| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04270/И |
| Дугаар | 191/ШШ2025/04352 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04352
2025 05 15 191/ШШ2025/04352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ГБХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сын О /РД: ****/, Лгийн Д /РД: ****/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: С овогтой О /РД:****/, Л овогтой Д /РД:****/ нар нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай ЗГ3205128460 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000.00 (Гуч сая) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. С овогтой О /РД:****/ нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ-R000999733- 2024/06/12 тоот Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 500,000.00 (Таван зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай ЗГ- R000999733-2024/06/13 тоот Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 6,300,000.00 (Зургаан сая гурван зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Голомт банктай ЗГ-R000999733-2024/06/20 тоот Дижитал зээлийн гэрээ /дижитал цалингийн зээл/ байгуулж 3,570,000.00 (Гурван сая таван зуун далан мянга) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч С.О, Л.Д нь ЗГ3205128460 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 16 хоног, ЗГ-R000999733-2024/06/12 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 62 хоног тус тус хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 15,171,278.08 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна.
С.О, Л.Д нарыг Хэнтий аймаг дахь сум дундын АШШ-н нэхэмжилсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын анха шатны шүүхийн шүүгчийн 321/ШЗ2025/00535 дугаар бүхий захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул С.О, Л.Д нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18/02/2458 тоот Итгэмжлэл, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 321/ШЗ2025/00535 дугаар захирамж, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ3205128460 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-R000999733 дугаартай дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-R000999733 дугаартай дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-R000999733 дугаартай дижитал зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/20930 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас С.О, Л.Д нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс С.О, Л.Д нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ГБХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сын О /РД: ****/, Лгийн Д /РД: ****/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 321/ШЗ2025/00535 дугаар захирамжаар С.О, Л.Д нар нь *****хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.О, Л.Д нар нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ3205128460 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-R000999733 дугаартай дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-R000999733 дугаартай дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-R000999733 дугаартай дижитал зээлийн гэрээ зэргээр С.О, Л.Д нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд С.О нь *****хаягт бүртгэлтэй, Л.Д нь ****тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 С.О нь *****хаягт, Л.Д нь ****тоот хаягт тус тус оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөД хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сын О /РД: ****/, Лгийн Д /РД: ****/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ГБХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ГБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сын О /РД: ****/, Лгийн Д /РД: ****/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.О, Л.Д нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ГБХК /утас: /-д мэдэгдэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ГБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА