2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/05139

 

 

 

 

 

 

2025 06 13

   192/ШШ2025/05139

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Б

Зээлийн гэрээний үүрэгт 27 376 679.56 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *********** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27 376 679.56 төгрөгийг хариуцагч ******** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3 422 085 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 833 төгрөгөөс 154 891 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч********оос улсын тэмдэгтийн хураамжид 147 417 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 147 416 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэг*********ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ