2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05044

 

 

2025 06 04 191/ШШ2025/05044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** байрлах, Г******* банк ХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М*******ын А******* /РД:*******/-д эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******овогт М*******ын А******* нь тус банктай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дугаар ЗГ3255137094 тоот зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл олгож зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 374 хоногоор хугацаа хэтрүүлэн 2,179,001.85 төгрөгийн зээлийн үлдэгдэл өр төлбөртэй байна.

 

М.А*******г идэвхитэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч зээл авах үеийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин хотхон, 44 дүгээр байр, 129 тоот хаягтаа оршин суудаггүй болохыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолот, мөн Дүүргийн Эрүү,Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 197/ШЗ2025/17701 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байгаа тул М******* овогтой А*******г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г******* банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү,Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 197/ШЗ2025/17701 тоот шүүгчийн захирамж, Г******* банк ХК болон М.А******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/21752 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн М*******ын А*******гийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, М*******ын А******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М*******ын А*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, М*******ын А******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.     М*******ын А******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА