| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/04988/И |
| Дугаар | 192/ШШ2025/05131 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/05131
| 2025 06 13 | 192/ШШ2025/05131 |
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бй
Хариуцагч: Э
Худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********гийн худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** хүлээн зөвшөөрч, хариуцагч ******** нь ******* дугаартай, **** УБУ улсын дугаартай Форд ренжер раптор маркийн пикаал загварын тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан даруйд нэхэмжлэгч ********гийн эзэмшилд шилжүүлж, 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ********гийн Хаан банкны ******* тоот дансанд 2025 оны 6 дугаар сарын 12-ны дотор шилжүүлэх,
-Гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараагаас эхлэн 80 000 000 төгрөгийг сар бүр тэнцүү төлөлттэйгөөр 16 000 000 төгрөгөөр нийт 5 сарын хугацаанд дор дурьдсан хуваарийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн дээр дурьдсан дансанд шилжүүлнэ. Тодруулбал:
2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөг,
2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөг,
2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөгийг тус тус гэрээний 1 дэх нөхцөлд тусгагдсан дансанд шилжүүлнэ.
- Гэрээний 1 дэх нөхцөлд тусгагдсан **** УБУ улсын дугаартай Форд Ренжер Раптор машин нь биет байдлын доголдолгүй буюу дараах шаардлагыг хангасан байхыг шаардана. Үүнд:
- кузовны хувьд ердийн эдэлгээний элэгдэл хорогдлоос илүүтэйгээр муутгаагүй, ямар нэгэн байдлаар үл мэдэгдэхүйц, жижиг хэмжээний црапан будагны лакан хэсэгт өнгөц үүссэнээр өөрөөр ямар нэгэн сэв зураасгүй,
-автомашины "одотрип" буюу гүйлтийн хувьд шилжүүлэх үеэс хойш ямар нэгэн механик өөрчлөлт оруулж явсан километр (эсхүл mile-мааял)-ийн гүйлт бодит байх,
-явах эд анги (цап, амартизатор, пүрш, наклад, таг, марнер, өндгөн тулгуур, бүх төрлийн гар, татуурга гэх мэт бусад бүхий л эд анги тэдгээрт хамаарах бусад зүйлс буюу зогсолтын систем түүний шланк,) болон хөдөлгүүр буюу мотор, машины компьютер, радиатор, хурдны хайрцаг (буюу кроп) зэрэг нь бүгд хэвийн энгийн ажиллагаатай (эндээс дээрхийг энэ агуулгаар мөн тодорхойлно)
-навигаци буюу жолоочийн зүгээс болон зорчигчийн зүгээс
-аливаа хэлбэрээр ямар нэгэн байдлаар замт тээврийн осолд ороогүй
-кузовын хувьд ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй буюу өнгө будаг замаскны ажил хийгдээгүй байхыг ойлгоно.
Үүнтэй холоотой холбогдох байгууллагаар техникийн аюулгүй бүрэн бүтэн байдал, ажиллагааны хэвийн байдал шалгагдаж үзлэг, оношлогооггор шалгагдаж тогтоогдсон байх ёстой. Хэрэв хөрөнгө шилжих үед нэхэмжлэгч мэдэх боломжгүй ямар нэгэн эвдрэл гэмтэл илэрвэл түүний шалтгаан нөхцлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, түүнтэй холбоотой засвар үйлчилгээ зэрэгтэй холбоотой бүхий л зардлыг хариуцагч хариуцах бөгөөд нэхэмжлэгч засвар үйлчилгээ биет байдлын доголдлыг арилгах боломжгүй бол энэ талаар хариуцагчид мэдэгдэж хариуцагч биет байдлыг доголдлыг арилгах арга хэмжээг нэн даруй авна. Үүнд хөрнгө шилжсэн үеэс хойно бий болсон биет байдлын доголдол хамаарахгүй.
- Хариуцагчийн зүгээс Нэхэмжлэгч ********ыг ЭХТА-н 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж буй хэрэг бүртгэлтийн ******** дугаартай хэрэгт хэргийг ЭХХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу хааж шийдвэрлүүлэхээр холбогдох хүсэлтийг бичгээр гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 хоногт багтааж хүргүүлнэ,
-Хариуцагч нь нэхэмжлэгч ********ын өмчлөлийн Алт угаах төхөөрөмжийг, түүний холбогдох эд хэрэгсэлийг ердийн эдэлгээний элэгдэл хорогдлоос илүүтэйгээр муутгаагүй, бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байдлаар дараах дурдсан Бүрдэл хэсгүүдийн хамт Энэхүү гэрээ байгуулагдсан даруйд шилжүүлэн өгөх үүрэгтэй. Үүнд:
Сэгсрэгч 1ш, 37 кв хөдөлгүүр 1ш, шороо буулгах пүнкер 1ш, усан буу суурьтайгаа 1ш, шлиз 4-н замтай 8м 2ш, шлиз 1- замтай 1ш, усан буучны путик 1ш, 300 турбо -200 м, насос-200кв 1ш, насос 300кв-1ш, тогны шийд хайрцаг 3ш, пускатель насосны соронзон 1ш, пускатель сэгсэрэгчнийх 2ш, 150 турбаны хаалт 10ш, 150 пивиси турбо 50м, сэгсэрэгчний дүүш 1ш, ус ачих хоолой 1ш, насосны чайн 1ш, 200кв кабель 60м, 37 кв-ын кабель 50м, шар пивиси 12м, усан бууны шорооны хаалт лист төмөр 8ш, 300 турба пивиси 12м, Тарпид төмөр 30ш, Коврик ризен 15ш, ногоон зүлэг 10ш зэрэг болон бусад жижиг эд хэрэгсэл
- Хэрэв хөрөнгө /Гэрээний 5 дэх хэсэгт заасан/ шилжиж, Нэхэмжлэгч өөрийн талбайд суурилуулан ажиллуулах үед илэрсэн нэхэмжлэгч хөрөнгийн хүлээн авах үед мэдэх боломжгүй ямар нэгэн эвдрэл гэмтэл илэрвэл түүний шалтгаан нөхцлийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, түүнтэй холбоотой засвар үйлчилгээ зэрэгтэй холбоотой бүхий л зардлыг хариуцагч хариуцах бөгөөд нэхэмжлэгч засвар үйлчилгээ биет байдлын доголдлыг арилгах боломжгүй бол энэ талаар хариуцагчид мэдэгдэж хариуцагч биет байдлыг доголдлыг арилгах арга хэмжээг нэн даруй авна. Үүнд хөрөнгө шилжсэн үеэс хойно бий болсон биет байдлын доголдол хамаарахгүй.
- Хариуцагч нь Алт угаах төхөөрөмж болон түүний Бүрдэл хэсгүүдийг өөрийн уурхайгаас Нэхэмжлэгчийн Тээврийн хэрэгсэлд өөрийн ачих төхөөрөмжүүдийг ашиглан ачиж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 2 332 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ