Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, хохирогч М.Нямжав, шүүгдэгч Д.Ганзориг, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Соён овогт Дүгэрсүрэнгийн Ганзоригт холбогдох эрүүгийн 201721000002 дугаартай 178/2018/0063/Э/ индекстэй хэргийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 03 сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтяс үндэс халх, бага боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 5 -18 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, аминдаа гэр, нэг хувийн 2 өрөө орон сууц нэг, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэл нэг, Элентра маркын суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 250000 төгрөг, ял шийтгэлгүй, ПЭ 90032210 дугаарын регисртэй, Соёон овогт Дүгэрсүрэнгийн Ганзориг

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар / Шүүгдэгч Д.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 сарын 28-ны орой 19-24 ХОҮ дугаартай Бонго маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7- гийн а, 9.2, 2.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Өнөрбаянгийн амь насыг хохироосон, иргэн М.Нямжавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Мөн Д.Ганзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 сарын 28-ны орой 19-24 ХОҮ дугаартай Бонго маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7- гийн а, 9.2, 2.5-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Өнөрбаянгийн амь насыг хохироосон, иргэн М.Нямжавын бие махбодид хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээд зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаж үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Соёон овогт Дүгэрсүрэнгийн Ганзориг нь 2017 оны 12 сарын 28 - ны өдөр согтуугаар өөрийн эзэмшлийн ХОҮ 19-24 дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дэлгэрдалайгийн өгсөн... Орой 22 цагийн үед манай гэрт Д.Ганзориг, Ариука, Эрдэнэсүх 3 Д.Ганзоригийн тээврийн хэрэгсэлтэй хамт ирээд “танай гэрт ороод нэг шил архи уучихаад явья“ гэхээр нь би зөвшөөрч 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архийг Д.Ганзориг, Эрдэнэсүх, Анхзул, Даваажав нарын хамт уусан. Архиа ууж дуусаад Д.Ганзориг , Ариука хоёр явна гээд манай гэрээс 22 цаг 30-40 минутын орчимд Д.Ганзоригийн 19-24 ХОҮ улсын дугаартай машинаар гэрлүүгээ явна гээд явсан. Тухайн тээврийн хэрэгсэлийг Д.Ганзориг бариад хажууд нь Ариука суугаад явсан. Ирэхдээ бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Ер нь халамцуу байсан. Үүрцайх, Даваажав, Эрдэнэсүх нар манай гэрт хоносон. Тэр хоёр буцаж ирээгүй... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Ц.Даваажавын өгсөн... Манай ажлын гадна Д.Ганзориг бид хоёр уулзсан. Тэгээд бид хоёр Т.Дэлгэрдалайгийн гэрт очсон. Д.Ганзориг гаднаас нэг шил архи, 2 пиво авчирсан байсан. Д.Ганзориг 19-24 ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркын машинтай явж байсан. Тухайн үед Т.Дэлгэрдалайгаас бусад нь архи уусан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 61 дүгээр хуудас/ гэрч, Д.Отгонбаярын өгсөн... 2017 оны 12 сарын 28- ны өдөр Д.Ганзориг анх явган ирсэн. Аргал зарж байна хамт заралцаад өг гэхээр нь машинтай очоод аргалыг нь заралцсан. Аргалаа зараад дуусаж байтал Даваажав утсаар яриад “ажил дээр хүрээд ир” гэж байна гэхээр нь ажил дээр нь очсон. Бид нар Т.Дэлгэрдалайгийн гэрт очсон. Тэнд нүүрс ачиж байх хооронд тавуулаа 2 пиво уусан... гэх мэдүүлэг / хэргийн 62-63 дугаар хуудас/ Б.Ариунбаярын сэжигтэнээр өгсөн... 2017 оны 12 сарын 28-ны өдөр Д.Ганзориг руу ярихад аргалын зах дээр байна гэсэн. Би Д.Ганзориг дээр ирсэн. Бид хоёр Д.Отгонбаяр ахад 70000 төгрөг хүргэж өгсөн. Тэгээд Д.Отгонбаяр ахын хамт ирээд бид гурав ярилцаж байгаад түүний аргалыг Ц.Даваажав гэдэг найздаа зарсан. Ц.Даваажавын хамт Т.Дэлгэрдалайгийн гэрт нүүрс авахаар очсон. Д.Ганзориг бид хоёр 2,5 литрийн 2 ширхэг боргио пиво авсан. Түүнийг тавуулаа уусан. Д.Ганзориг дахиад 2.5 литрийн пиво 2 ширхэг, 0.75 литрийн архи нэг шил авсан. Түүнийг ууж дуусаад шөнө 22 цагийн үед Т.Дэлгэрдалайгийн гэрээс Д.Ганзориг машинаа бариад доошоо гэр лүүгээ харих гээд явсан.. гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 147 дугаар хуудас/ , Д.Ганзоригийн сэжигтэнээр өгсөн... 2017 оны 12 сарын 28- ны өдөр аргалаа зарах гээд зах дээр зогссон. Д.Отгонбаяр, Б.Ариунбаяр нарын хамт аргалаа зарсан. Т.Дэлгэрдалайгийн хамт гэрээс нүүрс авах хооронд 2 том савтай пиво авч очоод түүнийгээ уусан. Тэгээд гэртээ нүүрсээ буулгасан. Замдаа Эрдэнэсүх гэдэг найзыгаа авсан. Тэгээд дахин Т.Дэлгэрдалайгийн гэрт очоод 2 шил пиво уусан. 23 цагийн орчим Б.Ариунбаяр бид хоёр машинтай Т.Дэлгэрдалайгийн гэрээс гараад түүнийг 10000-тад гэрт хүргэж өгөхөөр ертөнцийн зүгээр зүүн тийш 10 дугаар цэцэрлэгийн чиглэлд явсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 149-150 дугаар хуудас/ 2016 оны 12 сарын 18-ны өдөр 19-24 ХОҮ улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэл Д.Ганзориг нь унаж яваад зам тээврийн осол гаргаж 2 хүн гэмтээсэн гэх мэдээлэлийн дагуу Д.Ганзоригийн биенээс 0,5 грамм цус авав гэх тэмдэглэл /1-р хх- ийн 157 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 04- ний өдрийн 02 дугаартай ... Д.Ганзоригийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Д.Ганзоригийн биенээс авсан гэх цусанд 2.2 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... / 1-р хх- ийн 98 дугаар хуудас/ гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Ганзориг нь өөрийн эзэмшлийн ХОҮ 19-24 дугаартай ВОНГО J-2 маркын тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа 2016 оны 12 сарын 28- ны шөнө 23-24 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Өнөрбаян, М.Нямжав нарыг мөргөж, улмаар Ц.Өнөрбаянгийн амь насыг хохироосон, хохирогч М.Нямжавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь...Уг хэрэг учралын газарт хийсэн...Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10-25 тоот хашааны орчим болсон байх ба хүн мөргөсөн гэх газрын А цэгээр тэмдэглэв. А цэгээс засмал замын баруун хүртэл 17.70 см, үл хөдлөх цэг буюу 3-н тоогоор мөргөсөн гэх газраас А цэг хүртэл 10,30 см, замын ирмэгээс карманы ирмэг хүртэл 3,70 см, замын баруун талын Б цэгээс карманы ирмэг хүртэл 11.10 см, тухайн хоёр хүний мөргөөд унасан гэх газрыг 1, 2 тоогоор тэмдэглэж, 2 хүн унасан гэх газраас карманы ирмэг хүртэл 4,90 см, хүн унасан гэх 1-ийн тооноос засмал замын кармааны ирмэг хүртэл 3,90 см, Портер маркын машин мөргөөд зогссон гэх Тахилт багийн 8-11 тоот хашааг В. Цэгээр тэмдэглэж, Хэргийн газар хүн мөргөсөн гэх А цэгээс хүн унасан гэх 1-ийн тоо хүртэл 24.70 см, А цэг буюу хүн мөргөсөн цэгээс хүн унасан гэх хоёрын тоо хүртэл 23.80 см байв. Хэргийн газар чихэр шоколад, бор өнгийн сандаал, хар өнгийн сандаал, Портер машины толь, толь тогтоогч, шар өнгийн ягаан өнгийн гар утас, Портер машины урд гуперний хагархайнууд, 19-24 улсын дугаартай номер, ягаан өнгийн гар утасны таглаа зэргийг хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг/ 1-р хх- ийн 3-12 дугаар хуудас/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл...Уг тээврийн хэрэгсэл нь 19-24- ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба баруун урд дугуйны хий гарсан, баруун хаалга гажсан, баруун талын шанаа хоёр хэсгээрээ хугарсан, баруун шанааны урд хэсгээр хонхойсон, будаг нь халцарсан, баруун талын шанааны гэрэл хагарсан, баруун урд гупер хагарч унасан, баруун урд гэрлийн шил болон гэрэл хагарсан, урд гэрлийн голд байсан гупер хагарч унасан, урд салхины шил хагарч цуурсан, жолоочийн хаалга буюу зүүн хаалга гажиж зурагдсан, зүүн жолооны гэрэл хагарсан, зүүн хажуу талын гупер хагарсан, зүүн хаалганы толь унасан. Машины урд талын номер байхгүй. Кабин дотор орж үзэхэд урд салхины шил дотор нь унасан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 21-22 дугаар хуудас/ Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл...Машинд мөргүүлж гэмтсэн гэх М.Нямжавын биед үзлэг хийхэд нүүрний дух, хөмсөг, зулайн урд хэсэг, хөмсөгний хэсгийг хамарсан олон тооны босоо чиглэлтэй оёдол тавигдсан шархтай. Зүүн хөмсөг, шанаа, зүүн нүдний дээд зовхинд, баруун хөлөнд ягаан өнгийн цус хуралттай, хамрын угалз хэсэг, эрүү 2 гарын сарвууны үенүүдийг хамарсан олон тооны зулгаралтуудтай, баруун гарын бугалга бага зэргийн хаван хавдартай, 2 хөлний өвдөг хамарсан зулгарсан шархтай...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 23-25 дугаар хуудас Хувцасанд үзлэг хийсэн үзлэг, гэрэл зураг / 1-р хх-ийн 26-32 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Хангамжийн хашаанд оршин суух ПЖ 94061908 дугаарын регистртэй / Айргынхан овогт Мөнхцэцэгийн Нямжавын өгсөн... Би 2016 оны 12 сарын 28-ны өдөр ажлынхаа шинэ жилд оролцсон. Манай арга хэмжээ Цагдаагийн дээд талын шинэ байранд болсон. Орой 22 цаг өнгөрч байхад Б.Ариунзаяа, Э.Эрдэнэцогт, Т.Дуламсүрэн, Ц.Өнөрбаян нарын хамт таксинд суусан. Тэгээд Ц.Өнөрбаян нь гэртээ буухгүй айлд очно гээд айлын хашааны гадна буусан. Ц.Өнөрбаян нь утсаар ярьчихаад орно гээд хоёр дугаар луу залгасан боловч холбогдоогүй. Тэгээд манай гэрлүү явж байтал 10 дугаар цэцэрлэгийн дээд талын засмал зам дээр гэнэт машин ирж мөргөх шиг болсон. Хуучин автобусны зогсоол дээр явж байхад осол болсон санагдаж байна. Тухайн тээврийн хэрэгсэлийн ослыг манай ээж харсан байж магадгүй. Одоо миний толгой маш их өвдөж байна. Хохиролд 300000 төгрөг төлсөн. Өөр ямар нэгэн хохирол төлөөгүй. Би эмчилгээний зардалд 74000 төгрөг, үзлэгийн үнэ 105000 төгрөг, эмийн үнэ 123200 төгрөг, 7500 төгрөг, 96500 төгрөг, 17250 төгрөг, улаан баатар явсан онгоцны зардал 132500 төгрөг, буцаж ирсэн зардал 65900 төгрөг, мөн бусад зардал зэрэгт 1500000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 9-15 тоотод оршин суух хаягтай, одоо Дарви өргөө ХХК-ний 24 айлын байр 24 тоотод оршин суух, ПЮ87010972 дугаарын регисртэй, утас 99010780/ Дориун овогт Цагаанцоожийн Өлзийбатын өгсөн... Би хөдөө ажиллаж байгаад 2016 оны 12 сарын 28-ны өдөр гэртээ ирсэн. Тухайн үед аавынхтайгаа нэг хашаанд байсан. Манай эхнэр үсийг нь янзалж өгөөд манай эгч Ц.Өнөрбаян нь шинэ жилийнхээ арга хэмжээнд явсан. Хэрэг учрал нь манай хашаанаас 2 гудамжны цаана болсон байсан. Тэр шөнө маш хүчтэй дуу чимээ гарсан. Би бодохдоо том тэрэгний хаалга хаагдах чимээ гэж бодож байсан. Гэтэл тэр осол болсон байсан. Манай аавынд хүмүүс ирсэн. Аав намайг дуудаад “эгч чинь осолд орсон” гээд эмнэлэг явья гэсэн. Тэгээд эмнэлэгт ирэхэд Ц.Өнөрбаянг насилкин дээр хэвтүүлсэн байдалтай, толгойнд оёдол тавьсан байсан. Тэгээд эгчийгээ авч яваад рентген зургийг нь авахуулж, ЭХО-д харуулсан. Тухайн үед ухаантай байсан. Би өглөөний 05 цаг хүртэл эмнэлэг дээр байж байгаад гэртээ ирээд 09 цаг 10 минутанд эмнэлэг дээр очсон. Эрхэмбаяр гэдэг эмч манай эгчийг үзэж байсан. Тэгтэл Хуягаа эмчийг дуудаарай гэсэн дуудаад ирсэн. Сувилагчийг дуудаарай гэсэн. Сувилагч нь ажлын байран дээрээ байхгүй байхад нь коридорт гараад орилоход мэс заслын өрөөнөөс гарч ирсэн. Хуягаа эмч надад манай эгчийг амьсгал хураалаа гэж хэлсэн. Манай эгчийн толгой нь өвддөг тул архи уудаггүй байсан. Тэгээд ч нас барагчийн цуснаас этилийн спирт илрээгүй. Оршуулгын үйл ажиллагааг нь өнгөрүүлэх зорилгоор манай ээж тэтгэвэрийн зээл авсан. Мөн бага насны хоёр хүүхэд үлдсэн. Тухайн үед ирсэн хүмүүсийг бүртгэсэн байгаа. Оршуулгын үйл ажиллагаанд нь нийт 250 хүн ирсэн. Тэднийг нэрээр нь бүртгэж буяны зүйлсийг нь тараасан байгаа. Оршуулгын үйл ажиллагааны үед Д.Ганзоригийн ар гэрээс 200000 төгрөг өгсөн. Үүнийг өмнөх шүүх хуралдаанд нэхэмжилсэн зардлаас хассан. Шүүх хуралдааны дараа 5122621 төгрөгийг төлсөн. Оршуулгын үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос хоёр машинтай 9 хүн ирсэн бензиний зардалд 1070000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хохирогчийн бага насны хоёр хүүхэд үлдсэн. Тэдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчаар манай аав Пүрэвийн Цагаанцоож тогтоогдсон. Хохирогч Ц.Өнөрбаян нь нас барахаасаа өмнө 372769 төгрөгний цалин авдаг байсан. Хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 251000 төгрөгөөр тогтоогдсон. Зөрүү 121769 төгрөгийг хоёр хүүхдийг 16 хүртэл олгогдохоор тооцож үзэхэд 24475569 төгрөг гарч буйг нэхэмжилж байна. Улсын яллагчийн санал болгосон ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү?...гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Даваадоржийн өгсөн...Тухайн өдөр гэртээ унтах гэж байтал гадна эмэгтэй хүн орилоод дааман дуугарах шиг болсон. Би гараад харахад тоос босоод Портер машин доошоо явж байсан. Тэгтэл миний араас Д.Хосбаяр гээд манай залуу гарч ирээд зам дээр хоёр хүн дайрчихсан байна гэсэн. Би гэрлүүгээ ороод охиныгоо эмнэлэгт дуудлага өг гэсэн. Өөрөө цагдаагийн газар мэдэгдээд буцаж гарч ирсэн. Тэр Портер машины араас нэг жижиг саарал машин явж байсан. Дайруулсан нэг эмэгтэй хүнийг эмнэлэгийг машин ирээд аваад явсан. Нөгөө даруулсан эмэгтэй нь гэрлүүгээ орсон байсан. Сүүлд дахиад эмнэлэгийн машин ирээд гэрээс нь аваад явсан. Тухайн үед хоёр хүн машинд дайруулаад нэг нь мөлхөөд явж байсан. Тоос боссон байсан тул зарим зүйл харагдахгүй байсан. Нэг мэдсэн нэг нь байхгүй болсон байсан. Манай хүүхдүүд тэр хүнийг хайгаад олоогүй. Тэгтэл тэр эмэгтэй гэртээ ороод намайг 19-24 дугаартай машин мөргөсөн гээд ухаан алдаж унасан гэж тухайн эмэгтэйгийн дүү хэлсэн байсан. Тухайн машин хашааны хаалга мөргөж орсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57, 76 дугаар хуудас/ Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч С.Хүрэлчулууны өгсөн...Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед байхаа би цагийг нь сайн санахгүй байна бие засах гээд хашаан дотроо явж байтал гадаа засмал зам дээр машин юм мөргөх чанга дуу чимээ гарахаар нь би хойд талын хашаа давж гараад доошоо харсан чинь засмал зам дээр цагаан тоос боссон тэвштэй Портер маркийн машин хүн мөргөөд айлын хашаа мөргөөд тэр газраас хөдлөөд доошоогоо явж байсан. Тэрний хажуу талаар нэг хүн дайвсан байдалтай доошоогоо явж байсан. Тэгтэл миний хажуу талаар цагаан саарал өнгийн эксел ч юм шиг муу гэрэлтэй машин өнгөрөөд хэргийн газар дээр зогсох нь дөхөөд, хаазлаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь яваад очсон чинь засмал зам дээр нэг хар куртктай эмэгтэй хүний толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгтэл тэр хавийн хүмүүс гарч ирсэн. Түргэн тусламжийн 103 машин ирээд тухайн эмэгтэй хүнийг насилкан дээр аваад эмнэлэг рүү явсан. Би гэрлүүгээ ороод хувцасаа сольчихоод гараад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Аваар гарсаны дараа тухайн цагаан саарал өнгийн машин өнгөрсөн. Анх тэвштэй Портер маркийн машин зам тээврийн осол гаргачихаад явсаны дараа цагаан саарал өнгийн машин сүүлд нь өнгөрөөд явсан. Би сүүлд өнгөрсөн саарал өнгийн эксел яг хүн мөргөсөнийг нь хараагүй. Тухайн машин хурдаа хасаад зогсох гэж байгаад доошоогоо яваад өгсөн. Тухайн үед 2 эмэгтэй хүн мөргүүлсэн байсаныг сүүлд мэдсэн. Намайг гарч ирээд харахад доошоогоо гуйваад явж байсан хүн бас мөргүүлсэн байсан. Хэргийн газар дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан.Тухайн зам тээврийн осолд ордог 2 эмэгтэйг тэвштэй Портер маркийн машин мөргөөд явсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бямбаагийн өгсөн...Тухайн өдөр би гэртээ унтаж байсан чинь манай цонхыг урд талын хашааны эгч цохисон. Тэгэхээр нь би “яасан гэж асуусан чинь танай дааманг дайрсан гэхээр” нь гарч ирэхэд хүмүүс бөөгнөрсөн цагдаа нар ирсэн байсан. Манай урд талын хашааны урд талд 2 хүнийг дайрчихаад дайрсан машин нь зугтаад явчихлаа гэж хэлж байсан. Би хараагүй манай дааманд цэнхэр өнгийн будаг наалдаж үлдсэн байсан. Дааманг дайрсан хүмүүс янзалж өгсөн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 53 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хосбаярын өгсөн...Тухайн өдөр би орой 23 цагийн үед гэртээ кино үзээд сууж байсан чинь гадаа тас гээд төмөр дуугарсан. Тэгэхээр нь би манай дааманг машин мөргөчихэж гэж бодоод гүйгээд гарсан чинь доошоо нэг цэнхэр өнгийн Портер маркийн машин явж байсан. Замруу харсан чинь цагаан тоос боссон нэг эмэгтэй хүн замын зах дээр унаж босоод байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ буцаж ороод утас аваад гар чийдэн аваад гараад ирсэн чинь нөгөө зам дээр унаж босоод байсан хүнийг нэг цагаан курткатай хүн доошоо дагуулаад явж байсан. Дахиад эксел маркийн машин доошоо өнгөрөөд явсан. Тэгээд замруу харсан чинь эмэгтэй хүн хэвтэж байсан.Удалгүй 103-н машин ирээд зам дээр хэвтэж байсан хүнийг аваад явсан. Би тэр машины дугаарыг хараагүй. Цэнхэр өнгийн Портер машин байх шиг байсан. Сүүлд зам дээр унаж босоод байсан эмэгтэйгийн дүү нь осол болсон гэж уйлж ирээд “манай эгч ухаан алдаад уначихлаа 19-24 дугаартай машин мөргөчихлөө” гэж хэллээ гэсэн. Тухайн үед намайг гарч ирэхэд жижиг тэрэг тэр дайрагдсан эмэгтэйгийн хажуугаар нь өнгөрч байх шиг байсан. Зам руу харахад замын голд доошоо харсан байдалтай бас нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Портер маркын машины араас нэг жижиг тэрэг явж байсан. Түүнийг хүн дайрсан эсэхийг хараагүй. Зам дээр маш олон хүн гарч ирсэн байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 54-55, 77 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Дашдоржийн өгсөн...Тухайн өдөр би гэрээсээ гараад 00 орох гээд явж байсан чинь Цэнхэр өнгийн Бонго хурдтай доошоо өнгөрсөн. Чанга дуу чимээ гараад явсан. Би хашаагаараа гараад засмал зам дээр гарч доошоо харсан чинь Цэнхэр өнгийн Бонго машин айлын дааман мөргөөд орсон байсан. Тэр Бонго машин ухраад доошоогоо явсан. Тухайн үед Усны-Эхийн үүдэн дээр цагаан өнгийн өнгийн Верна машин зогсож байсанаа цэнхэр өнгийн Бонго машин дааман мөргөөд ухраад гарч байхад Верна машин араас нь хөдөлсөн. Тэгээд тэр цэнхэр өнгийн машин мөргөсөн даамангийн тэнд цагаан өнгийн Верна машин нэг юман дээгүүр гарах шиг болсон. Тэгэхээр нь би зам дээр юм байх ёсгүй дээ гэж бодчихоод гэрлүүгээ яваад орсон. Би тухайн үед хүн мөргөхийг хараагүй. Чанга дуу гарахаар нь гараад харсан чинь цэнхэр өнгийн машин айлын дааман мөргөчихөөд ухарч байсан. Усны–Эхийнд ирсэн машин нэг цаг зогсох шиг болсон. Тухайн машин дотор залуучууд сууж байх шиг байсан. Ар талын суудал дээр сууж байсан хүмүүс тамхи татаад цонхоороо хаяж байсан...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 58 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Эрдэнэчимэгийн өгсөн...Тухайн өдөр 6 дугаар сургуулийн шинэ жил болоод манай охин шинэ жилдээ орохоор 17 цагийн үед гэрээсээ гараад явсан.Тэгээд би орой гэртээ байж байсан чинь шөнө 23 цагийн үед манай охины ажлын охин Б.Ариунзаяа утсаар яриад “М.Нямжав, Ц.Өнөрбаян хоёрыг гэрийн чинь гадна буулгалаа охиноо аваарай” гэж хэлсэн. Би “за за” гэж хэлээд хэсэг түрт гээд байж байтал орж ирэхгүй болохоор нь би тосож авахаар гарсан. Гадна харагдахгүй харанхуй байсан. Би охин Ц.Нямжавын утас руу залгаад “миний охин яаваа гэсэн чинь” Ц.Өнөрбаян эгч бид 2 очиж явна гэж надад хэлээд утсаа тасалсан. Тэгээд гадаа зогсож байтал Б.Ариунзаяа надруу яриад “хүүгээ авсан уу” гэж ярьсан. Би “гадаа гараад хараад зогсож байна” гэж яриад зогсож байтал дээрээс нэг машины гэрэл гараад өндөр, нам 2 эмэгтэй тухайн машины гэрэлд орж ирсэн. Тэгэхээр нь би “юу билээ гэж бодсон” харанхуй татаад тоос босоод аймаар дуу гарсан. Би энэ юу болчив гэж бодоод тухайн газарлуу явж байтал нэг айлын хашааруу машин явж ороод буцаж гараад хар замаараа доошоо эргэсэн. Дугаарыг нь хардаг байж гэж бодоод харсан чинь 19-24 ХОҮ дугаартай тэвштэй машин байсан. Тухайн газар дээр яваад очтол миний охин замын хажуу талаас тэмтэрээд гараад ирсэн. Би охиноо дагуулж аваад гэрлүүгээ авч ороод хүүхдээ сэрээгээд эмч цагдаа дуудсан. Араас нь машин ирснийг хараагүй. Ганц 19-24 ХОҮ дугаартай, тэвштэй машин хашаа мөргөөд доош эргээд явахыг харсан. Тэр хоёр эмэгтэй зэрэгцээд явж байсан. Хэн нь аль талдаа явж байсныг санахгүй байна. Би осол болсон газар хүрэх хүртэл 10 минут болсон байх. Би айгаад удаан явж байсан. Манай гэр болон осол болсон газар хоёрын хоорондох зай нь 150-200 метр байгаа. Тухайн үед их удаан явж очсон. Тухайн машины араас өөр ямар нэгэн машин явсныг хараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64, 74 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзаяагийн өгсөн...Тухайн өдөр манай сургуулийн ажилчдын шинэ жилийн баяр болсон. Баяр тараад Отгонбаяр, Дуламсүрэн, Нямжав, Өнөрбаян, Эрдэнэцогт нар такси аваад суугаад тоглоомтой гудманы өнцгөн дээр Эрдэнэцогт эгч буугаад Ц.Өнөрбаян, М.Нямжав хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр яваад 8 дугаар цэцэрлэгийн хажууд Ц.Өнөрбаянд гэрлүү чинь дөхөж ирж байна шүү гэж хэлсэн чинь Ц.Өнөрбаян, “намайг мэддэг юмуу гэж хэлээд би буухгүй Нямжавтай хамт бууна “гэж хэлсэн. Тэгэхээр нь М.Нямжавын гэрийн гадна Ц.Өнөрбаян М.Нямжав 2-г буулгачихаад ээжрүү нь утсаар яриад “Ц.Өнөрбаян, М.Нямжав хоёрыг гэрийн чинь гадна хамт буулгалаа” гэж хэлсэн чинь за эгч нь хувцасаа өмсөөд гараад аваадхая гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан. Бид нар Дуламсүрэн эгчийг буулгаад дараа нь Отгоог буулгаад хамгийн сүүлд би буусан. Тэгээд М. Нямжавын ээжрүү дахиад залгаад “М.Нямжавыг авсан уу гэсэн чинь утсаар харлаа харлаа гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би буцаад залгасан чинь “яанаа” гэж хэлээд утсаа тасалсан. Би байж байгаад дахиад залгасан чинь М.Нямжавын дүү нь аваад “манай М.Нямжавыг машин дайрчихлаа” гэж хэлсэн. Би эгч нь яваад очий гэж хэлээд такси аваад замаараа Д.Отгонбаярыг аваад очсон чинь цагдаа нар ирсэн байсан. Тэгээд доошоо харсан чинь М.Нямжавын гэрийн гадаа эмнэлэгийн машин ирсэн байхаар нь явж очоод гэрлүү нь яваад ортол М.Нямжавыг насилкан дээр тавиад аваад гарах гэж байсан. М.Нямжавийг авч гараад Т.Дуламсүрэн эгч М.Нямжавын ээжтэй нь хамт эмнэлэгийн машинд суугаад 103 дээр ирсэн. Талийгаач Ц.Өнөрбаян 103 дээр оёдол тавиулж байсан. Тэгээд 2-лаа дайруулсаныг нь мэдсэн. Би гэрийн гадна нь яг буулгасан...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 68 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаярын өгсөн...Тухайн өдөр манай 6- дугаар сургуулийн шинэ жилийн баяр болсон. Баяр тараад Эрдэнэцогт, Дуламсүрэн, Б.Ариунзаяа, М.Нямжав,Ц.Өнөрбаян бид нар хамт гараад такси аваад эхлээд Эрдэнэцогт эгчийг тоглоомтой гудамны дээр буулгаад тэгээд тэр гудмаараа яваад М.Нямжав, Ц.Өнөрбаян хоёрыг М.Нямжавын гэрийн гадна буулгаад Б.Ариунзаяа М.Нямжавын ээж рүү залгаад “танай охиныг чинь Ц.Өнөрбаянтай хамт буулгалаа шүү та гараад аваарай” гэж хэлж байсан. Бид яваад Т.Дуламсүрэн эгчийг буулгаад дараа нь би буугаад үлдсэн. Тэгээд байж байсан чинь надруу Б.Ариунзаяа утсаар яриад “М.Нямжав чинь осолд орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу хэлээд байгаа юм гэж хэлсэн чинь би такси аваад явж байна чамайг очоод аваадахъя гэсэн. Бид 2 хамт осол гарсан газар очиход цагдаа нар хамгаалалт авсан байсан. Тэгээд М.Нямжав хаана байгаа юм болоо гээд байж байсан чинь доороос эмнэлэгийн машины гэрэл гарсан. Эмнэлэгийн машин М.Нямжавын гэрийн гадна ирсэн. Тэгэхээр нь бид 2 гэртээ байгаа юм байна гэж бодоод яваад орсон чинь М.Нямжавын толгой гарнаас нь цус гарч байсан. Эмч нар ирээд М.Нямжавыг аваад явсан. Араас нь би машинтай явж очоод 103 орсон чинь Ц.Өнөрбаян оёдол тавиулсан байж байсан. Тэгээд яасан юм болоо гэсэн чинь Ц.Өнөрбаян дайруулсан байсан. Ц.Өнөрбаян нилээн согтуу байх шиг байсан. М.Нямжав гайгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дуламсүрэнгийн өгсөн...Тэр өдөр манай сургуулийн шинэ жил болоод орой 23 цаг өнгөрч байхад Д.Отгонбаяр, Ц.Өнөрбаян, Б.Ариунзаяа, Эрдэнэцогт, М.Нямжав бид 6-уулаа нийллэгнээс гараад нэг такси аваад бүгдээрээ суугаад Эрдэнэцогт эгчийг тамхи Со-гийн дээд талын засмал зам дээр буулгаад дээшээ эргээд 10 дугаар цэцэрлэгээс дээшээ Сөүлийн гудамжаар өгсөөд М.Нямжавын гэрээс дээшээ гудамж өнгөрөөгөөд автобус зогсдог карман дээр М.Нямжав, Ц.Өнөрбаян 2-г хамтад нь буулгасан. Ц.Өнөрбаян, М.Нямжав 2 доошоо эргээд сугдалцаад алхсан. Тэгээд бид нар хажуугаар нь өнгөрөөд би бор худагны хажууд буугаад гэрлүүгээ явсан. Би гэртээ ороод цай уугаад хоол идээд байж байсан чинь Б.Ариунзаяа надруу утсаар залгаж орж ирээд “М.Нямжав машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнээрээ машин бариулаад аваар гарсан газар очсон чинь цагдаа нар ирсэн байсан. М.Нямжавын гэрлүү яваад орсон чинь Нямжаваас их хэмжээний цус гарсан байсан. Эмч нар ирээд М.Нямжавыг аваад би 103-н машинд хамт суугаад эмнэлэг ороод 103 дээр аваад орсон чинь нэг залуухан эмч “та нар нэгийг нь авч яваад нөгөөдөхийг замд үлдээгээд явахдаа яадаг юм бэ” гэж хэлсэн тэгэхээр нь би 103-н хаалга татаад үзсэн чинь Ц.Өнөрбаян оёдол тавиулаад хэвтэж байсан. Тэгээд би Ц.Өнөрбаянг дайруулсанийг нь мэдсэн. Бид нар Ц.Өнөрбаян, М.Нямжав хоёрыг гэрээс нь өнгөрөөгөөд автобусны зогсоол дээр буулгасан...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 71 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгонжаргалын өгсөн...2016 оны 12 сарын 29-ний өдөр би өглөө 08 цаг 30 минутанд ажил дээрээ ирээд Мерей сувилагчтай ажлаа хүлээлцэж авсан ажил хүлээлцэж авахад шинээр 2 хүн хэвтсэн гэж надад хэлсэн. Мерейгээс “гайгүй юм уу” гэж асуухад “гайгүй” гэж хэлсэн. Эмчлүүлэгчийн өрөөнд орж үзэхэд М.Нямжав нь дээшээ хараад хэвтсэн, нүүрэн дээрээ оёдол тавиулсан байдалтай байсан. М.Нямжав нь асуултанд хариулж байсан. Талийгаач нь болохоор нь цаашаа хараад орон дээрээ хэвтсэн байдалтай байхаар нь хөнжлийг сөхөөд харахад катятар буюу байнгын шээлгүүр давсган дээр нь тавьсан байсан. Би нуруугаар нь хэвтүүлж болохгүй байсан юм уу гээд хажууд байсан хүнээс нь асуухад “нуруу нь өвдөөд байна” гээд хоёр талаараа хэвтэж байна гэж хэлсэн. Би гараад хувцас сольдог өрөөндөө ирээд сувилагчтайгаа юм яриад сууж байтал талийгаачийн аав нь 2 жижиг хүүхэд дагуулаад орсон. Удалгүй байж байгаад 2 хүүхэд нь гарсан. Тэгтэл талийгаачийн аав нь “ухаан алдчихлаа” гэж надад хэлсэн. Би эмч дуудахаар мэс заслын тасагруу гүйж очоод Эрхэмбаяр эмчид Ц.Өнөрбаянгийн бие нь муудчих шиг боллоо гэж хэлээд дагуулж очсон. Эмч намайг монитор аваад ир гэсэн боловч авчирах боломжгүй байсан тул хүчилтөрөгчийн аппарат залгасан. Зүрхний үйл ажиллагаа дэмждэг Адирналин хийгээдэх гэж эмч хэлсэний дагуу баруун гарынх нь судсанд хийсэн. Тэгтэл эмч “энэ хүний зүрх зогсчихлоо “ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх- ийн 48 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ганхуягийн өгсөн...Тухайн өдөр би гэммэс засал, сэхээний тасаг хариуцсан жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад “машинд дайруулсан эмэгтэй хүн ирлээ” гэж 103-н сувилагч Гэрэлчимэг дуудсан. 103-н хүлээн авах дээр очиход нэг эмэгтэй хүн насилкан дээр хэвтэж байсан. Тухайн хүнийг үзэхэд толгойдоо ил шархтай нүүр нь цус болсон уруулын хэсэг язарч цус алдсан байдалтай байсан. Тэгээд сувилагч нарын хамт цусыг угааж цэвэрлээд шархнуудыг нь оёдол тавьж цус тогтоолт хийчихээд өвчин намдаах тариа буюу аналгин демодрол хийгээд байж байтал хамт дайруулсан гэх М.Нямжав гэдэг эмэгтэй ирсэн. Тухайн эмэгтэй толгойн хэсэгтээ зүсэгдэж язарсан шархтай байсан. Шархыг цэвэрлээд цус тогтоох оёдлууд тавьж эмийн эмчилгээ болон өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд Эхоны эмч Б.Лхагвасүрэн, рентгений техникч нарыг дуудаад толгойн зураг авахуулж цуллаг эрхтэнийг нь эхо-д хараад толгой хэвлийг компьютерийн томографийн зураг авах гэтэл БОЭТ-н компьютер ажиллахгүй байна гэж хэлсэн. Тухайн 2 эмэгтэйг гэмтлийн тасагт хэвтүүлэн өвчний түүх нээгээд эрчимт эмийн эмчилгээ хийсэн. Энэ эмчилгээнд үрэвслийн эсрэг цус тогтоох, тархины хаван буулгах, хордлого тайлах, өвчин намдаах зэрэг эмчилгээ хийсэн. Өглөө нь Ц.Өнөрбаян, М.Нямжав нарын өрөөгөөр ороод Ц.Өнөрбаянгаас “юу өвдөж байна вэ” гэхэд толгой гэдэс хоёр луугаа зааж байсан. Тэгээд тухайн үед лаборант дуудаж цусны шинжилгээ биохимийн шинжилгээнүүд өгүүлсэн. Хариуг харахад цус багадалтын шинж тэмдэг байхгүй байсан. Өглөө 08 цаг болж Эрхэмбаяр эмчид ээлжээ хүлээлгэж өгөөд хувцасаа солиод өрөөндөө байж байсан чинь Ц.Өнөрбаянгийн биеийн байдал муудлаа гэж хэлээд намайг дуудуулсан. Тэгээд яваад очтол амьсгал хурааж байсан. Сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч амьсгал зүрх судас нь сэргэлгүй нас барсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/ Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд гэрч Э.Эрхэмбаярын өгсөн...Тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Ж.Ганхуяг эмчээс ажлаа хүлээж авахад гэмтлийн тасагт хүнд өвчтөн байгаа гэж сувилагч Ц.Отгонжаргал хэлсэн. Тэгтэл Ц.Өнөрбаянгийн биеийн байдал муудлаа гэж манай сувилагч хэлэхээр нь орж үзэхэд өвчтөний биеийн байдал маш их сул, хагас суугаа байдалтай артерийн даралт нь 90.60 фулес нь 1 минутанд 98 удаа хүчгүй дүүрэлт сул байсан. Өвчтөнд эмчилгээ хийж байтал 9 цагийн үед манай сувилагч өвчтөний биеийн байдал муудлаа гээд дуудахаар нь явж очоод үзэхэд биеийн байдал маш хүнд ухаангүй асуусан асуултанд хариулахгүй фульс нь тэмтрэгдэхгүй байсан. Тэгээд сэхээн амьдруулах арга хэмжээ аваад үр дүн өгөөгүй 9 цаг 40 минутын орчимд нас барсан. Би талийгаачийн эхо-д харуулсан бичлэгийг уншиж үзэхэд зүүн талын дэлүү, бөөрний завсар гематом харагдана гэсэн байсан. Рентген зурган дээр нь зүүн чамархайн ухархайн хана хугаралтай бусад өөрчлөлт байхгүй гэж бичсэн байсан. Талийгаачийн амь насыг аврах боломж байсан талаар бол мэдэхгүй байна. Шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан. Ц.Өнөрбаянгийн нарийн гэдэс цоорсоныг лаборатороор оношлох боломжгүй байсан. Цусны шинжилгээ хийхэд хэвийн гарсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мерейгийн өгсөн...Тухайн өдөр би ээлжтэй байсан манай эмчээр Ж.Ганхуяг эмч гарч байсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй машинд мөргүүлсэн байдалтай ирсэн. Тэгээд тухайн үед Ц.Өнөрбаян гэдэг хүний бие хүнд байсан би эмчийн бичсэн заалтын дагуу бүх эмчилгээг тухайн цаг үед хийсэн. Талийгаач Ц.Өнөрбаян нь өөрөөрөө шээж чадахгүй байхаар нь катетр тавьсан. Ард нь шээс нь гадагшилж сайн шээж байсан. Талийгаач дахиад өвдлөө гэхээр нь анальгин демидрол хийсэн. Өглөө 04 цаг болж байсан. Өглөө 06 цагийн үед би цагийн тариа буюу Цефозолин булчинд хийсэн. тэрнээс хойш би 2 удаа эргэж орж зовиур шаналгааных нь талаар асуухад талийгаач одоохондоо зовиурлах зүйл алга өвчин намдаах тариагаа түр байж байя гэж хэлсэн. Тэгээд би бусад ажлаа хийгээд байж байтал өглөө 08 цаг болсон. 08 цаг 20 минутын үед Ц.Отгонжаргал сувилагч ирээд бид 2 ээлж хүлээлцээд би явсан. Тухайн үед би Витамин С, Анильгин, Димедрол, Маннитол дуслаар 250 булчинд шээс хөөдөг хаван бууруулдаг Фуросомед гэдэг тариа, Цефозолин хийсэн тэгээд хордлого тайлах зорилгоор 500 грамийн Натри хлорид зэрэг эм хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн хэргийн 236 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.Тогтохын өгсөн ... Ц.Өнөрбаянгийн цогцосны гадаргууд шарх цус хуралт, шүдний уналт буюу хугарал, зулгаралтууд, дотор талд хавирганы хугаралууд, нарийн гэдэс 3 хэсэг газар урагдалт буюу цооролт учирсан байсан. Тухайн нарийн гэдэсний урагдалт цооролт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач Ц.Өнөрбаянгийн нарийн гэдэсний урагдалт цооролт нь машины хүчтэй ганц мөргөлтөөр үүсэх боломжтой. Талийгаач Ц.Өнөрбаян нь нарийн гэдэсний урагдалт цооролтууд хэвлийн хөндийн тархмал шингэн хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдал болон цус эргэлтийн хямралын улмаас нас барсан. Талийгаачийн хүндэрсэн буюу баасан тохиолдолд тухайн маарал нь талийгаачийн шулуун гэдсээр гарах буюу гадагшлах боломжтой. Талийгаач Ц.Өнөрбаянгийн биед учирсан гэмтлүүдийг оношлоод яаралтай арга хэмжээ авсан бол амь насыг аврах боломжтой байсан гэхдээ тухайн эмнэлэгийг тоног төхөөрөмжөөс шалтгаална...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/ Цогцосны гадна үзлэг хийсэн...дээд эрүүний баруун талын хоёр дахь шүд эмтэрсэн, 3 дугаар шүд шинэ унасан, духны баруун хэсэгт хөмсөг дайрсан 4х0.7 см 6 ширхэг оёдолтой, шарх, уг хэсэгт 6,5х4.2 см хүрэн өнгийн зулгаралт, баруун нүдний дээд зовхинд 1х0.2 см хүрэн өнгийн шарх, баруун нүдний доод хэсэгт 3.5х2.2 см, 2.5х1.3 см, хамар хэсэгт 5х1.8см,1.6х1.1 см,дээд уруулд 2.5 х0.7 см, 1.3х0.2 см, доод эрүүний хэсэгт 3х2 см, хүрэн өнгийн зулгарарлтууд, баруун нүдний доод хэсэгт зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үений дотор хэсэгт 4х1.5 см орчим хуулралт, зүүн гарын сарвууны ар хэсэг хамарсан олон тооны зулгаралт, баруун шууны гадна хэсэгт 0.8х0.5 см баруун гарын сарвууны гадна хэсэгт олон тооны хүрэн өнгийн зулгаралтууд, хэвлийн баруун доод хэсэгт 10х6см, хэвлийн урд дунд хэсэгт 6х1.5 см, 2.5х1.2 см, баруун гуяны урд дээд хэсэгт 4х1см, 2.5х1см, зүүн өвдөгний дотор хэсэгт 10х9 см хүрэн өнгийн цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсэгт 4х3 см, 0.8х0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 10.5х4 см, 1.2х0.4см, 0.7х0.5 см, 0.4х0.3 см, 0.7х03см, хүрэн өнгийн зулгаралтууд баруун хөдний шилбэний дотор дээд хэсэгт 3х1 см зүүн хөлний тавхайн дээд хэсэгт 10х8 см хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралтууд ...байсныг үзлэгээр үзэж гэрэл зургаар бэхжүүлэв гэх ...тэмдэглэл, гэрэл зураг / 1-р ххийн 80- 86 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 68 дугаартай...Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост гэмтэл учирсан байна. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост нарийн гэдэсний цооролтууд, хэвлийн хөндийд тархсан шингэн, баруун талд суганы урд шугамаар 7-9 дүгээр хавиргануудын хугарал, хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд суганы урд шугамаар 2-3 дугаар хавирганууд болон 7 дугаар хавирганы хугарлууд, хавирганы хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 3-4 дүгээр хавирганууд хугарал, хугарлын хэсэгт цус хуралт, 2 бөөрний өөхөн эдэд цус хуралт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний эмтэрэлт, 3 дугаар шүдний уналт, духны баруун хэсэгт хөмсөг дайрсан 4x0.7 см 6 ширхэг оёдолтой шарх духны баруун хэсэгт 6.5x4.2 см зулгаралт, баруун нүдний дээд зовхинд 1x0.2 см шарх, баруун нүдний доод хэсэгт 3,5x1.2 см, 2.3x1.3 см, хамар хэсэгт 5x1.8 см, 1.6x11 см, дээд уруул хэсэгт 2.5x0.7 см, 1.3x0.2 см, доод эрүүний хэсэгт 3x2 см зулгаралтууд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үений дотор хэсэгт 4x1.5 см, арьсны хуулралт, зүүн гарын сарвууны ар хэсэг хамарсан олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсэгт 0.8x0.5 см, баруун гарын сарвууны гадна хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна хэсэгт 9.5x8 см зулгаралт, хэвлийн баруун доод хэсэгт 10x6 см, хэвлийн урд дунд хэсэгт 6x1.5 см, 2.5x1 см, баруун гуяны урд дээд хэсэгт 4x1 см, 2.5x1 см, эүүн өвдөгний дотор хэсэгт 10x9 см цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсзгт 4x3 см, 0.8x0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 10.5x4 см, 1.2x0.4 см, 0.7x0 5 см, 0.4x0.3 см, 0.7x0.3 см зулгаралтууд, баруун хөлийн шилбэний дотор дээд хэсэгт 3x1 см, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 10x8 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост учирсан нарийн гэдэсний цооролтууд, хэвлийн хөндийд тархсан шингэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл: үүнд цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост учирсан баруун талд суганы урд шугамаар 7-9 дүгээр хавирагнуудын хугарал, хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд суганы урд шугамаар 2-3 дугаар хавирганууд болон 7 дугаар хавирганы хугарлууд, хавирганы хугарлын хэсэгт цус хуралт, зүүн талд өвчүүний хажуугийн шугамаар 3-4 дүгээр хавирганууд хугарал, хугарлын хэсэгт цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн ззрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост учирсан 2 бөөрний өөхөн эдэд цус хуралт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний эмтэрэлт, 3 дугаар шүдний уналт, духны баруун хэсэгт хөмсөг дайрсан 4x0.7 см 6 ширхэг оёдолтой шарх, духны баруун хэсэгт 6.5x4.2 см зулгаралт, баруун нүдний дээд зовхинд 1x0.2 см шарх, баруун нудний доод хэсэгт 3.5x1.2 см, 2.3x1 3 см, хамар хэсэгт 5x1.8 см, 1.6x1.1 см, дээд уруул хэсэгт 2.5x0.7 см, 1.3x0.2 см, доод эрүүний хэсэгт 3x2 см зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны 3 дугаар үений дотор хэсэгг 4x1.5 см арьсны хуулралт, зүүн гарын сарвууны ар хэсэг хамарсан олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсэгт 0.8x0.5 см, баруун гарын сарвууны гадна хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын шууны гадна хэсэгт 9 5x8 см зулгаралт, хэвлийн баруун доод хэсэгт 10x6 см, хэвлийн урд дунд хэсэгт 6x1.5 см, 2.5x1 см, баруун гуяны урд дээд хэсэгт 4x1 см, 2.5x1 см. зүүн өвдөгний дотор хэсэгт 10x9 см цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсэгт 4x3 см, 0.8x0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 10.5x4 см 1 2x0.4 см, 0.7х0.5 см, 0.4х0.3 см, 0.7х0.3 см зулгаралтууд дээд хэсэгт 10х8 см хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Хохирогч Ц.Өнөрбаян нь нарийн гэдэсний цооролтууд, хэвлийн хөндийн тархмал шингэн, хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдал болон цус эргэлтийн хямралд орж нас барсан. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцост учирсан гэмтлүүд нь машины нэг удаагийн хүчтэй мөргөлтөөр үүсэх боломжтой. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар B/3/ бүлгийн цустай байна. Хохирогч Ц.Өнөрбаянгийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх... дүгнэлт /хх-ийн 119-121-р хуудас / Хохирогч Мөнхцэцэгийн Нямжавын өвчний түүхийн хуулбар / 1-р хх- ийн 192-215 дугаар хуудас, Хохирогч Ц.Өнөрбаянгийн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 192-215 дугаар хуудас, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 04 дугаартай Ц.Өнөрбаянгийн өмсөж явсан хувцасанд...Малгайтай хар хөх өнгийн гадуур хүрмэнд гарсан 10 см зураглал бүхий мөр дүрс нь хатуу зүйлийн улмаас чирэгдэл, гулсалтаас үүссэн мөр дүрс байна, уг мөр дүрс нь тээврийн хэрэгслийн мөр мөн эсэхийг тогтоох боломжгүй. Мөн малгайтай хар хөх өнгийн гадуур хүрмэнд 12 см уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай, 21 см, 40 см уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай, 14/4см, 40/20 см уранхайнууд нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн гогдсон шинэ уранхай, хүрэмний дотор талд 5 см уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай. Хар оруулгатай хүрэн ягаан өнгийн гоёлын плажанд гарсан 4.5 см уранхай нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдсон уранхай, плажны ар талд 3.5 см хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай, 1х2 см уранхай нь хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан гогдсон шинэ уранхай хар өнгийн дотуур өмдөнд гарсан 3 x1.5 см уранхай нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан зүсэгдсэн шинэ уранхай гэх мэт бусад хувцаснууд нь ямар нэгэн ул мөр, урагдалт гэмтэл байхгүй байна...гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 92-96 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 32 дугаартай...М.Нямжавын биед гэмтэл учирсан байна. М.Нямжавын биед гэмтлийн гаралтай тархины зүүн тал бөмбөлөг чамархайн хэсгийн тархины эдэд няцралын голомт, тархины хаван, тархи доргилт, зүүн талын VII хавирганы зөрөөгүй хөндлөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зулай болон духны хэсэгт олон тооны зүсэгдсэн шарх, хамар, хацар, доод эрүү, баруун мөр, 2 гарын тохой, 2 хөлийн өвдөг зулгаралтууд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. М.Нямжавын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.Нямжавын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдана. М.Нямжавын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна /1-р хх- ийн 112- 113 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ариунбаярын гэрчээр өгсөн...Ц.Даваажавын ажил дээр очоод түүнийг аваад Т.Дэлгэрдалайгийнд очиж 500 кг нүүрс авахаар очсон тэр хооронд Ганзориг дэлгүүрээс 2.5 литрийн 2 пиво аваад Дэлгэрдалай, Даваажав, Отгонбаяр, Ганзориг бид тавуулаа ууж дуусаад дахиад Д.Ганзориг 2 пиво, 0.75 литрийн архи авч ирж уугаад шөнө 22 цагийн үед Т.Дэлгэрдалайгийнхаас Д.Ганзориг бид хоёр Д.Ганзориг машинаа бариад доошоо гэрлүүгээ харих гээд явсан. Тухайн үед Ганзориг машинаа бариад хурдтай явсан ба би зөөлөн яваачээ гэж хэлэхэд за гэж хэлээд 2 хүний хажуугаар хурдтай өнгөрсөн тэгээд би архи их уусан байсан учраас унтсан байсан нэг мэдсэн чинь цагдаа нар ирсэн буугаад ирцгээ гэж хэлэхэд нь сэрсэн ...гэх мэдүүлэг ххийн 1 дүгээр хавтасны 147 дугаар хуудас, Шүүгдэгч Д.Ганзоригийн сэжигтэн яллагдагчаар өгсөн...Д.Ариунбаярыг арван мянгатад хүргэх гээд 10 дугаар цэцэрлэгийн чиглэд явж байтал миний машины баруун хэсгээр юм мөргөх шиг болсон. Тэгээд Д.Ариунбаяраас яасан бэ гэж асуухад Д.Ариунбаяр хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд айлын хашаа мөргөөд зогссон байсан. Тэр газраасаа хөдлөөд ирсэн замаараа буцаад 2-3 хашааны цаана очоод байж байтал цагдаа нар ирээд “та осол гаргаад зугтаасан байна буугаад ир” гэсэн ... гэх мэдүүлэг /хх- ийн 1 дүгээр хуудасны 149-151 дүгээр хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганзоригийн өгсөн...хохирогч М.Нямжавд хүндэвтэр хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна хохирлыг төлнө. Хохирогч Ц.Өнөрбаянгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр төлнө. Бүгдийг нь төлөх боломжгүй байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.Ганзориг нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон улмаар 12 сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт өөрийн 19-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч М.Нямжавыг мөргөсөн, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч Ц.Өнөрбаянг машиныхаа арын хэсгээр мөргөсөн байж болзошгүй гэж байгаа боловч Гэрч Т.Эрдэнэчимэгийн...хашаанаасаа гарч ирээд өөрийн охин болох хохирогч М.Нямжавтай утсаар ярьж байх үед машины гэрэл гарч өндөр нам хоёр хүн машины гэрэлд орж ирэх үед осол болсон, ослын газар хүртэл 10 минут орчим явж хүрсэн,осол гаргасан тээврийн хэрэгсэл түүний дэргэдүүр өнгөрөх үед номерийг харахад 19-24 ХОҮ улсын дугаартай байсан нь хэрэг учралын газар үлдсэн 19-24 ХОҮ номертой тохирч байгаа, тухайн үед өөр ямар нэгэн машин явж өнгөрөөгүй... гэж мэдүүлсэн, мөн гэрч С.Даваадоржийн хүү Д.Хосбаярын өгсөн...хэрэг учрал болох үед гарч ирсэн. Гэрт ороод гар чийдэн авч ирэх үед 2-3 минут болсон, цэнхэр өнгийн машины араас жижиг тэрэг явж байсан, түүнийг хүн дайрсан эсэхийг хараагүй гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 26- ны өдрийн 26 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч Ц.Өнөрбаяр нас барсанд шүүгдэгч Д.Ганзоригийн зам тээврийн осол гаргасан гэмт үйлдэлд шалтгаант холбоотой гэж шүүх үзсэн болно. Шүүгдэгч Д.Ганзоригийн согтуугаар 2016 оны 12 сарын 28-ны орой 23-24 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 19-24 ХОҮ улсын дугаар ВОНГО J-2 маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 12-ний өдрийн 03 дугаартай...19-24 ХОҮ улсын дугаартай Бонго J-2маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Ганзориг нь МУ-ын ЗХД-ийн 2.7-“а” –д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. ЗХД-ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. МУ-ын ЗХД-ийн 2.5 зам тээврийн осолд нэрвэгдсэн жолооч доорхи үүрэг хүлээнэ. а.Заасан жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б.зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в.зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн. 19-24 ХОҮ улсын дугаартай Бонго J-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Ганзориг нь архидан согтуурч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.... /хх-ийн 1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/, гэх дүгнэлтээр тогтоогдсон гэсэн заалтуудыг зөрчиж улмаар явган зорчигч Ц.Өнөрбаян, М.Нямжав нарыг мөргөж иргэн Ц.Өнөрбаянгийн амь насыг хохироосон, хохирогч М.Нямжавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт үйлдэлүүд нь Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Ганзоригийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганзоригийн өмгөөлөгч нь хохирогч Ц.Өнөрбаянг эмч Б.Лхагвасүрэн нь ЭХО-д харахдаа хэвлийн хөндийд байх гинатомыг оношилж чадаагүй тул түүнд холбогдох хэргийг тусгаарлаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 1207 тоот...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 474 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 830 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар талийгаач Ц.Өнөрбаянд яаралтай мэс засал эмчилгээ хийсэн бол талийгаачийн амь нас аврагдах боломж байсныг үгүйсгэхгүй. Эмчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх гэдэг нь хуулийн ойлголт тул шинжээч эмч тогтоохгүй болно. Талийгаач Ц.Өнөрбаян нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний цооролтын улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвслээр хүндэрч, биеийн ерөнхий хордлогод орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаач Ц.Өнөрбаянгийн биед үүссэн нарийн гэдэсний цооролт гэмтэл нь үүссэн даруйд хэвлийн гялтан цочролын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, хэвлийн булчин чангарах, гэдэс дүүрэх, цаашилбал цоорсон гэдсээр гэдэсний агуулагдхуун хэвлийн хөндийд гарснаар халдвархордлогын шинж болох бөөлжих, дотор муухайрах, халуурах зэрэг шинж тэмдгээр илэрч энэ нь өвчтөнд төгс эмчилгээ хийх хүртэлх хугацаанд үргэлжпэх ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд уг өвчний клиник шинж тэмдэг бүдгэрэх боломжтой байдаг. Хүний хэвлийн хөндийд хэвийн үед 20 мл хүртэлх шингэн байж болдог ба хэвлийн хөндийд 100-400 мл хүртэлх шингэн үүссэн тохиолдолд хэт авиан шинжилгээгээр илрүүлж болох боловч яг хэдэн мл шингэн байгааг өндөр нарийвчлалтай тогтоох боломжгүй байдаг. Талийгаачид шинжилгээгээр хэвлийн хөндийд нь 300 мл шингэн байсан нь тогтоогдсон ба хэдий хугацаанд дээрх шингэн үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй болно. Учир нь хувь хүний биеийн онцлог, гэмтлийн хэмжээ, гэмтсэн талбай, байрлал гэх мэт хүчин зүйлсээс хамаарч хэвлийн хөндийд шингэн үүсэх хугацаа, хэмжээ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг, мөн тухайн тохиолдолд шингэн нь бага багаар нэмэгдэж дээрх хэмжээнд хүрсэн байх боломжтой байх тул осол гарснаас хойш 1 цаг 30 минутын дараа хир хэмжээний шингэн үүссэн байсан, хэт авиан шинжилгээгээр оношлох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Хэт авиан оношлогооны буюу ЭХО-ны эмч осол болсноос хойш 1 цаг 30 минутын дараа хэт авиан шинжилгээ хийж, ...дэлүү бөөрний завсар 2.9х3.1см хэмжээтэй зөв бус хэлбэрийн эхонегатив бүтэц харагдана /гематома/... гэж бичсэн байх ба талийгаачид цус тогтоох, шингэн сэлбэх, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, хаван буулгах зэрэг эмийн эмчилгээ хийгдэж байжээ. ЭХО-ны эмч эмчлэгч эмчийн зөвлөгөө, зааврын дагуу шинжилгээ хийж гүйцэтгэдэг ба өвчтөнд бие дааж ажиглалт шинжилгээ хийдэггүй болно. Талийгаачид давтан ЭХО шинжилгээ хийх эсэхийг эмчлэгч эмч шийдэх боломжтой. Талийгаачийн хэвлийн хөндийд үүссэн ЗООмл шингэн нь гэмтэл авснаас нас барах хүртэлх хугацаанд үүсэх боломжтой байх ба уг шингэн нь цус, гэдэсний агуулагдхуун, үрэвслийн шингэний аль нь болохыг нүдээр харах болон бусад шинжилгээгээр тогтоох боломжтой боловч хэт авиан шинжилгээгээр ялгах боломжгүй болно. Задлан шинжилгээний фото зургаас харахад /зураг №21/ хэвлийн хөндий дэх шингэн нь дээрх шингэнүүдийн холимог байх боломжтой байна. Талийгаач нь хэвлийн хөндийд үүссэн гэдэсний агуулагдахуун бүхий холимог шингэний улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, биеийн ерөнхий хордлогоор хүндэрч, олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна гэх /хх-ийн 2 дугаар хавтасны 158-162 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэж үзэж Прокурорын газраас эмч Б.Лхагвасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : Шүүгдэгч Д.Ганзоригийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Д.Ганзориг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, улмаар 2016 оны 12 сарын 28-ны шөнө 23-24 цагийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвгэрт зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Нямжавын биед хүндэвтэр гэмтэл буюу хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасанд маргахгүй байгаа ба хохирогч Ц.Өнөрбаянгийн нас барснаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад 5322621 төгрөгийг , хохирогч М.Нямжавд 300000 төгрөгийг тус тус төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нямжавын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Ганзориг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд буюу 2016 оны 12 сарын 28-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж улмаар хохирогчийн амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулинд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял шийтгэл нь хүндрэхээр байх тул Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэн болно. Иймд шүүгдэгч Д.Ганзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Ганзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 1-р хавтаст хэргийн 165 дугаар хуудаст авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Хохирогч Ц.Өнөрбаян нь 372769 төгрөгний сарын дундаж цалинтай байсан ба тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар 251000 төгрөг авч байгаа нь 2 дугаар хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас дахь тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-д зааснаар Ө.Мягмар ПЮ 14281217, Ө.Янжиндулам ПЮ 02261006 нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 121769 төгрөгийг шүүгдэгч Д.Ганзоригоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат хохирогчийн оршуулганд Улаанбаатар хотоос ирсэн 9 хүний зардал нэхэмжилсэн боловч хохирлыг тооцох боломжгүй байх тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. Мөн хохирогч М.Нямжавын нэхэмжилсэн хохирлоос үзлэгийн үнэ 105000 төгрөг, эмийн үнэ 74000 төгрөг, 123200 төгрөг, 7500 төгрөг, 17250 төгрөг, 96500 төгрөг, 423450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна.Шүүгдэгч Д.Ганзориг нь хохирогч М.Нямжавд урьд нь 300000 төгрөг төлсөн талаар маагахгйү байх тул түүний хохирогчид төлсөн 300000 төгрөгийг хасаад үлдэх хохирол болох 123450 төгрөгийг шүүгдэгч Д.Ганзоригоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гаргуулж, хохирогч М.Нямжавд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон Улаанбаатар хот явсан, ирсэн зардлаа нэхэмжлэх эрхтэй байна. Хохирогч М.Нямжав нь шүүхэд эм болон эд зүйл худалдан авсан төлбөрийн баримтыг ирүүлсэн боловч ямар эм, эд зүйлийг хэдий хугацаанд худалдан авсан, ямар зориулалтаар худалдан авсан болох нь тодорхойгүй, гаргацгүй баримт байх тул шүүх үнэлэх боломжгүй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1- “ хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд ... оногдуулах ялыг тэнсэж , нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзаж болно гэж заасан байх тул ... шүүгдэгч Д.Ганзориг нь хохирогч төлөх 123450 төгрөгийг төлөөгүй буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн куртик, хар өнгийн дотуур өмд, хоёр талаараа хар оруулгатай плаж, хар өнгийн тааран цамц, хар өнгийн нэг хос түрийтэй гутал, цэнхэр өнгийн оймс, шар өнгийн шилэн дирко, нокиа маркын арын таглаагүй гар утас, куртикний хар өнгийн бүс, саарал өнгийн хөхний даруулга, цагаан захтай хар өнгийн цамц, шаргал өнгийн дотоож, хар өнгийн сандаал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад, бор өнгийн сандаал, ягаан өнгийн утсыг хохирогч М.Нямжавд, 19-24 ХОҮ улсын дугаарыг шүүгдэгч Д.Ганзориг нарт буцаан олгож, цэнхэр өнгийн хагархай гупер, мөн киа гэсэн бичигтэй гупер, хагарсан толины гэр, урд гуперний хагархай хэсгүүд, хагарсан толины хэсэг, толины суурь төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдав. Шүүгдэгч Д.Ганзоригийн 76-96 ХОҮ Элентра маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1.2, 36.5 , 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Соёон овогт Дүгэрсүрэнгийн Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялд нь 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн 201721000002 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх саарал өнгийн куртик, хар өнгийн дотуур өмд, хоёр талаараа хар оруулгатай плаж, хар өнгийн тааран цамц, хар өнгийн нэг хос түрийтэй гутал, цэнхэр өнгийн оймс, шар өнгийн шилэн трико, нокиа маркын арын таглаагүй гар утас, куртикний хар өнгийн бүс, саарал өнгийн хөхний даруулга, цагаан захтай хар өнгийн цамц, шаргал өнгийн дотоож, хар өнгийн сандаал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад, бор өнгийн сандаал, ягаан өнгийн утсыг хохирогч М.Нямжавд, 19-24 ХОҮ улсын дугаарыг шүүгдэгч Д.Ганзориг нарт буцаан олгож, цэнхэр өнгийн хагархай гупер, мөн Киа гэсэн бичигтэй гупер, хагарсан толины гэр, урд гуперний хагархай хэсгүүд, хагарсан толины хэсэг, толины суурь төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригоос 123450 төгрөгийг гаргуулан хохирогч М.Нямжавд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4, 508.4.1-д зааснаар Ө.Мягмар ПЮ 14281217, Ө.Янжиндулам ПЮ 02261006 нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 121769 төгрөгийг сар бүр шүүгдэгч Д.Ганзоригоос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбатад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Өлзийбат нь хохирогчийн оршуулганд Улаанбаатар хотоос ирсэн 9 хүний зардал, хохирогч М.Нямжав нь цаашид гарах эмчилгээний зардал, Улаанбаатар хот явсан болон ирсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 7. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ганзоригт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Ганзоригийн 76-96 ХОҮ Элентра маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19- ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, Вонго J-2 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА

        

`