| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2025/00012/И |
| Дугаар | 191/ШШ2025/00907 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00907
| 2025 01 31 | 191/ШШ2025/00907 |
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах Х******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, хаягт оршин суух Х овогт Бын Н /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18 357 659 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бын Н нь 2024.08.14-ний өдөр тус банктай 2010113819 дугаартай зээлийн гзрээ байгуулж 17 400 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтзй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээп авсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн төлөөгүй. Бын Н нь 2010113819 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024.09.25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024.11.20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.
Хугацааг 54 хонгоор хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 17 400 000 төгрөг, хүү 952 343 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 316 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл нь 18 357 659 төгрөг байна.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 18 357 659 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Х******* ХК нь хариуцагч Б.Нтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Б.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Б.Н миний бие Х*******наас нэхэмжилсэн 18 357 659 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 1 529 804 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:
Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Нд холбогдох нийт 18 357 659 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрэв. Үүнд.
1.Хариуцагч Б.Н нь нэхэмжпэлийн шаардлага 18 357 659 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.03.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.04.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.05.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.06.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.07.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.08.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.09.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.10.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.11.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.12.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2026.01,15-ны өдөр 1 529 804.92 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
2.Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах, гомдол гаргах эрхгүй хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Х******* ХК, Б.Н нарын хооронд 2024.08.14-ний өдөр байгуулагдсан 2010113819 дугаартай Зээлийн гэрээ, дансны хуулга, зээл хүүний тооцоолол зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлага 18 357 659 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.03.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.04.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.05.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.06.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.07.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.08.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.09.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.10.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.11.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.12.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2026.01.15-ны өдөр 1 529 804.92 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 738 төгрөгийн 124 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 124 869 төгрөгийг, хариуцагч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 124 869 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 18 357 659 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Н нь нь нэхэмжлэлийн шаардлага 18 357 659 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.03.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.04.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.05.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.06.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.07.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.08.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.09.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.10.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.11.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2025.12.15-ны өдөр 1 529 804.92 төгрөг, 2026.01.15-ны өдөр 1 529 804.92 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 738 төгрөгийн 124 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 124 869 төгрөгийг, хариуцагч Б.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 124 869 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА