| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/03903/И |
| Дугаар | 191/ШШ2025/04036 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04036
2025 05 08 191/ШШ2025/04036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Л*******гийн Ч******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ы А******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Ч******* нь автомин түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг ба 2023.01.13-ны өдөр хариуцагч Б.А*******тай 2******* тоот "Автомин түрээслүүлэх" гэрээ байгуулан 0******* улсын дугаартай, LC200 маркийн автоминыг 3 өдрийн хугацаатай шилжүүлсэн.
Гэтэл хариуцагч нь 2023.01.16-ны өглөө тухайн түрээсийн минтай явах үедээ зам тээврийн осол гаргасны улмаас миний авто минд их хэмжээний эвдрэл, гэмтэл учруулж бидний хооронд байгуулсан "Автомин түрээслэх гэрээ-ний 2.4.3-т заасан "Түрээслэгч нь хүлээн авсан авто мины бүрэн бүтэн байдал эвдрэл гэмтлийг бүрэн хариуцна" гэх үүргээ зөрчсөн. Хохирлын үнэлгээний байгуу, агаар 0******* улсын дугаартай, LC200 маркийн автоминд учирсан хохирлын талаар дүгнэлт гаргуулахад 55,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Ийнхүү хохирлын үнэлгээ хийлгэхэд 2,765,000 төгрөг, эвдэрсэн миныг ачуулахад 74,000 төгрөгийн зардал гарсан бөгөөд нийт учирсан хохирлын хэмжээ нь 57,839,000 төгрөг болсон байна. Энэхүү асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргатал Б.А******* нь хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд түүнийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж *** тоотод оршин сууж байгаа болохыг тогтоон тус хаягаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл Б.А******* нь тус хаягаас шилжиж оршин суудаггүй болох нь тогтоогдон тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дахин хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.А*******ын хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ч******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/15652 дугаар захирамж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 30ё1-3/6270 дугаар эрэн сурвалжилж олж тогтоосон туай албан бичиг, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/05293 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/19113 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Б овогт Б*******ы А******* /РД:*******/-ын оршин суугаа хаягын лавлагаагаар *** тоот хаягт бүртгэлтэй гэх боловч мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.А******* нь тус хаягт оршин суудаггүй болохыг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг дарга тодорхойлсон байна.
Иймд дээрх нотлох баримтуудаас үзэхэд, Б овогт Б*******ы А******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Б овогт Б*******ы А******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Б овогт Б*******ы А******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Б овогт Б*******ы А******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА