Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 50

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч   Б.Оюунцэцэг   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч  Х  овогт  Ж гийн О , Ш  овогт М гийн Б , Б овогт Х-ын Э  нарт   холбогдуулан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.16 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000006  дугаартай  эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв. Шүүх хуралдааныг нээлттэй явуулав.                                                                                                                                                                                                                               

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн  Булган суманд 1991 оны 05 сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй,  бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, “Магнай трейд” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай,  ам бүл 3 ,   ээж, дүү нарын хамт Ховд аймгийн  Б  сумын Б  багт оршин суух, Х  овогт Ж гийн О . /РД:ПБ /

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн  Булган суманд 1991 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй,  бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Х аймгийн  Б  сумын Б  багт оршин суух, Ш   овогт  М гийн Б . /РД:ПБ /

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х аймгийн  Б суманд 1991 оны 12 сарын 14-ний  өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  2, эхийн хамт Х аймгийн Б сумын Бан  багт оршин суух, Б овогт Х-ын Э    /РД:ПБ /

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

     Шүүгдэгч Ж.О , М.Б , Х.Э   нар  нь  2017 оны 08 сарын 13-ны өдрийн 20 цагийн үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Б.Дашнямд хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөө байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан  гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  Ж.О ын   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08 сарын 12-ны орой 21 цагийн үед би Цагаан дэлгүүрийн хажууд байж байтал Б , Х.Э  хоёр ирсэн. Х.Э ыг харина гэхээр нь хүргэж өгөхөөр бид 4 явсан. Тэгээд явж байтал бидэнтэй хамт явж байсан Баяраа айлд орж тамхи нэрэх ёстой гээд айлруу орсон. Ардуур нь бид 3 нэг шил архи тойруулж нэг хоёр уусан. Цаашаа Х.Э ын хадмын гадна очоод Баяраа яараад явсан. Бид гурав Э ын хадмын гэрийн гадна байж байтал Дашням ирээд маргалдаж, зодоон болсон. Зодоон болж байхад Дашнямын аав нь ирээд салгаад аваад явсан. Дашням маш их согтуу байх шиг байсан. Бид 3 нэг шил архины талыг хувааж уусан байсан.

            ...Би Дашнямыг зодсон. Хацарт нь алгадсан. Ямар нэгэн шалтгаан байгаагүй. Хохиролд бид гурав 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг хувааж төлсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 08 сарын 13-ны өдөр Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан дэлгүүрийн үүдэн дээр Х.Э , М.Б  нартай таараад бид гурав байж байсан мөн Баяраа  найз халуун усан дээр байж байхаар нь бид гурав Баяраа дээр очоод Х.Э ын эхнэрт утасны цэнэглэгч хүргэж өгий гээд гуйгаад бид нар нэг шил 0.75 Ерөөл нэртэй архи аваад Баясгалан гэх Э ын хадмын хашааны ойролцоо Баяраагийн машин дотор бид гурав архиа уугаад талдаа орж байтал Баяраа явах ажилтай боллоо гээд явахаар болоод машинаа асаах гэтэл машин асахгүй  байхаар бид гурав түрж асаах гээд зогсож байтал зүс таних согтуу залуу гудманд хэдэн оны пизда нар бэ гээд орилоод ирж байсан тэр үед бид гурав машиныг түрээд асаачихаад Баярааг явуулчихаад эргээд зогсож байтал тэр залуу дөхөж ирээд намайг хэдэн оны пизда бэ гээд миний нүүр хэсэг рүү гараараа цохьсон тэгэхээр би урдаас зүгээр бай  яаж байгаа юм бэ бид нар замаараа явж байна гээд өмнөөс нь нэг удаа цохьсон тэгээд тэр залуу цаашаа эргээд чулуу аваад шидэхэд Б ийн толгойг нь оносон, тухайн залуу чулуугаа шидчихээд унаад босч ирэх тэр үед би  Б ийн өмнөөс  нь чи яаж байгаа юм бэ гээд гараараа нэг удаа цохьсон, тэгээд тэр залуу Б тэй зуураад зогсож байхаар нь Э  яаж байгаа юм бэ залуу гээд хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд чулуу аваад шидтэл Э  яаая чи хөлрүү оночихлоо гэж  хэлээд Э  ирээд тухайн залууг  одоо харьж амар гээд цаашаа эргэтэл Э ын хамарлуу нь тохойгоороо цохиод цус гаргасан тэгтэл Э ын эхнэр нь эгчийнхээ хамт гарч ирээд та нар яаж байгаа юм бэ гээд хэлсэн, Э ын эхнэр орж унт  гээд Э ыг аваад орсон, тэгээд тэр залуу ганцаараа  хашааны гадаа үлдсэн удалгүй тухайн залуугийн аав нь орж ирээд хүүхэд яагаад зодож байгаа юм бэ гэх мэтээр хэлээд маргалдаад байж байтал Хадбаатар гэх цагдаа ирсэн, тэгээд тухайн залууруу чи одоо яаж байгаа юм бэ гэтэл Хадбаатар гэх цагдааг чамд ямар хамаатай юм бэ гээд босоод дайрахаар нь гарыг нь өчөөд аваад гараад явсан ...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч  М.Б ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 08 сарын 13-ны орой Х.Э  надруу утсаар яриад өвсөнд яваад өгөөч гэсэн. Тэгье гэтэл Цагаан дэлгүүр дээр хүрээд ирээч гэсэн. Х.Э  цагаан дэлгүүрээс нэг шил архи аваад гарч байтал О , Баяраа хоёр ирсэн. Баярааг гуйгаад Э ын эхнэрийн утасны цэнэглэгч хүргэж өгөхөөр хамт явцгаасан. Замд Баяраа айлд орж хөөрөг нэрнэ гээд буусан. Бид 3 үлдээд Э ын хадмын хашааны үүдэнд байж байтал Баяраагийн машины аккумлятор суучихсан. Э  эхнэрийнхээ цэнэглэгч өгөх гээд уулзаад зогсож байтал Дашням согтуу хашгираад ирсэн. Ирээд хэдэн оны пизда вэ гэхээр нь би чи хэдэн оноор нь яах гэсэн юм бэ ууснаа зөв шингээ гэтэл намайг чулуугаар цохьсон. Тэгэхээр нь би эргүүлээд цохьсон. Харанхуйд хаана цохиж байгаагаа сайн мэдээгүй. Нүүр хэсэгт нь цохьсон байх. Дашнямыг унаад босч ирэхэд О  бас цохьсон. Хаана нь цохисоныг хараагүй. Тэгж байтал Э  эхнэртэйгээ гараад ирсэн. Гарч ирээд Дашнямыг салгаад аваад явсан. Гэтэл Дашням Э ыг тохойдоод хамраас нь цус гаргасан. Гэтэл Э  босч ирээд Дашнямыг цохьсон. Тэгээд бид гурав Э ын гэрт ороод байж байтал Дашням аавтайгаа ороод ирсэн. Гэтэл цагдаа бас ирсэн. Цагдаа Хадбаатар орж ирээд Дашнямыг чи яаж байгаа юм бэ гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд гарцгаасан. Тэгээд би гэрлүүгээ явж байтал Э  араас утасдаад Дашнямын аав ээж ирчихсэн байна хүрээд ир гэхээр нь би ирээд уулзаад явсан. Маргааш нь ирж уулзаарай гэсэн боловч би өвсний ажилтай байсан тул 2-3 хоноод иртэл цагдаад гомдол гаргасан байсан. Би Дашнямын нүүр хэсэгт нь 2-3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг,

 М.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 08-р сарын 13-ны өдөр  гэртээ байж байтал манай найз Х. Э  20:30 минутын үед надруу залгасан. Би Х.Э тай цагаан дэлгүүрийн үүдэн дээр уулзаж байтал Ж.О тай  таараад,  Баяраа  найз халуун усан дээр байж байхаар бид гурав очсон. Х. Э ыг эхнэрийн утасны цэнэглэгч хүргэж өгье гэж  гуйгаад бид нар нэг шил 0.75 Ерөөл нэртэй архи аваад Баясгалан гэх Х.Э ын  хадмын хашааны ойролцоо Баяраагийн машин дотор  архиа уугаад талдаа орж байтал Баяраа явах ажилтай боллоо гээд явахаар болоод машинаа асаах гэтэл машин нь асахгүй байхаар нь түрж асаах гээд бид гурав зогсож байтал зүс таних согтуу залуу гудманд хэдэн оны пизда нар вэ гээд орилоод ирж байсан тэр үед бид гурав машиныг түрээд асаачхаад Баярааг  явуулчихаад зогсож байтал тухайн залуу дөхөж ирээд Ж.О ыг нүүр хэсэгрүү нь гараа цохьсон тэгэхээр  Ж.О  яаж байгаа юм бид нар замаараа явж байна гээд өмнөөс нь нэг удаа цохьсон тэгээд тэр залуу намайг  зүгээр зогсож байтал газраас чулуу аваад толгой руу шидээд толгой оносон, тэр  залуу чулуугаа шидчээд унаад босч ирэх тэр үед би өмнөөс нь чи яаж байгаа юм гээд дайраад гараараа нэг удаа цохьсон, миний араас Х.Э  яаж  байгаа юм бэ залуу гээд хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд нэг чулуу аваад шидтэл Х.Э  яаая чи хөлрүү оночихлоо гээд хэлээд Х.Э  ирээд  тэр  залууг  одоо харьж амар гэтэл Х.Э ын хамарлуу нь тохойгооро цохиод цус гаргасан тэгтэл Х.Э ын эхнэр нь эгчийнхээ хамт гарч ирээд та нар  яаж байгаа юм бэ гээд хэлсэн, Х.Э ын эхнэр орж унт  гээд Х.Э ыг аваа орсон, тэгээд тэр залуу ганцаараа гадаа хашааны гадаа үлдсэн удалгүй би гэрлүүгээ  харихаар явсан, намайг гэрийн ойролцоо очиж байталХ. Э  гэрт хүрээд ир  замаас чинь тосоод очий гэж  хэлхээр нь буцаад очсон, тухайн залуу  эцэг, эхтэйгээ хамт явж байсан. Аав нь та нар хүүхэд яагаад зодож байгаа юм бэ гэх мэтээр хэлээд маргалдаад байж байтал Хадбаатар гэх цагдаа ирсэн.  Тэгээд Хадбаатар цагдаа тэр залууг чи одоо яаж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм  гээд босоод дайрахаар нь  гарыг нь өчөөд цагдаа аваад явсан .... гэх мэдүүлэг,

  Шүүгдэгч  Х.Э ын   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08 сарын 12-ны орой 20 цагийн үед өвс ачих хүн хайгаад Б  рүү ярьж хэлэхэд “за” гэсэн. Б тэй уулзах хооронд 30-40 минут өнгөрсөн. Найз охиныхоо цэнэглэгч өгөхөөр явж байтал Баяраа, О  хоёр таарсан. Би найз охиндоо утасны цэнэглэгч аваачиж өгөх гээд Баяраагийн машинаар бид 4 явсан. Замд Баяраа айлд тамхи нэрнэ гээд орсон. Баярааг айлруу орсоны дараа  бид гурав архиа тойруулж уусан. Би найз охиныхоо утасны цэнэглэгч өгөх гээд үүдэнд нь уулзаад зогсож байтал Баяраагийн машин асангуут зогсохгүй явсан. Тэгж байтал зодоон болсон. Би очоод Дашнямыг салгаад цааш эргэтэл намайг тохойгоороо цохиж хамраас цус гарсан. Тэгээд салгаад гэрт ороод байж байтал Дашнямын эцэг, эх ирээд уулзаж, тухайн үед би цагдаа дуудсан. Яагаад маргасан юу болсон талаар ярьж байтал цагдаа ирсэн. Гэтэл Дашням цагдааг хэл амаар доромжлоод цагдаа аваад явсан. Өглөө 6 цагийн үед Дашнямын  ээж ирээд нүүр нь хавдаж хонолоо. Очоод үз гэсэн. Би эрт өвсөнд яваад 2 хоноод иртэл цагдаагаас дуудсан. Би Дашнямын баруун чихэнд нь нэг цохьсон. Тэгээд нэг мөргөсөн...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч  Х.Э ын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн : ” Би Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 21:00 цагийн үед М.Б ийн  гэрт очоод өвсөнд явах талаар ярилцах гэж очоод байж байгаад цагаан дэлгүүрийн  үүдэн дээр гараад юм яриад зогсож байтал Ж.Отгонбаатар таараад бид нар маргааш  хамт өвсөнд явах талаар яриад зогсож байтал манай эхнэр миний утасны цэнэглэгч  дөхүүлж өг гээд залгахаар нь хүргэж өгөх гээд явж байтал Баяраа гэх залуу машинтай  явж байхаар нь бид гурав суухдаа нэг 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад хамт суугаад хадам аав болох Баясгалангын гадаа очоод архиа Ж.О , М.Б , бид хуваагаад уугаад сууж байтал Баяраа явахаар болоод машинаа асаах гэтэл машин нь  асахгүй байхаар нь бид нар машиныг нь түрээд асаачаад байж байтал, урд зүгээс нэг  залуу орилоод хэдэн оны пизда нар вэ гэх мэтээр хэлээд орилоод ирж байсан тэгтэл Ж.О  дээр ирээд маргалдаад хоорондоо тас, няс болсон, тэгтэл М.Б  гүйж| очсон удалгүй М.Б  ёо толгойруу чулуугаар цохьчихлоо гээд  орилхоор нь гүйгээд очсон, тэр үед М.Б  өмнөөс нь нэг удаа гараараа цохьсон, өмнөөс нь тэр залуу нэг  чулуу аваад шидтэл тухайн чулуу нь миний зүүн хөлний Ш  тус газар оносон тэгтэл М.Б  тэр залуу барьж авсан, тэгтэл манай эхнэр намайг барьж авсан тэр үед тухайн залуу гараараа миний хамар хэсэгрүү цохьсон, тэгээд хамраас  цус гараад хойш болох үед нөгөө залуу газар унаад босч ирж байсан тэгээд тэр үе манай эхнэр ирж салгаад тухайн залууг таньдаг болохоороо аваад цааш гэрийн зүгрүү  нь явсан...” гэх мэдүүлэг,

           Хохирогч   Б.Дашнямын    мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “Би 2017 оны 08-р сарын 13-ны орой 19:00 цагийн үед найз  Даваа-Очир,  Угтахбаяр гэх найзууд дуудаад Булган гол дээр очоод хэдэн пиво хувааж уучхаад  гэртээ харьчихаад   буцаад нөгөө хоёр найз дээрээ очих гээд явж байтал Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт  машинтай хүмүүс зогсож байсан тэгээд нэг нь намайг дуудсан би дөхөөд очиход машин түрэлцээд гаргаад өгөөч  гэхээр  нь мэнд мэдээд машиныг нь түрээд гаргаж өгсөн, Тухайн үед тэнд 5-6 залуу байсан нэг зүс таних  Шонтоо гэх залуу намайг ахын дүү ганц юм байна уу гээд хэлхээр  нь би өмнөөс нь за болиоч яахнав дээ нэг үе байж болиоч гээд хэлтэл дүү их том болжээ гээд намайг заамдхаар нь би мөн адил урдаас нь заамдалцаад намайг унагаагаад  толгой болон гэдэс, хамар, амлуу цохиод байсан тэр үед би босоод зогсож байтал Х. Э , бас нэг үл таних өндөр шар залуу нар ирээд ямар овоо банди вэ? гэх мэтээр  хэлээд намайг газар унагаад толгой, нүүр нүдгүй цохьсон тэгээд Х.Э ын найз охин гэх охин, түүний эгч нар Баясгалан гэх айлын хашаанаас гарч ирээд юу болж  байгаа юм бэ яаж байгаа юм чи жаахан юм байж архи уучхаад гэх мэтээр намайг хэлхээр нь битгий хуцаа би ганцаараа архи уусан юм уу наадуул чинь бас архи уусан байгаа биздээ хүн бүлэглэж зодож байна гээд хэлсэн, тэгтэл нэг цагдаа гарч ирээд намайг барьж аваад чи хүмүүстэй маргалдаад гэж хэлээд намайг барьж цагдааруу явна  гээд байж байх үед би аавыг утсаар дуудаад аав удалгүй ирээд намайг аваад гэрлүү аваад  явсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч  Я.Хадбаатарын   мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “2017 оны 08 сарын  13-ны орой эргүүл гүйцэтгэж  явж  байтал Ж.О  над руу залгаад намайг ирээд аваач гэсэн. Дараа нь Х.Э  залгаад  манай хадмын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би Булган сумын Далт багт байрлах Баясгалан гэх айлын гэрт очсон тухайн үед тэр айлын гадаа нэг машин ирж зогссон тэгээд үл таних  нэг залуу чирээд явъя гэж хэлээд зогсож байтал тэр хүүхэд явахгүй байхаар нь би юу болсон талаар асуухад намайг энд байгаа хүмүүс зодчихлоо гэж хэлэхээр нь би гэрт дагуулаад ороход Ж. О , М.Б , Х.Э  зүс таних 2 эмэгтэй байсан. Тэгтэл миний дагуулж орсон залуу тэр хэд рүү дайраад байхаар нь би чи зүгээр бай болсон талаар тодруулъя гэхэд май пизда минь ална шүү гэхээр нь чи намайг ална гэдэг хэн юм бэ гээд гэрээс  авч гараад цагдаа руу явах гэтэл би гэрт оруулж амраана гээд байхаар нь гомдол санА  бол маргааш цагдаад өргөдлөө бичиж ирээд шалгуул гээд Ж.О ыг аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,   

           Гэрч  Т.Батбаатарын  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “тэр өдөр манай хүү оройхон гэртээ ирсэн, цагийг нь санахгүй байна. Ирэхдээ хүнээр зодуулаагүй байсан. Тэгээд намайг гадуур ажил хийж байтал гараад явчихсан байсан. Миний хүү над руу утсаар яриад намайг хүрээд ир гээд байхаар нь би очиход миний хүүгийн хувцас шороо болсон, нүүр нь цус болчихсон байсан. М.Б , Ж.О , Х.Э  гэх хүмүүс тал талаас зодчихлоо гэж байсан. Би тухайн үед тэр гурван залуугаас яагаад миний хүүг зодсон талаар асуухад тэр гурав надад юм хэлээгүй...” гэх мэдүүлэг,

           Гэрч  Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр  Б.Дашням  оройхон гэртээ ирсэн, цагийг нь санахгүй байна. Ирэхдээ хүнээр зодуулаагүй байсан. Тэгээд намайг тэр хооронд явж байхад гараад явчихсан байсан. Гэртээ ирэхдээ   М.Б , Ж.О , Х.Э   нар намайг зодлоо гэсэн, яагаад зодсон талаар асуухад М.Б  хэн оных бэ гэхэд 1991 оных гэхэд чи нэг шил архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй гэхэд  намайг М.Б , Ж.О , Х.Э   нар зодчихлоо гэж хэлсэн. Миний хүүгийн хамраас нь цус гарсан, хувцас хунар нь шороо тоос болж цусаар бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч Г.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр Б.Дашням, Даваа-Очир нарын хамт Булган гол дээр 2.5 литрийн нийслэл пиво хувааж уугаад гэр гэртээ харьсан. Бид гурав огт маргаагүй, Б.Дашнямыг хэнээр зодуулсаныг би мэдэхгүй, бид гурав салж явахад Б.Дашнямын бие зүгээр байсан, ил харагдах  шарх, сорви байгаагүй...” гэх мэдүүлэг,

           Гэрч  Х.Баярбаатарын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “Би 2017 оны  08 дугаар сарын 12-ны орой  18 цагийн үед Цагаан дэлгүүрийн урд өөрийн 48-30 ХОҮ улсын дугаартай Верна аксент маркын машинтайгаа явж байтал  М.Б , Ж.О , Х.Э   гуравтай таараад намайг Х.Э ын хадам аавынд хүргээд өг гэхээр нь за гэхэд тэр гурав дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн Ерөөл  архи аваад   Х.Э ын хадам аавынд очих замдаа  архиныхаа талыг уугаад Х.Э ын аавын гадаа очоод миний машины астачер эвдэрсэн учир би одоо явлаа гэхэд Х.Э ыг үлдээгээд хамт явъя гэх М.Б  хэлсэн, би юу ч гэсэн машин түрээд асаагаадах тэгээд хүлээж байя гэж хэлээд машиндаа суугаад М.Б , Ж.О  хоёр машин түрээд асаахаар нь би шууд яваад өгсөн. Юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,  

              Гэрч  Д.Дулмаагийн   мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “ Ж.О  миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм,  миний эгч  Ж  нь 3 хүүхдийнхээ хамт өрх толгойлж  Булган суманд амьдардаг, Ж.О  нь номхон дөлгөөн, цайлган сэтгэлтэй, хар буруу санаагүй, хүнд тусархуу, ээждээ түшигтэй, шудрага үнэнч сайхан сэтгэлтэй хүүхэд юм. Миний эгчийн амьдрал нь ядуу, оюутан хүүхдийнхээ төлбөр мөнгийг хааяа хийж  чадахгүй хэцүү байдаг...” гэх мэдүүлэг, 

              Гэрч  Б.Баатаржавын   мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “ М.Б  нь  миний  эхнэрийн  төрсөн  дүү  байгаа юм,  М.Б  нь эцэг, эхийн хамт мал маллаж амьдардаг, цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, архи дарс хэрэглэдэггүй, мал маллаж малын буянд боломжийн амьдарч байгаа...” гэх мэдүүлэг, 

              Гэрч Б.Цагаанцоожийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “Би Х.Э тай бага наснаасаа найзалсан сайхан найзууд байгаа юм. Х.Э  нь сэргэлэн, цовоо, шудрага үнэнч, хөдөлмөрч хичээнгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, сайн залуу байгаа юм. Х.Э  нь эхийн хамт Булган суманд амьдардаг, амьдрал жаахан ядуу, Х.Э  нь манай байгуулалгад ажиллаж байгаад цомтголоор ажлаас гарсан. Одоо ажил төрөлгүй хэцүү байна...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 418 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         М.Б ийн биед гэмтэл тогоогдоогүй .

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 419 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

           1. Х.Э ын биед гэмтэл учиржээ.

            2.Х.Э ын биед зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            3.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унахад, цохих мөргөлдөх зэрэгт үүссэн байх боломжтой.

             4.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

             5.Х.Э ын биед учирсан дээрхи гэмтэл нь , Хууль зүйн сайд, Эрүү мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6,-д заасанаар шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижи /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 21-ний  өдрийн 424 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

          1.Б.Дашнямын биед гэмтэл учирсан байна.

          2.Б.Дашнямын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод  зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацар хаван, хавдар,  зүүн чихний урд дээд хэсэгт 2x0.8 см, зүүн чих хэсэгт олон тооны жижиг  зулгаралтууд, дээд уруулын баруун дотор хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

          3.Б.Дашнямын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох  мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

          4.Б.Дашнямын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн  сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош  хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Б.Дашнямын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 91-93 / зэрэг  болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

     Шүүгдэгч  М.Б , Ж.О , Х.Э    нар  2017 оны 08 сарын 13-ны өдрийн 20 цагийн үед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Б.Дашнямд хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөө байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан  гэмт  үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 424 тоот дүгнэлт, хохирогч Б.Дашнямын мэдүүлэг, гэрч Т., Ц.Уранчимэг, Г.Угтахбаяр нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний Батбаатар 2017 оны 08 сарын 21-ний  өдрийн 424 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст албаны хэрэгт хамаарА  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Ж.О , М.Б , Х.Э  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Дашням нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ж.О , М.Б , Х.Э  нарыг ялаас чөлөөлж, 6 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Х  овогт Ж гийн О , Ш  овогт М гийн Б , Баян овогт хагбаатарын Э  нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Ж.О , М.Б , Х.Э  нарыг ялаас  чөлөөлсүгэй.

         3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Ж.О , М.Б , Х.Э  нарыг 6 сарын хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.

          4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ж.О , М.Б , Х.Э   нарт мэдэгдсүгэй.

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг, баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Ж.О , М.Б , Х.Э  нарт   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.