2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00775

 

  

 

 

 

 

 

 

 

2025 01 29

191/ШШ2025/00775

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах, Т******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, хаягт оршин суух Ж овогт Д Ч /РД:/,

 

Хариуцагч: *******, *******, *******, хаягт оршин суух Чгийн М /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9 332 995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2021.11.29-ний өдөр Ч.М, Д.Ч нар нь Т******* ББСБ-тай 051110320080 дугаар Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 5 000 000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр өөрийн оршин суух орон сууцанд байх зурагт 1 ширхэг 150 000 төгрөгийн үнэлгээтэй, хөргөгч 1 ширхэг 150 000 төгрөгийн үнэлгээтэй, гэрийн бусад эд хогшил бүгд 150 000 төгрөгийн үнэлгээтэй, эргэлтийн хөрөнгө /бизнесийн хаягаар/ бүгд 5 000 000 төгрөгийн үнэлгээтэй буюу нийт 5 450 000 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийлгүй, 3 удаагийн гүйлгээгээр дутуу төлөлтийг хийж өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4 510 603 төгрөг, хүү 4 007 410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 801 482 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 13 500 төгрөг буюу нийт 9 332 995 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Ч.М, Д.Ч нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 973 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 3 удаагийн гүйлгээгээр төлөлтийг дутуу хийж, 2022.03.21-ний өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээний хугацаа 2023.11.29-ний өдөр дууссан.

Иймд хариуцагч Ч.М, Д.Ч нараас 2021.11.29-ний өдрийн 051110320080 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 510 603 төгрөг, хүү 4 007 410 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 801 482 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 13 500 төгрөг буюу нийт 9 332 995 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ч, Ч.М нараас зээлийн гэрээний үүрэгт 9 332 995 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Ч.М //-аас татгалзаж байна.

Хариуцагч Д.Чтэй эвлэрсэн тул эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний бие Д Ч Т******* ББСБ ХХК-тай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч 19 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

Тус шүүхэд хянагдаж байгаа Т******* ХХК-ийн нэхэмжпэлтэй Д.Чд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 332 995 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад хариуцагчтай доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлага болох 9 332 995 төгрөгийг хариуцагч Д.Ч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 19 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн буюу сард 500 000 төгрөгөөр эхний 18 сарын хугацаанд 9 000 000 төгрөгийг, сүүлийн 1 сарын хугацаанд 332 995 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар тохиролцож, хүлээн зөвшөөрөв.

2. Хариуцагчаас 500 000 төгрөгөөр 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 332 995 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж 9 332 995 төгрөгийг дуусгахаар харилцан тохиролцов.

3. Нэхэмжлэгч талаас хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзаж байна. Бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Иймд, зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Т******* ББСБ ХХК, Ч.М, Д.Ч нарын хооронд 2021.11.29-ний өдөр байгуулагдсан 051110320080 дугаартай Зээлийн гэрээ, 051110320080 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл хүүний тооцоолол зэрэг баримтыг гаргаж, хариуцагчаас баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.М, Д.Ч нарт холбогдуулан, нийт 9 332 995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаас тус тус татгалзаж, хариуцагч Д.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 9 332 995 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 500 000 төгрөгөөр, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үлдэх 332 995 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 280 /164 280+70 200/ төгрөгийн 117 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 117 240 төгрөгийг, хариуцагч Д.Чгээс улсын тэмдэгтийн хураамжид 82 140 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.М, Д.Ч нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 9 332 995 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.Мт холбогдох шаардлагаас болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж,

Хариуцагч Д.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас 9 332 995 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 500 000 төгрөгөөр, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 332 995 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 280 /164 280+70 200/ төгрөгийн 117 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 117 240 төгрөгийг, хариуцагч Д.Чгээс улсын тэмдэгтийн хураамжид 82 140 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА