2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05026

 

 

 

 

 

2025 06 10 192/ШШ2025/05026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Хүсэлт гаргагч: Г

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******** нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ********гийн ******** нэрээр нээсэн №******** дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон ажиллаж байдлаа тогтоолгохоор шаардсан.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** миний бие 1970 онд Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн бөгөөд 1985 онд Цэцэрлэгийн багшийн сургуульд элсэн орж, төгсөн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 сарын 05-ны өдрийн ** дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн ***** суманд цэцэрлэгийн багшаар хувиарлагдсан. Намайг ***** суманд 1988 оны 07 сард ажилдаа орохоор очиход Цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Дулам******** хүлээн авч, багшаар С.*****, Г.****** тогооч, нярав Б.*****, туслах багш *************, Лхагва******** нартай ажлын гараагаа эхэлж байлаа. Өвөрхангай аймгийн ***** сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 57 дугаар захирамжаар үргэлжлүүлэн ажиллуулж, цэцэрлэгийн хүүхэд цөөрсөнөөс ажлаасаа гарч сумын НД-ын байцаагч Ч.***** нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгсөн байдаг. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний нэртэй зөрсөн шалтгаанаар материал буцаагдаад байна. Тухайн үед бага сургуульд элсэх үед аав, ээж сургуульд оруулаал орхисон байх, малчины хүүхэд нэрээ мэдэхгүй ********гийн ******** гэж бүртгүүлсэний улмаас Цэцэрлэгийн багшийн техникум төгсөх хүртэл С.******** нэртэй явсан. Харин 1988 техникум төгсдөг жил ЦБС-ийн захиргаанаас нэгдсэн журмаар анх паспорт олгоход ******** гэсэн нэртэйгээр өгсөн. С.******** нэрээр ***** суманд ажиллаж байгаад 1996 оны УИХ-ын сонгуулиар паспортын нэр болох ********ээр сонгууль өгч түүнээс хойш ******** нэрээр явж эхэлсэн. Тухайн үед учир мэдэхгүйн улмаас ийм явдал боллоо түүнээс ёс журам, хүндэтгэл, аливаа асудалд хариуцлагатай хандаж ирсэн билээ. Миний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэр ******** бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ийнхүү 1986 оны 06 дугаар сарын 20 өдөр С.******** нэрээр Цэцэрлэгийн багшийн сургуулийн захиргаанаас олгосон ******** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ******** мөн бөгөөд улсад 6.5 жил ажилласан болохыгтогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1970 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******** ******** нэрээр нээсэн №********6 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.*****, Г.****** нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988.07.13-ны өдрийн ** дугаар тушаал, фото зураг, хөдөлмөрийн дэвтэр хүлээлгэн өгсөн акт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ирүүлсэн.

Шүүхээс гэрч С.*****, Г.****** нараас мэдүүлэг авч, хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх ********ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч ******** нь 1970 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумд төрж, төрсний гэрчилгээ авахдаа эцэг *******ын ********гээр овоглосон байна./хх-ийн 7/

 

Хүсэлт гаргагч ******** тайлбарлахдаа ...Тухайн үед бага сургуульд элсэх үед малчины хүүхэд нэрээ мэдэхгүй ********гийн ******** гэж бүртгүүлсэний улмаас Цэцэрлэгийн багшийн техникум төгсөх хүртэл С.******** нэртэй явсан. С.******** нэрээр ***** суманд ажиллаж байгаад 1996 оны УИХ-ын сонгуулиар паспортын нэр болох ********ээр сонгууль өгч түүнээс хойш ******** нэрээр явж эхэлсэн гэж тайлбарлаж, овог зөрүүтэйгээс өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлав.

 

Хэргийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ********гийн ******** нэрээр нээсэн №******** дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ********гийн ********ийг тогтоож, улсад ажиллаж байсныг тус тус тогтоох үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, ******** нь 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Цэцрлэгийн багшийн сургууль төгсөөд, Өвөрхангай аймгийн ***** самд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэцэрлэгийн багшар ажиллаж байсан болох нь 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ********гийн ******** нэрээр нээсэн №********6 дугаар хөдөлмөрийн дэвтэр, цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтэр хүлээлгэн өгсөн акт, гэрч С.*****, Г.****** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Гэрч С.*****, Г.****** нар нь хэрэгт ач холбогдолтой байдлыг мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй тул тэдгээрийг үнэн зөвд тооцож үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ***** овогт ********гийн ******** /РД: /-ийг ********гийн Цэцэгээ нэрээр 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн №******** дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн Өвөрхангай аймгийн ***** сумын цэцэрлэгт 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ