| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/04769/И |
| Дугаар | 191/ШШ2025/03294 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03294
| 2025 04 *******6 | *******9*******/ШШ2025/03*******87 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: ******* Улс, Ленинградын бүс, Всеволожск дүүрэг, ******* хороо, *******-р ******* гудамж, *******5/4 тоотод байрлах ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, *******0 дугаар хороо, зам, *******2******* тоотод байрлах ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох
Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.2-р заалт, барьцааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.3.4 ба *******2.3.5р заалтын дагуу Барааны тэмдэг эзэмшигийн эрхийг зөрчиж бүртээгдэхүүн импортолж, сурталжчилж, худалдахыг таслан зогсоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ХХК нь улсын бүртгэлийн дугаартай үгэн барааны тэмдгийг ялангуяа кофе, цай, мөн кофе болон цайнд суурилсан ундааны бүтээгдэхүүний хувьд эзэмшдэг хуулийн этгээд билээ. Тус барааны тэмдгийн бүртгэл нь дэлхийн 60 орчим улсад хамгаалагдсан олон улсын барааны тэмдгийн Монгол Улсыг заасан хэсэг бөгөөд Монгол Улсад 2007 оны 2-р сарын 27-ны өдрөөс хойш хамгаалалт эдэлж байна Нэхэмжлэгч нь олон улсад, Монгол Улсад брэндийн кофег худалдан борлуулж, тус брэндээрээ үүний дотор ялангуяа хуучин социалист байсан гэгдэх улсуудад ихээхэн танигдсан юм. нэртэй кофены бүтээгдэхүүнээ Монгол Улсад анх 20*******0 онд худалдаанд гаргасан бөгөөд ялангуяа сүүлийн таван жилд бүтээгдэхүүнээ зах зээлд тасралтгүйгээр, өргөн хүрээнд худалдаалж ирсэн. Өдгөө нэхэмжлэгч ХХК-ийн брэндийн кофены бүтээгдэхүүнийг Монгол Улсын нийт 250 худалдааны цэгт борлуулж байна. Тус брэндийн кофег Сэтгэл ханамжаа нэмээрэй гэсэн уриатайгаар Монголын телевизүүдээр сурталчилдаг билээ. Гэтэл хариуцагч Чанар ХХК нь 2022 оны 8-р сараас мөн адил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг -ын , гэх компаниас нийлүүлж, Монгол Улсын зах зээлд нэвтрүүлж, сурталчилж, худалдан борлуулж эхэлсэн бөгөөд дээрх компани нь Монгол Улсад барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх эдэлдэггүй болно. Энэ үйлдэл нь барааны тэмдэг өмчлөгчийн онцгой эрхийг зөрчиж байгаа талаар нэхэмжлэгчийн эрхийг төлөөлж 2023 оны *******2 дугаар сарын *******5-ны өдөр Жи Эн энд Ко оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн товчооноос Чанар ХХК-нд шаардлага тавьсан боловч хариуцагч нь хууль бус, эрх зөрчсөн үйлдлээ өнөөг хүртэл үргэлжлүүлэн нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилж, худалдсаар байгаад харамсаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт брэндийн нэрийг ялангуяа кофе, цайны бүтээгдэхүүний хувьд ашиглах онцгой эрхийг гагцхүү нэхэмжлэгч ХХК эзэмшдэг бөгөөд харин хариуцагч Чанар ХХК нь ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг зах зээлд импортолж, сурталчилж, борлуулж байгаа нь нэхэмжлэгчийн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхэд халдаж буй үйлдэл юм. Иймээс, Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Иргэний хуулийн *******06-р зүйлийн *******06.2, *******06.3-р заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.3.4 ба *******2.3.5 дахь заалт болон ИХШХШТ хуулийн *******2-р зүйлийн *******2.*******.******* дэх заалтыг үндэслэн иргэний хэрэг үүсгүүлэн, дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:
*******. Нэхэмжлэгч ХХК-ийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын , .-ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүн Монгол Улсад худалдаалж байгаа хариуцагч Чанар ХХК-ийн үйлдлийг таслан зогсоолгох
2. Нэхэмжлэгч ХХК-ийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын , .-ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад сурталчилж байгаа хариуцагч Чанар ХХК-ийн үйлдлийг таслан зогсоолгох,
3. Нэхэмжлэгч ХХК-ийн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын , .-ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад дахин импортлохыг Чанар ХХК-д хориглож, ХХК нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхээ эдлэхэд саад болж буй уйлдлийг таслан зогсоолгох,
Нэмэлт тайлбар мэдээлэл: Өмнө нь нэхэмжлэгч ХХК нь Чанар ХХК-ийн удирдлагад барааны тэмдэг эзэмшигчийн онцгой (өмчийн) эрхийг зөрчсөн үйлдлээ таслан зогсоох тухай шаардлагыг тавьсан боловч хариуцагч нь өнөөдрийг болтол барааны тэмдэг эрх эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдлээ таслан зогсоогоогүй. Энэхүү асуудал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн *******8.*******6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага ногдуулах хуурамч барааны худалдаатай холбоотой асуудал биш юм. Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих тухай зөрчлийн хэрэг үүсгүүлж болох ч энэ эрх эзэмшигчийн сонгох эрх юм. Тодруулбал, ямар нэгэн хуулиар энэ нэхэмжлэлийн шаардлагыг урьдчилан шийдүүлэх зохицуулалт байхгүй бөгөөд эрх нь зөрчигдсөн этгээд нь эрхээ хэрхэн хамгаалуулах нь сонголтын асуудал болно. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Чанар ХХК-ийн удирдлага хуулийг зөв ойлгож, өмчийн эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоох, мөн ирээдүйд энэ үйлдлээ давтахгүй байхыг л шаардаж байгаа юм. Иймээс зөвхөн эд хөрөнгийн эрхийн буюу иргэний хэргийн шинжтэй энэ асуудлыг эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгүүлж шийдүүлээгүй болно. Түүнчлэн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа -ын , -ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад дахин импортлохгүй байхыг шаардах нь гаалийн байгууллага шийдвэрлэх асуудал огт биш бөгөөд шүүх гагцхүү нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаараа зохих ёсоор тогтоохыг хүсч байна. Монгол Улсын Иргэний хуулийн *******06-р зүйлийн *******06.2 ба *******06.3-т *******06.2. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. *******06.3. Энэ хуулийн *******06.*******, *******06.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасныг үндэслэн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой (өмчийн) эрхийг зөрчсөн үйлдлээ үргэлжлүүлж байгаа хариуцагчийн буруутайг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Бизнес эрхлэгчид маргаанаа мэргэжлийн шүүгчийн тусламжтайгаар шуурхай шийдвэрлүүлж, арилжаа худалдаагаа чөлөөтэй, хурдтай хийх боломжийг орчин үеийн Иргэний эрх зүй, процессын хуульд бий болгосон бөгөөд Монгол Улсын хуулийн дагуу эрхээ хэрэгжүүлж байгаа бизнесийг дэмжсэн шүүхийн практикийг бий болгоно гэдэгт гүнээ итгэж байна. гэжээ.
Хариуцагч ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний хуулийн *******06-р зүйлийн *******06.2 дахь заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн *******2-р зүйлийн *******2.3.4 дэх ба *******2.3.5 дахь заалтын дагуу Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж бүтээгдэхүүн импортолж, сурталчилж, худалдахыг таслан зогсоох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. " Чанар" ХХК РД/*******/ нь импортын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэн борлуулалдаг борлуулалтын компани болно. Манай компани нь 2022 оны 08-р сараас -ын , компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлэн борлуулж байсан билээ. Мөн тус Нэхэмжлэгч "" ХХК нь улсын бүртгэлийн дугаартай "" үгэн барааны тэмдгийг ялангуяа кофе, цай, мөн кофе болон цайнд суурилсан ундааны бүтээгдэхүүний хувьд эзэмшдэг хуулийн этгээд бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг төлөөлж 2023 оны *******2 дугаар сарын *******5- ны өдөр "Жи Эн энд Ко" оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн товчооноос ирсэн шаардлагын дагуу манай компани 2024 оны 0*******-р сараас хойш уг кофе, цай, мөн кофе болон цайнд суурилсан ундааны бүтээгдэхүүнийг импортоор татан авалт хийгээгүй болно. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч уг хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
*******. Нэхэмжлэлийн шаардлага болох Нэхэмжлэгч "" ХХК-ийн "" барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын , .-ээс эхтэй "" гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүн Монгол Улсад худалдаалж байгаа хариуцагч " Чанар" ХХК-ийн үйлдлийг таслан зогсоолгох" гэх уг шаардлагыг зөвшөөрч манай компани уг бараа бүтээгдэхүүнийг борлуулсан гэх асуудал нь гомдол гаргахаас өмнөх татан авалтаар импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл нь хэрэглэгчдэд хүрж байсан явдлыг ойлгоно.
2. Нэхэмжлэлийн шаардлага болох "Нэхэмжлэгч "" ХХК-ийн "" барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын , .-ээс эхтэй "" гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад сурталчилж байгаа хариуцагч " Чанар" ХХК-ийн үйлдлийг таслан зогсоолгох" гэх уг шаардлагыг зөвшөөрч манай компани нь уг бараа бүтээгдэхүүнийг дахин Монголын телевизүүдээр сурталчлаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 04 сарын *******6-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрэлийн гэрээг Нэг талаас ОХУ-ын хуулийн этгээд болох Орими ХХК (хаяг: *******5/4 плот, *******-р ******* гудамж, ******* хороо, Всеволожск дүүрэг, Ленинградын бүс, ******* Улс) (цаашид нэхэмжлэгч гэх), түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч (), Нөгөө талаас Монгол Улсын хуулийн этгээд болох ХХК (хаяг: Улаанбаатар, Баянзүрх, *******0-р хороо, , гудамж *******24 тоот), түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал (цаашид хариуцагч гэх, хамтад нь талууд гэх) дараах нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав. Гэрээний нөхцөл *******/. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр гаргасан *******0*******/НЭ2024/*******0960 дугаартай нэхэмжлэлд холбогдох нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ************** дугаартай албан бичигт заасан нэхэмжлэлийн шаардлага, 2024 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн *******3 дугаартай тайлбар, хариуцагчийн 2024 оны ************** дүгээр сарын *******4-н өдрийн 7*******5 дугаартай хариу тайлбар зэрэгт холбогдуулж талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр харилцан тохиролцов. I. Нэхэмжлэгч ХХК-ийн M-0825209 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын ltd-ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад худалдаалж байгаа хариуцагч ХХК-ийн үйлдлийг таслан зогсоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хариуцагч цаашид өөрийн үйл ажиллагаандаа барааны тэмдэг бүхий кофе, цайны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байх үүргийг хүлээв. II. Нэхэмжлэгч ХХК-ийн M-0825209 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын ltd-ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад сурталчилж байгаа хариуцагч ХХК-ийн үйлдлийг таслан зогсоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хариуцагч цаашид барааны тэмдэг бүхий кофе, цайны төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахгүй байх үүргийг хүлээв. III. Нэхэмжлэгч ХХК-ийн M-0825209 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчиж -ын ltd-ээс эхтэй гэсэн ижил нэртэй кофе, цайны бүтээгдэхүүнийг Монгол Улсад дахин импортлохыг ХХК-д хориглож ХХК нь барааны тэмдэг эзэмшигчийн эрхээ эдлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, хариуцагч цаашид нэртэй барааны тэмдэг бүхий кофе, цайны төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортоор оруулж ирэхгүй байх үүргийг хүлээв. IV. ХХК-ийн Cafe Mori бүтээгдэхүүний баглаа боодол нь англи хэлээр гэж бичиглэл агуулж байгаа тул Хариуцагч нь гэсэн латин үсгийн бичиглэл агуулаагүй нөхцөлд л Cafe Mori бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд худалдаалж, сурталчилж, импортолж болно гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал солонгос ханзаар 자댕 гэсэн бичиглэл бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч импортлох, худалдан борлуулах, олон нийтэд сурталчилгаа хийхийг хязгаарлах шаардлагаас татгалзав. 2/. Хариуцагч тал -н ltd-иас Монгол Улсад импортолж буй Cafe Mori барааны тэмдэг бүхий кофе, цайны төрлийн бүтээгдэхүүнд солонгос ханзаар 자댕 гэж бичсэн нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. 3/. Хариуцагч тал цаашид латинаар , криллээр ЖАРДИН гэж бичигдсэн барааны тэмдэг бүхий кофе, цайны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй, олон нийтэд сурталчилахгүй, Монгол Улсад импортлохгүй байх үүргийг хүлээв. 4/. Хариуцагч талын -н ltd-ээс Монгол Улсад импортолж буй кофе, цайны төрлийн бүтээгдэхүүнд туc үйлдвэрлэгч компаний нэрийг бүтээгдэхүүний баглаа боодол, шошгын шаардлагыг заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэгчийн нэр, хаяг болон үйлдвэрлэсэн улсын мэдээллийг агуулсан шошгын хэсэгт латинаар ltd гэж бичсэн нь барааны тэмдгийн зөрчил биш болохыг талууд хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд ltd гэсэн нэр нь бүтээгдэхүүний баглааны шошгын холбогдох хэсэгт, хуулиар шаардсан бусад мэдээлэлтэй (үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, тэжээллэг , орц найрлага гэх мэттэй) ижил фонтоор бичигдсэн байхыг ойлгоно гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн болно. 5/. Энэхүү эвлэрэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл нэхэмжлэгч тал Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-р заалтын дагуу Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхээсээ татгалзаагүй гэдгийг хариуцагч тал ойлгож байгаагаа үүгээр илэрхийлэв. 6/. Энэхүү эвлэрэлийн гэрээ нь Нэхэмжлэгч ХХК-ийн M-0825209 улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн бүртгэл, болон түүний тэмдэгт холбогдох аливаа бусад барааны тэмдгийн бүртгэл хүчин төгөлдөр байх бүхий л хугацаанд үйлчилнэ. 7/. Талууд нь өөрийн сайн дурын үндсэн дээр, бусдаас хараат бусаар, эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлан, сайн санаа болон харилцан итгэлцлийн үүднээс энэхүү гэрээг байгуулж байгаа бөгөөд гэрээнээс татгалзахгүй, Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн Захирамжид давж заалдахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,7*******2,58*******.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,7*******2,58*******.85 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр *******,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны *******0 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны ************** сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны *******2 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,745,58*******.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,7*******2,58*******.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,7*******2,58*******.85 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр *******,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны *******0 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны ************** сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2025 оны *******2 сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2026 оны 0******* сарын 30-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 2,*******42,500 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 30-ны өдөр 2,745,58*******.85 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,5*******4 төгрөгнөөс *******43,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас *******43,257 төгрөгийг нэхэмжлэгч ХК-д буцаан олгож, хариуцагч Б.Пүрэвдаваагаас *******43,257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б.Пүрэвдаваа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР