Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/852

 

   

 

 

 

 

     2024           7            23                                        2024/ДШМ/852           

 

 

Л.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

     прокурор Б.Онон,

    шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Д.Цолмон, Б.Баасандорж,

            нарийн бичгийн дарга Б.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/521 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан давж заалдахгомдлоор Л.Гт холбогдох эрүүгийн 2106033530301дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ванжаа овгийн Л.Г, 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт
................... тоотод оршин суух хаяг
ийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

Шүүгдэгч Л.Г нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн
прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих
чиглэлийн хяналтын прокуророор ажиллаж байхдаа тус дүүр
эг дэх Цагдаагийн
газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч
Э.Болдбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг
т
зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж прокурорт хүргүүлсэн яллагдагч
Б.Б холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2021 оны 3

дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх
явцдаа тус хэргийн гэрч Б.А 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн
“...надтай бэлгийн харьцаанд орсон зүйл бол байхгүй, гэхдээ дарамтад байлгаад
байдаг байсан. Би энэ тухай сүүлд 2021 оны 2 дугаар сарын 20-ны үед энэ байдлыг
кэлтэл ээж сонин царайлаад, дуугаа хураагаад байсан...” гэсэн мэдүүлгийн цаг

хугацааг буюу 20-ны өдөр гэснийг 23-ны өдөр болгож, “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 201 дугаартай прокурорын тогтоолын ОЛСОН нь хэсэгт дурдагдсан гэрч Б.А мэдүүлгийн цаг хугацааг буюу 20-ны үед гэснийг 23-ны өдөр болгож хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тус тус гараар засварласан,

улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн
8 дэх хэсэгт зааснаар прокурорын ажлын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрх
мэдлээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт
албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу
байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт
албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

Прокурорын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Прокурор үйл
ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуулийг
баримталж, орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийг нэг
мөр хэрэглэх явдлыг хангана” гэж заасныг тус тус зөрчиж өөрийн засварласан гэрч

Б.Ан мэдүүлгийг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 201
дугаартай “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөл оруулах тухай”
тогтоолоор “Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр
Ө.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин
Б.А
бэлгийн дарамтад байлгаж байсныг сонсоод сэтгэл санаа хямарсан байсан, мөн
өөрийнх нь толгой хэсэгт цохиж, зодох гэж дайрсны улмаас сэтгэл санааны гэнэтийн
цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг
алах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулан
Б.Б давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Гыг “Нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 ''арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Д.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын зүгээс Л.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах байр суурьтай мэтгэлцэж шүүх хуралд оролцсон. Шүүх нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан тал бүрээс
нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитой байдлаар хянаагүй, харьцуулан шинжлэн
судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг
магадлах аргаар шалгаагүйгээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь бодит
байдалтай нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Г нь “
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол”хийсэн хууль зүйн дүгнэлтдээ болон тогтоолын тогтоох хэсэгтээ “...охин Б.А бэлгийн дарамтад байлгаж байсныг сонсоод сэтгэл санаа хямарсан байсан, мөн өөрийнх нь толгой хэсэгт цохиж зодох гэж дайрсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-ын зүйлчлэлийг өөрчлөхдөө охин Анударийг бэлгийн дарамтад байлгаж байсныг 23-ны өдөр сонсоод сэтгэл санаа нь хямарсан гэж дүгнээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт ч Л.Г энэ талаараа тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх хууль бус үйлдлээр засварласан мэдүүлэгт тусгасан хугацааг үндэслэн, яллагдагч Б.Б холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан
нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэдэгт “засварлах” гэсэн үйлдлийн шинж
байгаатай маргахгүй боловч “ач холбогдол бүхий” гэсэн шалгуур бий.
Хяналтын прокурор Л.Гын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь “20” гэснийг “23” болгож зассантай холбож дүгнэлт хийсэн явдал бус харин “23-ны өдөр Б.Б нь архи уусан, согтуу байх үед нөхөр болох хохирогч орж ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримттай холбоотойгоор цочрон давчидсан” гэж дүгнэлт хийсэн. Тодруулбал: 23-ны өдөр болсон үйл явдлаас л “цочрон давчидсан” гэж дүгнэсэн тул 20-ны өдөр охины ярьсан асуудал цочрон давчдахад нөлөөлөөгүй байж болох учраас “ач холбогдол бүхий” гэсэн шалгуурт хамаарахгүй юм.

            Хэрэгт гэрч Б.А мэдүүлгийн 20-ны өдөр гэсний 0 тоог 3 болгон хэн
зассаныг баримтаар тогтоогоогүй. Хэрэгт Л.Г зассан гэдгийг шууд зааж
нотолсон баримт байхгүй. Шинжээчийн 1447 дугаартай дүгнэлтээр мөрдөгч
Ө.Болдбаяр, прокурор Л.Г нарын бичгийн хэвийн загваруудтай харьцуулан
шинжлэх боломжгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл уг тоог зассан бичвэрийг
Л.Гын бичиг гэж тогтоогоогүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөгч нар нь мэдүүлгээ дураараа гараараа засдаг, зассан талаараа мэдүүлгийн дор тайлбарлаж бичдэггүй болох нь харагдаж байна. Тухайлбал, мөрдөгч Ө.Болдбаяр нь /1хх 52/-т авагдсан яллагдагч Б.Б мэдүүлгийн доороосоо 14 дэх мөрөнд бичсэн үгээ /штрикдэж/ дарж байгаад гараараа “өөрийгөө” гэж засаж бичсэн байна. Энэ нөхцөл байдлаас үзэхэд мөрдөгч Ө.Болдбаяр нь нотлох баримтуудыг гараараа засдаг болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл гэрч Б.А "...ах нь наадхыг чи нь засчихна гэж хэлсэн ...би ингээд засчихдаг юм байна гэж ойлгосон” /2хх 12/ гэсэн мэдүүлэгтээ нийцэж байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн комиссар Эрдэнэсайхан нь /2хх 12/ Л.Гын гэрчээр өгсөн мэдүүлгийн дээрээсээ 1, 16 дахь мөрөнд байгаа үгийг /штрикдэж/ арилгаж дарсан, мөн 28 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.Ганчимэгийн мэдүүлгийн дээрээсээ 10 дахь мөрдөн байгаа үгийг /штрикдэж/ арилгаж дарж байгаад гараараа бичиж зассан байдаг. Гэтэл ийм эргэлзээ бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад миний үйлчлүүлэгч Л.Гыг хэрэг прокурорын хяналтад хянагдаж байхад гэрч Б.А мэдүүлэг засварлагдсан, үүнийг уг хэрэгт хяналт тавьж буй прокуророос өөр хэн нэгэн хүн засварласан байх боломжгүй гэж таамаглан буруутгаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Тодруулбал: мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад ирүүлсний дараа хяналтын прокурор хэргээ хянаад өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эрх нь хуулиар олгогдсон байдаг. Прокурор хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн тохиолдолд тогтоолыг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгаж тогтоолыг мөрдөгчид бичиг хүргэгчээр хүргүүлдэг. Гэтэл өмгөөлөгч Л.Бавлигатай тэмцэх газарт гаргасан гомдлоос харахад мөрдөгч хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн талаар өмгөөлөгчид танилцуулаагүй болох нь харагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж хуульчилсан байдаг. Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэж заасан. Тодруулбал, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж эрх мэдэл бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн зорилгод хортойгоор ашиглаж өөртөө бусад этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал буй болгосон байхыг ойлгоно.

Гэтэл хэрэгт хяналтын прокурор Л.Г яллагдагч Н.Бтэй ямар нэгэн хувийн харилцаа тогтоогүй, тогтоосон гэж үзэх нотлох баримт байхгүй, гэрч Б.Аболон яллагдагч Н.Б нарын мэдүүлгүүдээр тэдний хооронд ямар ч хувийн харилцаагүй гэдэг нь харагддаг. Шүүгдэгч Л.Гын хувьд хэргийн нөхцөл байдал, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийн зүйлчлэлийг 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 463 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэл буруу гэх үндэслэлээр биш, яллах дүгнэлт гардуулж өгөөгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байсан байна. Тухайн цаг хугацаанд Г.Г ээлжийн амралтаа авсан тул хяналтын прокурор Н.Ганчимэг уг хэрэгт хяналт тавьж, улмаар Г.Галавын үйлдсэн Б.Б “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай тогтоолд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 463А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хяналтын прокурор Н.Ганчимэг нь гэрч Анударийн болон тогтоолд 20-г 23 болгож зассаныг харсан, мэдэж байсан гэж мэдүүлсэн байдаг. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн техникийн алдааг засаж өөрчилсөн бөгөөд зүйлчлэлийг мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзсэн байдаг. Н.Ганчимэг прокурор хэргийг хянаад өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ Б.Б “сэтгэл санаа цочирдон давчидсаны улмаас бусдын амь насыг хохироосон” гэж дүгнэж /хялбаршуулсан журмаар/ яллах дүгнэлт үйлдсэнийг “бусдад давуу байдал бий болгосон” гэж үзээгүй атлаа миний үйлчлүүлэгч Г.Г “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэж шүүх дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 “Шударга ёсны зарчим”-ын 2-т “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Мөн хуулийн 1.4 “Гэм буруугийн зарчим”-ын 4-т Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан заалттай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх “Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн тогтоол нь хүчин төгөлдөр болсон нь Л.Г прокурор нь хянаж хэргийнхээ үйл баримтад нотлох баримтад тулгуурлаж, хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй” гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь прокурорын шийдвэр гаргах үйл явц, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг “гэмт хэрэг” гэж дүгнэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Прокурорын шийдвэр, түүний хууль зүйн үндэслэлийг “прокурорын тухай хууль”-д зааснаар “дээд шатны прокурор”, Шүүх байгууллагын хувьд Монгол улсын Үндсэн хуульд заасан “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх” зарчмын дагуу үнэлж, дүгнэж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуульд заасан Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Шүүх”, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага болох “Прокурорын байгууллага” нь дотооддоо зөвтгөх, Хүчингүй болгох процессыг хараат бусаар явуулдаг. Үүнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагад харьяалагддаг мөрдөх эрх бүхий байгууллага, албан тушаалтан аливаа эрх эдлэхгүй. Харин шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бие даасан “гэмт хэрэг” гэж дүгнэх эрх шүүгчид ч прокурорт ч байхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч, прокурор нь “дотоод итгэл”-ээр үнэлэх боловч дотоод итгэл хуулиас хэтрэх ёсгүй. Дотоод итгэл гэдэг нь хувь хүний үзэл бодол бус хамгийн дээд утгаар нь авч үзвэл Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчмын хэрэгжилт гэсэн ухагдахуунаас эхэлнэ. Үндсэн хуульд шүүх бие даасан тогтолцоо байж, шүүгч хараат бусаар шийдвэр гаргах, давж заалдах болон хяналтын шатны шүүх нь “шүүх эрх мэдэл” доторх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцсийн болон явцын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж дүгнэн, алдаатай бол зөвтгөх, хүчингүй болгох тогтолцоо байхаар томьёолсон агуулгаас эхлэх учиртай. Шүүгчийн болон прокурорын шийдвэрийг “гэмт хэрэг" мөн эсхүл биш гэж үзэх дүгнэлт нь эцсийн дүндээ Монгол улс дахь тогтолцооны гажуудлыг үүсгэх томоохон үр дагаварт хүрч болзошгүйг анхан шатны шүүх болон прокурор шийдвэртээ авч үзээгүй нь туйлын харамсалтай бөгөөд энэ нь шийдвэр, үйл ажиллагаа “хууль ёсны байх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчмыг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Гыг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Л.Гын хэрэгт дүгнэлт хийхдээ хүн амины хэргийг хөнгөрүүлж шийдсэн нь учир дутагдалтай гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Г нь хэргийг зүйчлэхдээ өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хуулийн дагуу зүйчлэл хийсэн байдаг. Анхан шатны шүүхээс Л.Гыг хүн алах гэмт хэргийг хөнгөрүүлээд шийдсэн нь буруу гэж дүгнэсэн маш том алдаа гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотолбол зохиох байдлыг нотлогдоогүй байхад нотолсон мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурор итгэл үнэмшлээрээ гэмт хэрэг шийдсэнээрээ гэмт хэрэгтэн болж байгааг өмгөөлөгч миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Л.Гыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  ...” гэв.

Шүүгдэгч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмгөөлөгчийнхөө гаргасан гомдолтой санал нэг байна. Миний бие тухайн хэргийн зүйчлэлийг өөрчилсөн шийдвэр гаргасан дээрээ маргахгүй байна. Тухайн шийдвэрийг би өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээрээ зүйчилж хэргийн шийдвэрлэснээрээ гэмт хэрэгтэн болж байгаадаа харамсалтай байна. Миний хувьд прокурор болохын тулд 7 жил прокурорын туслах ажилтан хийж байгаад прокурор болсон прокуророор томилогдоод 1 жилийн дараа тухайн шийдвэр гарсан. Миний бие туршлагагүй, ур чадваргүй, мэдлэггүй байж болно. Би хэн нэгэн хүнээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад авлига авсан зүйл байхгүй, энэ үйлдлийг миний бие санаатай хийгээгүй, тухайн үед хэргийн зүйчлэл өөрчлөх эрх мэдэл нь надад байсан. Эрх хэмжээнийхээ хүрээнд би ажиллагаа хийсэн эцэст нь гэмт хэрэгтэн болж байгаадаа маш их харамсалтай байна ...” гэв.

Прокурор Б.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүгдэгч Л.Г нь тухайн хэргийн хяналтдаа авах хугацаандаа өөрчлөлт оруулах тогтоол гаргасан байдаг. Тухайн тогтоолыг байгууллагын архивд өгөөгүй, тухайн тогтоол дээр гарын үсэг зурагдсан байдаг Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Л.Гын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. 463 дугаартай яллах дүгнэлтэд гэрч А мэдүүлэг засварлагдаагүй байдаг. Хэрэг авагдсан болон шүүхэд шилжүүлсэн нотлох баримт дээр 23 болоод засварласан нь тогтоогдог. Шүүгдэгч Л.Гыг хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байна. 201 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Гын   давуу байдал олгосон гэж үзэж байна. Ганчимэг прокурор энэ гэмт хэрэгт хамааралгүй. Мөн анхан шатны шүүхээс нотлогдвол зохих байдлыг тогтоох үүднээс буцаасан, прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шүүхээс нотлогдвол зохих байдал хангагдсан, гэм буруугийн шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэж анхан шатны шүүх хурал болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн
прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих
чиглэлийн хяналтын прокуророор ажиллаж байхдаа тус дүүр
эг дэх Цагдаагийн
газрын 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч
Э.Болдбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг
т
зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусган 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж прокурорт хүргүүлсэн яллагдагч
Б.Б холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2021 оны 3

дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, прокурорын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх
явцдаа тус хэргийн гэрч Б.А 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн
“...надтай бэлгийн харьцаанд орсон зүйл бол байхгүй, гэхдээ дарамтад байлгаад
байдаг байсан. Би энэ тухай сүүлд 2021 оны 2 дугаар сарын 20-ны үед энэ байдлыг
хэлтэл ээж сонин царайлаад, дуугаа хураагаад байсан...” гэсэн мэдүүлгийн цаг

хугацааг буюу 20-ны өдөр гэснийг 23-ны өдөр болгож, “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 201 дугаартай прокурорын тогтоолын ОЛСОН нь хэсэгт дурдагдсан гэрч Б.Амэдүүлгийн цаг хугацааг буюу 20-ны үед гэснийг 23-ны өдөр болгож хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Ө.Б“...Би Б.Анудариас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эрх
үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгаа авч, гэрчийн мэдүүлэг авахдаа
мэдүүлгийн тэмдэглэлийг өөрөөр нь уншуулж танилцуулж, үнэн зөв бичигдсэн

талаар гараар нь бичүүлж, гарын үсэг зуруулсан байгаа. ...Анударийн
зүгээс мэдүүлгийг өөрөө уншиж танилцсаны дараа тэмдэглэлд ямар
нэг зүйл буруу, зөрүү бичигдсэн талаар засварлуулах болон өөрчлүүлье гэж надад
огт юм хэлээгүй. ...Хэрэв Анударь мэдүүлгийн тэмдэглэлд засвар, өөрчлөлт оруулах
талаар надад хэлсэн бол би тэр дор нь компьютер дээр засварлаад дахин хэвлэж
гаргаад танилцуулах байсан. Миний хувьд Б.Анударьд “ах нь наадахыг чинь
засчихна” гэж хэлсэн зүйл огт байхгүй. ... хэргийн оролцогч хууль ёсны төлөөлөгч
Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулж, оролцогч
нараас өөрсдийн боломжоор хэргийн материалаас холбогдох баримтуудыг гар утас
ашиглан фото зураг авч байсан. ... миний хувьд хэрэгт мөрдөн байцаалтын
ажиллагаа явуулахдаа мэдүүлгийн тэмдэглэл болон бусад баримт материалыг
засварласан, өөрчилсөн ямар ч асуудал байхгүй
. ...”  /2хх 16-19/,                              

гэрч Б.С"...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай
тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолын төслийг прокурор
өөрөө үйлдэж бичиг хэргийн ажилтанд өгдөг. Бичиг хэргийн ажилтан тогтоолын
бланк дээр 2 хувь хэвлэдэг. Прокурор, эсвэл туслах ажилтан дугаар авахаар надад тогтоолыг өгдөг байсан. Би дугаар олгоно. Олгосон дугаар нь бүртгэлтэй, дахин давтагдахгүй байх ёстой. Файлаар бүртгэж авдаг. Тогтоолын нэг хувийг хайрцагт хийдэг, тухайн хайрцгаас прокурорын туслах ажилтан юм уу прокурор тогтоолыг авдаг. Үлдсэн нэг хувийг архивт авч
үлддэг. ...Баянзүрх дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд

дүүргийн ерөнхий прокурорын орлогч дугаар олгодог байсан. Үүнээс бусад тогтоол,
зөвшөөрөл, яллах дүгнэлтэд би дугаар өгдөг. Прокурорын тогтоол байгууллагын
архивт байхгүй, прокурорын газрын тоо бүртгэлд бүртгэлгүй байгаа бол надаас
дугаар аваагүй байна гэсэн үг. ...2021 оны 4 дүгээр сард яллагдагчаар татах

тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын дугаар 201 хүрсэн байх
боломжгүй гэж бодож байна. Үнэхээр прокурор тогтоолд дугаар авахаар надад

өгсөн бол заавал архивт нэг хувийг нь авч үлддэг, мөн файл хэлбэрээр бүртгэж
авдаг. Уг бүртгэлийг оны эцэст архивын баримтын томьёог болгодог. Нэг дугаар
алгассан бол дэс дугаар алдагдаж архивлахад нэг тогтоол дутна. Би тогтоолын нэг

хувийг архивлахгүй байх ямар ч шаардлага байхгүй. Утсаар ярьж дугаар авдаггүй. Заавал цаасаар тогтоолыг харж байж дугаар олгодог. Л.Г прокурорыг тогтоолд
дугаар авъя гэж надтай утсаар ярьж байсныг нь санахгүй байна. ...” /2хх 36-37/,

гэрч Л.Б “..өрдөгч Ө.Болдбаяр хэргийн материалтай танилц гэсний дагуу хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхбаярын хамтаар очиж хэргийн материалтай танилцсан. Тухайн үед би хэргийн материал танилцахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуульд заасны дагуу өөрийн зардлаар хэргийн холбогдох нотлох баримтуудыг
хуулбарлан авсан. Тэгэхэд гэрч Б.Абуюу холбогдогчийн охин мэдүүлэгтээ
2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хойд эцэг Б.Мөнхсайхан нь оролдсон талаар

ээждээ хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Ингээд тодорхой хугацааны дараа хэрэг шүүхэд
шилжсэн. Шилжихдээ хяналтын прокурор Л.Г Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон  зүйлчлэлийг өөрчлөөд яллагдагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг хүлээн аваад хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн талаар хохирогч болон өмгөөлөгчид прокурор огт мэдэгдээгүй. Шүүх дээр хэргийн материалтай танилцах явцад гэрч Б.Аөгсөн мэдүүлэг дээрх 20-ны өдөр гэсэн тоог 23-ны өдөр болгон балаар зассан байсан. Тэгээд
өмгөөлөгчийн хувьд хэргийн нотлох баримт засварласан талаар гомдол өгсөн.
2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүх хэргийг хянан хэлэлцээд
шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл
д заасан “хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн. /3хх 12-13/,

шинжээч М.Д“...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
шинжилгээ хийж 3029 дугаар дүгнэлт гаргасан... “гарын үсэгтэй тохирно” гэсэн
нь гарын үсгийн хөдөлгөөний хурд, эвсэл, зонхилох хэлбэр, чиглэл, хэмжээ, налалт,
суналт, даралт зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ, мөн хөдөлгөөний харилцан
байрлал, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл зэрэг хувийн онцлог шинж

тэмдгээрээ тохирч байсан. ...” /3хх 5-6/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-
ны өдрийн 1447 дугаар “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхэд очиж “2106000000291” дугаартай хавтас хэргийн 19, 20 гэж дугаарласан
(хуудсуудад байх 2021 оны 3 дугаар сарын 15-ны огноотой
“гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн баримт, 120, 121, 122 гэж дугаарласан хуудсуудад байх 2021 оны 4 дүгээр сарын 7-ны огноотой 201 дугаартай “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол гэсэн баримтуудын “...Би энэ тухай сүүлд 2021 оны 2 дугаар сарын 23-ны үед ээжид энэ байдлыг хэлтэл ээж сонин царайлаад, дуугаа хураагаад байсан...” гэх хэсгийн “23”-ны өдөр гэсэн огнооны “3”-ын тооны доор “0” гэсэн хэвлэмэл тоо тус тус байсныг дарж засварласан байна. ...” /2хх 40-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11
дүгээр сарын 25-ны өдрийн 3029 дугаар
“...Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 201 дугаартай "яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай" прокурорын тогтоол гэсэн баримтын 3 дугаар хуудас байх "Л.Г" гэсний
урд зурагдсан гарын үсэг нь 2021
оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 463 дугаартай "Яллагдагч Б.Бхолбогдох эрүүгийн хэргийн талаар" яллах дүгнэлт гэсэн баримт 4 дүгээр хуудаст байх "Л.Г" гэсний урд зурагдсан гарын үсэгтэй тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй 2021.04.07-ны өдрийн 201 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" прокурорын тогтоол гэсэн баримтын 3 дугаар хуудаст байх "Л.Г" гэсний урд зурагдсан гарын үсэг, 463 дугаартай "яллагдагч Б.Бхолбогдох эрүүгийн хэргийн талаар" яллах дүгнэлт гэсэн баримт 4 дүгээр хуудаст байх "Л.Г" гэсний урд зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар
ирүүлсэн Л.Гын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын
загваруудтай тохирч байна
. .../2хх 139-158/ гэсэн дүгнэлтүүд,

өмгөөлөгч Л.Б Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол болон үүнд хавсаргасан гэрч Б.Аөгсөн мэдүүлэг болон засварласан мэдүүлгийн хуулбар /1хх 3-5/,

Б.Бхолбогдох хэрэгт авлигатай тэмцэх газрын мөрдөгч үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 82/,

гэрч Б.Ань Баянрүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 2021 оны
03 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 15 минутад нэвтэрсэн бүртгэлийн хуулбар
/1хх 166/,

Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Баянзүрх дүүргийн прокурорын газрын
архивт хадгалагдаж буй “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолуудад үзлэг хийхэд 2021 оны
34 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 82, 83 дугаартай Баянзүрх дүүргийн
прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/5504 дугаартай
албан бичигт дурдсан тогтоолуудаас өөр, тухайн өдрийн огноо бичигдсэн тогтоол
байгаагүйг тэмдэглэж бэхжүүлсэн тэмдэглэл, тогтоолын хуулбаруудаар, /1
хх 169-176/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Гыг “нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн материаллаг хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх эсхүл буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Гын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин прокуророос шүүгдэгч Л.Гыг прокуророор ажиллаж байхдаа эрүүгийн хэргийн гэрч мэдүүлгийн цаг хугацааг гараар засварласан, улмаар прокурорын ажлын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн засварласан гэрчийн мэдүүлгийг үндэслэн “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөл оруулах тухай”
тогтоолоор “Б.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр
Ө.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин
Б.А
бэлгийн дарамтад байлгаж байсныг сонсоод сэтгэл санаа хямарсан байсан, мөн
өөрийнх нь толгой хэсэгт цохиж, зодох гэж дайрсны улмаас сэтгэл санааны гэнэтийн
цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг
алах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яллагдагч Б.Бдавуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Гэтэл прокурорын яллах үндэслэлээ болгосон нотлох баримт болох 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 201 дугаартай “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөл оруулах тухай” тогтоолд “Б.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Ө.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин Б.А
бэлгийн дарамтад байлгаж байсныг сонсоод сэтгэл санаа хямарсан байсан. ...” гэж бичсэн болохоос “Б.Б нь Ө.Мөнхсайхан түүний охиныг бэлгийн дарамтад байлгаж байсныг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сонсоод сэтгэл санаа нь хямарсан байсан” гэж дүгнэж бичээгүй байна. Энэ нь прокурор хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж өөрийн итгэл үнэмшлээрээ хууль хэрэглэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрхийнхээ хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзнэ.

Л.Гын уг үйлдэлд шунахай болон хувийн сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хяналтын прокуророор ажиллаж байсан Л.Г яллагдагчаар татагдаад байсан Н.Бтэй ямар нэгэн хувийн харилцаа тогтоогоогүй, тогтоосон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ...-д нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлд тус тус хамаарч байх тул Л.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох  хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/521 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Л.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

   2 дахь заалтыг “Шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 3 болон 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан “Л.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ

 

                               ШҮҮГЧ                                                             Ц.МӨНХТУЛГА