| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2025/0045/З |
| Дугаар | 116/ШШ2026/0004 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 116/ШШ2026/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал лж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: Төв аймгийн ******* 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, Боржигин овогт ******* ******* /РД: *******[1]/-ын,
Хариуцагч: Дорнод аймгийн , газрын , байцаагч Г.*******д холбогдуулан гаргасан,
Гомдлын шаардлага: “Улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.*******, түүний өмгөөлөгч Х.Ургаа, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Гомдол гаргагч нь “Дорнод аймгийн , газрын , байцаагч Г.*******гийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
1.2. Хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[2] “...“Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж үзэж, Д.*******т Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасны дагуу 500,000 /таван зуун/ төгрөгийн торгууль ногдуулж, хохирол нөхөн төлбөрт 4,628,176 /дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг тус тус зөрчил үйлдэгчээс гаргуулж, зөрчил үйлдэж олсон эд зүйл 44268 боодол өвсийг Засаг даргын дэргэдэх “Хураагдсан зүйлийг шийдвэрлэх комисс”-т хүлээлгэн өгч” тус тус шийдвэрлэсэн байна.
2. Процессын түүх:
2.1. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэлээр “...Д.*******ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан буюу Дорнод аймгийн хил орчмын нутаг дэсвгэрт аймгийн 4 дүгээр багийн Засаг Э.ы Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай гэрээгээр 10000 га газарт үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх зөвшөөрөлтэй талбайн газар ашиглалтад ... хяналт шалгалт хийхэд ... иргэн Д.******* нь 9 гэр барьж, хадлан бэлтгэх үйл ажиллагааг явуулсан байсан. Хадлан бэлтгэсэн газар дээр нь хэмжилт хийхэд 3242 га буюу 868 га газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан үйлдэл /эс үйлдэхүй/”-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, холбогдогчоос мэдүүлэгч авч[3], үзлэг хийх[4], холбогдох баримтуудыг цуглуулан[5] ажиллагааг хийж гүйцэтгэн, Зөрчилд шийтгэл ногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг үйлдсэн байна.
3. Гомдол гаргагч Д.******* шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.******* нь аймгийн багийн Засаг тай 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Түрээсээр ажиллах гэрээний дагуу Дорнод аймгийн нутагт 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд түүний зөвшөөрөл авсан гэх талбайд өөрийн техник хэрэгсэл, хүн хүчийг ашиглан хадлан хадаж өгөхөөр тохиролцсон.
Уг гэрээнийхээ дагуу нь бидэнд хадлан хадах талбайг зааж өгсний дагуу тухайн талбайд байгалийн хадланг хадсан. Надад хэлэхдээ 10 000 га газарт хадлан хадах гэрээтэй гэж хэлсэн. Гэтэл Дорнод аймгийн , , газрын , байцаагч Г.******* нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0992234 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашиглах зөрчил гаргасан хэмээн буруутган 500,000 төгрөгөөр торгож, 4,628,176 төгрөгийн хохирол нөхөн төлбөр төлөхийг даалгаж, 44268 боодол өвс хураахаар шийдвэрлэсэн.
Миний хувьд иргэн тай байгуулсан гэрээнийхээ дагуу түүний зааж өгсөн талбайд нь хадлан хадсан, хөлсөөр ажил хийсэн этгээд болохоос хадлан хадах зөвшөөрөл авсан этгээд биш. шалгалт хийсэн этгээд тухайн газарт хадлан хадах эрх авсан этгээд нь хүлээсэн үүргээ зөрчсөн, зөвшөөрөлгүй талбайд хадсан гэх үндэслэл байгаа бол тухайн зөвшөөрөл авсан этгээд д шийтгэл оногдуулах ёстой байсан. Гэтэл захиргааны байгууллагатай ямар ч нд ороогүй, иргэнтэй гэрээний дагуу ажиллаж байгаа надад шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Мөн намайг ямар байгууллага, албан тушаалнаас зөвшөөрөл авсангүй гэж буруутгаж байгаа талаар Шийтгэлийн хуудсанд тодорхой заагаагүй. Иймд захиргааны байгууллага, албан тушаалтны байр суурь, шийтгэлийн хуудасны үндэслэлийг мэдэх боломжгүй байна. Мөн ы хадлан хадах 10000 га газрын хэмжээнд хүртэл хэмжээний газарт хадлан хадаагүй. Улсын байцаагч Албан даалгавартаа 3200 га газарт хадлан хадсанаас 868 газарт илүү зөвшөөрөлгүй газар хадсан гэж дурдсан байсан. Хариуцагч байгууллага нь 868 га газар гэх хэмжилтийг хийхдээ надад мэдэгдээгүй, оролцуулаагүй бөгөөд уг талбайд нь хадаагүй талбай их байгаа бөгөөд 868 га зөв эсэх нь эргэлзээтэй байна.
Иймээс дээрх үндэслэлүүдээр “Дорнод аймгийн , , газрын , байцаагч Г.*******гийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0992234 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргахаар заасан. Мөн хуулиар дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шийдвэрлүүлэх журам тогтоогоогүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргав. Шийтгэлийн хуудсанд ч түүнийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байна. Миний бие тогтоосон хохирол торгуулийг төлсөн ч энэ нь шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш гэдгийг дурьдаж байна. ...Миний бие Д.******* нь аймгийн багийн Засаг Э.тай гэрээ байгуулсан талбайд хадлан бэлтгэхээр түрээсээр ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу би зөвхөн өвсийг хадах болон боож өгөх үүрэг хүлээсэн. Э. нь Дорнод аймгийн нутагт байрлах талбайг зааж өгсөн. Энэ үед 10.000 га газрын гэрээг байгуулсан. Та нар 5000 га талбайд өвс хадаарай гэж хэлсэн. Гэтэл Дорнод аймгийн газрын , , газраас шалгалт ирээд байцаагч ******* нь шийтгэлийн хуудас бичиж өгсөн. Үүнд “илүү талбайг хадсан” гэж үзэж 500,000 төгрөгөөр торгож, 4,628,196 төгрөгийн хохирол барагдуулж, 44,268 боодол өвс хурааж авахаар шийдвэрлэсэн. Гэтэл бид нар тухайн газарт 5000 га газар хадах эрхтэй байсан. Үүнээс 3000 орчим га газрын өвсийг л хадсан байсан. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шийтгэлийн хуудас гаргасан. 500,000 төгрөгөөр торгож, 4,628,196 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 44268 өвсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж миний хувьд үзэж байна. Хадлангийн газар олгох гэрээ хэрэгт авагдсан. Үүнийг Засаг баталсан. Ингээд аймгийн багийн Засаг , Тамгын газрын нарын дунд гэрээ байгуулагдсан. Ингэхдээ уг нь тухайн хадах хэсгийг зааж өгөх ёстой байсан. Багийн Засаг болон Тамгын газрын нар эргэлтийн цэгийг нарийн мэдэх боломжгүй. Тухайн газрын даамал цэгийг баталгаажуулж зааж өгөх ёстой байсан гэж харж байгаа. Нүдэн баримжаагаар “хоёр манханы дунд хэсгийг хадна” гэж зааварласан. Ингээд зааж өгсөн цэгийг л хадаж явсан. Тухайн үед нийт 3000 гаруй га газрыг хадаж явсан. 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тайлбар өгөхдөө “Дээрх гомдлын дагуу хиймэл дагуулаар шалгалаа. Гэтэл шийтгэл оногдуулах үеэс тэс өөр хэмжээ яригддаг. Тайлбараар өөрөө шийтгэлийн хуудсаа няцааж байна. Аль тайлбарыг үнэлж дүгнэж байгаа нь тодорхой бус байна. Шүүхэд хариуцагч үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй байгаа. Мөн дараагийн дугаарт үнэлгээ тогтоосон асуудал байна. Шийтгэлийн хуудас дээр “ашиг олсон” гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийг баримтлах ёстой байсан гэж харж байна. Гэтэл энэ зохицуулалтыг баримтлахгүйгээр шууд л 44268 боодол өвсний талаар дурдсан. Гэтэл газар дээрээ өвс боосон зүйл огт байгаагүй. Яаж энэ тоог гаргасан болох нь тодорхой бус байна. Мөн тухайн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлж шийтгэлийн хуудсыг гаргаагүй байна гэж харж байна. Хариу тайлбар дээр газрын хэмжээ багассан. Зөрчлөө бүрэн шалган тогтоож чадаагүй байж шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохгүй. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорнод аймгийн , , газрын , байцаагч Г.******* би, Төрийн хяналт тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хил орчмын нутаг дэвсгэрт аймгийн 4 дүгээр багийн Засаг Э.ы Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай гэрээгээр 10000 га газарт үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх зөвшөөрөлтэй талбайн газар ашиглалтад 2025 оны 10 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны А/418 дугааргтай удирдамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарсан ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар аймгийн 4 дүгээр багийн Засаг Э. нь иргэн Д.*******той 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Түрээсээр ажиллах гэрээ”-г байгуулсан. Тус газарт иргэн Д.******* нь 9 гэр барьж, хадлан бэлтгэх үйл ажиллагааг явуулсан байсан. Хадлан бэлтгэсэн газар дээр нь хэмжилт буюу 3242 га буюу эрх бүхий этгээдээс зааж өгсөн байршлаас гадна 868 га газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан нь тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 “Нэгж талбар заагтай байна”, 16.3 “...газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна”-т заасныг зөрчсөн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон. Засаг Э. нь иргэн Д.******* нарын байгуулсан 01 дугаартай “Түрээсээр ажиллах гэрээ”-ээр иргэн Д.******* нь хадлан хадах үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдсон. Мөн Засаг даргын 2025 оны 98 дугаартай “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ”, Э., ******* нарын мэдүүлгээр иргэн Д.******* нь хадланг бэлтгэсэн нь тогтоогдсон болно.
Аймгийн ажлын хэсэг, хадлангийн ажлын хэсэг, иргэн Д.******* нарыг байлцуулан хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн. Тус үзлэгээр зөвшөөрөлгүй хадаж өвс бэлтгэсэн талбайн 1 га буюу 100м*100м 10000 м.кв хэмжээтэй газарт хэдэн боодол өвс хадагдсан зэргийг газар дээр нь тогтоож, илүү хадсан талбайн өвсний гарцыг тогтооход 51 боодол буюу 1020 кг өвс хадсан нь тогтоогдсон. дээр нь байсан 24 трактор, 19 хадуур, 5 тармуурыг лацдаж, 44268 боодол өвсийг орон тооны бус зөвлөлд хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд боож, бэлтгэн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах үүргийг иргэн Д.*******т үүрэг болгож, хохирол нөхөн төлбөрийг тогтоох хүртэлх хугацаагаар зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй ашигласан газарт хадсан боож баглаагүй өвсийг хамах, преслэх, боох 5 техникийг лацдаагүй үлдээж, боож баглах боломжоор хангаж ажилласан.
Иргэн Д.*******ыг хохирол нөхөн төлбөртэй танилцуулахаар 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр , , газрын 04 тоот өөрийн өрөөнд дуудан хяналт материал, хохирол төлбөрийг танилцуулсан. Иргэн Д.******* нь тус зөрчлөө хүлээн зөвшөөрч зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан. Тус хүсэлтийн дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0992234 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд 500,000 төгрөгөөр торгож, 4,628,176 төгрөгийн хохирол нөхөн төлбөр төлөхийг даалгаж, 44268 боодол өвс хураахаар шийдвэрлэсэн. Битүүмжилсэн эд хөрөнгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эзэмшигчид буцаан олгох үед хураагдсан өвс нь газар дээрээ бүрэн боогдоогүй, цаг агаарын байдлаас болоод цас орж, цасанд дарагдсан, сум руу тээвэрлэх боломжгүй байсан тул өвсний үнэлгээг газар дээр нь хийх чиглэлийг орон тооны бус зөвлөлд үүрэг болгосон боловч ирэх замд тээврийн хэрэгсэл эвдэрсэн тул тэр өдөртөө ирж чадаагүй. Харин 10 дугаар сарын 22-ны өдөр газар дээр үзлэг хийж дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарган хүргүүлсэн. Үнэлгээгээр 1 боодол өвс 2500 төгрөг буюу 44268 боодол өвсийг 110,670,000 төгрөгөөр үнэлсэн. Тус үнэлгээг иргэн Д.*******т цаасаар баталгаажиж ирсэн даруй танилцуулсан болно. Мөн Э.ы хадлан хадах 10000 га газрын хэмжээнд хүртэл хэмжээний газарт хадлан хадаагүй. Улсын байцаагч Албан даалгавартаа 3200 га газарт хадлан хадсанаас 868 га газарт илүү зөвшөөрөлгүй газар хадсан гэж дурдсан байсан.
Хариуцагч байгууллага нь 868 га газар гэх хэмжилтийг хийхдээ надад мэдэгдээгүй, оролцуулаагүй бөгөөд уг талбайд нь хадаагүй талбай их байгаа бөгөөд 868 га зөв эсэх нь эргэлзээтэй байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр 0992234 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргаж байна гэжээ. Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ”-нд Сангийн далай 3 дугаар баг гэдэг газарт 46047|55|| 117032|23||, 46050|26||, 117025|34||, 46050|48||, 117038|44||, 46047|55||, 117038|44||, солбицол бүхий байршилд 10000 га газарт үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх зөвшөөрөл өгч, хил заагийг зааж өгсөн. Шалгалтаар хадлангийн салаа хариуцсан аймгийн иргэн *******, иргэдийн төлөөлөл *******, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны байцаагч ******* нарыг байлцуулан гэгээ тасрахаас өмнө хэмжилтийг хадсан талбайг тойрч авто машинтай хэмжилт хийж, 47 цэг буюу координат авч хэмжилтийг боловсруулсан. Шалгалтын хэмжилтээр 3200 га буюу эрх бүхий этгээдээс зааж өгсөн хил заагаас гадна 868 га газарт хадлан бэлтгэсэн нь тогтоогдсон болно. Хавсралтаар хэмжилтийн дүнд боловсруулсан болон үзлэгийн үед авсан фото зургуудыг хавсаргав. Дээрх гомдлын дагуу Ландсат-9 хиймэл дагуулын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдээнд үндэслэн тус хэмжилтийг давхцуулан боловсруулалт хийлээ. Үүнд:
Иймд иргэн Д.*******т ногдуулсан Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0992234 тоот шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дорнод аймгийн иргэдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг ас А/418 тоот удирдамж гаргасан. Ингээд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар аймгаас байгуулсан гэрээний дагуу иргэн ******* түрээсээр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь тогтоогдсон. Ингээд манай газраас гэрээний дагуу буюу гэрээт газрын хэмжээнд ажиллагааг явуулж байгаа эсэхийг хянасан. Гэтэл 868 м2 газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа үйлдэл тогтоогдсон. Гэрээд заасан талбайг зориулалтын дагуу ашиглах эрхийг л олгосон. Гэтэл гэрээг зөрчсөн байгаа зөрчил мэдэгдсэн. Хэдийгээр 10000 га газрыг ашиглах гэрээтэй хэдий ч заасан бүсээс хэтэрсэн байсан. Тиймээс тээврийн хэрэгсэл ашиглаж координатыг тодорхойлсон. Талбайн хэмжээ өөрчлөгдсөн байгаа талаар өмгөөлөгч дурдаж байна. Тухайн үед бид нар захалж явж л талбайг хэмжсэн. *******ын хувьд “талбай нь бут сөөг ихтэй байгаа учраас дунд хэсгийг бүрэн хадаж чадаагүй” гэж хэлсэн. Үнэлгээний багийн шийдвэрээр өвсний үнэлгээг тогтоосон. Их хэмжээний хохирол яригдаж эхэлсэн учраас иргэний зүгээс тухайн маргааныг үүсгэсэн. дээр хэмжилт хийгээд явж байх үед тодорхой хэмжээний өвсийг хураасан байсан. Ингээд өөрөөс нь 1 га газраас хэдэн боодол өвс хадаж байна гэдгийг асууж лавласан. Мөн дараагийн дугаарт тээврийн хэрэгслийг лацдахын өмнө тодорхой хэмжээний өвсийг боох боломжоор хангасан. Тухайн өвсийг боох хугацааг өгсөн. Гэвч тухайн өвсийг өөрөө боогоогүй байсан” гэв.
5. Гуравдагч этгээд Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э. нь Дорнод аймгийн Засаг болон аймгийн Засаг нарын албан бичгийн дагуу хадлан бэлтгэх ажлын хэсгийг төлөөлж Дорнод аймагт ажилласан. Хадлан бэлтгэх гэрээг сумтай байгуулан тухайн өгсөн газарт ажил эхэлсэн. Иргэн *******той техникийн түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл олгосон газрын кординатаас илүү гаргаж хадсан асуудал гарсан. Ингээд шалгалтаар ирсэн албаны мэргэжилтэнгүүд иргэн *******т хадлан бэлтгэсэн ******* тул зөвшөөрөгдөөгүй илүү гаргаж хадсан газар торгууль ноогдуулахаа мэдэгдээд явсан. Миний хувьд гэрээний дагуу газраа зааж өгөн ажил эхэлсэн байдаг. Тухайн ноогдуулсан арга хэмжээг хэн дээр авах эсэхийг тухайн мэргэжилтэн л гаргасан. Гэтэл Э. надад оногдуулах мэтээр иргэн ******* хэлсэн байна. Миний бие гэрээний дагуу *******т олгосон газрыг зааж ажлыг эхлүүлсэн байтал одоо надад оногдуулах шийдвэр гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэхүү тайлбараар хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Гомдлын үндэслэлт байдал:
2.1. Гомдол гаргагчаас, Миний бие аймгийн багийн Засаг Э.тай гэрээ байгуулсан талбайд хадлан бэлтгэхээр түрээсээр ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу би зөвхөн өвсийг хадах болон боож өгөх үүрэг хүлээсэн. Э. нь Дорнод аймгийн нутагт байрлах талбайг зааж өгсөн. Энэ үед 10.000 га газрын гэрээг байгуулсан. Та нар 5.000 га талбайд өвс хадаарай гэж хэлсэн. Гэтэл Дорнод аймгийн газрын , , газраас шалгалт ирээд байцаагч Г.******* нь шийтгэлийн хуудас бичиж өгсөн. Үүнд “илүү талбайг хадсан” гэж үзэж 500,000 төгрөгөөр торгож, 4,628,196 төгрөгийн хохирол барагдуулж, 44,268 боодол өвс хурааж авахаар шийдвэрлэсэн. Гэтэл бид нар тухайн газарт 5.000 га газар хадах эрхтэй байсан. Үүнээс 3.000 орчим га газрын өвсийг л хадсан байсан. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй зэргээр гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.
2.2. Хариуцагчаас, Зөрчил үйлдсэнийг тогтоосон бөгөөд аймгаас байгуулсан гэрээний дагуу иргэн ******* түрээсээр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь тогтоогдсон. Ингээд манай газраас гэрээний дагуу буюу гэрээт газрын хэмжээнд ажиллагааг явуулж байгаа эсэхийг хянасан. Гэтэл 868 м2 газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа үйлдэл тогтоогдсон. Гэрээд заасан талбайг зориулалтын дагуу ашиглах эрхийг л олгосон. Гэтэл гэрээг зөрчсөн байгаа зөрчил мэдэгдсэн. Хэдийгээр 10.000 га газрыг ашиглах гэрээтэй хэдий ч заасан бүсээс хэтэрсэн байсан. Тухайн үед бид нар захалж явж л талбайг хэмжсэн. *******ын хувьд “талбай нь бут сөөг ихтэй байгаа учраас дунд хэсгийг бүрэн хадаж чадаагүй” гэж хэлсэн. Үнэлгээний багийн шийдвэрээр өвсний үнэлгээг тогтоосон. Их хэмжээний хохирол яригдаж эхэлсэн учраас иргэний зүгээс тухайн маргааныг үүсгэсэн. дээр хэмжилт хийгээд явж байх үед тодорхой хэмжээний өвсийг хураасан байсан. Ингээд өөрөөс нь 1 га газраас хэдэн боодол өвс хадаж байна гэдгийг асууж лавласан гэж татгалзлаа тайлбарладаг.
3. аймгийн Засаг ас 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/1094 тоот “ аймгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, байгалийн хадлан бэлтгэх ажлын хүрээнд танай аймагт хадлан бэлтгэх талбай болон бэлэн өвс, тэжээл худалдан авахаар сумаас төлөөлөл очсон байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шаардалагатай дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана уу” гэх албан бичгийг Дорнод аймгийн Засаг д хүргүүлжээ.
4. аймгийн Засаг ас 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/901 тоот “Тус хэмжээнд 2025 оны 04 дүгээр сараас эхлэн ой хээрийн түймэр дэгдэж хур тунадас бага орсны улмаас байгалийн хадлан бэлтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд сумаас нэгдсэн зохион байгуулалтаар очих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хадлан бэлтгэхэд зориулж 10.000 га талбайн зөвшөөрөл олгож өгнө үү” гэх албан бичгийг Дорнод аймгийн Засаг бөгөөд онцгой комиссын д хүргүүлсэн байна.
5. Дорнод аймгийн Засаг ас 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/1801 тоот “ аймгийн нийт нутгаар хур тунадас бага унаснаас хөрсний чийг эрс багас ч, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муу, 2025 оны 04 дүгээр сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл ой хээрийн түймэр олон сар үргэлжлэн гарч, хэмжээнд гантай нөхцөл байдал үүсэж, өвөлжилт хүндэрч зуд болох эрсдэлтэй байна. Иймд аймгийн малчин иргэдэд байгалийн хадлан бэлтгэх 10.000 га талбайд хадлан тэжээл бэлтгэх боломжоор хангаж өгнө үү” гэх албан бичгийг Дорнод аймгийн Засаг д хүргүүлсэн.
6. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “Хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Дээрх хэм хэмжээний хувьд, хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан байх урьдчилсан нөхцөлийг агуулж байна.
7. тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сум, дүүргийн Засаг мэргэжлийн эрх бүхий байгууллагатай хамтран хадлангийн талбайд газар зохион арга хэмжээ авч, түүний хэрэгжилтийг хангана.”, 53.2-т “Сум, дүүргийн Засаг хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан.
Дорнод аймгийн Засаг болон аймгийн 4 дүгээр багийн Засаг Э. нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд цаг агаарын болзошгүй хүндрэлтэй нөхцөлд ашиглах шаардлагатай өвсний нөөц бүрдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Сангийн далай 3 дугаар баг гэдэг газарт 10.000 га талбайг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар заажээ.
Дээрх гэрээний нэг тал болох аймгийн 4 дүгээр багийн Засаг Э. нь иргэн Д.*******той 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Түрээсээр ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд Д.******* нь хадлан бэлтгэх техник хэрэгсэл, ажиллах хүчээр зөвшөөрөлтэй талбайд байгалийн хадлан бэлтгэхээр үйл ажиллагаа явуулсан боловч эрх бүхий этгээдээс зааж өгсөн талбайгаас гадна илүү зөвшөөрөлгүй газар хадлан хадаж зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч нь Улсын байцаагч Албан даалгавартаа 3200 га газарт хадлан хадсанаас 868 газарт илүү зөвшөөрөлгүй газар хадсан гэж дурдсан байсан. Хариуцагч байгууллага нь 868 га газар гэх хэмжилтийг хийхдээ надад мэдэгдээгүй, оролцуулаагүй бөгөөд уг талбайд нь хадаагүй талбай их байгаа бөгөөд 868 га зөв эсэх нь эргэлзээтэй байна гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хадлан бэлтгэсэн газар дээр нь хэмжилт хийхэд 3242 га буюу эрх бүхий этгээдээс зааж өгсөн байршлаас гадна 868 га газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч Ландсат-9 хиймэл дагуулын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдээнд үндэслэн тус хэмжилтийг давхцуулан боловсруулалт хийхэд хэмжилт 3150.6 га, нийт хадсан талбай 2661.0 га, зөвшөөрөлгүй хадлан бэлтгэсэн талбай 694.9 га гэж зөрүүтэй тогтоогдсон нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараар тогтоогддог. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар хоёр хоорондоо зөрүүтэй, 868 га газар нь 694.9 га болж өөрчлөгдсөн.
Гэтэл хариуцагч, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал зөвшөөрвөл шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж хохирлын хэмжээг багасгаж болно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж тус тус хуульчилсан.
Дээрх зохицуулалтаас үзэхэд Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, уг бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээсэн байна.
Гэтэл Дорнод аймгийн , газрын , байцаагч Г.******* нь Д.*******т 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа эрх бүхий байгууллагаас олгосон Дорнод аймгийн Сангийн далай 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 10.000 га газарт үйлдвэрлэлийн хадлан хадах зөвшөөрөлтэй боловч эрх бүхий этгээдээс зааж өгсөн хил заагаас гадна 868 га газарт илүү зөвшөөрөлгүй газар хандлан бэлтгэсэн гэж үзсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас зааж өгсөн хил заагаас гадна 868 га газарт илүү зөвшөөрөлгүй газар хадсан талбайн хэмжилтийг тогтоохдоо хадсан талбайг тойрч авто машинтай хэмжилт хийж, 47 цэг буюу координат авч хэмжилтийг боловсруулж, 3200 га буюу эрх бүхий этгээдээс зааж өгсөн хил заагаас гадна 868 га газарт хадлан бэлтгэсэн гэж үзсэн нь бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзнэ.
Мөн Дорнод аймгийн Засаг болон аймгийн 4 дүгээр багийн Засаг Э. нарын хооронд байгуулсан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаартай “Хадлангийн зориулалтаар газар ашиглуулах, хадлан бэлтгэх гэрээ”-ний 4.2-т “Хадлан бэлтгэх талбайн эргэлтийн цэг, координатыг тогтоож, тэмдэгжүүлэх” үүргийг дээрхи гэрээгээр газар ашиглуулагч хүлээсэн, гэтэл дээрхи гэрээнд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.
9. Гомдол гаргагч талаас, “Тухайн газар дээрээ өвс боосон зүйл огт байгаагүй. Яаж энэ тоог гаргасан болох нь тодорхой бус байна” гэж тайлбарладаг.
9.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.1.3-т “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-т “Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж тус тус заажээ.
Гэтэл байцаагч хохирлын үнэлгээг тооцож гаргахдаа Дорнод аймгийн Үнэ тогтоох, үнийн зөвшлийн комиссын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлийг[6] үндэслэл болгосон нь Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс, “Үзлэг хийхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон хөндлөнгийн гэрчээр оролцуулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж заажээ.
Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/418 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” захирамж, түүний нэгдүгээр хавсралтад заасан “Хадлангийн газрыг бусдад ашиглуулах асуудлыг төлөвлөх, баталгаажуулах, гэрээ байгуулах, хяналт тавих журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг дурдсан байна.[7]
Гэтэл Дорнод аймгийн , газрын , байцаагч Г.******* нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр тухайн хяналт ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүн, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн оролцуулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан[8] нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг тус тус баримтлан Д.*******ын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн , газрын , байцаагч Г.*******гийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагч Д.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Д.*******т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ