| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03148/И |
| Дугаар | 191/ШШ2025/03808 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03808
| 2025 05 05 | 191/ШШ2025/03808 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө, ******* ******* байрлах ******* ******* ХК /Регистрийн дугаар: 2693321/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Г гудамж, *******92б тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/ болон
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, хувьсгалчидын гудамж, *******92б тоотод оршин суух овогт овогтой /Регистрийн дугаар: *******/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 1*******,**************6,2*******1.******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Зээлдэгч О., С. нар нь ******* *******тай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ/2018*******3*******08682 тоот Зээлийн гэрээ мөн өдрийн БГХ/2018*******3*******08682 тоот Барьцааны гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийг жилийн 20.******* хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж ******* *******тай 2018 оны 0******* дугаар сарын 18-ний өдрийн ЗГ/2018*******3352652-1 тоот зээлийн гэрээ мөн өдрийн БГХ/2018*******3352652-1 тоот Барьцааны гэрээ байгуулж 6,*******00,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй *******8 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 12 сунгасан байдаг. Зээлдэгч О., С. нар нь Зээлийн грэээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 1*******,580,660.32 төгрөг, зээлийн хүүнээс 12,253,8*******0.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,8*******2.*******0 төгрөг нийт 26,9**************,*******03.11 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч О.Төрсайхан, С. нар нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул ******* зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, устаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн *******51, *******52,253 дугаар хуулийн 253.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн О., С. нарт хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээний төлбөрт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 11,119,339.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,*******59,539.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр *******18,361.13 төгрөг буюу 1*******,360,2*******1.39 төгрөг болон нотариатын зардал 86,000 төгрөг нийт 1*******,**************6,2*******1.******* төгрөг гаргуулах.
Хариуцагч нарын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хуваарийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч О., С. нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Одонхүү овогтой нь Хаан *******наас 25,*******00,000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд одоо зээлийн үлдэгдэл болох 1*******,**************6,2*******1.******* төгрөгийг 12 сарын хугацаатай тэнцүү дүнгээр төлөх хүсэлтэй байгаа тул харгалзан үзэж шийдэж өгнө үү. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 1,532,695.******* төгрөгөөр нийт 1*******,360,2*******1.39 төгрөг. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 1*******,**************6,2*******1.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1*******,**************6,2*******1.******* төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 1*******,**************6,2*******1.******* төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 1,532,695.******* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., С. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, *******5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., С. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 1*******,**************6,2*******1.******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1*******,**************6,2*******1.******* төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 1*******,**************6,2*******1.******* төгрөгийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 0******* сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 1,**************6,686 төгрөгөөр, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 1,532,695.******* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, О., С. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ************** дүгээр зүйлийн **************.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******5,182 төгрөгнөөс 122,591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 122,591 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч О., С. нараас 122,591 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч О., С. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР