| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 192/2025/04805/И |
| Дугаар | 192/ШШ2025/06864 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц, Э.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Д.Ц*******, охин Д.Н******* нарыг эцэг Э.Д*******ий асрамжид, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.О*******ийг эх Д.Ц*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц*******, хариуцагч Э.Д******* нар нь хүүхдүүдийн эрүүл мэнд өсөн бойжих нөхцөлийг хангаж, хүүхэд тус бүртэй холбоотой эмчилгээний зардлыг адил хэмжээгээр хариуцахаар, мөн хүүхэд тус бүрийн сургуулийн, дугуйлан секцны сургалттай холбоотой зардлыг хариуцагч буюу эцэг Э.Д*******д бүрэн хариуцахыг даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэгдсэн, 303 тоот хаягт байршилтай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууц, мөн автомашины зогсоолыг хамтад нь худалдан борлуулсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагч талууд адил хэмжээгээр буюу 50,50 хувиар тэнцүү хувааж авахаар, гэр бүлийн дундын хөрөнгийн орлогоос талууд тус тусын амьдран суух орон сууцны асуудлаа шийдвэрлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар буюу талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эвлэрлийн гэрээний 2.2-д хүү Д.Ц*******, охин Д.Н*******, хүү Д.О нарыгаа эрүүл энх, эсэн мэнд, зөв боловсон өсөн бойжиж, хөгжих, сурч боловсроход нь нэхэмжлэгч, хариуцагч нар анхаарал тавьж, энэ асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 2.3-д хариуцагч Э.Д*******ий асрамжинд байх хүү Д.Ц*******, охин Д.Н******* нар нь эх Д.Ц*******, дүү Д.О нартай байнгын харилцаатай байх, хүү Д.Ц*******, охин Д.Н******* нарын хүсэлт, саналаар нэхэмжлэгч Д.Ц******* өөрийн асрамжинд түр хугацаагаар байлгаж, уулзах, өсгөж, хүмүүжүүлэхэд оролцох эрхтэй байхаар тохиролцов, 2.4-д хүү Д.О эх Д.Ц*******гийн байнгын асрамжид байгаа ч өөрийн эцэг Э.Д*******, ах Д.Ц*******, эгч Д.Н******* нартай байнгын харилцаатай байх, хүү Д.Оийн саналаар эцэг Э.Д******* өөрийн асрамжинд түр хугацаагаар байлгаж, чөлөөтэй уулзах эрхтэй байхаар талууд тохиролцов, 2.5-д талууд хүү Д.Ц*******, охин Д.Н*******, хүү Д.О нарыг аль болох хамтдаа байлгахыг хичээж, тэдний хүсэлтээр чөлөөтэй хоорондоо уулзах, тоглох боломжоор хангахад бүхий л анхаарлаа хандуулахаар тохиролцов, 2.6-д эх Д.Ц******* дор дурьдсан тохиолдолд хүү Д.Ц*******, охин Д.Н******* нарыг өөрийн асрамжинд байлгахаар тохиролцов. Үүнд: 2.6.1.эх Д.Ц******* нийтээр амардаг баяр ёслолын өдрүүдэд ажил хөдөлмөр эрхлээгүй үедээ хүү Д.Ц*******, охин Д.Н******* нартай чөлөөтэй уулзаж, хүүгийн хамт асрамжиндаа байлгахыг эцэг Э.Д******* зөвшөөрсөн болно. 2.6.2.эцэг Э.Д******* гадаад улсад зорчих болон гэртээ байхгүй эзгүй үедээ хүү Д.Ц*******, охин Д.Н******* нарыг эх Д.Ц*******гийн асрамжинд үлдээж байхаар тохиролцов, 2.7-д хүүхдүүд хамтдаа байж, уулзах, өсгөж, хүмүүжүүлэхэд оролцохыг талууд хүлээн зөвшөөрч, энэ тохиолдолд зөвхөн хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хүүхдүүдийн хүсэл зоригийг харгалзаж байхаар тохиролцов, 2.8-д энэ гэрээний 2.1, 2.3, 2.4, 2.5,2.6-т заасны дагуу тохиролцсон тухайн цаг хугацаанд хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг талууд бүрэн хариуцах бөгөөд талууд хүүхдүүдээ эцэг, эх, ах, дүү, хамаатан саднаараа дамжуулахгүйгээр өөрийн биеэр хүргэж өгч, авна. Талууд хүүхдүүдийн асрамжиндаа байлгахдаа тохиролцсон хугацааг заавал баримтлах бөгөөд хүүхдүүдээ биечлэн асран хүмүүжүүлнэ, 2.9-д талууд хүүхэд тус бүрийн эрүүл мэнд, сурлагын байдлын талаар бие биедээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд хүүхдүүдэд тулгарч болзошгүй үзэл бодлын зөрүү гэх мэт асуудлуудыг аль болох ярилцаж, шийдвэрлэнэ, 2.10-д талууд хүүхдүүдтэйгээ хамт байх хугацаанд хүүхдүүдийн дэргэд өвөө, эмээ мөн ойр дотны хүмүүсийг элдвээр муулж, зүй бус, зохисгүй үг хэрэглэхгүй байх, талууд хүүхдүүдийн дэргэд хоорондоо зөв боловсон, хүндэтгэлтэй харилцах үүрэгтэй, 2.11-д талууд хүүхдүүдтэйгээ байх үед бусадтай муудалцаж, бүдүүлэг үг хэллэг (хараал) хэрэглэхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх үүрэгтэй болохыг харилцан тохиролцов. Хэрэв энэ заалтыг талууд зөрчсөн тохиолдолд бие биедээ хүүхдүүдийнхээ зөв боловсон хүмүүжих байдлыг хангах үүднээс анхааруулга, сануулга өгөх, энэ гэрээг цуцлах хүртэл санал гаргах эрхтэй, 2.12-д талууд хүүхдүүдтэйгээ байх үедээ тэдэнтэй эелдэг зөөлөн харилцаж, элдэв үг хэлээр доромжлохгүй, загнаж зандрахгүй, биед нь гар хүрэхийг хатуу хориглоно. Мөн түүнчлэн талууд хүүхдийнхээ нас сэтгэхүйд тохирсон тоглоом, ном, хоол хүнс, үзвэр үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийг бүрэн хариуцна, 2.13-д энэ гэрээний заалтыг хэрэгжүүлэх хугацаанд талууд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг тасалдуулахгүй байхад бүх талын арга хэмжээ авах бөгөөд хүүхдүүддээ байнга тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, 2.18-д талууд харилцан тохиролцож, бие биедээ мэдэгдсэнээр аль нэг тал нь дангаараа хүүхдүүдийн хамт хөдөө орон нутаг, гадаад улсруу аялах боломжтой байхаар тохиролцов, 2.19-д талууд хүүхдүүдийн төрсөн өдрийн болон нийтээр амардаг шинэ жил, уламжлалт цагаан сарын баярыг аль болох хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг хүлээн зөвшөөрөв гэж харилцан тохиролцсон эрх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Д.Ц*******, хариуцагч Э.Д******* нарт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нямжаргалд даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН