2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03701

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30

11/ШШ2025/0301

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,.. дүгээр хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******-*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн..  дүгээр хороо,  3 орон сууцны давхар, D-41 тоот 48. м.кв 2 өрөө, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв 2 өрөө орон сууцуудыг Н.*******ын эзэмшилд шилжүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .6 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг гарган өгөхийг ******* ******* ХХК-д даалгах, алданги торгууль 31,014,82 төгрөг, түрээсийн төлбөр 64,632,444 төгрөг, лавлагааны төлбөр 300,000 төгрөг нийт 5,4,22 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ болон ЗГ-ДНЗ/2021-8 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.*******аас гаргуулж ******* ******* ХХК-д олгуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны давхар, D-41 тоот 48, м.кв 2 өрөө, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв 2 өрөө орон сууцуудыг Н.*******ын эзэмшилд шилжүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .6 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг гарган өгөхийг ******* ******* ХХК-д даалгах, алданги торгууль 31,014,82 төгрөг, түрээсийн төлбөр 64,632,444 төгрөг, лавлагааны төлбөр 300,000 төгрөг нийт 5,4,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК-тай сайн дураараа харилцан тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021/04-0/4 тоот ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж барилга барих нөхцөл бололцоогоор хангаж Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, -21в тоот хаягт байршилтай өөрийн эзэмшлийн 338 м.кв газраа чөлөөлж газрын эзэмших эрхийг ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Р. нэр дээр шилжүүлэхээр, ******* ******* ХХК нь уг газар дээр баригдах апартамент 3 орон сууцны барилгаас тус бүр 48, м.кв талбайтай 2 өрөө 2 орон сууцыг болон 8 дугаар давхарт өгч, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг хүлээлгэн өгөхөөр, мөн газрын зөрүүнд 0,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. ******* ******* ХХК нь 0,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж газраа чөлөөлж тус компаний 16 давхар орон сууц баригдах нөхцөл боломжоор хангаж өгсөн. Гэрээнд зааснаар орон сууц ашиглалтад орох хугацаа 2022 оны 1 дүгээр улиралд гэж заасан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй. ******* ******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сард барилгын явцтай танилцахаар очиход уг газар дээр 16 давхар барилга баригдаж дуусаад аль хэдийн айлууд нүүгээд орчихсон, Улсын комисс хүлээж авсан гэх мэдээлэл өгсөн. Захирал Р.Хангайтай уулзахад үндэслэлгүйгээр нэмж мөнгө төлөхийг шаардаж, хэрэв төлөхгүй бол орон сууцнуудыг бусдад худалдан борлуулж, мөнгийг данс руу чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 1.4Захиалагч нь орон сууцны нийт төлбөр 2021/04-0/4 тоот газар худалдах, худалдах авах гэрээнд оноогдож буй орон сууц бөгөөд, төлбөрийг бартераар 0 хувь төлж барагдуулав гэж төлбөрийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн байтал үндэслэлгүйгээр мөнгө төлөхийг шаардаж буй нь ******* ******* ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих ЗГ-ДНЗ/2021- ба ЗГ-ДНЗ/2021-8 дугаартай гэрээний 4. зүйл Төслийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 0 хоногийн дотор Захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримт бүрдүүлж, төлбөр тооцоо 0 хувь бүрэн дууссан нөхцөлд шаардлагатай бичиг баримтыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж апартамент 3 барилгаас D-41 тоот болон D-4 тоот орон сууцуудыг нэхэмжлэгч Н.*******ын эзэмшилд хүлээлгэн өгөх, мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .6 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгах, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 2021/04-0/4 дугаартай Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйл 6.2 дахь хэсэг Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож сар тутам торгууль төлнө гэж заасныг үндэслэн 25,845,68 төгрөгийн торгууль, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- ба ЗГ-ДНЗ/2021-8 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэг Гүйцэтгэгч тал заасан хугацаанд байр ашиглалтад ороогүй тохиолдолд захиалагч талд төлөгдсөн үнийн дүнгийн 0.1 хувийг сар бүр алданги тооцож өгнө гэж зааснаар 5,16,138 төгрөгийн алданги нийт 31,014,82 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- ба ЗГ-ДНЗ/2021-8 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний 4 дугаар зүйл 4. дэх хэсэг Төслийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 0 хоногийн дотор Захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримт бүрдүүлж төлбөр тооцоо 0 хувь бүрэн дууссан нөхцөлд шаардлагатай бичиг баримтыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө гэж заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 1-ны өдрийг дуустал нийт 21,5 сарын хугацааны түрээсийн төлбөрийн дунджаар тооцон 64,632,444 төгрөг, ХХК-иас түрээсийн үнийн лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөг нийт 5,4,21 төгрөг гаргуулна гэв.

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон -итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр газар эзэмших эрхийг эрх бүхий холбогдох газарт хандан газрын өмчлөл буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч, ирээдүйд газрыг худалдах худалдан авахаар тохиролцсон. Н.*******ын зүгээс гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй. Эзэмших эрх бүхий газраа өмчлөх эрх бүхий газар олгож шилжүүлэх үүргийг биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлага тухайн гэрээний дагуу шаардах эрхтэй эсэхийг шалгахын өмнө уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр эсэхийг шалгах нь зүйтэй. Гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл нь зохих журмын дагуу явагдаагүй. Газар эзэмших эрхийн гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2022 оны 3 сарын дундуур нь Р.Хангай рүү шилжсэн. Р.Хангай болон ******* ******* ХХК нь тусдаа бие даасан эрх зүйн субъектүүд бөгөөд Р.Хангай гэдэг хүнээс үүргийн гүйцэтгэлээ шаардах эрх нь бол нэхэмжлэгчид нээлттэй байгаа. Орон сууц захиалгын гэрээ нь Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь эрх зүйн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн. Газрын бартерын талаар тусгаж өгсөн. Газрын бартерын төлбөрийг ямар нэгэн байдлаар төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тодорхойлсон албан татвар суутган төлөгч Н.******* нь мөн хуулийн 5.1 дэх хэсэгт заасан албан татвар төлөгч юм. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- болон ЗГ-ДН3/2021-8 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээгээр манай компаниас тус бүр нь 0,45,500 төгрөг буюу 141,41,000 төгрөгийн үнэтэй орон сууцуудыг Н.*******т борлуулсан. Эдгээр гэрээний 1.5-д уг гэрээний нийт дүн НӨАТ-гүй хийгдсэн болно хэмээн тодорхой тусгасан. Ийнхүү орон сууц борлуулахад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт энэ хуулийн .1.1, .1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээний хувиар ногдуулна гэж заасны дагуу Н.******* нь хувиар НӨАТ төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл ******* Констракшн ХХК нь 141,41,000 төгрөгийн хувиар тооцож 14,14,0 төгрөгийн НӨАТ-ыг хариуцагч Н.*******аас суутган авч, төсөвт тайлагнан төлөх хууль зүйн үүрэгтэй. Маргаан бүхий орон сууцууд байрлаж буй 3 байрны барилгын ажлын явцад захиалагч нараас олноор хүсэлт ирүүлсний дагуу нэмэлтээр тагтны хаалтыг ганжуулсан шилэн фасадаар хийж гүйцэтгэсэн. Тухайн үед нийт 12 орон сууцны орон сууц захиалагчид шилэн фасадыг хийлгэхийг зөвшөөрч холбогдох нэмэлт төлбөрийг төлсөн. Тийнхүү тагтны хаалтыг ус нэвтрүүлдэггүй ганжуулсан шилэн фасадаар гүйцэтгэснээр нэг талаар бага насны хүүхэд унаж гэмтэхээс сэргийлэх, доргилт цохилтод өртсөн тохиолдолд шууд хагаралгүй авто машины шилтэй адилаар жижгээр бутрах давуу талтай, нөгөө талаар байр илүү өнгө үзэмжтэй болж орон сууцуудын үнэ цэнэ улам бүр нэмэгдсэн. Шилэн фасадыг хийхдээ тухайлсан нэг айлыг алгасах боломжгүй, нийт байрыг хамруулан гүйцэтгэх тул Н.*******т шилжүүлэхээр тохирсон 2 орон сууцны тагтыг мөн хамруулах шаардлага тулгарсан. Н.*******т энэ талаар мэдэгдэхээр удаа дараа оролдсон боловч утасны дугаараа авахгүй эсхүл холбогдох боломжгүй байсны зэрэгцээ оршин суугаа хаяг нь ерөөс тодорхойгүй байсан. Түүний өнөөдрийг хүртэл бүртгэлтэй, оршин суугаа гэх хаяг нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр бидэнд шилжүүлсэн газрын хаяг байгаа. 2 ширхэг 2 өрөө байрны тагтанд шилэн фасадын үнэ тус бүр 8,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөг болсон тул уг төлбөрийг түүнээс гаргуулах хүсэлтэй байна. Н.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмших эрх бүхий Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, -21в хаягт байрлах, нэгж талбарын 1864231286865 дугаартай 338 м.кв талбайтай газрыг нийт 241,41,000 төгрөгөөр борлуулсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлогыг хамруулна .1.2 дахь хэсэгт Газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого гэж, 21.2 дахь хэсэгт энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод доор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна. 21.2.4энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 1.1.2, 1.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд хувиар гэж заасан байдаг. Үүнээс үзвэл Н.******* дээрх хуулийн зохицуулалтын дагуу 241,41,000 төгрөгийн хувь буюу 24,14,0 төгрөгийн эрх борлуулсны татварыг тайлагнан төлж, холбогдох баримтыг ******* Констракшн ХХК-д өгөх үүрэгтэй. Н.*******аас төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвар болох 14,14,0 төгрөг, шилэн фасадын төлбөр болох 16,000,000 төгрөг нийт 30,14,0 төгрөг гаргуулж ******* Констракшн ХХК-д олгож, Н.*******ыг газар эзэмших эрх борлуулсны татвар 24,14,0 төгрөгийг төсөвт тайлагнан төлж холбогдох төлбөрийн баримтыг ******* Констракшн ХХК-д олгохыг даалгаж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн дүгээр хороонд баригдаж байгаа 3 орон сууцын барилгыг төлөөлж ******* ******* ХХК гүйцэтгэх захирал нь Р.Хангай байна. Уг барилгаа барьж байгаа болон захиалж байгаа иргэн нь Р.Хангай байна. Орон сууц захиалгын гэрээний хойд талын гарын үсэг зурсан хэсгийг харвал маркетинг борлуулалтын мэргэжилтэн Н. гэж хүн гарын үсэг зурсан байна. Н.******* одоо хэнд итгэх вэ. Та нарын яриад байгаа компанийн дотоод процессыг Н.******* яаж мэдэх юм бэ. ******* ******* ХХК хамааралгүй Р.Хангайгаас нэхэмжил гэж тайлбарлаж байна. Гэтэл Р.Хангай гэдэг этгээд энэ барилгын бүх процесст хамааралтай байна. Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлд 0,000,000 төгрөг 2 өрөө орон сууц өгнө гэдэг дээр ******* ******* ХХК зөвшөөрсөн байна. Үүний дагуу 0,000,000 төгрөгөө шилжүүлсэн. Талуудын хүсэл зориг нь Р.Хангай болон ******* ******* ХХК нь Н.*******ын амьдран сууж байсан газрыг чөлөөлүүлж авч, орон сууц бариад ашиг олох зорилготой байсан. Н.******* тухайн газраа чөлөөлж өгөөд, оронд нь өмнөх амьдарч байсан орон сууцын нөхцөлөө сайжруулаад орон сууц авна гэсэн тохиролцооны дагуу газраа чөлөөлж өгсөн гэв.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн лавлагааны баримт, тооцоо, нэхэмжлэх, Мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг,

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн 20 тоот албан бичиг зэрэг баримтыг,

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг дүгээр хороо -21 в, тоот хаягт байрлах 338 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ, газар эзэмшүүлэх захирамж, хувийн хэргийг гаргуулж нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 орон сууцны давхар, D-41 тоот 48, м.кв 2 өрөө, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв 2 өрөө орон сууцуудыг нэхэмжлэгч Н.*******ын эзэмшилд шилжүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .6 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг гарган өгөхийг ******* ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021/04-0/4 тоот Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан торгууль 16,8,20 төгрөг, 2021 оны 04 сарын 0-ны өдөр ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4.14-т заасан алданги 3,35,84 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /хавтаст хэргийн 1 тал/

6.2.Нэхэмжлэгч нь 2021/04-0/4 тоот Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан торгууль 2,122,365 төгрөг, 2021 оны 04 сарын 0-ны өдөр ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4.14-т заасан алданги 424,43 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.1-т зааснаар 4,500,000 төгрөг нийт ,046,838 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 тал/

6.3.Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь 2021/04-0/4 тоот Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 164-165 тал/

6.4.Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйл 6.2Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож сар тутам торгууль төлнө гэж заасныг үндэслэн 25,845,68 төгрөгийн торгууль 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- ба ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэг Гүйцэтгэгч тал заасан хугацаанд байр ашиглалтад ороогүй тохиолдолд захиалагч талд төлөгдсөн үнийн дүнгийн 0,1 хувийг сар бүр алданги тооцож өгнө гэж заасныг үндэслэн 5,16,138 төгрөгийн алданги нийт 31,014,82 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /2 дугаар хавтас хэргийн 12 тал/

6.5.Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- ба ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4 дүгээр зүйл 4. дэх хэсэгт Төслийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 0 хоногийн дотор Захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримт бүрдүүлж төлбөр тооцоо 0 хувь бүрэн дууссан нөхцөлд шаардлагатай бичиг баримтыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө гэж заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 1-ны өдрийг дуустал нийт 21.5 сарын хугацааны түрээсийн төлбөрийг ХХК-ийн гаргасан түрээсийн төлбөрийн дунджаар тооцон 64,632,444 төгрөгийн хохирол, ХХК-иас түрээсийн үнийн лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөг нийт 64,32,444 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /2 дугаар хавтаст хэргийн 12 тал/

6.6.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь Орон сууц захиалгын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны давхар, D-41 тоот 48, м.кв 2 өрөө, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв 2 өрөө орон сууцуудыг Н.*******ын өмчлөлд шилжүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .6 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг гарган өгөхийг ******* ******* ХХК-д даалгах, алданги торгууль 31,014,82 төгрөг, түрээсийн төлбөр 64,632,444 төгрөг, лавлагааны төлбөр 300,000 төгрөг нийт 5,4,22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захиалагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгөхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги, торгууль, хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.

.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Газар эзэмших эрхийн гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдаж, газар эзэмших эрх Р.Хангай рүү шилжсэн. Р.Хангай болон ******* ******* ХХК нь тусдаа бие даасан эрх зүйн субъектүүд бөгөөд Р.Хангай гэдэг хүнээс үүргийн гүйцэтгэлээ шаардах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байгаа гэж маргажээ.

8.Хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******-******* нэхэмжлэгч Н.*******т холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр НӨАТ 14,14,0 төгрөг гаргуулж, албан татвар суутган төлөгч ******* ******* ХХК-д олгуулах, Н.*******т шилжүүлэхээр тохиролцсон 2 орон сууцны тагтанд суурилуулсан шилэн фасадны төлбөр 16,000,000 төгрөг, Н.******* ******* ******* ХХК-д 241,14,0 төгрөгөөр эзэмших эрх бүхий газрыг борлуулсантай холбоотой ногдох 24,114, төгрөгийн НӨАТ-ыг улсын төсөвт тайлагнан төлж, төлбөрийн баримтыг олгохыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1 дүгээр хавтас хэргийн 66-68 тал/

8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ болон ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.*******аас гаргуулж ******* ******* ХХК-д олгуулахаар сөрөг нэхэмжлэлээ өөрчилсөн. /1 дүгээр хавтас хэргийн -8 тал/

8.2.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ болон ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.*******аас гаргуулж ******* ******* ХХК-д олгуулахаар өөрчилсөн. /1 дүгээр хавтас хэргийн 131-132 тал/

8.3.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн үндэслэлээ дахин өөрчилсөн. /2 дугаар хавтас хэргийн 154 тал/

.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн лавлагааны баримт, тооцоо, нэхэмжлэх, Мөнгөн шилжүүлгийн баримт, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн 20 тоот албан бичиг, Сүхбаатар дүүрэг дүгээр хороо -21 в, тоот хаягт байрлах 338 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ, газар эзэмшүүлэх захирамж, хувийн хэрэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны давхар, D-41 тоот 48, м.кв 2 өрөө, 0,45,500 төгрөгийн үнэтэй, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв 2 өрөө, 0,45,500 төгрөгийн үнэтэй, орон сууцыг ******* ******* ХХК нь барьж ашиглалтад оруулах, захиалагч Н.******* нь орон сууцны нийт төлбөрийг 2021/04-0/4 тоот газар худалдах, худалдан авах гэрээнд ногдож буй орон сууц бөгөөд төлбөрийг бартераар 0 хувь төлж барагдуулсан. Төслийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 0 хоногийн дотор захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримтыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө гэж харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 5-12 тал/

11.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бартераар 0 хувь төлсөн талаар гэрээнд заасан тул хариуцагч орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

12.Талууд /Н.*******, Р.Хангай нар/ 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчид өөрийн эзэмшилд байгаа хүчин төгөлдөр гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулахад оршино гэж гэрээний зорилгоо тодорхойлжээ. Уг гэрээгээр эрх шилжүүлэгч Н.******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 405 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн дүгээр хороо -21в тоот хаягт байршилтай, 338 м.кв иргэний ахуйн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 036450 тоот гэрчилгээний дугаар бүхий газар эзэмших эрхээ, Эрх хүлээн авагч талд 4,500,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцов гэж тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулжээ. /1 дүгээр хавтас хэргийн 13-15 тал/

13.Иргэний хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 1.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан байх бөгөөд зохигчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар хэргийг үйл баримтаар нотлогдож байна.

14.******* ******* ХХК түүнийг төлөөлж Р.Хангай, нөгөө талаас иргэн Н.******* нар 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдагч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011/12/01-ний 405 тоот шийдвэртэй Сүхбаатар дүүрэг дүгээр хороо -21 в, 4231286865 нэгж талбарын дугаартай, 036450 гэрчилгээний дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 338 м.кв талбайтай газар эзэмшихийг эрх бүхий холбогдох газарт хандан газар өмчлөх буюу үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч ирээдүйд газрыг худалдах, худалдан авахаар тохиролцов. Худалдан авагч талаас нийт үнийн дүнд 2022 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо гудамж, 3 орон сууцанд давхарт D загварын 48, м.кв 2 өрөө 41 тоот /1 мкв 1,450,000 төгрөгийн үнэлгээтэй/, 8 давхарт D загварын 48, м.кв 2 өрөө 4 тоот /байр болон үүнээс гадна талуудын тохиролцсон мөнгөн дүн болох 0,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр төлж дуусгавар болохоор харилцан тохиров. Гэрээнд заасан хөрөнгийг Худалдан авагчийн талаас Маркетингийн ахлах мэргэжилтэн Т.-, Худалдагчийн талаас Н.******* оролцсон бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 04 дүгээр сарын 0ы өдрийн 11 цагт албан ёсоор тухайн газрын эрхийг шилжүүлэхээр тохиролцов. Ийнхүү хүлээлгэн өгөхдөө эд зүйлийн тоо, хэмжээ, чанар, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, ус цахилгаан, холбооны суваг, үйлчилгээний байдал зэргийг тодорхой тусгасан баримтыг газар дээр нь үйлдэж талуудыг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурна. Гэрээнд заасан хугацааны дотор үүрэг гүйцэтгэх явцад худалдагдсан эд хөрөнгийн үнэнд болон мөнгөний ханшийн өөрчлөлт гарвал, энэхүү гэрээ байгуулсан өдрийн тохиролцсон үнээр тогтоох бөгөөд талууд үнийг дангаар өөрчлөх буюу өөрчлөхийг шаардах эрхгүй гэж тохиролцжээ. /1 дүгээр хавтас хэргийн 16-18 тал/

15.Талууд Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон 0,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр төлсөн талаар хэн аль нь маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

16.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны давхар, D-41 тоот 48, м.кв 2 өрөө, 0,45,500 төгрөгийн үнэтэй, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв 2 өрөө, 0,45,500 төгрөгийн үнэтэй орон сууцны үнийг ******* ******* ХХК-д бартераар төлж дууссан. Гэтэл 2 орон сууцны тагтанд суурилуулсан шилэн фасадны төлбөр 16,000,000 төгрөг төлөхийг шаардаж маргаан үүссэн тул алданги торгууль 31,014,82 төгрөг, хохирол болох түрээсийн төлбөр 64,632,444 төгрөг, лавлагааны төлбөр 300,000 төгрөг нийт 5,4,22 төгрөг гаргуулна гэж мэтгэлцэв.

1.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4.1Захиалагч нь Орон сууцны нийт төлбөрийг 2021/04-0/4 тоот Газар худалдах, худалдан авах гэрээнд оноогдож буй Орон сууц бөгөөд төлбөрийг нь бартераар 0 хувь төлж барагдуулав гэж тусгасан байх тул Гүйцэтгэгч ******* ******* ХХК нь захиалагч Н.*******т Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны давхар, D-41 тоот 48, м.кв талбайтай, 0,45,500 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг, мөн 8 давхар D-4 тоот 48, м.кв талбайтай, 0,45,500 төгрөгийн үнэтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.*******ын эзэмшилд тус тус шилжүүлэх, мөн гэрээний 4.Төслийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 0 хоногийн дотор захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримтыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

18.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь алданги гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар, торгууль гэрээний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацааны 31,014,82 төгрөг, хохирол болох түрээсийн төлбөрийг зах зээлийн үнэлгээг баримтлан 64,632,444 төгрөг, лавлагааны төлбөр 300,000 төгрөг нийт 5,4,22 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлав.

1.Дээрх ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4.14Гүйцэтгэгч тал заасан хугацаанд байр ашиглалтад ороогүй тохиолдолд захиалагч талд төлөгдсөн үнийн дүнгийн 0,1 хувийг сар бүр алданги тооцож өгнө гэж заасан байх ба 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацааны алданги гэрээний нийт үнийн дүн /141,41,000 төгрөг/-гийн 0,1 хувиар тооцож сард 141,41 төгрөгийг 35 сараар тооцож, 4,52,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Гүйцэтгэгч тал торгууль төлөхөөр гэрээнд заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги, торгууль 26,062,642 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

20.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

21.Нэхэмжлэгч Н.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний 4 дүгээр зүйл 4.Төслийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 0 хоногийн дотор Захиалагчийн өмчлөлд холбогдох бичиг баримт бүрдүүлж төлбөр тооцоо 0 хувь бүрэн дууссан нөхцөлд шаардлагатай бичиг баримтыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө гэж заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 1-ны өдрийг дуустал нийт 21,5 сарын хугацааны түрээсийн төлбөрийг ХХК-ийн гаргасан түрээсийн төлбөрийн дунджаар тооцон 64,632,444 төгрөгийг хохиролд тооцон ХХК-иас түрээсийн үнийн лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөгийн зардал нийт 64,32,444 төгрөгийн хохирол шаардсан байна.

22.Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

23.Нэхэмжлэгч Н.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, хөлс төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, ХХК-иас түрээсийн үнийн лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөгийн зардал нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор цуглуулсан баримт байх ба хариуцагчаар нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй байх тул түрээсийн төлбөр хохирол 64,632,444 төгрөг, ХХК-иас түрээсийн үнийн лавлагаа гаргуулахад төлсөн 300,000 төгрөг нийт 64,32,444 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

24.Мөрдөгчийн 2024 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн саналд Энэхүү ******* констаркшн ХХК нь хуулийн этгээдийн үүднээс үйлдсэн гэмт үйлдэлдээ нотариатчийг оролцуулан зохих гэрээнүүдийг гэрчлүүлэн итгэл төрүүлэн Н.*******ыг хуурч мэхлэх арга замаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авчээ. Мөн ******* ******* ХХК-ийг төлөөлөн мэргэжлийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа тул мэдэхгүй буюу санаандгүй гаргаж байгаа алдаа биш санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн 1.3, 1. дугаар зүйлд заасан, нийлмэл гэмт хэргийн шинжтэй ******* констаркшн ХХК болон Р.Хангай түүнчлэн тойргийн нотариатч Ч.*******билэг нарын хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж, хохирогч Н.Арсланбаатарын эрх ашгийг хамгаалж өгнө үү гэх гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдлын материалд авагдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэвэл зохих иргэн хуулийн этгээд хоорондын эд хөрөнгийн маргааны шинжтэй гэрээний эрх зүйн маргаан байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын тус тус удирдлага болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргаж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргасан тухай мэдээлэл гаргагчид мэдэгдэхээр тогтов гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар зохигчид маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. /2 дугаар хавтас хэргийн 43 тал/

25.Улсын бүртгэлийн Ерөнхий газар 2024 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 5/2065 тоот албан бичгээр Танай 2024 оны 05 дугаартай албан бичиг болон 181/Ш32024/0261 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж, 3 байрны дугаар давхрын D-41, 8 дугаар давхрын D-4 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар улсын бүртгэлд тус тус бүртгэгдээгүй байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

26.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Н.*******т холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ болон ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.*******аас гаргуулж ******* ******* ХХК-д олгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ болон ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн Н.*******, иргэн Р.Хангай нар байгуулсан. Гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл нь зохих журмын дагуу явагдаагүй. Газар эзэмших эрхийн гэрээ 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын дундуур Р.Хангай рүү шилжсэн. Р.Хангай болон ******* ******* ХХК нь тусдаа бие даасан эрх зүйн субъектүүд бөгөөд Р.Хангай гэдэг хүнээс үүргийн гүйцэтгэлээ шаардах эрх нь бол нэхэмжлэгчид нээлттэй байгаа гэх тайлбар гаргаж мэтгэлцэв.

28.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 0 дүгээр сарын 1-ны өдрийн 01-05/626 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1621 дүгээр захирамжийн иргэн Р.Хангайд холбогдох нэгж талбарын хувийн хэргийг нотлох баримтын шаардлага хангуулан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-05/3651 дугаар албан хүргүүлсэн байна. Дээрх иргэнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/836 дугаар захирамжаар газар өмчлөх эрхээс татгалзсан нэгж талбарын , 146150045, , дугаар бүхий газар, дүүргийн Засаг даргын 2011 оны 405 дугаар захирамжаар иргэн Н.*******ын эзэмшиж байсан нэгж талбарын 1864231286865 дугаар бүхий газрыг 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 2021/04-0/4 дугаар бүхий газар худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 024 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус үндэслэн нэгж талбаруудыг нэгтгэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна гэжээ. /2 дугаар хавтас хэргийн 45 тал/

2.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 01-05/46 тоот Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1621 дүгээр захирамжийн иргэн Р.Хангайд холбогдох нэгж талбарын хувийн хэргийг нотлох баримтын шаардлага ханган 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01-05/3651 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна. Дээрх иргэнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/836 дугаар захирамжаар газар өмчлөх эрхээс татгалзсан нэгж талбарын , 146150045, , дугаар бүхий газрууд мөн дүүргийн Засаг 2011 оны 405 дугаар захирамжаар иргэн Н.*******ын эзэмшиж байсан нэгж талбарын 1461500482 дугаар бүхий газрыг 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр 2021/04-0/4 дугаар бүхий Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээг тус тус үндэслэн нэгж талбаруудыг нэгтгэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна гэх албан бичиг ирүүлсэн байна. /2 дугаар хавтас хэргийн 22 тал/

30.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Хангай өөрчлөгдөж, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.*******-******* томилогдсон. Газар эзэмших эрхийн гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдаж Р.Хангай рүү шилжсэн гэж мэтгэлцэж байгаа нь дараахь бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэв.

31.Нэхэмжлэгч Н.******* хариуцагч ******* ******* ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр 2021/04-0/4 дугаар бүхий Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээг ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Хангай баталж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

32.Харин 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Н.*******, Р.Хангай нар байгуулсан боловч Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1621 дугаар захирамж түүний хавсралт, 2022 оны А/836 дугаар захирамж түүний хавсралтаар 8 иргэн Р.Хангайд шилжүүлж газар өмчлөх эрхийг дуусгавар болгосон байх ба тус иргэдийн шилжүүлсэн газар дээр ******* ******* ХХК-ийн Төслийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны барилга баригдаж, Улсын комисс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. /1 дүгээр хавтас хэргийн 16-238 тал/

33.Хариуцагч ******* ******* ХХК, нэхэмжлэгч Н.******* нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл,

2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ болон ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дахь хэсэгт заасан дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж үзэх үндэслэл,

2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч Н.*******т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

34.Нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,854,11 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,,205 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,11,535 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, гудамж 3 Орон сууцны давхрын, D-41 тоот 48, м.кв талбайтай, 0,45,500 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууц, мөн 8 давхрын D-4 тоот 48, м.кв талбайтай, 0,45,500 төгрөгийн үнэтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.*******ын өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, хариуцагч ******* ******* ХХК-иас 4,52,185 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 0,5,08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1., 56 дугаар зүйлийн 56.5. 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн ЗГ-ДНЗ/2021- дугаар, ЗГ-ДНЗ/2021-8 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр байгуулагдсан 2021/04-0/4 дугаар Ирээдүйд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 0,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Н.*******т холбогдох хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, .1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,854,11 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,,205 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,11,535 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.5, 11. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ