| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03631/И |
| Дугаар | 191/ШШ2025/04353 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04353
2025 05 15 191/ШШ2025/04353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: КБ ХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бийн М /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Б.Нарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Шарнууд овогт Бийн М /РД: ****/ нь КБтай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3012-2024 тоот КБны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр MN160030003095018111 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 23,815,000.00 /хорин гурван сая найман зуун арван таван мянган/ төгрөгийн зээлийг 30-н сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр авсан.
Зээлдэгч Б.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн.
Улмаар зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч оршин суугаа газар нь тодорхойгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарган нэхэмжлэлийг буцаасан.
Иймд зээлдэгч Б.Мы бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Б.Мыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 15/1319 тоот Итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/13589 дүгээр захирамж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3012-2024 дугаар КБны харилцагчид үзүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн МN160030003095018111 дугаар цахим цалингийн гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/18620 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Б.Мы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Б.Мы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч КБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бийн М /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/13589 дүгээр захирамжаар Б.М нь **** тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.М нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3012-2024 дугаар КБны харилцагчид үзүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн МN160030003095018111 дугаар цахим цалингийн гэрээ зэргээр Б.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Б.М нь **** тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 Б.М нь **** тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бийн М /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч КБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч КБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бийн М /РД: ****/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч КБ ХК /утас: /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч КБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА