| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/03284/И |
| Дугаар | 191/ШШ2025/04046 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04046
2025 05 09 191/ШШ2025/04046
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Ирг*******ий хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Хариуцагч: *** тоот хаягт байрлах, Ц******* С******* ХХК /регистрийн дугаар: 5*******/,
Хариуцагч:*** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ын Б******* /регистрийн дугаар: *******/-д тус тус холбогдох,
Зээлийн гэрэ*******ий төлбөрт 505,790,677.91 гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ирг*******ий хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрэ*******ий төлбөрт 505,790,677.91 гаргуулах, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.
Нэхэмжлэлийн утга: ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт"... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зохицуулсан байдаг. Засгийн газрын 2020 оны 49 дүгээр "Агентлаг байгуулах тухай" тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг т******* буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлс*******.
Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эрг******* төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлс******* Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэсл******* зээлдэгч: "Ц******* с*******" ХХК УБД:9011075099, РД:5*******/, захирал Бэсүүд ургийн овогтой Б*******ын Б******* /РД: *******/, хамтран үүрэг гүйцэтгэгч Х******* ургийн овогт Хын Г/РД: / нар нь "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-аас 2018 оны 88/2018/3-61 тоот зээл болон 88/2018/Б-61 тоот барьцааны гэрээ Оёмол сүлжмэл байгуулан 750,000,000 / долоон зуун тавин сая/ төгрөгийг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт ажлын байр нэмэгдүүлэх төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлс******* бөгөөд зээлийн барьцаанд:
1. Б******* Б******* /РД: *******/-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-, 0 гэрчилгэ*******ий дугаар бүхий, орон сууцны зориулалттай 109,6 м.кв үл хөдлөх хөрөнгө;
2. Б******* Б******* /РД: *******/-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-, гэрчилгэ*******ий дугаар бүхий, орон сууц, үйлчилгэ*******ий зориулалттай 320,7 м.кв үл хөдлөх хөрөнгө;
3. Б******* Б******* /РД:*******/-ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-, 0 гэрчилгэ*******ий дугаар бүхий, автозогсоолын зориулалттай 14,31 м.кв үл хөдлөх хөрөнгийг тавьсан болно.
Зээлдэгч нь 2024.04.01-ний өдрийн байдлаар дараах дүн бүхий зээлийн гэрэ*******ий үүргийн зөрчилтэй байх тул *******эхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага:
1. "Ц******* с******* ХХК-иас 505,790,677.91 төгрөгийн төлбөрийг гаргуулах. Үүнийг
задлан харуулбал: Үүнд;
- Үндс******* зээлийн төлбөр 336,767,961.79 төгрөг
- Зээлийн хүүгийн төлбөрт 607,735.22 төгрөг
- Зээлийн алдангийн төлбөрт 168,383,980.90 төгрөг
- Нотариатын зардал 31,000 төгрөг,
2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн
барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
Хамтран хариуцагчаар Х.Галбадрахыг татсан байсан боловч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотой Б.Б*******ийг хариуцагчаар сольж байгаа болно гэжээ.
Зохигч эвлэрс******* эвлэрлийн гэрэ*******д: ...505,790,677.91 төгрөгийг гаргуулах шаардлагын хүрэ*******д дор дурдсан нөхцөлөөр эвлэрс******* болно.
Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндс******* зээлийн 336,767,961.79 төгрөг, хүүгийн төлбөр 607,735.22 төгрөг, нотариатын төлбөр 31,000 төгрөг буюу нийт 337,406,697.01 төгрөгийг бүр******* төлсөн байх тул нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагын 337,406,697.01 төгрөгөөс, мөн ковид-19 цар тахалын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А/78 тоот тушаалыг үндэсл******* алдангийн 134,707,184.72 төгрөгөөс тус тус татгалзав. Хариуцагч нь алдангийн төлбөр 33,676,796.18 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 1 тоот дансанд 2025 оны 5 дугаар сарын 06-ны дотор үл маргах журмаар төлж барагдуулахыг хүлэ******* зөвшөөрч байна. Хариуцагч *******э гэрээгээр хүлээс******* үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь хариуцагч Ц******* с******* ХХК болон Б.Б*******эд тус тус холбогдуулан зээлийн гэрэ*******ий үүрэгт 505,790,677.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 505,790,677.91 төгрөг гаргуулах ирг*******ий хэргийн хариуцагч 337,406,697.01 төгрөгийг бүр******* төлснөөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 337,406,697.01 төгрөгөөс, алдангийн 134,707,184.72 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч нь алдангийн төлбөр 33,676,796.18 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулах, хариуцагч *******э гэрээгээр хүлээс******* үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
2.1. Мөн хариуцагч Б.Б******* нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон алдангийн дүн болох 33,676,796 төгрөг ба 607,735.22 төгрөг, 336,767,961.79 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрын Төрийн сан дахь IBAN:1 тоот дансанд төлсөн баримтыг эвлэрлийн гэрэ*******ий хамт шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.
3. Иймд Ирг*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ирг*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц******* с******* ХХК болон Б.Б*******эд тус тус холбогдох, 505,790,677.91 төгрөг гаргуулах ирг*******ий хэргийн хэргийн хариуцагч 337,406,697.01 төгрөгийг бүр******* төлснөөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 337,406,697.01 төгрөгөөс, алдангийн 134,707,184.72 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч нь алдангийн төлбөр 33,676,796.18 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулах, хариуцагч *******э гэрээгээр хүлээс******* үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг болон эвлэрлийн гэрэ*******д заасан алдангийн төлбөр 33,676,796 төгрөгийг хариуцагч төлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Ирг*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Ц******* с******* ХХК, Б.Б******* нараас улсын тэмдэгтийн хураамж 1,343,627 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 1 тоот дансанд төлүүлсүгэй.
3. Ирг*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар *******эхүү захирамжийг хариуцагч Ц******* с******* ХХК, Б.Б******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг******* адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Ирг*******ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэс******* захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА