| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/00396/И |
| Дугаар | 191/ШШ2025/04001 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04001
| 2025 05 08 | *******9*******/ШШ2025/0400******* |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимаас хэргийн оролцогчдыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, *******2 дугаар хороолол, 6/******* байр *******5 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух овогтой /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь 2025 оны 09 сар хүртэл хүү Чингүүнжавыг өөрийн асрамжид байлгаж, хүүхдийн ээнэгшин дасах нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай маргаанаа эвийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Х.******* нь 2025 оны 09 сар хүртэл хүү Чингүүнжавыг өөрийн асрамжид байлгаж, хүүхдийн ээнэгшин дасах нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай маргаанаа эвийн журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон гэх үндэслэлээр хариуцагч Г.д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгож, мөн эрх зүйн үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигч шүүхэд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохтой холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх заалтыг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Х.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсныг баталж, Г.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс ,*******00 төгрөгийг Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгож, үлдэх хэсэг буюу ,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР