Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 06

 

 

 

   2022          02           22                                    206/МА2022/00006

 

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.*******, Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2021/00622 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн Олзвойн ******* гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, гийн 18-******* тоотод түр оршин суух хаягтай, овогт ын /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохирол 31,568,764 /гучин нэгэн сая таван зуун жаран найман мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.*******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгбаяр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1.Нэхэмжлэлийн агуулга:Гэм хорын хохирол гаргуулах тухай

  1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 31,568,764 /гучин нэгэн сая таван зуун жаран найман мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай.

            1.2 Нэхэмжлэлийн үндэслэл: Х.Цэцэгбаяр миний дүү Х.Эрдэнэбаяр 20******* оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гадны нөлөөтэй байдлаар амь насаа алдаж бидэнд нөхөж баршгүй гарз тохиож энэ үеэс өнөөдрийг хүртэл бид дүүгийнхээ нас барсан шалтгааныг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад хандан гомдол гаргасаар байгаа боловч Ховд аймгийн цагдаа, прокурорын байгууллага миний дүүгийн үхлийн шалтгааныг тогтоолгүйгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан ба хүний үхлийг шалгах хугацаа байдаг гэж хохирогч биднийг тохуурхан даажигнаж сайгаад би маш их гомдож байна.

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар яллах дүгнэлт үйллдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоох шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан боловч прокурор эсэргүүцэл гаргасан. Ховд аймгийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл зөв байна гэж дүгнэсэн учир шүүх хэргийг шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Монгол Улсын Дээд шүүх хүртэл гомдол гаргаж, Дээд шүүхээс хэргийг нягтлан шалгах шаардлагатай байна гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан боловч Ховд аймгийн цагдаагийн газар, прокуророос ямар ч ажиллагаа хийлгүй биднийг хохироосон. Ч.ыг миний талийгаач дүүгийн биед хөнгөн гэмтэл учруулсан байна гэсэн чадвар муутай шинжээчийн гаргасан үндэслэлгүй дүгнэлтэнд хөтлөгдөн хэргийг шалгалгүй, хэргийн шалгах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хаасан.

...Дүүгийнхээ хойчын буян, оршуулгын үйл ажиллагаанд 18,568,7******* төгрөг зарцуулсан. Хохиролын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Бид гэнэтийн байдлаар ******* настай цэл залуухан хүүгээ /дүүгээ, ахаа/ алдаж сэтгэл зүйн гүн хямралд орсон учир өмгөөлөгчийн туслалцаа авч дүүгийнхээ нас барсан шалтгааныг тодруулахын тулд 2 жил 6 сарын хугацаанд эрүүгийн хэрэгт нь өмгөөлөгч ажиллуулсан. Өмгөөлөгчийн зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг төлсөн. Ээж нь хүүгээ гэнэтийн байдлаар алдаж сэтгэцийн өөрчлөлтөнд орж өвчтэй болсон сэтгэл санааны хохиролд 10,000,000 /Арван сая/ төгрөг, бүгд 31,568,764 /Гучин сая таван зуун жаран найман мянга долоон зуун жаран дөрвөн төгрөгийг Ч.аас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1 Хариуцагчийн татгалзлал: Миний бие Х.Эрдэнэбаярын амь насыг хохироогүй, хүн алаагүй. Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч. намайг Эрдэнэбаярын амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байхад Д.******* нь охин Х.Цэцэгбаяраар дамжуулан намайг иргэний хэргийн шүүхээр хүнийг алсан гэм буруутайд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Ч. миний бие Д.*******гийн 31,568,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зевшөөрөхгүй. Учир нь Д.*******, Х.Цэцэгбаяр нарын Ч. надаас нэхэмжилж буй 31,568,764 төгрөг нь хүнийг алсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгтнээс нэхэмжилдэг хохирол байна.

Энэхүү нэхэмжлэл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан Монгол Улсын Улсын иргэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолоор нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх үндсэн зарчимтай зөрчилдсөн байгаа нь илэрхий.

Гэм буруугуйд тооцох зарчим нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нийтлэг зарчим тул зарчмыг үндэслэн Ч. миний бие Д.*******, Х.Цэцэгбаяр нарын нэхэмжлэлийг эсэргүүцнэ.

Ховд аймгийн Прокурорын газраас Ч. намайг Х.Эрдэнэбаярыг амь насыг хохироосон гэж яллаагүй байхад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчин байж, Ч. намайг хүн алсан мэтээр 16,981,000 төгрөгийг гаргуулсан хууль бус шийтгэх тогтоол гаргаж байсан.

Миний бие уг хууль бус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасны эцэст Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар тогтоолоор урьд гарсан шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 62 дугаар Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2******* дугаар шинжээчийн дүгнэлтээр Х.Эрдэнэбаяр нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл үйлдлээс шалтгаалж, нас бараагүй нь батлагдсан.

Х.Цэцэгбаярын Ч. намайг хүн алсан гэмт хэрэгт татуулах гэсэн гомдол ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/520 тогтоол, 1/4******* дугаар хариу мэдэгдэх хуудсаар татгалзсан хариу өгч, уг асуудалд цэг тавьсан.

Эцэст нь Ч. миний бие хүнийхээ хувьд талийгаач Х.Эрдэнэбаярын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байхад заавал намайг хийгээгүй хэрэгт буруутан болгох гээд удаа оролдсоор байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2021/00622 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.аас сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 /арван гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 18,568,7******* /арван найман сая таван зуун жаран найман мянга долоон зуун дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгоЖ,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ч.аас 222,950 төгрөг гаргуулан улсын орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш ******* хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2 Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дүүгийнхээ хойч, буян, оршуулгын үйл ажиллагаанд 18,568,7******* төгрөг зарцуулсан гэх зардлыг хариуцагч Ч.аас гаргуулах боломжгүй буюу хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай магадлалд заасан дүгнэлтүүд зөрүүтэй байна.

4.3 Ч.ын үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор Х.Эрдэнэбаярын амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан үндэслэлээр хохирогч нас барсантай холбогдон гарсан оршуулгын зардлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

4.4 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч.  намайг Х.Эрдэнэбаярын амь насыг хөнөөсөн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байхад иргэний хэргийн шүүх намайг хүн алсан гэм буруутайд тооцож, сэтгэл санааны хохирол гаргасанд гомдолтой байна.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан Монгол улсын иргэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр таслан шийтгэх тогтоолоор нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх зарчмыг зөрчсөн

Өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын хоорондох гэрээний харилцааг надад тохож, өмгөөллийн хөлс 3 сая төгрөг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч талуудын  давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  хэргийг бүхэлд нь хянав.             

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгбаярын  “Гэм хорын хохирол   гаргуулах тухай” шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгбаяр нь хариуцагч   Ч.д   холбогдуулан “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 31,568,764 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “миний дүү Х.Эрдэнэбаяр 20******* оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө гаднын нөлөөтэй байдлаар амь насаа алдаж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиож, энэ үеэс өнөөдрийг хүртэл бид дүүгийнхээ нас барсан шалтгааныг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад хандан гомдол гаргасаар байгаа боловч Ховд аймгийн цагдаа, прокурорын байгууллага миний дүүгийн үхлийн шалтгааныг тогтоолгүйгээр хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байгаа” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шаардлагаа нотлохоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, хохирлын тооцоо, эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээ, талийгаачийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг 29 хуудас баримтуудыг шүүхэд  ирүүлсэн /1-хх-46-74/ байх ба шүүхэд хүсэлт гарган хэргийн  130-209 дүгээр тал дахь баримтуудыг бүрдүүлж, Ч.д холбогдох эрүүгийн *******36001,10*******6 тоот хэргийн материалд шүүхээр үзлэг хийлгэж нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ. /1-хх-127-129/

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргийнхээ хүрээнд түүний шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

3. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******гийн “гэм хорын хохирол 31,568,764 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “Х.Эрдэнэбаярын амь насыг хохироогоогүй, хүн алаагүй. Эрүүгийн хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ч. намайг Эрдэнэбаярын амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 62 дугаар дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаар шинжээчийн дүгнэлтээр Х.Эрдэнэбаяр нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан нь тогтоогдсон. Х.Цэцэгбаярын Ч. намайг хүн алсан гэмт хэрэгт татуулах гэсэн гомдол ерөнхий прокурорын орлогчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/520 тогтоол, 1/4******* дугаар хариу мэдэгдэх хуудсаар татгалзсан хариу өгч, уг асуудалд цэг тавьсан. Ч. миний бие хүнийхээ хувьд талийгаач Х.Эрдэнэбаярын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байхад заавал намайг хийгээгүй хэрэгт буруутан болгох гээд удаа дараа оролдсоор байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Эрдэнэбаяр 20******* оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө амь насаа алдсан бөгөөд уг хэрэгт Ч.ыг холбогдуулан шалгаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/03 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”, Шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаар дүгнэлтэд “...Х.Эрдэнэбаярын цогцост зүүн хөмсөг, зүүн шанаа, хамрын нуруу, дээд уруул, баруун шанаа... зүүн цавинд зулгаралт... баруун зовхи... хүзүү, эрүүнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн, удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээч эмч Б.Цэндхүүгийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар талийгаач Х.Эрдэнэбаяр осгосны улмаас нас барсан нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

Уг тогтоолоор Ч.д холбогдох эрүүгийн *******36001160*******6 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөн байцаалтын явцад эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Прокурорын уг шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар дээд шатны прокурор болон улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд тэдний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирогч осгож нас бараагүй, түүний үхэлд хариуцагч Ч. буруутай, Ч.ыг зодсоноос хохирогч нас барсан шалтгаан болсон гэж маргаж байгаа хэдий ч хохирогчийн нас барсан шалтгаан нь шинжээчийн дүгнэлтээр осгосноос болсон гэж тогтоогдсон, Ч. түүний амь насыг хохироогоогүй байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “дүүгийнхээ хойчийн буян, оршуулгын үйл ажиллагаанд 18,568,7******* төгрөг зарцуулсан” гэх зардлыг хариуцагч Ч.аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй буюу хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй  болжээ.

Түүнчлэн хохирогч Х.Эрдэнэбаярын хууль ёсны төлөөлөгч Х.Цэцэгбаяр нь Ч.д холбогдох эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд 3,000,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан 20******* оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгтэй байгуулсан 35/2 дугаартай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, өмгөөлөгчийн 35 дугаартай тасалбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан, мөн сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Ч.д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний цаг хугацаа, амь хохирогч Х.Эрдэнэбаярын биед хариуцагчийн хууль бус, шууд санаатай үйлдлээс шууд шалтгаант холбоотойгоор хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал, Ч.аас хууль ёсны төлөөлөгч нарт ямар нэгэн хохирол, төлбөр төлөөгүй байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь сэтгэл санааны гүн цочирдолд орж, сэтгэцийн өвчтэй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагч Ч.аас сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон  шударга ёсны зарчимд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ч. нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дүү Х.Эрдэнэбаярыг нас барахаас нь өмнө түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид учирсан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 10.0 сая төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх  хэсэгт нийцсэн  байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

6. Хариуцагч Ч. нь “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг Х.Эрдэнэбаярын амь насыг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байхад сэтгэл санааны хохирол 10.0 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.0 сая төгрөгийг надаас гаргуулсанд гомдолтой байна. Шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн  дээрх нотлох баримтуудаар “20******* оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Ч., амь хохирогч Х.Эрдэнэбаяр нар Ч.ынд 0,75 л “Соёрхол” архи хувааж уусан, Х.Эрдэнэбаяр нь Ч.ын гэрийн баруун талд шээсний улмаас маргалдаж, цохисны улмаас Х.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 20******* оны 11 дүгээр сарын 24-ны өглөө  Х.Эрдэнэбаяр  нь Ч.ын хашаан дотор осгож амь хохирсон байдалтай олдсон“ үйл баримт тогтоогдсон.

Түүнчлэн амь хохирогч Х.Эрдэнэбаярын ээж Д.******* нь хүүгээ нас барсны дараа  “сэтгэхүйн хувьд хүний сэтгэцийн чанарын өөрчлөлт илрэх ба зорилтот чанарын бууралт, бүтэц багассан, зориг эрмэлзэх хүч суларсан шинж илэрнэ. Өөрийн сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар буурсан” гэх оноштой Ховд аймгийн сэтгэцийн эмчийн байнгын хяналтад орсон ба уг өвчнөө эмчлүүлэхээр Сэтгэц эмгэг судлалын Үндэсний төв эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаар  эмчилгээнд явж байсан байна. /1хх-124-125/

Хариуцагч Ч.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээр тогтоогоогүй, харин талийгаачийг нас барахаас өмнө тэрээр Х.Эрдэнэбаярын эрүүлд мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч хэргийг мөрдөн шалгах явцад, прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрт нь холбогдох, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогдож, уг хэргийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад уг үйл явдлын талаар буюу өөрийн гэм буруугийн талаар гомдол гаргаагүй, прокурорын уг тогтоолыг хүлээн зөвшөөрч, хэргийг ердийн журмаар шүүхээр шийдвэрлүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

7.Хохирогчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар амь хохирогч Х.Эрдэнэбаярын оршуулгатай холбоотой зардлыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар Ч.аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол  түүний оршуулгатай холбогдсон зайлшгүй  зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж хуульчилсан, харин хохирогчийн нас барсан гэх үйл баримтад хариуцагчийг гэм буруутайд тооцсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй тул уг хохирол төлбөрийг хариуцагч хариуцах ёсгүй. Энэ талаар гаргасан түүний тайлбар үндэслэлтэй.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 62 дугаар дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2******* дугаар шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Х.Эрдэнэбаяр нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар оршуулгатай холбогдсон зайлшгүй  зардал 18,568,7******* төгрөгийг хариуцагч Ч.аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд  үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийг  зөв тайлбарлаж хэрэглэн хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг  хуульд заасан журмаар үнэлэн, хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тэдгээрт эрх зүйн дүгнэлт өгч, маргааны хууль зүйн болон бодит үндэслэлийг тогтоож хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг агуулгын хувьд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байна.

9. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгад дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул тэдгээрийн гомдлуудыг тус тус хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн агуулгыг  анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлон тусгасан нь  Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь заалттай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

11. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8-д зааснаар “ давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ  иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана” гэж зохицуулжээ. Давж заалдах шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхсугарын “нэхэмжилж буй хохирлыг хариуцагч Ч.аас  гаргуулах нь зүйтэй.” гэж шүүх хуралдаанд уншин сонсгож, бичгээр ирүүлсэн дүгнэлтийг агуулгын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн, хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж дүгнэж, энэхүү шийдвэрийг гаргахдаа харгалзан үзсэн болно.

 12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар хариуцагч Ч.ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2021/00622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгбаяр болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ч. нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг  тус тус хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7  дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д  зааснаар хариуцагч Ч.ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, *******2 дугаар зүйлийн *******2.1, *******2.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

              

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

  

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА