| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07348/И |
| Дугаар | 191/ШШ2025/03211 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/03211
| 2025 04 1******* | 191/ШШ2025/03211 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* байр, ******* тоотод байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, байр, 1******* тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар: *******/-д холбогдох
1,292,251 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэхэмжлэгчийн төлөөлөгч бичгээр гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК нь 201******* оноос эхлээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Улаанбаатар дулааны сүлжээ болон -т Баянзүрх дуургийн дүгээр хороо, дугаар байрны ус дулааны хэрэглээг хариуцаж төлбөр тооцоог нь хийх үйлчилгээ үзүүлж ирсэн. Тухайн байрны айл өрх, оршин суугчид сар бүр төлбөр тооцоогоо манайхаас өгсөн нэхэмжлэлийн дагуу төлж явдаг бөгөөд тодорхой хэмжээний айл өрх сар бүрийн төлбөрөө төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Эдгээр айл өрхийн нэг болох Баянзүрх дүүргийн, дүгээр хороо дугаар байрны 1******* тоотод оршин суух н. нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн төлбөр тооцоогоо өгөхгүй явсаар өнөөдрийг хүртэл 1,292,251 төгрөгийн хуримтлал үүсэж тооцоогоо хийхгүй байгаа болно. Иймд Г.аас ус дулааны төлбөрийн үлдэгдэл болох 1,292,251 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгож өгнө үү.
Хариуцагч Г. нь 2 сарын хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулна гэж мэдэгдсэний дагуу дулааны төлбөр болох 1,292,251 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байгаа илэрхийлж байна. гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой ******* ******* ХХК-д дулааны төлбөр болох 1,292,251 төгрөгийг 2 сарын хугацаанд хуваан төлж барагдуулах болно. Төлбөрөө хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан 1,292,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,292,251 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 1,292,251 төгрөгийг хоёр сарын хугацаанд бүрэн төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.д холбогдох 1,292,251 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,292,251 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 1,292,251 төгрөгийг хоёр сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Г.д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,564 төгрөгнөөс 1*******,*******82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 1*******,*******82 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгож, хариуцагч Г.аас 1*******,*******82 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР