2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04039

 

 

2025 05 08 191/ШШ2025/04039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** байранд Х*******Банк XK /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Э*******ийн У******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э******* овогтой У******* нь тус банктай 2024 оны 08 дугаар сарын 28- ны өдөр 2******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая / төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 

2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18- ны өдрийн 314/ШЗ2025/00808 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Э******* овогтой У*******-н оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хасбанк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.У*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 314/ШЗ2025/00212 дугаар захирамж, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2******* дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 145/ШШ2024/00582 дугаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 314/ШЗ2025/00808 дугаар захирамж Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/19105 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Б******* овогт Э*******ийн У******* /РД:*******/-ын оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтууда*******үзэхэд, Б******* овогт Э*******ийн У******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Б******* овогт Э*******ийн У******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Б******* овогт Э*******ийн У******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.     Б******* овогт Э*******ийн У******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА