Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/853

 

 

 

 

 

 

    2024           7           23                                           2024/ДШМ/853           

 

 

М.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

яллагдагч М.Тын өмгөөлөгч Ө.Учрал, Д.Ганхуяг,

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1482 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч М.Тын өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлоор М.Тд холбогдох эрүүгийн 2406006220410  дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бөөжин овгийн М.Т, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хадам ээж, хүүхдүүдийн хамт, .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Яллагдагч М.Т нь шалиг завхайн сэдлээр 2020 оноос 2024 оны 01
сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, “Шинэ-Амгалан” хотхоны
519-92 тоотод дагавар охин бага насны хохирогч Г.Ныг биеэ хамгаалж
чадахгүй, бэлгийн харьцааны учир холбогдлыг гүйцэт ойлгож мэдээгүй байдлыг
далимдуулан бэлэг эрхтнийг нь хэлээрээ долоох, гараараа оролдох, бэлэг эрхтний
зургийг нь авах, бичлэг хийх, бөгс болон биеийг нь илэх, барих зэрэг үйлдлийг хийж
бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг
үйлдсэн,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар
хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч буюу хохирогч М.Лтай хэрүүл
маргаан хийж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд,
доод зовхи. баруун хацар, эрүү, баруун, зүүн гарын сарвуу, бүсэлхийн зүүн тал,
баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий
хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.1. гэмт хэрэг гарсан байдал
/гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм
буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг
хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол,
хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад
нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Учир нь
, прокуророос яллагдагч М.Т нь шалиг завхайн сэдлээр 2020 оноос
2024 оны 01 сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо,                                           “Шинэ-Амгалан” хотхоны 519-92 тоотод дагавар охин бага насны хохирогч Г.Ныг биеэ
хамгаалж чадахгүй, бэлгийн харьцааны учир холбогдлыг гүйцэт ойлгож мэдээгүй
байдлыг далимдуулан бэлэг эрхтнийг нь хэлээрээ долоох, гараараа оролдох, бэлэг
эрхтний зургийг нь авах, бичлэг хийх, бөгс болон биеийг нь илэх, барих зэрэг
үйлдлийг хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны
хүүхдийн эсрэг үйлдсэн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч буюу хохирогч М.Лтай хэрүүл
маргаан хийж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний дээд,
доод зовхи, баруун хацар, эрүү, баруун, зүүн гарын сарвуу, бүсэлхийн зүүн тал,
баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий
хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар
зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2
дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд
хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Яллагдагч М.Т хамтран амьдрагч буюу хохирогч М.Лтай дагавар охиноо оролдсон гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хүндрүүлэх шинжтэй эсэх, мөн яллагдагч болон хохирогч нарын хувийн байдал зэргийг хангалттай тогтоох зайлшгүй шаардлагатай, яллагдагч М.Т бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэдэг нь мөн хүчиндэх гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлан шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч М.Тд урьд нь авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж, “...яллагдагч М.Т хамтран амьдрагч буюу хохирогч М.Лтай дагавар охиноо оролдсон гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хүндрүүлэх шинжтэй эсэх, мөн яллагдагч болон хохирогч нарын хувийн байдал зэргийг хангалттай тогтоох зайлшгүй шаардлагатай” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ
хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг
гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилсан.  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхийг тодорхойлон заасан ба ийнхүү хүндрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол уг хуулийг хэрэглэхээр хууль тогтоогчоос хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан ба ингэж хүндрүүлэх үндсэн шаардлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжээр тодорхойлогдох юм.Харин “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь “...байнга...” гэсэн үргэлжилсэн шинжтэй байхыг тодорхойлон зааснаараа адил төрлийн гэмт хэргээс яллагдах онцлогтой. Миний үйлчлүүлэгч М.Т нь хохирогч М.Лхагвыг урьд өмнө зодож
байгаагүй, тийм үйл баримт тогтоогдоогүй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
гэмт хэргийн шинжгүй байхад анхан шатны шүүхээс хүндрүүлэн зүйлчлэх ёстой
мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй юм. Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ө.Учрал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. М.Тын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжгүй байхад анхан шатны шүүхээс хүндрүүлэн зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү …” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйчилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналтай байна …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, М.Тд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд яллагдагчийн өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1482 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл М.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН        

                            ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

                              ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА