Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 03

 

 

******* ******* ХХК дахь *******ны ******* *******

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00469 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, ******* *******ны 2 дугаар байр, 3 давхар, ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* ******* /*******/,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бичигт багийн тоотод оршин суух, дугаарын регистртэй, овогт ийн ид холбогдох,

 5,409,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэлийн агуулга:Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай.

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,409,905 төгрөгийг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Монгол шуудан ******* болон ******* *******ны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан *******ны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах ******* шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан *******ны зарим шаардах *******ийг ******* *******инд шилжүүлсэн.Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А- 153 дугаартай ******* ******* ХХК-д *******ны ******* ******* авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар ******* ******* ХХК-д Банкны ******* ******* ******* томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ******* *******ны ******* бүхий албан тушаалтны бүрэн ******* болон *******ны хөрөнгийг захиран зарцуулах ******* Банкны ******* ******* *******ид шилжсэн. Банкны ******* ******* *******аас ******* *******ны зарим актив, пассив, хөрөнгийг ******* *******инд шилжүүлж ******* *******ны чанаргүй актив нь Банкны ******* ******* *******ийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч С.ид олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны ******* ******* *******аас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч С. нь Монгол шуудан *******тай 2007 оны 4 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/019 дугаартай Зээлийн гэрээ, ЗБГ/019 дугаартай Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан 3,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, 360 хоногийн хугацаатай зээлэн авч ашигласан. Зээлийн барьцаанд 385 ширхэг мал, өвөлжөө хаваржааны 5 ханатай давхар бүрээстэй гэр, нарны гэрэл зэргийг барьцаалсан. Зээлдэгч нь 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Монгол шуудан *******тай байгуулсан зээлийн ЗГ/019 дугаартай гэрээг байгуулж нэг удаа сунгасан. Зээлдэгч Б.Эрдэнэчулуун нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ зээлийн гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, *******ийг илт хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч С.оос зээлийн гэрээний үүрэгт нийт 5,409,905 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ******* зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: Би тэр цаасан дээр гарын үсэг зурсан гэдэг нь үнэн гэхдээ мөнгөө би өөрөө аваагүй нэхэмжлэлийн шаардлага ******* зөвшөөрөхгүй.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Би Ховд аймгийн Мөст сумын 2007 онд мал маллаж байсан. Тухайн үед Цэдэнжавын Ариунболд гэдэг залуу Шуудан *******анд ажиллаж байсан охин залуу хоёр манайхыг Ангиртын гол гэх газарт өвөлжиж байхад ирсэн. Тэр өдөр ирэхдээ надад нэг пиво өгөөд тэгээд нэг зүйл дээр машин дотор гарын үсэг зуруулсан. Би яах гэж байгаа юм гэж асуухад Хэрэг болоод байна гэсэн хариу өгсөн юм. Би түүнийг анзааралгүй гарын үсэг зурсан. Гэтэл 2008 онд Шуудан *******наас танд 3,000,000 төгрөгийн зээл байна.  Үүнийгээ төл гэж манайд *******ны хүмүүс ирсэн. Би энэ талаар мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд эдгээр хоёр хүнд тухайн үедээ зохих арга хэмжээ авсан гэсэн хариу өгсөн. Би тэгээд асуудал шийдэгдсэн гэж бодож байтал энэ жил дахин энэ асуудал гарч ирсэн. Тухайн үед би тэр цаасан дээр гарын үсэг зурсан гэдэг нь үнэн гэхдээ мөнгөө би өөрөө аваагүй нэхэмжлэлийн шаардлага ******* зөвшөөрөхгүй байна  гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00469 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.ид холбогдох нийт 5,409,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 101,508 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

4.1 ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй С.ид холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.2 Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хариуцагч С. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн гэхдээ би өөрөө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ******* зөвшөөрөхгүй тухай хариу тайлбар ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч С. нь Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаагүй, харин зээлийн гэрээний дагуу олгосон мөнгийг авч ашиглаагүй болох тухай маргасан. Гэтэл шүүхээс талуудын маргаагүй байхад Иргэний хуулийн 74 болон 75 дугаар зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4.3 Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр тухайн үед цаасан дээр гарын үсэг зурсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж Монгол шуудан *******наас ирэхэд энэ талаар Цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн гарын үсэг зурсан нь үнэн гэхдээ мөнгөө өөрөө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ******* зөвшөөрөхгүй байна гэх хариу тайлбарыг л гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх аливаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Иймд шүүхээс хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлийг буруу тогтоож шийдвэрлэсэн байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь *******ны ******* ******* ******* нь хариуцагч С.ид холбогдуулан үндсэн зээл 2,990,000 төгрөг, зээлийн хүү 2,050,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 369,138 төгрөг нийт 5,409,905 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Монгол Шуудан *******наас зээлдэгч С.ид 2007 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй 360 хоногийн хугацаатай зээл олгосон зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хугацаа сунгасан гэрээ, барьцааны гэрээ, Монгол Шуудан *******  болон ******* *******ны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 01 тоот “Монгол Шуудан *******ны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах ******* шилжүүлэх гэрээ”, Монгол *******ны Ерөнхийлөгчийн ******* ******* ХХК-д *******ны ******* ******* авах албадлагын арга хэмжээ авах тухай,  ******* ******* ХХК-д *******ны ******* ******* авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалууд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа  “энэ зээлийг би аваагүй, тухайн үед намайг хөдөө байхад  Цэнджавын Ариунболд гэдэг залуу Монгол Шуудан *******анд ажиллаж байсан охин хоёр манайхыг Ангиртийн гол гэх нэртэй газарт өвөлжиж байхад ирээд надад нэг пиво өгөөд нэг зүйл дээр машин дотор гарын үсэг зуруулаад явсан, гэтэл 2008 онд Монгол Шуудан *******наас танд 3,000,000 төгрөгийн зээл байна үүнийгээ төл гэхэд нь би цагдаад хандсан бөгөөд эдгээр хоёр хүнд тухайн үедээ зохих арга хэмжээ авсан гэсэн хариу өгсөн. Би тэгээд асуудал шийдэгдсэн гэж бодож байтал энэ жил дахин энэ асуудал гарч ирсэн, тухайн үед би цаасан дээр гарын үсэг зурсан нь үнэн, гэхдээ би мөнгөө өөрөө аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг ******* зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул түүний татгалзал нь үндэслэл муутай болжээ.

3. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С. нь тухайн үеийн Монгол шуудан *******наас зээл авсан бөгөөд зээлээ төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэгч нь шаардах *******тэй боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх өнгөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайлбал Монгол Шуудан *******  болон ******* *******ны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 01 тоот “Монгол Шуудан *******ны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах ******* шилжүүлэх гэрээ”-гээр зээлдэгч С.ийн Монгол Шуудан *******тай байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах ******* ******* *******анд шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан ...******* зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеийг ******* *******анд шаардах ******* шилжсэн буюу 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэж үзвэл 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч нь дэ******* хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаанд болон шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө хариуцагч С.оос зээлийн төлбөрийг шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

            4. Хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй, мөн тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ..өөрийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь “анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2021/00469 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах *******тэйг тайлбарласугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ

                                                                      

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР