2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04798

 

 

2025 05 28 191/ШШ2025/04798

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: *** оршин суух, ******* овогт Б*******ын О******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** байрлах А******* ******* ХХК /регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан UR/016 дугаар орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О******* нь А******* ******* ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр UR/016 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээгээр хариуцагч А******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны юник резидэнс хотхоны Б байрны 6 давхрын 54.51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцын 1 м.кв-н үнийг 2,290,000 төгрөгөөр тооцон, нийт 124,827,900 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нь тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д гэрээний төлбөр болох 124,824,900 төгрөгөөс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20 хувь буюу 25,000,000 төгрөгийг төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг хавсралтад заасан дүнгээр тогтоосон хугацаанд төлнө гэсний дагуу урьдчилгаа төлбөр болох 25,000,000 төгрөгийг төлсөн.

Мөн гэрээний хавсралтад зааснаар үлдэгдэл төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2027 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл графикийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Харин тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 2 дугаар улиралд багтаан барилга угсралт болон дотор заслын ажлыг бүрэн дуусгаж холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага болон Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн болно гэж заасан.

Гэвч хариуцагч тал нь тус гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэлгүй, өнөөдрийг хүртэл барилга угсралтын ажлыг дуусгаагүй бөгөөд барилгыг бүхэлд нь барьж дуусган, ашиглалтад оруулсан байх ёстой хугацаа нь 2024 оны 2 дугаар улирал байх боловч 2024 оны 2 дугаар улирлын байдлаар зөвхөн барилгын суурь хэсгийг л цутгасан байдалтай байсан.

Нэхэмжлэгч талын зүгээс гэрээний хугацаанд хариуцагч талыг барилгын ажлаа эхлүүлэхийг шаардаж, хугацаандаа ашиглалтад оруулж өгөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд түүнчлэн барилга ашиглалтад оруулах хугацаа болох 2024 оны 2 дугаар улирлаас хойш өнөөдрийг хүртэл 4 сарын хугацаанд хариуцагч талыг хүлээж, нэмэлт хугацаа олгосон боловч хариуцагч тал нь нэмж барилгын ажил огт гүйцэтгээгүй, өнөөдрийн бадйлаар зөвхөн суурийг л цутгасан хэвээр байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн UR/016 дугаар орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж буй Б.О*******ийн нэхэмжлэлтэй, А******* ******* ХХК-д холбогдох хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1.    Нэхэмжлэгч нь Б.О******* болон А******* ******* ХХК-ийн хооронд 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан UR/016 дугаар орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь тус шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

2.    Хариуцагч нь 25,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцов.

3.    Хариуцагч нь энэхүү гэрээний 2-т заасан үүргээ гүйцэтгэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ.

4.    Энэхүү гэрээг 1 хувь үйлдэж шүүхээр батлуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А******* ******* ХХК-д холбогдох Б.О******* болон А******* ******* ХХК нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан UR/016 дугаар орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 25,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А******* ******* ХХК-д холбогдох Б.О******* болон А******* ******* ХХК нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан UR/016 дугаар орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 25,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,200 төгрөгийн 176,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 176,600 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 176,600 төгрөгийг хариуцагч А******* ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.О*******д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА