| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/02041/И |
| Дугаар | 191/ШШ2025/03853 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/03853
| 2025 05 06 | *******9*******/ШШ2025/03853 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******, ******* дээд сургууль, өөрийн байранд байрлах ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, байр, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар *******/-д холбогдох
24,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Манай Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.тай харилцан тохиролцож Газар шорооны ажил гүйцэтгэх урт хугацааны гэрээ байгуулж *******-******* дүүргийн 4 дүгээр хороо, аманд баригдах хотхоны барилгын бүх төрлийн газар шорооны ажлууд болох барилгын суурь ухах, барилгын гадна трассын, гадна зам талбайн газар шорооны ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр болсон ба тус гэрээний дагуу газар шорооны ажлын хөлсөнд *******85,840,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 78,*******00,000 төгрөгийг хариуцагч Б.д бэлнээр олгож *******03,700,000 төгрөгийг хотхоны С блокийн *******2 давхарын 6******* м.кв 3 өрөө 77 тоот орон сууцыг м.кв-ыйг нь *******,700,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн байдаг. Гэвч хариуцагч Б. нь гэрээт ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэлгүйгээр D блокын суурийн шорооноос *******7 машин шороог хашаанаас гаргалгүй Е блокын суурь дээр овоолж үлдээсэн байсныг бид хожим нь өөр этгээдээр хийж гүйцэтгүүл нэмэлт зардал гаргасан болно. Мөн бид хариуцагч Б.д өмнө байгуулсан газар шорооны гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд дараагийн ажил болох Khuleg residence хотхоны Е блокын суурийн ажлын урьдчилгаанд Prius 4******* маркийн авто машиныг 3*******,000,000 төгрөгөөр тооцон өгсөн. Гэтэл ажлаа эхлээгүй бөгөөд намар орой болж цаг давчуу байсан тул бид өөр компаниар хийлгүүлэхээр болж урьдчилгаа төлбөрөө буцаан нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч Б. нь 2 удаагийн гүйлгээгээр *******5,200,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн болно. Бид хариуцагч талд итгэж хөлс мөнгийг нь цаг тухай бүрт нь шилжүүлж байхад хариуцагч Б. нь бидний итгэлийг далимдуулж үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй амлалтаасаа буцаад зогсохгүй. Бид урьдчилгаа төлбөрийн дутуу үлдэгдэл *******5,800,000 сая төгрөг болон өмнөх Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээт ажлын дуусгаагүй шороо зөөврийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн хөлс 8,850,000 төгрөг нийт 24,650,000 төгрөгийг хцаариуцагч Б.гаас гаргуулж өгнө үү гэж хүсэж шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Үндэслэл: 2022 оны ... өдөр газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Би өөрийн 6 машин механизмаар гэрээнд заасан бүх ажлыг ном журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Энэ талаар манай 6 жолооч, оператор нар энэ талаар гэрчилнэ. Нэхэмжлэлд дурдсан 5 машин шороог нэхэмжлэгчийн хүсэлтээр барилгын талбайд овоолж үлдээсэн. Учир нь барилгын стандартад заасны дагуу суурийг зутгаж дууссаны дараагаар үлдсэн нүхийг шороогоор булж тэгшилдэг юм. Уг шороог булах зориулалттайгаар үлдээсэн болов ч барилга баригдах явцад бетон зуурмаг нийлүүлсэн миксерүүд /зуурмаг тээвэрлэдэг машин/ үлдэгдэл бетон, миксерийн доторх хэсгийг усаар цэвэрлэж байж цааш явдаг бөгөөд уг бетоны хаягдлаа нэхэмжлэлд дурдсан 5 машин шороо нь дээр асгадаг байсан юм байна лээ. Ингэснээр уг 5 машин шороо нь шороо биш бетонон овоолго болсон байсан. Барилгын цутгалтын ажил дууссаны дараа уг бетонон овоолгыг бид ажлаа дутуу хийсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй юм. Гэтэл нэхэмжлэгч сүүлд утсаар энэ 5 машин шороог ачаад өг гэхэд би ачуулахаар 3 машин явуулсан биднийг очиход суурын тэгшилгээнд ашиглах боломжгүй шороо биш бетонон овоолго болсон байсан тул энийг бид шууд ачих боломжгүй хэрэв авчуулна гэвэл бетоныг молдоктож /нүдэж/ нураах ажлын хөлс нэмж өг гэхэд өгөхгүй гэж маргаад манай 3 машиныг хашаанаас хөөж гаргасан байсан. Би уг барилгын 3 блок байрны суурь ухсан бөгөөд *******3.800 куб м газар шорооны буюу 862 машин шороо тээвэрлэх, хог ачилт, нэмэлт ажил, суурь булалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн бид гэрээ байгуулалгүйгээр үнэ хөлсөө 6.750.0007-р тохиролцоод 2023 оны 09 сарын *******5 өдөр 7 машин барилгын ахуйн хог хаягдлыг ачиж хаяулсан /барилгын ахуйн хог нь хогийн цэг дээр төлбөртэй хаядаг учир шорооноос өндөр үнэтэй хийгддэг болно/. Төлбөр тооцооны хувьд намайг ажлаа дуусах үед миний ******* ХХК-с миний гэрээний үлдэгдэл авлага 4,*******0,000 төгрөг, гэрээ байгуулалгүйгээр хог ачсан төлбөр 6,750,000 нийт *******0,0,000-н авлага байсан бөгөөд үүнд приус 4******* маркийн авто машиныг бартерт 3*******,000,000 төгрөгөөр бодож өгсөн. Уг приус маркийн авто машиныг авснаар надад 20,2*******0,000 төгрөгийн илүү төлөлттэй болсон бөгөөд уг мөнгийг дараагийн газар шорооны ажлын зардал болгож өгөхөөр тохиролцсон боловч дараагийн ажлыг надаар хийлгэхгүй болсон тул би уг мөнгийг би 2023 оны 09 сарын 29 өдөр 5070675500 гэх ******* ххк-н данс руу luvsan гэх гүйлгээний утгатай *******5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2023 оны *******0 сарын ******* өдөр 5070675500 ******* ХХК-н данс руу 5,2*******0,000 төгрөгийг шилжүүлж машины илүү төлбөрийг буцааж өгснөөр бидний зөвшөөрөхгүй байгаа болно. хооронд өглөг авлага байхгүй болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 сарын 06-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б. нар харилцан тохиролцож энэ эвлэрлийн гэрээг байгуулав. *******/. Нэхэмжлэгч нийт 24,650,000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагчтай хийсэн хэлэлцээрийн дагуу *******0,000,000 төгрөг болгон багасгаж үлдэгдэл *******4,650,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. 2/. Хариуцагч *******0,000,000 төгрөгөө 2025 оны 07 сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 24,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа *******4,650,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл *******0,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 24,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа *******4,650,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл *******0,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 25-ны өдрийн дотор барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Б.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28*******,200 төгрөгнөөс *******40,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас *******40,600 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч Б.гаас *******40,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР