2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/02781

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,259,817.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* нь 2023.01.19-ний өдөр манай байгууллагатай №2301-2178 дугаартай зээлийн гэрээг байгуулан 19,600,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр, нийт 36 сарын хугацаатай зээлж, мөн өдрөө ФГ/2301-2178 дугаартай фидуцийн гэрээ байгуулан 91-77УАВ улсын дугаартай тоёота алфард Н10 маркийн автомашиныг барьцаалсан.

Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 2,744,727.39 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 8,353,483.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 189,581.36 төгрөг, нийт 11,287,792 төгрөгийг төлсөн.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваариа зөрчиж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээг цуцлан үндсэн зээлийн үлдэгдэл 16,855,272.61 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 2,378,027.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,516,87 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 19,259,817.25 төгрөгийг хариуцагч П.*******аас гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох автомашиныг хураах эрхтэй хэдий ч П.******* өөрийн сайн дураараа автомашинаа хүлээлгэн өгөхгүй байршилыг нь хэлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байна.

Иймд хариуцагч сайн дураараа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 19,259,817.25 төгрөгийг төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 19,259,817.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 19,259,817.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, зээлийн гэрээний үүрэгт 19,259,817.25 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 254,249 төгрөгийн тал хувь болох 127,124.5 төгрөгийг хариуцагч П.*******аас, тал хувь болох 127,124.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,249 төгрөгөөс үлдэх 127,124.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн, 19,259,817.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 127,124.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 127,124.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,249 төгрөгөөс үлдэх 127,124.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч П.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ