2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/07002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.Д, С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар  охин Б.О-г   эх О.Д*******ын асрамжид үлдээсүгэй.

 3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгийг талуудын харилцан тохиролцсоноор буюу 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээнд зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэлтэй, 48.19 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хаан банкны 2014 оны 03-р сарын 20-ны өдрийн зээлийн барьцаанд барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь уг зээлийн үлдэгдэл төлбөрийг (гэрээ байгуулах өдрийн байдлаар:23,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй) тэнцүү хэмжээгээр бүрэн төлж барагдуулах, Хаан банкны зээлийн барьцаанаас хамтран чөлөөлөх, зээлийн барьцаанаас чөлөөлснөөс хойш 5 хоногийн дотор хариуцагч С.Б******* нь өөрийн нэрийг тухайн орон сууцны өмчлөгчөөс хасуулах, хариуцагч С.Б******* нь өөрийн нэрийг хасуулснаас хойш 5 хоногийн дотор нэхэмжлэгч О.Д******* нь тухайн орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавьж, улмаар зээлийн мөнгө болох 60 000 000 төгрөгийг Хаан банкин дахь хариуцагч С.Б*******ийн 5022******* дугаарын дансаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь эвлэрлийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасан 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор уг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, орон сууцыг бүрэн чөлөөлөхээр талуудын эвлэрснийг баталсугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.Б*******т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.Д*******ад тус тус даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 8.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нямжаргалд даалгасугай.

 11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН