| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/03901/И |
| Дугаар | 191/ШШ2025/04035 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04035
2025 05 08 191/ШШ2025/04035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** давхарт байрлах А******* капитал ХХК /РД:*******-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л******* ж******* ХХК /РД:*******/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л******* ж******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай компанитай "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Beiben маркийн 71-87 УНС улсын дугаартай өөрөө буулгагч автомашинаар ажил гүйцэтгэхээр болсон. Гэрээний урьдчилгаа төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн.
Л******* ж******* ХХК нь гэрээт ажил гүйцэтгэх газар очсоноос хойш 2 сарын хугацаатай ажил гүйцэтгэх байсан боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээт ажлыг гүйцэтгэхгүй орхин явсан. Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийг шалган үзэхэд гэрээний урьдчилгаа төлбөрт таарахуйц ажил гүйцэтгээгүй байсан ба манай компанид нийт 707,489 /долоон зуун долоон мянга дөрвөн зуун наян ес/-н төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
Л******* ж******* ХХК-аас гэрээний үүргээ биелүүлэх эсвэл гэрээний урьдчилгаа төлбөрт авсан төлбөрийн зөрүү төлбөрийг буцаан төлөх талаар удаа дараа шаардсан бөгөөд ажил гүйцэтгэж төлбөрөө төлнө гэх шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй болно.
Гэрээ байгуулагдах үед Л******* ж******* ХХК нь *** тоот хаягт баршилтай, холбогдох дугаар 9******* гэх мэдээллийг өгч гэрээ байгуулсан ч одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А******* капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Л******* ж*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШЗ2024/23540 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/19125 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Л******* Ж******* ХХК /РД:5458277/-ийн хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Л******* ж******* ХХК /РД:5*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин байрлах хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Л******* ж******* ХХК /РД:5*******/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Л******* ж******* ХХК /РД:5*******/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсугай.
2. Л******* ж******* ХХК /РД:5*******/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгнохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА