| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03628/И |
| Дугаар | 191/ШШ2025/04355 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04355
2025 05 15 191/ШШ2025/04355
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ХЛХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дын Э /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Д.Э нь манай компанитай 2021 оны 09-р сарын 27-ны Ч-БЗГ/2021- 18162 барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,299,900 /дөрвөн сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Д.Э нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Elko Apple iphone 12 pro max 128gb blue загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Д.Э нь Ч-БЗГ/2021-18162 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 20-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,842,409.76 /найман сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун есөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг төлөх байснаас 1,214,933 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга есөн зуун гучин гурван төгрөг/ төгрөг төлж, 7,627,476.76 /долоон сая зургаан зуун хорин долоон мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 1170 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ, ****хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/132022/15055 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Д.Эыг бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Д.Э нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Д.Эыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3124 тоот Итгэмжлэл, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Ч-БЗГ/2021-18162 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2022/15055 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/18621 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Д.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ХЛХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дын Э /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2022/15055 дугаар захирамжаар Д.Э нь _____ хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Э нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Ч-БЗГ/2021-18162 дугаартай Барьцаат зээлийн гэрээ зэргээр Д.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Д.Э нь _____ хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 Д.Э нь _____ хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дын Э /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ХЛХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ХЛХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дын Э /РД: ***/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ХЛХХК /утас: /-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ХЛХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА