миний араас ирж миний толгой руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Н.Ууганцэцэгийн: “...Х.Г  дээлээ тайлаад босож ирээд манай нөхөр Гансүхийг барьж аваад хананд шахаад хоолойг нь боогоод нүүр лүү нь гараараа цохиод байхаар нь би болиулах гэхэд чи муу Пүрэв-Өлзийгийн хоолны шавхарууд цадчихсан байна би энийг чинь алчихъя гээд Гансүхийн нүүр лүү цохиод байсан..., ...М.Г  босож ирээд Х.Г тай хамт Гансүхийг гэрээс чирээд гарч ирээд 5-6 алхамын зайд Гансүхийг газар дараад Г  нь Гансүхийн дээрээс дэвсээд өшигдөөд басан, Г  нь Гансүхийн толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан би салгах гэхээр надад дийлдэхгүй байсан...гэх мэдүүлэг, гэрч П.Аригбөхийн: “...Х.Г  босож ирээд Гансүхийг барьж аваад ноцолдохоор нь би тэр хоёрыг салгаад Гансүхийг гаргаад явуулсан. ...Ууганцэцэг, П.Гансүх дээр очоод Х.Г ыг “болиоч чи хүн аллаа” гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Пүрэвбаатарын: “...П.Гансүхийн зүүн талын нэг хавирга хугаралттай, нүүрэнд нь нэг газар шалбарчихсан байдА  байсан. Өвчин намдаах эм бичиж өгөөд хугарсан газраа бэхэлгээ хий гэж хэлээд зөвлөгөө өгөөд явуулсан. Гансүхийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнхцоожийн: “...М.Г , Х.Г  нарыг дуудаж уулзахад цагдаа шүүх гээд яах юм вэ бид хоёр П.Гансүхэд эмчилгээ хийлгэж өгье хоорондоо тохиролцъя гэж хэлсэн тэгээд надад хүсэлт бичиж өгөөд гуравуулаа гарын үсэг зураад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Даваасүрэнгийн: “...Гэр дотор Г  Гансүхийг хананд шахаад хэдэн удаа өшиглөөд цохисон...” гэх мэдүүлэг, П.Ганцоож, З.Долгоржав, П.Энхдэлгэр нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хамаарА  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.Г , М.Г  нарыг бүлэглэн, хохирогч П.Гансүхийн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж /2002 оны/ Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шинэчлэн найруулсан /2015 оны/ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан ба шүүгдэгч нарт холбогдох /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Х.Г , М.Г  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Хохирогч П.Гансүх нь гэм хорын хохиролд 1.249.400 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуу/ төгрөг нэхэмжилсэн боловч эмчилгээ, замын зардА  холбогдон гарсан нийт 717.900 /долоон зуун арван долоон мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар нотлогдож байх тул уг мөнгийг шүүгдэгч Х.Г , М.Г  нараас гаргуулан хохирогчид олгож, үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч Х.Г , М.Г  нарын тус бүр 2 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч П.Гансүхийн өрхийн эмчийн картыг 3 ширхэг рентген зургийн хамт хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.4.дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Г , М.Г  нарт холбогдуулан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Х.Г , М.Г  нарыг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Г , М.Г  нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Х.Г , М.Г  нарт тус бүрт оногдуулсан 500.000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Г , М.Г  нарын 4 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Х.Г , М.Г  нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 717.900 төгрөг гаргуулан хохирогч П.Гансүхэд олгож, 531500 төгрөгний хохиролыг хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.

         7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 717.900 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч П.Гансүхийн өрхийн эмчийн картыг 3 ширхэг рентген зургийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

          10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй