Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир. С.ДамбаЁндон, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Айбас, Л.МөнгөнОчир, С.Дамба-Ёндон нарт холбогдох эрүүгийн 1836000000052 дугаартай 178/2018/0062/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт 1.Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 44 настай. эрэгтэй яс үндэс казах. бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, тодорхой ажилгүй Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух хаягтай, эрхэлсэн ам бүл - 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа 130 толгой мал, Портер маркын авто машин нэгийн хөрөнгөтэй, 5 га тариалангийн эзэмшлийн газартай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх  Жантекей овгийн Тустаганы Айбас

2.Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс өөлд, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой ажилгүй,Ховд эрхэлсэн аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр. 2 хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 170000 төгрөг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Бургууд овгийн Лхамсүрэнгийн Мөнгөн-Очир

3.Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн,39 настай, эрэгтэй. яс үндэс өөлд, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой ажилгүй, Ховд эрхэлсэн аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух хаяггай, ам бүл 3, эхнэр. 1 хүүхдүүдийн хамт амьдрах, аминдаа 120 толгой мал, гэр нэг, мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого тодорхойлох боломжгүй, урьд ял шийтгэлгүй гэх Элжигэд овгийн Сундуйн ДамбаЁндон

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн - Очир,С.Дамба - Ёндон нар нь бүлэглэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэрт байрлах Цахир Үзүүрийн Дугуй гэх нэртэй газарт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай Чанай Хуачи ХХК-ны чулуу бутлуурын үйлдвэрээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө чулуу бутлуурийн коневерийн ремень хулгайлж 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нар нь бүлэглэн 2018 оны 03 сарын 29-нээс 30- нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэрт байрлах Цахир Үзүүрийн Дугуй гэх нэртэй газарт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай Чанай Хуачи ХХК-ны чулуу бутлуурын үйлдвэрээс чулуу бутлуурийн коневерийн ремень хулгайлж 1690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийнн үзүүлэлтүүд /хх-2-4 дүгээр хуудас/ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 6-13-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч Сугаржавын өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнө бутлуурын үйлдвэрийн харуул Л Сайнбаяр. П Бадамгарав хоёр нь “00 цаг өнгөрч байхад хулгай орлоо, хулгай хийсэн хүмүүсийг таньж барьж авлаа, дамжуулах ременээс гурван хэсэг таслаад үүрч явахад нь барьж авлаа” гэж надад мэдэгдэхээр нь тухайн үйлдвэрийн хаалган дээр ирэхэд портер маркийн 24-59 ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн машинтай ремен хулгайлсан Т.Айбас, Л.МөнгөнОчир, Дамба-Ендон нар зогсож байсан. “Та нар яагаад хулгай хийж байгаа юм” гэж хэлсэн чинь “ахаа их муухай юм боллоо уучлаарай” гэж хэлэхээр нь би машиныг нь унаад миний хажууд машины жолооч Т.Айбас суугаад нөгөө хоёр нь миний машинд суугаад төв кемп дээр авч очоод машиныг нь хашаан дотор оруулж тавиад С.ДамбаЁндон, Л.Мөнгөн-Очир, Т Айбас нарыг харуулын пүүтгэнд оруулж харуул Санпилд хүлээлгэн өгөөд харж байгаа гэж хэлээд аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн юм. Чулуу бутлуурын хайрга дамжуулах ременийг гурван ширхэг хуваагаад аваад явж байгаад манай харуулд баригдсан байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлсөн гэх мэдүүлэг XX-16-17 хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бадамгаравын гэрчээр өгсөн“...Тухайн өдөр буюу 2018 оны 03 сарын 30-ны 00 цаг 10 миунтын үед гадна нохой хуцаад хүн ирж байх шиг байсан. Би эхнэрийнхээ хамт гэрийнхээ хоёр өрөөний гэрлийг унтраачихаад хаалга онгойлгоод хараад сууж байтал бутлуураас юм үүрчихсэн нэг хүн гарч ирээд дээшээ эргэхээр нь би араас нь гүйж очоод “зогс буудлаа шүү” гэсэн чинь тухайн хүн ардаа бутлуурын ремен үүрчихсэн явж байхаар нь ременийг газар тавиулааднөгөө залуугийн бүснээс барьж аваад чи хэдүүлээ явж байгаа юм гэсэн чинь 3-улаа явж байгаа манай машин дээр очъё гэж хэлээд хөтөл даваад явсан чинь овоолгоотой чулууны хажууд Портер машин байхаар нь очоод харсан чинь 24-39 ХОҮ улсын дугаартай цэнхэр машин байсан.Тухайн залуу машинаасаа нэг шил архи гаргаж ирээд энэнээс уучих гэхээр нь архи уудаг хүн биш гэж хэлсэн. Тухайн хулгайлсан 3 ширхэг ременийг газар дээр нь барьж аваад буцаагаад авсан. Одоо чулуу бутлуурын үйлдвэр дээр байгаа Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нар нь хулгайлсан ременээ үүрч явж байгаад машины наад талд цувуулаад тавьсан байсан. Туайн машин Т.Айбас гэдэг хүний машин эвдрээгүй зүгээр явж байсан.Миний хамгаалдаг чулуу бутлуурын салхинд газар унасан байсан хамер ременээс 3 хувааж аваад боогоод үүрээд явж байгаад баригдсан. Түүнээс өөр ямар нэг зүйл аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн-19-21 хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ганбатын гэрчээр өгсөн...2018 оны 03 сарын 30- ны өдөр харуулын дарга Ч.Сугаржав над руу утсаар яриад “хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь манай чулуу бутлуур дээр байдаг Бадамгарав, Л.Сайнбаяр 2 ирсэн байсан. Хулгай гарлаа гэж хэлээд Ч.Сугаржав даргын машинд суугаад чулуу бутлуурын үйлдвэр дээр очиход нэг цэнхэр өнгийн Портер машин дотор 3 хүн сууж байхаар нь буулгаад Ч.Сугаржав даргын машиныг би бариад миний машинд 2 хүн нь суугаад Ч.Сугаржав дарга тухйан Портер машиныг унаад жолоочийнх нь хажууд нь суугаад төв кемп дээр ирээд машиныг нь хашаа руу оруулсан. Тухайн 3 хүнийг харуулын пүүтгэнд суулгаад Сайнбаяр харуулд хүлээлгэж өгсөн. Тухайн 3 залуу чулуу бутлуурын үйлдвэрээс ремен хулгайлсан байсан.Тэр 3-ыг би урд өмнө нь харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан.Тэр 3-ыг бутлуурын ременийг 3 хуваагаад аваад явж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 22-23-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Сайнбаярын гэрчээр өгсөн'...2018 оны 03 сарын 30-ны шөнийн 00 цагийн үед өөрийн нөхөр Бадамгаравын хамт байж байтал гадаа нохой хуцаад байхаар нь бид 2 гэрлээ унтраагаад хаалга онгойлгоод хараад сууж байтал чулуу бутлуурын үйлдвэр дотроос нэг хүн юм үүрээд гарч байхаар нь манай нөхөр ганцаараа яваад би араас нь хүн байгаа гэдгийг мэдэгдэх гээд гар чийдэнгийн гэрэл тусгасан. Гэтэл манай нөхөр “буудлаа шүү зогс” гэхээр нь би хүнтэй байж байгаа юм байна гэж бодоод үйлдвэрийн хойно сүлжээ барьдаг газар очоод төв кемпийн хүмүүс рүү залгасан чинь холбогдохгүй байхаар нь буцаад гэртээ ирсэн. Манай нөхөр хулгай хийсэн нэг хүнийг дагуулаад ирсэн байхаар нь та нар хөгшин хүмүүсийг барьж хулгай хийлээ төв кемп орж мэдэгдэнэ гэж хэлээд гэрээ цоожлоод төв кемп орж харуулын даргад мэдэгдсэн. Тэндээс харуулын дарга Ч.Сугаржав харуул Ганбат нарыг дагуулаад буцаад ирхэд хулгай хийсэн 3 хүн машинтайгаа ирсэн байсан. Тэр 3-ыг дагуулж аваад төв кемп орж хүлээлгэн өгчихөөд нөхөр бид 2 гэртээ ирсэн. Чулуу бутлуурын үйлдвэрийн газрын улаан ременээс 3 хувааж аваад хулгайлж байхад нь барьсан Өөр ямар нэг зүйл алдагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн-26-27 хуудас/ -Автомашин үнэлсэн тухай тайлан/ хх-ийн 41-рт/ -Мотоцикль үнэлсэн тухай тайлан/ хх-ийн 44-рт/ -Эд зүйлс үнэлсэн тухай тайлан/ хх-ийн 47-рт/ -Эд хөрөнгийн үнэлгээчний 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хулгайлагдсан эд зүйлийг 1.690.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайлан /хх-ийн-50 хуудас/ -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол/ хх-ийн 59-рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Айбасын яллагдагчаар өгсөн..Тухайн өдөр 2018 рэы 03 сарын 30-ны өдөр би эхнэр Аманкелсингийн хамт сумын төв дээр гэрээ байшинд авч ирж хурааж байхад С.Дамба-Ёндон ирээд туслалцсан. Гэрээ хураагаад дуусаж байтал Мөнгөн-Очир ирээд “муу малаа малчныхаасаа очиж ачиж авмаар байна. Машинтайгаа яваад өгөөч” гэхээр нь би малтай завгүй байна гэж МөнгөнОчирт хэлэхэд манай эхнэр Аманкелсин ядарсан хүн байна туслаад өгчих өөч гэрхээр нь би зөвшөөрөөд гэрлүүгээ явж малаа хураачихаад орой19 цаг бнгбрч байхад гэрээсээ хөдлөөд С.Дамба-Ёндонг гэрээс нь аваад Мөгөн-Очирын гэрт очоод МөнгөнОчирыгаваад малыг ачиж авч ирэхээр Элжгэн булаг гэх газар луу явж байхдаа МөнгөНОчир С.Дамба-Ёндон бид 3 хоорондоо юм ярьж байгаад Мөнгөн-Очир би кемпед ажиллаж байхад карер дээр ремен зөндөө байдаг юм гээд яриад явж байтал С.ДамбаЁндон бид 2 очиж үзэх үү гэж хэлсэн чинь Мөнгөн-Очир тэгье гэсэн. Тэгэхээр нь миний бие Мөнгөн-Очироос харуул хмагаалалт байдаг юм уу гэж асуусан чинь харуул хмагаалалт байхгүй байхаашинэ карер нээгдэж байгаа тийшээгээ явсан байхаа гэж хэлээд явж байтал Мөнгөн-Очир намйаг наад толгойгоо тойроод эргээд зогсчих гэхээр нь би зогсоод машшинаа үлдээгээд бид 3 алхаад нэг хөтөл даваад уруудахад бид нарын урд карер таараад Мөнгөн-Очир нөгөө карер чинь энэ байнагэж хэлээд тухайн карер луу ороод манаачийн пүүтэгний хажууд очиход бид нарын ярьж байсан ремен пүүтэгнйи хажууд айхааар нь Мөнгөн-Очир тонгорог гаргаж ирээд хэдүүлээ нэг нэгийг авъя гэж хэлээд тухайн ремен хаймарыг зүсэж байтал нохой хуцсан. Тэгэхээр нь би харуул байгаа юм бишүү гэсэн чинь байхгйү байхаа байгаа бол одоо ирнэ шүү дээ гэж хэлээд тухйан ремен хаймарыг 3 хэсэг болгон хвахагаад олсоор боогоод С.Дамба Ёндонгийн нуруундп нь нэгийг үүрүүлээд машин руу явуулсан. Тэгсэн МөнгөнОчир ах би бас үүрээд явъя гэж хэлээд хуваасан ремений нэгийг үүрээд машин байгаа газар луу явахаар нь би Мөнгөн-Очир ахыгдагаад явж байтал С.ДамбаЁндонбид 2-ын урдаас гүйгээд нөгөө ременийг овоолсон шорооны хажууд тавьчихлаа гэж хэлээд ирсэн. Тэгсэн Мөнгөн-Очир ах би тэгвэл энд бас хаялаа хүнд байна гэж хэлээд тавиад бид 3 тухайн газраа сууж амраад байж байтал Мөнгөн-Очир одоо нэг хаймар үлдсэн гэж хэлээд Мөнгөночир тухайн ремен байсан газарлуу ганцаараа яваад бид хоёр тухайн газраа хэсэг сууж байгаад араас нь очсон чинь үлдсэн нэг ременийг тэр хавиас муу олс олж аваад босож байсан тэгээд Дамба-Ёндон би үүрье гэж хэлэхээр нь Дамба-Ёндонд үүрүүлээд явж байтал урдаас тухайн кемпийн харуул Бадамгарав гарч ирээд бид гурав баригдсан юм. Бид гурав уулан анх мал авах гэж явж байгаад Мөнгөн-Очир карер дээр ремен хамер байдаг тэрийг очиж авъя гэж хэлэхээр нь бид гурав тухайн кемп орж ремен хамер хулгайлж байгаад баригдсан юм. Анх Мөнгөн-Очир хамер ремен байдаг гэж хэлэхээр нь Дамба-Ёндон бид хоёр хөдөөний хүмүүст эмээлийн гөлөм хийхэд хэрэгтэй юм байна гэж хэлээд тухайн газар очиж хамер буюу ремен авч байгаад баригдсан. Бид гурав анх Мөнгөн-Очирын мал авах гэж явж байгаад тухайн газар нь машин очиход хэцүү байхаар нь буцаж явж байгаад карер орж хамер буюу ремен авъя гэж яриад очсон юм Миний машины тосол багасхаар нь би ус нэмээд явж байсан түүнээс тухайн карерлуу ус авах гэж очоогүй ремен хамер хулгайлах гэж очсон юм.Миний өөрийн эзэмшпийн машин байгаа юм би Батмөнх гэдэг хүнээс худалдаж аваад шилжүүлгээ хийгээгүй байгаа юм...Миний машин 24-59 ХОҮ улсын дугаартай портер маркийн машин байсан...Тухайн үед Дамба-Ёндон, Мөнгөн-Очир бид гурав явж байсан өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-рт/ -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол/ хх-ийн 64-65-рт/ -Мөрдөн шалгах ажиллагаанд С.Дамба-Ёндонгийн яллагдагчаар өгсөн...Тухайн өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Эрдэнэбүрэн сумын төв дээр явж байтал надтай Т.Айбас тааралдаад гэр хураалцаад өгөөч гэхээр нь би тэдний хашаанд очоод тухайн гэрийн хураалцаад байж бак Мөнгөн-Очир ирээд мал авмаар байна гэж ярьж байсан би тэгээд гэрийг нь хураалцчихаад аавындаа очоод байж байтал орой 20 цагийн үед Т.Айбас манай аавынд ирээд намайг хамт яваад мал аваад ирье гэхээр нь би машинд нь сууж явж байгаад Мөнгөн-Очирын гэрт очоод Мөнгөн-Очирыг аваад явж байх замдаа Мөнгөн-Очир карер дээр хамер ремен байдаг юм манаач нь байхгүй байгаа хэлээд бид гурав хоорондоо яриад явж байгаад хар толгой гэдэг газар машинаа тавиад тухайн карерлуу алхаж очоод манаачийн пүүтэгний хажууд очиход нохой хуцсан тэгээд бид гурав тэнд байсан хамер буюу ременийг Л.Мөнгөн-Очир тонгорог гаргаж ирээд ременыг эхлээд нэг хуваагаад надад тэндээс олсоор боож өгөхөөр нь би үүрээд овгор шорооны хажууд үүрч аваачиж тавьчихаад буцаад иртэл миний урдаас МөнгөнОчир ремен буюу хамер үүрсэн араас нь Т.Айбас тулсан ирж байгаад тухайн ременээ таарсан газраа тавьчихаад байж байтал Мөнгөн-Очир дахиад нэг байгаа бэлдээд тавьцан байгаа гэж хэлээд гүйгээд явсан тэгэхээр нь бид хоёр жоохон байж байгаад араас нь яваад очтол Л.Мөнгөн-Очир тухайн ременыг бэлдээд тавьцан намайг үүрчих гэхээр нь би үүрэзд машинлуугаа явж байтал миний араас буудлаа шүү гэж орилхоор нь би тухайн газраа зогссон чинь намайг ирээд барьж аваад хамт яваа хүмүүс чинь хаана байна гэхээр нь би тухайн манаачийг машинлуугаа дагуулаад явж байтал тэр манаач машинтай хүмүүс чинь явцан байна гэж хэлээд буцаад карерлүү явж байтал манаач бид хоёрын урдаас Т.Айбас гарч ирээд Манаачийг Т.Айбас гуйгаад манаач тэр хоёр пүүтгэнлүү яваад байж байгаад буцаж Т.Айбас ирээд манаачийг битгий цагдаад өгөөч гэж гуйсан чинь болохгүй байна гэж хэлээд бид хоёр машин дээрэз очиход Мөнгөн-Очир машин дээр ирсэн байхаар нь бид гурав машинаа асаагаад буцаж карер орж манаачтай уулзхаар очтол манаач байхгүй байхаар нь дааман дээр нь зогсож байтал машинтай хүмүүс ирээд Т.Айбасийн машиныг нэг хүн үнаад хажүүд нь Айбас сүүгаад бид хоар тэр хүмүүсийн машинд сүүгаад доод талын кемп дээр очоод Т.Айбасийн машиныг көмпийн хашаанд оруулж тавиад бид гурвыг харуулын пүүтгэнд оруулчихаад Сугар гэдэг хүн яваад бид гурав тухайн пүүтгэнд хоноод маргааш өгпөө нъ Т.Айбасийн машины түлхүүрийг өтөөд цагдаад бид гурвыг мэдэгдсэн дуудхаар нь очоорой гэж хэлээд явуулсан юм Намайг эхлээд гэрээс авч гарахдаа малд явна гэж хэлж авч гараад машин дотор явж байхдаа Л.Мөнгөн-Очир, Т.Айбас хоёр хоорондоо карер орж ремен хулайлах тухайн юм яриад байсан юм. Мөнгөн-Очир тэнд манаач байхгүй байгаа карер орж ремен авъя гэж ег.эхээр нь очиж ремен хулгайлж байгаад баригдсан. Анх надад хэлэхдээ мал авч ирнэ гэж хэлээд явсан тэгсэн замдаа өөр юм чриад карер орж ремен хулгайлах талаар яриад тэгээд тухайн карерлуу очиж ремен хулгайлж авхаар болсон.Тийм зүйл болоогүй шууд явж байгаад ремен хулгайлж авхаар болоод хар толгойн тэнд зогсоод шууд карер явсан юм.Тийм зүйл байхгүй шууд явж байгаад карерийн ойролцоо очиж зогсоод шууд карерлуу явсан юм... гэх мэдүүлэг/хх-ийн 67-68- рт/ Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Мөнгөн-Очирын яллагдагчаар өгсөн...Тухайн өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би Т.Айбасын хашаанд очиход түүний эхнэр хажууд нь С.Дамба-Ендон нар гэр хураагаад байж байсан тэгэхээр нь би Т.Айбаст хэдэн малаа ачиж ирмээр байна яваад өгөөчээ би салеркийг нь хийж өгье гэсэн чинь за тэгье гээд ярьж тохирчихоод би орой 20 цагийн үед гэртээ байж байтал манай гэрт Т.Айбас, Дамба-Ёндон хоёр ирээд намайг аваад бид гурав машин дотор явж байхдаа би карер дээр ремен байдаг юм байлаа гэсэн тэгсэн тэр хоёр Дамба-Ёндон гэртээ дэвсгэр авмаар байна гэж хэлхээр нь бид хоёр бас гөлөм хийвэл зүгээр байна гэж хэлээд явж бид гурав явж байгаад хар толгойн хажууд машинаа тавьчихаад алхаад тухайн карер дээр очоод манаачийн пүүтэгний хажууд очиход бид гуравлуу нэг нохой дайраад хуцсан тэгээд бид гурав тэнд байсан нэг ременийг аваад явах гэсэн боловч даахгүй байсан ба С.Дамба- Ёндон надаас хутга байна уу гэхээр нь би карманаасаа тонгорог гаргаж ирээд Дамба-Ёндонд өгхөд С.Дамба-Ёндон тухайн ременээс хувааж аваад аргамжаар оосорлоод би өргөж өгөөд С.Дамба-Ёндон үүрээд машинлуу явсан түүний ард би дахин тухайн ременийг хуваагаад үүрээд миний араас Т.Айбас тулаад С.Дамба- Ёндонгийн араас явж байтал С.Дамба-Ёндон буцаж гүйж ирээд миний үүрч байсан ременийг аваад эхлэж аваачсан ременлүүгээ явсан тэгэхээр нь би дахиад нэг ремен байгаа гэж хэлээд буцаж очоод тухайн ремөнийг авч явахад бэлэн болгоод байж байтал араас Т.Айбас. С.Дамба-Ёндон хоёр ирээд тухайн ременийг С.Дамба- Ендон үүрээд явж байтал нэг хүн буудлаа шүү зогс гэж хэлсэн чинь Дамба-Ёндон зогсоод Т.Айбас бид хоёр чулууны ард орж нуугдаад би шууд машинлуугаа гүйж яваад Т.Айбас үлдээд манаачтай уулзсан байсан би тэгээд машин дээр очоод байж байтал С.Дамба-Ёндон Т.Айбас хоёр ирээд манаачийг нь гуйгаад болохгүй байна хамт очиж гуйя гэж хэлээд карерийн хажууд очтол бид нарын хажууд мекер машинтай хүмүүс ирээд С.Дамба-Ёндон бид хоёрыг микер машинд суулгаад Т.Айбасын машиныг Сугараа гэдэг харуулын дарга нь барьж Т.Айбастай хамт төв кемп дээр нь очоод Т.Айбасын машиныг кемпийн хашаанд оруулаад бид гуравыг манаачийн пүүтгэнд байж бай гэж хэлсэн тэгээд бид гурав тэнд хоноод Сугараа гэдэг харуулын дарга нь Т.Айбасын машиныг өглөө нь гаргаж өгөөд цагдаад мэдэгдсэн цагдаа дуудхаар очоорой гэж бид нарт хэлсэн юм...Бид гурав манай муу малыг авэх гэж явж байгаад карер орж ремен хулгайлахаар болоод тэгээд карер орсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-рт/ зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ Иймд шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нар нь бүлэглэн 2018 оны 03 сарын 29-нээс 30- нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэрт байрлах Цахир Үзүүрийн Дугуй гэх нэртэй газарт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай Чанай Хуачи ХХК-ны чулуу бутлуурын үйлдвэрээс чулуу бутлуурийн коневерийн ремень хулгайлж 1690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг шөнийн цагаар харуул хамгаалалт мэдэхгүйгээр нууцаар коневерийн ременийг хутгаар огтолж, гурван хэсэг болгон ангилж хоёр хэсгийг үүрч өөр газар байрлуулан, сүүлийн нэг хэсгийг авч үүрч яваад харуулын ажилтанд баригдсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан гэж үндэслэл тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. Иймд шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “ хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “ энэ хуулийн тусгай ангийд хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон , эсхүл хорих ял оногдуулахгүйгээр заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэх заалтад нийцэж байх тул шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарыг эрүүгийн хуульд хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 84, 85, 86 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ч.Сугаржавын өгсөн...Манай байгууллагад учирсан 1960000 төгрөгний хохирол төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй... гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн... Бид хохиролд нэг хүн 653000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт үйлдэхэд оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Мөнгөн-Очирыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар , шүүгдэгч Т.Айбас, С.Дамба-Ёндон нарыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 –д заасан... оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарт хүлээлгэхээр тогтов. Эрүүгийн 1836000000052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Т.Айбасын 24-59 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин битүүмжилсэн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 5/52 дугаартай, прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Л.Мөнгөн-Очирын хөлдөөгч битүүмжилсэн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 5/54 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,шүүгдэгч С.Дамба-Ёндонгийн Мустанг маркийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 5/53 дугаартай прокурорын“Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – уудыг тус тус хүчингүй болгов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Мөнгөн-Очирыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар шүүгдэгч Т.Айбас, С.Дамба-Ёндон нарыг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй. 3.Эрүүгийн 1836000000052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 4. Шүүгдэгч Т.Айбасын 24-59 ХОҮ улсын дугаартай Портер маркийн автомашин битүүмжилсэн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 5/52 дугаартай, прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч Л.Мөнгөн-Очирын хөлдөөгч битүүмжилсэн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 5/54 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,шүүгдэгч С.Дамба-Ёндонгийн Мустанг маркийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 04 сарын 13- ны өдрийн 5/53 дугаартай прокурорын“Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – уудыг тус тус хүчингүй болгосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 зааснаар шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 6. Шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Айбас, Л.Мөнгөн-Очир, С.Дамба-Ёндон нарт мэдэгдсүгэй. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА