| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/00531/И |
| Дугаар | 191/ШШ2025/03700 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03700
| 2025 04 30 | 191/ШШ2025/03700 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-ын иргэн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.*******т холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ОХУ-ын иргэн той 2002 оноос гэр бүл болон амьдарч, 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин , 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин нар төрсөн. н өмнөх гэрлэлтийг ОХУ-ын Эрхүү хотын шүүх 2013 онд цуцалснаар бид гэр бүлээ Монгол улсад 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн. нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсад гэртээ нас барсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хамаарахгүй, өөрөөр хэлбэл, хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлах эрхгүй гуравдагч этгээд, талийгаачийн төрсөн ах, ОХУ-ын иргэн /Гадаад паспорт / нь өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.******* хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 29, 30 дугаартай бүртгэл үйлдсэн байна. Энэхүү нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх, 552 дугаар зүйлийн 552.1 дэх заалт, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.
Талийгаач ОХУ-ын иргэн ийн өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн. ОХУ-ын иргэн ийн өргөдлийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарын үсгийн 29 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатч Ц.*******ийн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барснаас хойш төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-д энэ хуулийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэсэн заалтыг зөрчсөн байна. Талийгаач ОХУ-ын иргэн ийн өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн ОХУ-ын иргэн а төлөөлөх эрхгүй этгээд ОХУ-ын иргэн ийн өргөдлийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр гарын үсгийн 30 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатч Ц.*******ийн үйлдэл нь Нотариатын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэсэн заалтыг, 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэсэн заалтыг, 21 дүгээр зүйлийн 21.2.8-д гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх гэсэн заалтыг, 21 дүгээр зүйлийн 21.3.3-д нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх гэсэн заалтыг, 26 дугаар зүйлийн 26.2-д нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэсэн заалтыг, 26 дүгээр зүйлийн 26.5-д нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг энгийн бэхээр хөтөлнө гэсэн заалтыг, 27 дүгээр зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж. шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэсэн заалтыг, 31 дүгээр зүйлийн 31.1 -д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал гэсэн заалтыг, 32.1-д үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх баримт бичиг үйлдэхдээ орчуулагч хэлмэрчийг оролцуулна гэсэн заалтыг, 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын Үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг, 34 дүгээр зүйлийн 34.2-д энэ хуулийн 34.1-д заасан тэмдэглэлд дараах зүйлийг тусгана. 34.2.1 үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, 34.2.2 нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч хэлмэрч зэрэг бусад оролцогчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, нас, мэргэжил, оршин суугаа газрын хаяг, тэдгээрийн тайлбар түүнчлэн гэрч, орчуулагч хэлмэрчийг оролцуулсан үндэслэл, 34.2.3 холбогдох баримт бичгийг танилцуулсан арга хэлбэр, үйл ажиллагааны үр дүн, дэс дараалал, 34.2.4. нотариатчийн албан тушаал, овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, 34.2.5 баримт бичгийг үйлдсэн он, сар, өдөр, цаг, минут гэсэн заалтыг, 35 дүгээр зүйлийн 35.1 тэмдэглэл нь гаргацтай утга агуулгын хувьд ойлгомжтой, үг үсгийн засваргүй энэ зүйлийн 35.6-д зааснаас бусад тохиолдолд орчуулгагүй байна. 3.5.2-т нотариатч тэмдэглэл үйлдсэний дараа үйлчлүүлэгч болон бусад оролцогчид уншиж сонсгоно. 3.5.3-т Тэмдэглэлд үйлчлүүлэгч болон нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч хэлмэрч зэрэг бусад оролцогч гарын үсэг зурж, нотариатч тамга дарж хавсаргана гэсэн заалтыг зөрчсөн байна. Нотариатч Ц.******* нь нотариатын үйлдэл хийхдээ Хууль зүйн дотоод хэргийн сургуулийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9-д үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, монгол хэл мэддэггүй, эсхүл хараагүй бол орчуулагч хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, ур дагавар хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалтыг, Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.5-д гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичгийг үндэслэн хувийн байдлыг тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэв.
2.Хариуцагч Ц.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Оросын Холбооны Улсын иргэн нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Түүний төрсөн ах нь өөрийн болон итгэмжлэлээр нас барагчийн эх а ийн өв хүлээн авах хүсэлтийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу нотариатад гаргасан. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй бол 31.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйл нь өв хүлээн авах журмыг зохицуулсан заалт бөгөөд уг заалтад тусгайлан 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан иргэн зөвхөн хүсэлтээ гаргана гэж заагаагүй, 528 дугаар зүйлийн 528.2-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргах эрхтэй байгаа тул нас барагчийн эх, ах гэсэн субъектүүд нь хуульд заасны дагуу нотариатад хүсэлтээ гаргах эрх нээлттэй байхад нотариатын зүгээс хуулийн дагуу хүсэлтийг нь хүлээн авч бүртгэх нь үүрэг болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29, 30 дугаарт бүртгэсэн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох гэж тодорхойлсон. Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1-д зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, журмын 14.1, 14.5, 14.7, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.1, 44.4-т зааснаар ийг нотариатын ажлын байранд өөрийн биеэр ирүүлж, гарын үсгийг нь зуруулан, нас барагчийн төрсөн эх а ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 29 тоот дугаарт, нас барагчийн ах ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 30 тоот дугаарт тус тус бүртгэсэн. Гарын үсгийн гэрчлэлийн үндсэн ойлголт нь тухайн хуульд нийцсэн баримт бичигт, эрх бүхий этгээд өөрөө гарын үсэг зурсан эсэхийг баталдаг. Түүнээс бус баримт бичгийн үнэн зөвийг гэрчлэх хууль зүйн ойлголт байхгүй. Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1-т үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоосон зохицуулалт байгаа. ийн хувийн байдлыг тогтоогоод үйлдэл хийсэн. Мөн зааврын 14.7-т гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх эрхтэй, түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана. Орчуулга нь орчуулгын байгууллагаар орчуулагдаж баталгаажсан учраас гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн. Энэ талаарх баримтыг архивлаад шүүхэд гаргаж өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-ын иргэн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өвлөгч хоорондын маргааныг шийдвэрлэхдээ Б.*******гийн маргаад байгаа нотариатын үйлдэл нь тухайн хэрэгт нотлох баримтаар авагдаж, шүүх баримтыг хэдэн өвлөгчдөд, ямар хэмжээгээр ноогдох тухай асуудлыг шийдэх болсон байсан. Гэтэл Б.*******гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй үйлдлийг нэхэмжлэл болгон Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахиад шинээр нэхэмжлэл гаргах эрх хэвээр хадгалагдаж байгаа. Хэрэгсэхгүй болгосон баримтуудыг өгч, шинэ нэхэмжлэл гаргахгүй бол Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дахин нэхэмжлэл хүлээж авах үндэслэлгүй. Энэ нь нотлох баримтаар л цуглуулагдах баримт юм. Тусдаа нэхэмжлэл байх шаардлагагүй. Нотариат Ц.*******ийн үйлдлээс хальж, шүүх өвлөгчдийн хоорондын маргааныг шийднэ гэсэн зохицуулалттай. Нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлэх маргааны асуудал биш юм. Өвлөгчдийн нотариатын өвийн хүсэлтийг бүртгэж авсан ямар ямар баримтууд байгаа эсэх, Хууль ёсны өвлөгч гэдгийг нотолсон ямар баримтууд байгаа үүнийг үндэслээд шүүх шийдэх асуудалд орсон учраас Б.*******гийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэв.
4.Нэхэмжлэгч нотлох баримтаар Б.*******гийн иргэний үнэмлэх, Хүүхдийн төрсний гэрчилгээ, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 23 дугаар Нас барсны гэрчилгээ, Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаар лавлагааны хариу, Монголын Нотариатчдын танхимын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 293 дугаар Албан бичиг,
Хариуцагч нотлох баримтаар ийн Баянзүрх дүүргийн нотариатчид гаргасан өргөдөл, ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид гаргасан өргөдөл, 38 А А 2405708 дугаар итгэмжлэл зэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нотлох баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШЗ2024/02766 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШЗ2024/02767 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 000558 дугаар шүүхийн тогтоол, Шүүхэд гаргасан гомдол, тайлбар, хүсэлтүүд, Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/3449 тоот албан бичиг, Нас барсны гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/21106 дугаар шүүгчийн захирамж, гадаад паспортын хуулбар, Гэрээслэл 38 А А2359786, Справка, Оросын холбооны улсын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нас барсны гэрчилгээ, хариуцагчийн хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нас барсны бүртгэлийн гэрчилгээ, орчуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.*******т холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нотариатч Ц.******* 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 29, 30 дугаар бүртгэл үйлдсэн нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх, 552 дугаар зүйлийн 552.1 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлав.
6.Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нас барагчийн төрсөн эх а ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 29 тоот дугаарт, нас барагчийн ах ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 30 тоот дугаарт тус тус бүртгэж гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нь хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй гэж маргасан.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ОХУ-ын иргэн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүүхдийн төрсний гэрчилгээ, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар Нас барсны гэрчилгээ, Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаар лавлагааны хариу, Монголын Нотариатчдын танхимын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 293 дугаар Албан бичиг, ийн Баянзүрх дүүргийн нотариатчид гаргасан өргөдөл, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид гаргасан өргөдөл, 38 А А 2405708 дугаар итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШЗ2024/02766 дугаар, 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 183/ШЗ2024/02767 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 000558 дугаар шүүхийн тогтоол, Шүүхэд гаргасан гомдол, тайлбар, хүсэлтүүд, Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/3449 тоот албан бичиг, Нас барсны гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2019/21106 дугаар шүүгчийн захирамж, гадаад паспортын хуулбар, Гэрээслэл 38 А А2359786, Справка, Оросын холбооны улсын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нас барсны гэрчилгээ, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нас барсны бүртгэлийн гэрчилгээ, орчуулга, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.
9.Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна., 25.1.10-т баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх, 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3-ын 3.2-т Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараахь үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд: 3.2.6-д гэрээслэл гэрчлэх, өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гэрчлэх гэж заажээ.
10.Хариуцагч Ц.******* нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь заалтад зааснаар Өв хүлээн авах тухай хүсэлтийг бүртгэх нотариатын үйлдэл хийсэн байх ба ОХУ-ын иргэн а ийн Өв хүлээн авах тухай хүсэлтийг 29 дугаарт, ОХУ-ын иргэн ийн Өв хүлээн авах тухай хүсэлтийг 30 дугаарт бүртгэсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дугаар лавлагааны хариу, ОХУ-ын иргэн ийн ОХУ-ын иргэн а ийн өмнөөс гаргасан Өргөдлийн орчуулга, ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Өргөдлийн орчуулга, 38 А А 2405708 Итгэмжлэлийн орчуулга, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
11.Нэхэмжлэгч Б.*******, Оросын Холбооны Улсын иргэн нар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж дугаар Гэрлэлтийн гэрчилгээ олгогдож, Оросын Холбооны Улсын иргэн нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барж, дугаар Нас барсны гэрчилгээ олгогджээ. /хавтаст хэргийн 7-8 тал/
12.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.1.1-т үйлчлүүлэгчийн баримт бичиг нь ... Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, 31.1.6-д хуульд заасан бусад, 32 дугаар зүйлийн 32.1. 32.1-т Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно гэж заасан.
13.Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 81 тоот лавлагааны хариу хүргүүлэх тухай албан бичгээр Таны ирүүлсэн хүсэлттэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан өвлүүлэгч а //-ын өмчлөлийн Хоёр ширхэг орон сууц, аж ахуйн нэгжийн нэр дээрх болон хувийн нэр дээрх 18 ширхэг суудлын болон ачааны машин, - ХХК-ийн хувьцаа, бусад тоног төхөөрөмж, бусад контейнер, ёмкость гэх мэт хөрөнгийг Андреева // өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Б.Хандмаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсгийн 37 дугаарт бүртгэсэн байна.
/2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаарт бүртгэгдсэн/ өргөдөл дээр нэмэлт болгон банкны дансуудыг Андреева // өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Б.Хандмаа 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гарын үсгийн 40 дугаарт бүртгэсэн байна.
Хөдлөх болон үл хөдлөх бүх эд хөрөнгө, Газар ус интернэшнл ХХК-ийн хувьцаа, эд хөрөнгө, банкнууд дахь бүх дансны мөнгө, хадгаламж /одоогоор эд хөрөнгийг тодорхойлох боломжгүй, мэдээлэл байхгүй байгаа/ /УУ00000000/ өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Ц.******* 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Гарын үсгийн 29, 30 дугаарт бүртгэсэн байна.
Үл хөдлөх болон хөдлөх бүх эд хөрөнгө, Газар ус интернэшнл ХХК-ийн хувьцаа бүх эд хөрөнгө банкнууд дахь дансны мөнгө, хадгаламж /одоогоор эд хөрөнгийн талаар мэдээлэл тодорхой бус байгаа/ , - // өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Ц.******* 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Гарын үсгийн 31 дүгээрт бүртгэсэн байна.
ГД- тоот гэрчилгээтэй, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, ,, дугаар хороо, ,,, тоот хаягт байршилтай, 60,26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ГД- тоот гэрчилгээтэй, Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг,,, дугаар хороо, ...тоот хаягт байршилтай, 109,76 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... УБЭ тоот улсын бүртгэлийн дугаартай, UAZ ... тоот марктай, тоот аралтай, хөх саарал өнгөтэй, эмнэлэг тусгай зориулалттай, 1998 онд үйлдвэрлэсэн, тээврийн хэрэгсэл, .... УБЦ тоот улсын бүртгэлийн дугаартай, NISSAN PATROL 0 марктай тоот аралтай, цагаан өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн суудал зориулалттай тээврийн хэрэгсэл, .... УБЭ тоот улсын бүртгэлийн дугаартай, DONGFENG EQ3092 0 марктай, LVAV3JB365J042126 тоот аралтай, цагаан өнгөтэй, 2005 онд үйлдвэрлэсэн, ачаа зориулалттай тээврийн хэрэгсэл, .... УБИ тоот улсын бүртгэлийн дугаартай, KAMAZ 43514 0 марктай ХТС43114R62284350 тоот аралтай, шаргал өнгөтэй, 2007 онд үйлдвэрлэсэн өрөмний тусгай зориулалттай, тээврийн хэрэгсэл, .... УНЗ тоот улсын бүртгэлийн дугаартай, NISSAN X-TERRA марктай, тоот аралтай, саарал өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэсэн, суудал зориулалттай тээврийн хэрэгслийг тус тус *******ийн ******* /*******/, Арьфьева //, а // нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Г.Бадамсүрэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гарын үсгийн 248 дугаарт бүртгэсэн байна.
Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ болон гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэх хариуг хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 9-10 тал/
14.Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ гэж зохицуулжээ.
15.Хариуцагч Ц.******* нь Нас барагчийн төрсөн эх а ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 29 тоот дугаарт, нас барагчийн ах ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 30 тоот дугаарт тус тус бүртгэж гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 31.1.6, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдлохгүй байх тул 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ОХУ-ын иргэн а Рудольфовна, нарын Өв хүлээн авах тухай хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.
16.Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******т холбогдох 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ