2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00768

 

  

 

 

 

 

 

 

 

2025 01 29

191/ШШ2025/00768

 

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах М******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, хаягт оршин суух Б овогт Бын Ч /РД:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 665 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн авто тээврийн хэрэгслийн 14000061620 тоот даатгалын гэрээний даатгуулагч Н.Бат-Эрдэнэ нь 2023.12.26-ны өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, Содмонгол шатахуун түгээх станцын арын замд улсын дугаартай Vellfire маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үед гуравдагч этгээд болох Б.Ч нь тээврийн хэрэгслийн араас нь ирж мөргөсөн тохиолдол үүссэн ба даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 1 665 000 төгрөгийн хохирол учирсан. Ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол болох 1 665 000 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдох гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэх авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн авсан.

Иймд Иргэний хуулийн 499.1., 510.1.-т заасны дагуу гэм хорын хохиролд 1 665 000 төгрөгийг Б.Чээс гаргуулж, М******* ХК-д олгож өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч М******* ХК нь хариуцагч Б.Чийг нэхэмжлэлийн шаардлагыг хуваан төлөх тухай хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Б.Ч миний бие М******* ХК-иас нэхэмжилж буй 1 665 000 төгрөгийг 2025.02.01-ний өдрөөс эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

4.Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-нд:

М******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Чэд холбогдох нийт 1 665 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 1 665 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.03.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.04.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.06.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.07.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 165 000 төгрөгөөр тус тус төлнө.

2.Талууд энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр гадны нөлөөгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар маргаан гаргах, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, М******* ХК-ийн 2023.11.22-ны өдрийн 23048838 дугаартай тээврийн хэрэгслийн Даатгалын сертификат, Н.Бат-Эрдэнэ болон М******* ХК-ийн хооронд байгуулагдсан 23048818 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, гэрээний хавсралт, Ашид билгүүн ХХК-ийн 2023.12.28-ны өдрийн 640 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2023.12.28-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2023.12.26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.12.28-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас, Н.Бат-Эрдэнэ болон М******* ХК-ийн хооронд 2024.01.10-ны өдөр байгуулагдсан Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ, Б.Чийн жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт, М******* ХК, Б.Ч нарын хооронд 2024.01.11-ний өдөр байгуулагдсан Эвлэрлийн гэрээ зэрэг баримтыг гаргаж, хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ХК нь хариуцагч Б.Чэд холбогдуулан, гэм хорын хохиролд 1 665 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 1 665 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.03.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.04.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.06.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.07.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 165 000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцсэн нь тэдний тайлбар, эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 590 төгрөгийн 20 795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 20 795 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20 795 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.М******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Чэд холбогдох, гэм хорын хохиролд 1 665 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлага 1 665 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025.02.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.03.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.04.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.05.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.06.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.07.01-ний өдөр 250 000 төгрөг, 2025.08.01-ний өдөр 165 000 төгрөгөөр тус тус төлж бараглуулахаар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.18-ны өдөр төлсөн 41 590 төгрөгийн 20 795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 20 795 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20 795 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М******* ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Ж.БАЙГАЛМАА