| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2202001150202 |
| Дугаар | 2024/ДШМ/855 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/855
2024 7 23 2024/ДШМ/855
Д.Ихолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сэргэлэнбаатар,
хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, Д.Гомбо,
шүүгдэгч Д.И өмгөөлөгч Б.Өлзий-Орших,
нарийн бичгийн дарга Б.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/472 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ихолбогдох эрүүгийн 2202001150202 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон Үйзэн овгийн Д.И, 1988 оны 02 дугаар сарын 21 -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, “Зак Майнинг” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Шүүгдэгч Д.И нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Штайнколе” ХХК-ийн /РД:5752728/ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн огноотой, №21/06 дугаартай, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар баталсан гэх тус компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичигт тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Сийн гарын үсгийг хуурамчаар зурж хуурамч баримт бичиг үйлдсэн, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт дээрх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн огноотой, №21/06 дугаартай, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар баталсан гэх тус компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирал зэргийг өөрчлүүлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.И үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.И “үргэлжилсэн үйлдлээр эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдсэн, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1040 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хуулийн этгээдийн 5752728 регистрийн дугаартай "Штайнколе” ХХК-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг, мөн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласныг; 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1039 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хуулийн этгээдийн 5752728 регистрийн дугаартай “Штайнколе” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 247А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогч Ц.Сээс гаргаж өгсөн 2023 оны 3 дугаар сарын 16- ны өдрийн Далангийн нүүрсний уурхайн бичлэг гэх 1 ширхэг компакт диск, мөн 2023 оны 4 дүгээр сарын 11, 16-ны өдрийн Далангийн нүүрсний уурхайн бичлэг гэх 1 ширхэг компакт диск, Далангийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа үеийн бичлэг гэх 3 ширхэг компакт диск зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Иурьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Штайнколе ХХК-ийн 50% хувийн хувьцаа эзэмшигч Ц.С миний гарын үсгийг намайг мэдээгүй байхад, цагдаад гомдол өгөөд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байх үед хуурамчаар үйлдэж хувьцаа эзэмшигч надад болон компанид минь хохирол учруулсан үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүний дагуу Цагдаагийн байгууллагын зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №12/4-2274тоот албан бичгээр /Хамтатган шалгаж байгаа хэрийг хаасан тул энэ баримт хэрэг хавтаст хэрэгт авагдаагүй болно/ Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлсэн тухай мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад үйлдэгдсэнээрээ энэ гэмт хэргийн өөр бусад ижил төрлийн гэмт хэргүүдээс ялгарах онцлогтой юм.
Өөр бас нэгэн чухал төрлийн онцлог ялгаа нь хууль бусаар олж авсан бичиг баримтаа /Шинээр гаргуулж авсан улсын бүртгэлийн гэрчилгээ бусад баримтууд/ ашиглан бусадтай нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд, “Монголиан транс ложистик” компанитай нүүрс төмөр замаар тээвэрлэх гэрээнүүдийг тус тус байгуулж. байгуулсан гэрээний дагуу БНХАУ-д болон дотоодын иргэн аж ахуй нэгжүүдэд нүүрс худалдан борлуулж олсон орлогоо Хувьцаа эмшигчээсээ нуух, татвараас зайлсхийх зорилгоор өөр компанийн данс, хувь хүний дансаар, өөрийн хувь дансаар авч компанид онц их хэмжээний хохирол учруулснаараа онцлогтой юм. Энэ онцлогийг нь хууль зүйн хэллэгээр хэлэх юм бол мөрдөх байгууллагын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт үйлдлийн дагуу мөрдөн шалгаж эцэслэн тогтоох, эцэслэн шалгаж мухарлах, шалгаж тогтоох зүйлээ бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүйгээр дутуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг огт харгалзаж үзээгүй, нэгэнт шүүхэд хүрээд ирсэн хэргийг зүгээр л ямар нэг байдлаар шийдвэрлээд явуулах нь л хэрэгтэй гэдэг талаас харж нь шийдвэрлэлээ гэж хохирогчийн хувьд үзэж байна.
Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны явцад ч энэ үйл баримттай холбоотой тайлбар мэдээлэл, бүхий л баримтуудыг гаргаж өгсөн, ярьсан тайлбарласан байдаг. Шүүгдэгч Д.Инь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16:06 минутанд өөрийн гар утасны дугаар болох 88018251 дугаартай утаснаас “Штайнколе” ХХК-ний 50хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Чинбатын хууль бус үйл ажиллагаануудын талаар болсон факт /1хх 91-92/ хэмээх мэдээллийг өөрийн цахим хаягаас явуулж, түүний дагуу цахим шуудангуудыг явуулсан байдаг бөгөөд энэ баримтуудын хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд энэхүү мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар 3.297.000 тонн /6хх 122, 123, 154, 155/ нүүрс экспортод гаргаж шүүгдэгч Д.И, Б.Чинбат, Ч.Батзориг, Г.С, Г.Ариунболд нар нь бүлэглэн зохион байгуулалтайгаар үйлдсэн, мөнгө угаах татвараас зайлсхийх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж компани болон компанийн хувьцаа эзэмшигч нарт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд шалгагдаж эхэлсэн өдрөөс хойш 1 сар 12 хоногийн дараа хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхтай зэрэгцэн /цагдаагаас ирсэн албан бичгийн он сар өдөр, /1хх 22-41/ яллагдагч Д.Инь хохирогч миний гарын үсгийг намайг мэдээгүй байхад, хуурамчаар үйлдэж тэрхүү баримтаа Улсын бүртгэлийн газар аваачиж өгөхдөө дараах үйл баримтууд гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Дээрх баримтад Б.Чинбат болон Д.Инарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16:13 минутанд хийгдсэн “хувьцаа худалдах худалдан авах гэрээг хийн нотариатаар баталгаажуулсан байдаг бөгөөд тэрхүү нотариатаар баталгаажуулсан гэрээний он сар өдрийг 2021он гэснийг 2022он болгож гараар мөн адил засварласан байдаг. /1хх 37/
2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрч болон С.Мөнх-Санчираас гомдолд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор дуудан ирүүлж мэдүүлэг авч байгаа болохыг танилцууллаа” гэж тэмдэглэл үйлджээ. Улсын бүртгэгч гэрч С.Мөнх-Санчирын мэдүүлэгт “Д.Инь өөрийгөө “Штайнколе” ХХК-ийэ хуульч гэж танилцуулсан эмэгтэй хүнтэй хамт баримтаа авчирч өгсөн” /1хх 78/ Гэтэл яллагдагч Д.И2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллаагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэлд “...бичиг баримт дээр удаа дараа хэлээд гарын үсэг зурахгүй мөн Ц.С нь Батзоригийг залилан мэхэлж олон жил ажилд саад болоод байсан тул хэн нэгний эрх ашгийг хөндсөн хохироосон үйлдэлгүй ажлаа урагшлуулах зорилгоор гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж мэдүүлсэн /5хх 198/Мөн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “...би энэ үйлдлийг өөрөө дур мэдэн ганцаараа үйлдсэн. Гэхдээ энэ асуудалд хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй, хэн нэгэн ямар нэгэн байдлаар хохироогүй. /5хх 202/ гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь хуурамч бичиг баримтыг үйлдэхэд, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт аваачиж өгөхөд гэрчээс мэдүүлэг авахдаа мөрдөгч нь гомдолд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах гэсэн зорилгоор гэсэн атлаа гэрч С.Мөнх-Санчир нь мэдүүлгээрээ Д.Иболон хуульч гэх нэг үл таних эмэгтэй хамт баримтаа авчирч өгсөн гэж гол ач холбогдол бүхий мэдүүлгийг мэдүүлсээр байхад мөрдөгч нь мэдүүлгийнхээ зорилгыг ч ойлгоогүй гэрчийн мэдүүлэгт “үл таних эмэгтэй” хэн байсан бэ гэдэг талаар ач холбогдол өгөөгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, энэ талаар шалган тогтоож мухарлаагүй, үүнтэй холбоотойгоор гэрчүүдээс мэдүүлэг тайлбарч аваагүй, зүгээр гэрч Д.Ихэлсэн зүйлийг мөрдөгч нь хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл мэдүүлэг авч үйлдсэн хэлбэрийн төдий үйлдэл болох нь баримтуудаас харагддаг Мөн түүнчлэн Д.Инь миний үйлдсэн гэмт хэргийн улмаас хэн нэгний эрх ашиг хөндсөн хохироосон үйлдэлгүй, хэн нэгэн ямар нэг байдлаар хохироогүй гэж тус тус мэдүүлсэн байдаг. Гэтэл Д.И өөрийгөө “Штайнколе” ХХК-ийн 50% хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, улсын бүртгэлийн гэрчилгээний ард гүйцэтгэх захирал гэсэн бичилт хийлгэсэн бичиг баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж бусдад би “Штайнколе” ХХК-ийн захирал гэх итгэл үнэмшил төрүүлэх, залилан мэхлээх замаар хийгдсэн. Монголиан транс ложистик ХХК-тай байгуулсан нүүрс тээврийн гэрээ, гадаад болон дотоодын иргэн аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээнүүд, Уурхайд байсан 400.000 тонн нүүрсийг худалдан борлуулахад, экспорт хийхэд гаалийн байгууллага төмөр замын байгууллагуудад шаардагдах бичиг баримтуудын бүрдүүлэлт хийгддэг баримтууд, төрийн эрх бүхий байгууллагуудаас ирсэн хяналт шалгалтынханд үзүүлсэн баримтууд, “Штайнколе” ХХК-ийн улсад төлөх татварын өрийг 5,719,187.700.94 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдүүлж учруулсан бодит хохирол, “Компанийн 50% хувийн хувьцаа эзэмшигч хамаатуулан компанийн өр төлбөртэй холбоотой асуудлуудаар Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас Ц.Сийн хийгээгүй оролцоогүй хэргийнхээ төлөө үндсэн хуулиар олгогдсон хилээр зорчих эрхээ хязгаарлуулсан үйлдлээс учирсан хохирлуудыг хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй, хэн нэгнийг ямар нэгэн байдлаар хохироосон үйлдэлгүй, хэн нэгэн ямар нэгэн байдлаар хохироогүй гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар шүүх харгалзан үзээгүй. Улсын бүртгэлийн газар өгсөн баримтайнд ...хурлын тэмдэглэл 2021.01.19-ний өдрийн “Штайнколе” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гэх баримтад Г.Саруул гэх гарын үсэг зурагдсан байдаг бөгөөд энэ талаар Д.Имэдүүлэхдээ “Уг хурлын тэмдэглэл хөтөлж тэмдэглэсэн хүнээр Г.Саруул гэж хүн гарын үсэг зурж тэмдэг дарсан байна. Энэ талаар ярин уу гэхэд “тийм хүн байхгүй, угаасаа зохиомол хүн байгаа. /6хх 220 / гэж мэдүүлсэн байдаг.
Мөн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгт “Штайнколе” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол хэсэгт зурагдсан Б.Чинбатын гарын үсгийг мөн би зурсан гэж тус тус мэдүүлсэн /5хх 244/ Гэтэл Г.Саруул гэх хурлын тэмдэглэл хөтөлсөн этгээдийн ард байх гарын үсэг нь бусад баримтууд дээрх гарын үсгээс тэс өөр байдлаар зурагдсан байдаг бөгөөд үүнийг хэн зурсан бэ гэдгийг мөрдөн шалгаж мухарлаагүй, эцэслэн тогтоогоогүй. Мөн түүнчлэн Д.Идээрх мэдүүлгүүдээс харахад хэн нэгний өмнөөс бичиг баримт бичих, үйлдэх, боловсруулах, түүндээ тамга тэмдэг дарах үйлдлүүдийг хийхдээ ямар нэгэн хариуцлагын талаар огт боддоггүй энэ дэлхий ертөнц дээр огт байхгүй хүний нэрийг бодож олж зурдаг гэхээр энэ үйлдэл нь зөвхөн энэ биш маш олон үйлдлүүд байгаагийн хувь хүний гэмт хэргийн сэдэл санаа нь ямар түвшинд хүрснийг тодхон харуулж байхын сацуу Д.Игэх хүний хувьд хувь хүний эрх зүйн хамгийн том баталгаа болох гарын үсгийг хуурамчаар зурах нь түүний хувд зүгээр л нэг энгийн үзэгдэл мэт үйлдэл гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Мөрдөн шалгах байгууллагын мэдүүлэгтэй уялдуулаад өөрт тамга тэмдэг байгаа давуу байдлаа ашиглан баримт бичиг нөхөж шинээр хийж гаргаж өгдөг гэсэн үг. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хурлын тэмдэглэл, шинээр өгсөн компанийн дүрэм гэх баримтууд дээрх зурагдсан гарын үсгүүд бүгд өөр өөрөөр зурагдсан байдаг бөгөөд үүнийг ч бас мөрдөн шалгах байгууллага эцэслэн шалгаж тогтоогоогүй. Дээрх үйл баримтуудаас харахад улсын бүртгэлийн ерөнхий газарт баримт аваачиж өгөхөд хамт явсан хүн хэн байв, тэмдэглэл бусад баримтуудыг нэг хүн бичээгүй, баримтууд дээрх гарын үсгүүд өөр өөр зурагдсан байгаа нь энгийн нүдээр харахад илтэд өөр өөр байх бөгөөд үүнээс үзвэл энэ гэмт хэрэгт 3 ба түүнээс дээш этгээдүүд энэ үйл ажиллагаанд оролцсон байдаг нь харагддаг буюу үүнийг бүлэглэн үйлдсэн байх үндэслэлтэй бөгөөд, үүнийг шалгуулж эцэслэн тогтоолгох зайлшгүй шаардлагатай. Д.Иэнэ Штайнколе ХХК-ний баримт бичгүүдийг хууль бусаар олж авсан баримтуудаа ашиглан бусадттай гэрээ хэлцэл байгуулсан, төрийн эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан тушаалтнуудад үзүүлж, харуулж, танилцуулж би “Штайнколе” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч мөн гэж өөрийг итгүүлэх замаар маш олон гэрээ хэлцэл хийсэн байдаг бөгөөд үүнээс хавтаст хэрэг авагдсан дараах баримтуудаас харвал. Үүнд:
Монголиан транс Ложистик ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ. /1хх 7-8/ энэхүү компани нь УИХ гишүүн Дэлгэрсайхны компани болох талаар сүүлд би олж мэдсэн бөгөөд энэ компани нь захирал болох М.Сүхбаатар, Б.Баяржаргал 99117298 нартай очиж уулзах үед Д.Иби “Штайнколе” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон тэгээд бидэнд мэйл хаягаар гэрчилгээ дүрэм холбогдох баримтуудыг явуулсан шүү дээ, тэрч утгаараа бид нар явуулсан бичиг баримтыг үндэслэл болгож гэрээ байгуулсан, мөн гэрээ дээр “Штайнколе” ХХК-ийн захирал гэх албан тушаал дээр Д.Изурсан, манай компанийн зүгээс хууль ёсны бичиг баримт үзэж танилцахгүйгээр ямар ч тохиолдолд нүүрс тээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах байгуулах үндэслэлгүй боломжгүй хэмээн тайлбарлаж байхад өмгөөлөгч Батзориг байлцаж байсан. яллагдагч Д.Инь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “гэхдээ миний бие “Монголиан транс Ложиситик” ХХК-тай тээврийн гэрээ байгуулахдаа “Штайнколе” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглаагүй. гэж мэдүүлсэн байдаг /1-хх 46/ Үүний дагуу цагдаагийн байгууллагын зүгээс гэрээ байгуулахад шаардагдах ямар бичиг баримтууд хэний хаягаас хэдэн сарын хэдний өдөр, ямар баримтууд, хэний хаягт хандаж цахим шуудангаар “Монголиан Транс ложистик” ХХК-ийн албан тушаалтнууд руу явуулсан бэ. Энэ гэрээний дагуу хэдэн тонн нүүрсийг ямар хугацаанд БНХАУ-д экспортод гаргах зорилгоор тээвэрлэсэн бэ. “Монголиан транс Ложистик” ХХК-тай байгуулсан гэрээний талаар Д.Инь хэн нэгэнтэй харьцсан мэдээллийг хүртэл өгсөн харилцан яриа байдаг бөгөөд энэ гэрээг байгуулахад хэн хэн оролцсон, магадгүй “Монголиан транс Ложистик” ХХК-ийн ажилтан Баяраа гэмт хэргийн хамтран оролцогч хамжигч байх үйлдлүүд энэхүү цахим шуудангаас харагддаг, энэ талаар ч огт шалган тогтоогоогүй, гэрчүүдээс мэдүүлэг ч аваагүйгээр барахгүй шалгаж мухарлаагүй. Дорноговь аймгийн төрийн эрх бүхий байгууллагаас “Штайнколе” ХХК-ийн уурхай дээр шалгалтаар очсон бүрэлдэхүүний 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн илтгэх хуудас, Дорноговь аймгийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн № 01/1329 тоот албан мэдэгдэл, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд “Штайнклоле” ХХК-д хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Д.Инь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдон үйл ажиллагаа явуулж байна” гэж тэмдэглэл үйлдсэн байна. Энэ үйлдлээс харахад Д.Инь хууль бусаар олж авсан баримтаа олж авсан өдрөөс эхлэн өнөөдөр ч ашигласаар байгаагийн хөдөлшгүй баримт төдийгүй энэ талаар мөрдөн шалгах байгууллагын зүгээс энэ улсын бүртгэлийн гэрчилгээг хэн гэдэг хүн уурхай дээр шалгалтаар очсон хүмүүст үзүүлж, юу гэж тайлбар хэлсэн гэх үйл баримтын талаар хэнээс ч мэдүүлэг тайлбар аваагүй, огт авахыг ч хүсдэггүй. Ингэж л хэлбэрийн төдий мөрдөн шалгах үйл үйл ажиллагаа явуулсаар ирсэн дээрх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг.
Татварын цахим сайтад байрлуулсан “нүүрс худалдах худалдан авах 2021-2024 оныг хүртэлх хугацаанд нийт 20 гаруй нүүрс худалдах худалдан авах гэрээнүүдийг “Штайнколе” ХХК-ийг төлөөлж Д.ИБНХАУ-ын компаниуд, мөн гадаадын хөрөнгө оруулалттай, Монголын иргэд аж ахуй нэгжүүдтэй байгуулсан байдаг. Хохирогч Ц.С миний бие цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор явуулсан болох талаар албан бичиг хүлэн авч 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн татварын өр 3.672,158.202.24 тэрбум төгрөг басан бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байх явцад буюу яллагдагчаар татагдсан шүүхэд хэрэг шилжсэн 2024 он гэхэд 9,391,345,903.78 төгрөг болж өссөн буюу 5,719,187,700.94 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдүүлж бодит хохирол учруулсан үйлдэл нь нотлогдвол зохих байдлаар нотлогдсон байдаг. Энэ талаар татварын ерөнхий газраас “Штайнколе” ХХК-д хандаж 2023.11.08-ны өдрийн № 03/1326тоот албан бичгээр явуулсан байдаг бөгөөд энэхүү албан бичгээс харахад 2021 оноос хойш 2024 оныг хүртэл хугацаанд Д.Ихуурамч бичиг баримт үйлдэж түүнийгээ ашиглан бусадтай гэрээ байгуулсан нүүрс худалдан борлуулсан үйлдлээс “Штайнколе” ХХК болон хувьцаа эзэмшигч Ц.Ст нийт 7,553,173,715.95 тэрбум төгрөгийн татварын өр үүссэн байна гэдэг нь нотлогддог. Мөн түүнчлэн “Штайнколе” ХХК-ийн 50% хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Чинбатын 2023 оны 12 сарын 04-ний өдрийн №23/05-05 тоот хувьцаа эзэмшигч Ц.Ст хандаж явуулсан албан бичгээр ч мөн адил “Штайнколе” ХХК болон хувьцаа эзэмшигч Ц.Ст 7,553,173,715.95 тэрбум төгрөгийн татварын өр үүсгэж бодит хохирол үүссэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг нь баримтаас харагддаг. /ирсэн албан бичгүүдийг тус тус хавсаргав./ Шүүгдэгч Д.Ихэрэг бүртгэл мөрөн байцаалтын явцад үйлдсэн нүүрс худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулж, байгуулсан гэрээний дагуу БНХАУ-д экспортод гаргаад худалдан борлуулаад орлого олоод байгаа хэрнээ улсад төлөх ёстой татварын өр нь жил тутам өсөөд нэмэгдээд хохирол учруулаад байгаа шалтаан нөхцөл нь экспортод гаргасан нүүрснийхээ олсон орлого мөнгөө БНХАУ-д өөрийн нэр дээр нээлгэсэн дансандаа төвлөрүүлдэг, тэндээсээ өөрийнхөө хувийн данс руу интернэт банкаар гүйлгээ хийж өөрийнхөө Монгол дахь дансууд руу шилжүүлэн авдаг, эсвэл БНХАУ-д өөрийн болон өөр хүний нэр дээр байгуулсан компаниудын нэр дээр данс нээж тэндээсээ банкаар, “Моst Моney” гэх мэт гүйлгээгээр Монгол улсад нээлгэсэн дансууд руу шилжүүлэн авдаг. Өөр нэг шилжүүлдэг арга нь нүүрс худалдан борлуулсан компаниас өөрийн болон өрөөл бусдын дансаар дамжуулахгүй шууд Монгол дахь хувийнхаа дансаар шилжүүлэн авсан үйлдлээс шалтгаалан татварын өр үүссэн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан олон баримтуудаас тогтоогддог. Тэгэхээр Д.Итүүний хуурамчаар үйлдсэн баримт, тэрхүү баримт нь хууль бус гэдгийг мэдсээр байж ашиглан төрийн эрх бүхий байгууллагаас хууль бусаар гаргуулж авсан баримт, түүнийгээ ашиглан бусдад “Штайнколе” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж итгэл үнэмшил төрүүлэх замаар бусад этгээдүүдтэй, хийсэн гэрээ хэлцэл түүнээс үүдэн “Штайнколе” ХХК болон хувьцаа эзэмшигч нарт бодитойгоор учирчхаад байгаа хохирол, хохирлыг учруулсан цаг хугацаа үйл явдал, хохирол учруулахад оролцсон этгээдүүд, хохирлын хэмжээ зэргийг эцэслэн шалган тогтоож шалгахгүйгээр, мөн энэ татварын өр хаанаас яаж үүссэн, хэн, яаж ямар арга замаар үүсгэж онц их хэмжээний хохирол учруулсан бэ гэдгийг шалган тогтоохгүйгээр шүүх шийдвэрлэсэн явдал нь хууль зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шударга шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн зарчмыг зөрчсөн, шударга бус шийдвэр гэж хохирогчийн зүгээс үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг бүхэд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Сийн өмгөөлөгч Ц.Батзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Штайнколе” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Далангийн нүүрсний уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй А-11281 тоот гэрчилгээг эзэмшиж Төмөр замын олон овоот, Айраг, Чойр өртөөнүүдэд байрлах гаалийн хяналтын болон төмөр замын ачиж буулгах терминалаар дамжин БНХАУ-руу нүүрс экспортод гаргадаг. Тус компанийн хувьцааг Ц.С,
Б.Чинбат нар тус бүр 50 хувиар эзэмшиж, 2014 оноос өнөөг хүртэл Б.Чинбат
гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ц.С нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр
“Штайнколе” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбат нь эрх мэдэл албан тушаалын
байдлаа урвуулан ашиглаж 2017-2021 оны хооронд компанийн олсон орлогыг бусадтай бүлэглэж хувьдаа завшсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан,
хувьцаа эзэмшигчийг залилсан зэрэг гэмт хэргийн шинжтэй олон үйлдлүүдийг
шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт анх гомдол гаргаж, гомдлыг тус
прокурорын газраас мөрдөн байцаах албанд харьяалал тогтоон шилжүүлж дээрх
гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгаж эхэлсэн байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-уудыг бүрэн шалгаж
тогтоолгохоор хохирогч болон өмгөөлөгч бидний зүгээс гаргасан гомдол, хүсэлтэд
дурдсан асуудлуудыг өнөөдрийг хүртэл мөрдөх байгууллага шалгаж тогтоолгүйгээр,
хэрэг бүртгэлтийн явцад үйлдэгдсэн Д.И “хуурамч баримт бичиг үйлдэх,
ашиглах” гэмт хэргийг шүүх шийдвэрлэж байгаа нь хэрэг бүртгэлтийн шатанд
Д.И, Б.Чинбат, Ч.Батзориг, Г.С нарыг холбогдуулан шалгаж байгаа
хэрэг бүртгэлтийн хэргүүдийн хамт шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн
байдлыг дордуулах, нөхцөл байдлыг үүсгэж байна.
Шүүгдэгч Д.Инь гэрч Б.Чинбат, Г.С, Ч.Батзориг нартай
бүлэглэж татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, хуулийн этгээдийн
эрх мэдлийг урвуулан ашигласан үйлдлүүдийг дутуу шалгасан үйлдэлд анхан
шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэрэгт “Штайнколе” ХХК
нь 2018-2022 оны хооронд 3.3 сая тонн нүүрсийг экспортод гаргасан баримт
авагдсан. Б.Чинбат нь нүүрс худалдан авахаар гэрээ хийсэн хятад
компаниудаас төлбөрийг бэлнээр болон өөр бусад хуулийн этгээдүүдийн
дансаар, мөн Г.С, Д.Инарын дансаар болон бэлнээр
дамжуулан авах, хэлбэр дүрсийг өөрчилж бараа материал болгон өөр
хуулийн этгээдийн нэр дээр бүрдүүлэлт хийж оруулж ирдэг асуудлуудыг
бүрэн шалгаж тогтоогоогүй. Хэрэгт хуулбарлан авсан эрүүгийн 210200052 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолд тусгагдсан Б.Чинбатын "...Хятад талаас “Зак майнинг” ХХК-ийн дансаар төлбөрийг шилжүүлж би
авч байсан ба Д.Ихувь дансаар авч байсан”, гэрч
Г.Ариунболдын “...Нийтдээ 400.000 гаруй тонн нүүрсийг Хятад руу
гаргасан байгаа", гэрч Д.Намсрайжавын "350.000 тонн 1 дүгээр зэргийн нүүрс, 2 дугаар зэргийн нүүрс 100.000 тонныг тус тус Хятад улс руу гаргасан", гэрч Б.Лувсандагвын "...Намайг 2020 оны 02 дугаар сард ажил авах үед ойролцоогоор 24-25 дамп, 4 ковш, 5-6 эксковатор байсан. 2020 оны 05 дугаар сард л 60.000 тонн нүүрс олборлож байсан ба бусад сард дандаа 10.000-40.000 тонн нүүрс олборлож байсан", гэрч Д.Ичинхорлоогийн "...олборлох ажлыг найзууд болох Д.Батзориг, Г.Ариунболд нартай ярилцаж тохироод
“Зак Майнинг” ХХК-г байгуулж олборлолтын үйл ажлаа эхэлсэн." тухай
бичигдсэн нь нэг л жишээ. Энэ мэт Б.Чинбаттай хамаарал бүхий хуулийн этгээдүүд
“Штайнколе” ХХК-ийн лицензийн дугаарыг ашиглаж нүүрс экспортод гаргасан
асуудлыг шалгаагүй, “Штайнколе” ХХК нь 2018 оноос хойш өнөөг хүртэл ашиггүй ажиллаж
байгаа санхүүгийн тайланг татварын байгууллагад гаргаж өгдөг, эсрэгээрээ НӨАТ-
ын өр жил бүр тогтмол өссөн байдаг. 2023 оны байдлаар “Штайнколе” ХХК-ийн
НӨАТ-н өр 10 орчим тэрбум төгрөгт хүрсэн тухай баримт болон “Штайнколе” ХХК-
ийн 2023, 2024 онд байгуулсан их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээнүүдийг бид
шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Тэдгээр гэрээ хийсэн байгууллагууд төлбөрийг
ямар байдлаар шилжүүлсэн болох, мөн 2018-2023 оны хооронд “Штайнколе” ХХК-
ийн санхүүгийн бичиг баримтуудад аудитын дүгнэлт гаргуулах зайлшгүй
шаардлагатай. Шүүгдэгч Д.И, гэрч Ч.Батзориг, Б.Чинбат нарын “Ц.С
2018 онд хувьцаагаа худалдсан гэх" худал мэдүүлгийг мухарлан шалгаагүй. Нэг тал
нь хувьцаагаа зараагүй, нөгөө тал нь хувьцааг нь худалдаж авсан гэсэн 2 туйлын
нэг нь л үнэн байх учиртай. Тэгвэл хэрэгт авагдсан Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шийдвэрүүд, 2018 оноос хойш Д.Инь Ц.Сээс хувьцааг
нь худалдаж авах тухай ярилцаж эрх шилүүлэх гэрээ хийсэн баримт, энэ баримтыг
нотлох Капитрон банкны 2.3 сая ам.долларын зээл гарах боломжтой тухай албан
бичиг, “Штайнколе” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбатаас 2021-2024 оны
хооронд Ц.Ст хандан хувьцааг нь худалдаж авах санал хүргүүлж буй
албан бичгүүд, Ц.С хуулийн байгууллагад гомдол гаргаж өгснөөс хойш
үүссэн таарамжгүй харилцааны улмаас урьд Ц.С рүү шилжүүлсэн мөнгөн
дүнг хувьцаа худалдаж авсан мэтээр мэдүүлэх болсон агуулга зэргийг харгалзан
худал мэдүүлэг өгсөн этгээдүүдийн гэмт үйлдлийг бүрэн шалгаж гэм бурууг шүүхээр
шийдвэрлүүлэх, Д.Инь “Штайнколе” ХХК-ийн Капитрон банкны дансаас
байгууллагын тамгагүй, итгэмжлэлгүйгээр 50 сая төгрөгийг өөрийн дансруу
шилжүүлсэн, 1.1 тэрбум төгрөгийг бэлнээр авсан асуудлыг эцэслэн шалгаж
тогтоогоогүй, Д.Инь Б.Чинбаттай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд
бөгөөд түүний дээрх хууль бус үйлдлийн улмаас компанид хохирол учирсан эсэх,
тухайн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг тогтоолгох, 2022.04.08-ны өдрийн №1222 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Чинбат нь “Штайнколе” ХХК-ийг 2018 онд Голомт банкинд барьцаалж 3 сая ам.долларын зээл авахдаа хувьцаа эзэмшигч Ц.Сийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Мөн ганц Голомт банк бус нийт арилжааны банкиудаас 17 тэрбум төгрөгийн зээл авч хувдаа ашигласан, уг зээлийг "Штайнколе" ХХК-ийн орлогоос төлсөн асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, эдгээр үйл баримтуудыг шалгаж тогтоох шаардлагатай.
2021 оны 02 дугаар сарын 01-нд Д.Инь “Штайнколе” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийгөө тус компанийн гүйцэтгэх захирал гэсэн
тэмдэглэгээг гэрчилгээнд тэмдэглүүлж, уг хуурамч гэрчилгээг ашиглан “МТЛ” ХХК-
тай вагон тээврийн түрээсийн гэрээ байгуулсан. Эдгээр баримтуудыг бидний зүгээс
“МТЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Сүхбаатар гэх хүнтэй биечлэн очиж уулзан
холбогдох баримтуудыг хуулбарлан авч мөрдөх байгууллагад өгсөн байдаг. Гэтэл
энэхүү гэрээний улмаас Д.Инь ямар хэмжээний нүүрсийг вагон тээврээр
хил гаргасан, вагоны төлбөрийг хэрхэн төлсөн, компанид учирсан хохирол, хор
уршгийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй, энэхүү үйлдлийг шалгаж тогтоосноор
Д.Иэрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт орох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "ноцтой
хохирол" учирсан эсэхийг зайлшгүй шалгаж, хэргийн бодит байдлыг тогтооход
чухал ач холбогдолтой юм. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Д.И үргэлжилсэн үйлдлээр хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдэгдсэний дараах цаг хугацаанд мөн гомдлын 6 дахь хэсэгт заасан агуулгаар өөр бусад хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулсан асуудал хэрэгт авагдсан байна. Түүнчлэн Д.И нь 2023-2024 онд “Штайнколе” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нүүрс худалдаж авахаар хятад талын
худалдан авагчтай байгуулсан гэрээнд компанийн бус өөрийн хувь дансаар
төлбөрийг авдаг асуудлыг мухарлан шалгаагүй. Мөн үйлдэл нь татвар төлөхөөс
зайлсхийх, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байгаа хэлбэр
бөгөөд үүний улмаас компанид ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан
болохыг шалгаж тогтоогоогүй.
2021 онд уурхайн талбайд овоолго үүсгэсэн 300.000 тонн нүүрс бусдад
худалдагдсан асуудлыг шалгаж тогтоогоогүй, хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн
гэрээ байгуулсан, төлбөрийг ямар байдлаар өгч авалцсан, хэрхэн зөөвөрлөсөн,
ямар цаг хугацаанд экспортод гаргасан, энэ үйл ажиллагаанд хэн хэн бүлэглэн
оролцсон зэрэг асуудлыг шалгаагүй зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх,
хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж буй хэрэгт авагдсан дугаар бүхий хэргүүд
эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдах нь цаг хугацааны асуудал бөгөөд энэ
хэргийн хамт шүүхээр гэм бурууг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн зорилтод нийцэхээр байна. Дээрх үйл баримтуудыг шалгаж тогтоосноор Д.Ибусадтай бүлэглэж мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хөрөнгө завшсан зэрэг үйлдлүүдэд шүүхээр гэм бурууг тогтоолгох нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ
тохиолдолд өнөөдөр шийдэх энэ хэргийн зүйлчлэлээс улбаалж түүний эрх зүйн
байдал нэгдүгээрт дордоно. 2 дугаарт энэ олон гэмт хэргийн шинжтэй үйл
баримтуудыг шалгалгүйгээр гагцхүү хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт
хэргийн дор хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн мөрдөх байгууллагын ашиг
сонирхолтой гэмээр дутуу шалгасан мөрдөн шалгах ажиллагаа бүрэн шалгуулж
хэргийн бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.
Улсын ерөнхий прокурорын газраас Д.Ияллагдагчаар татагдсан
гэмт хэргийн улмаас ноцтой хохирол учирсан эсэхийг шинжээчийн дүгнэлтээр
тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэсэн прокурорын шийдвэр
хэрэгжээгүй, биелэгдээгүй. Энэхүү үйл баримтыг тогтоосноор хэргийн зүйчлэл
өөрчлөгдөх, компани иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох асуудал яригдах тул
зайлшгүй дээрх үйл баримтуудыг шалгаж тогтоох нь чухал юм. Хэдий Д.И“хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон боловч түүний оролцоотой үйлдэгдсэн өөр бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд шалгагдаж буй хэрэг бүртгэлтийн хэргүүд ажиллагаанд байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан хэрэг нэгтгэгдэх, эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох бодит байдал бий болно. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэл”-ийг бичээгүй, хохирогч, өмгөөлөгч биднээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтууд, санал зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шийтгэх тогтоолд тэмдэглээгүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй. Д.Иүйлдсэн хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж буй эрүүгийн хэргүүдтэй энэхүү хэргийг хамтад нь шалгаж хамтад нь гэм бурууг шийдвэрлүүлэх нь хохирогч, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.Сийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэргийн материалтай танилцахад эрүүгийн 2202001150202 дугаартай хэрэг нь шүүгдэгч Д.Иганц гарын үсэг хуурамч бичиг баримт ашигласан бус өөр олон төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан баримтууд хэрэгт хангалттай авагдсан байхад түүнийг шалгаж тогтоолгүйгээр орхигдуулсан байна. Шүүгдэгч Д.Иүйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй тухайд: Анхан шатны шүүх Д.И2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуурамч хувьцаа эзэмшигчдийн тогтоол үйлдэж түүнийгээ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ашигласан гэж гэм буруутайд тооцсон. Гэвч Д.Инь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн хуурамч бичиг баримтыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өөрийгөө гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн капитрон банкны данснаас гүйлгээ хийх эрхийг хувьцаа эзмшигчдийн хурлаар Б.Ст олгосон байхад 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 03/21 дугаартай тогтоолыг гэрч Б.Чинбатын хамтаар хуурамчаар үйлдэн компанийн данснаас 2,069,800 юань болон 1.100.000,000 төгрөгийг өөрийн данс руу авсан ба тухайн их хэмжээний юань болон мөнгийг хувьдаа ашигласан. /1хх 10, 13-20, 46, 67, 73, 76, 5хх 5/
Прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Инь өөрийгөө “Штайнколе” ХХК-ийн захирал хэмээн аж, ахуй нэгжүүдтэй олон тооны нүүрс худалдан борлуулж төлбөрийг өөрийн дансаар авч хувьдаа ашиглан компанийг хохироосон байж болзошгүй /11хх авагдсан гэрээнүүдээр тогтоогдоно/ зэрэг үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад мөрдөгч болон прокурор нь эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээгүйгээр тогтоох үүргээ
биелүүлээгүйгээ байна.
Мөн "Штайнколе” ХХК нь одоогийн байдлаар 9.3 тэрбум орчим татварын өртэй байгаа бөгөөд үүнээс Д.Ибусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хичнээн төгрөгийн татвар үүссэнийг нарийвчлан тогтоож “Штайнколе” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу Иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай байна. Учир нь Д.Инь компанид ямар ч хамааралгүй этгээд бөгөөд түүний учруулсан татварын өрийг компани өөрийн хөрөнгөөр
төлж барагдуулах шаардлага үүсээд байгаа нь компанийг хохироож байгаа
хэлбэр юм.
Гэрч Б.Чинбатын үйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй тухайд: Б.Чинбат нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хамгийн анх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Голомт банк”-аас зээл авахын тулд хохирогч Ц.Сийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн ба энэхүү үйлдлээ хийхдээ “Штайнколе” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг “Голомт банк”-нд
барьцаалан 3,000,000 долларын зээл авсан. Тухайн зээлийн материал болон
зээл авах хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт мөн Ц.Сийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан Ц.Сийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа бөгөөд 3.000.000 долларын зээлийг компанийн үйл ажиллагаанд бус хувьдаа, ашиг хонжоо олох зорилгоор компанийн тухай хуулийг ноцтой зөрчиж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан байна. /5хх 57-64, 68, 69-70, 88-101/ Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт
заасан байхад Б.Чинбат нь тухайн зээлийг компанийн үйл ажиллагаанд ашигласан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь Б.Чинбатын хувьдаа ашигласан. Б.Чинбат нь компанийн гүйцэтгэх буюу удирдах албан тушаалтан бөгөөд хувьдаа ашиг хонжоо олох, татвараас зайлсхийх зорилгоор компанийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж “Штайнколе” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг компанийн хувьцаа эзэмшигч Ц.Сийн зөвшөөрөлгүйгээр 2021 он хүртэл “Арвижих Энержи” ХХК-д түрээслүүлэн 18,000,000 юанийг Д.Идансаар дамжуулан хувьдаа авч ашигласан /2хх 74-80, 93-94, 115, 3хх 18-19, 4хх 38-39/-т байгаа баримтаар тогтоогдох бөгөөд дээрх үйлдлүүдийг шалгаж тогтоогоогүй байна. Дээрхи үйлдлүүдээс харахад Д.И, Б.Чинбат нар нь шийтгэх тогтоолд дурдагдсан Д.Игэм буруутай үйлдлээс гадна дахин өөр бичиг баримтыг хуурамчаар үйлдэн түүнийгээ ашиглаж компанид болон хувьцаа эзэмшигч нарт их хэмжээний хохирол учруулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, компанийн хөрөнгийг завшсан, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй байна. Иймд гомдолд дурдсан ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн хийж гүйцэтгэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Иөмгөөлөгч Б.Өлзий-Орших тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Ичинхорлоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн. Хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хохирогч талаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг дутуу шалгасан гэж шүүхэд гаргасан гомдолдоо дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5. дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Шүүгдэгч Д.Инь эрх олгосон баримт бичгийн гэрчилгээг 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байдаг үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 дугаар сарын 27-ний өдрийн бүртгэлтэй шинэ гэрчилгээг улсын бүртгэлийн газар хураан авсан байдаг. Энэ 3 хонгийн хугацаанд эрх олгосон баримт бичгийн гэрчилгээг Д.Ичинхорлоо нь ашиглаж гэрээ хэлэлцэл хийсэн зүйл нэг ч байдаггүй. Хохирогчийн талаас татварын асуудлын тухай гомдолдоо дурдаж байна. Татварын өрийг 9.4 тэрбум төгрөг хүртэл өсгөж шүүгдэгч Д.Икомпанид их хэмжээний татварын өр үүсгэсэн тухай гомдолдоо дурдаж байна. Д.И2021 онд энэ компанийн хувьцаа эзэмшигч Чинбат гэх хүнээс хариу төлбөр буюу энэ компанийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан. Худалдаж авсан хувьцааныхаа эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч 2021 оноос өмнөх буюу 2016-2021 оны хоорондох Ц.С, Чинбат нарын хувьцааны ногдол ашгийн талаарх маргаанаас үүдээд Миний үйлчлүүлэгчийн Д.Иөөрийн мөнгөө төлж худалдаж авсан хувьцааг Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэн байдаг Иймээс Д.Игарын үсэг дуурайлгаад зурсан гэдгээ мэдүүлдэг. Д.Итус компанид ажиллаж байх үед татварын өр 3.8 тэрбумаас 9.4 тэрбум төгрөг болтлоо өсөн тухай татварын газраас гарсан акт нь ямар учиртай вэ гэхлээр П.Ичинхорол нь компанийг хариуцаж байх үед татварын мэдүүлгээр 100 000 гаруй мянган тоон нүүрс гарсан байдаг. Д.Итатварын ерөнхий газарт байгууллагын нягтлангаар дамжуулан тайлан мэдээг цаг тухай бүрд хүргүүлсэн Татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй юм. Татварын өр нь 9.4 тэрбум болтол ягаад өсөн вэ гэхээр татварын байгууллагаас 2022, 2023 онуудад шалгалтад оруулахдаа дандаа 2016, 2017, 2018, 2019 оны буюу өмнөх оны тайланг татварын газраас шалгаад өмнөх онуудаас гарсан татварын зөрчлийг 9.4 тэрбум төгрөг болгож өсгөсөн байдаг Д.Ихуурамч гарын үсэг зурсны улмаас татварын өр 9.4 тэрбум төгрөг болтол өсөөд компанийн хувьцаа эзэмшигч Ц.Ст хохирол учруулсан асуудал байхгүй. Д.Иоо гарын үсэг зурж Чинбатын хувьцааг худалдаж авсан байдаг. Чинбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй “би Д.Ичинхорлоод компанийн хувьцаа зарсан түнээс хойш компанийн дотоод ажилд оролцоогүй тамга, тэмдэг бүх зүйлийг хүлээлгэж өгсөн талаар ” мэдүүлдэг. Хохирогчдын өмгөөлөгчдөөс гаргасан гомдолдоо Д.Итой хамран хэрэг үйлдсэн хүмүүс байсан гэж гомдолдоо дурдаж байна. Энэ тал дээр тайлбарлахад хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэдэг нь хоёр тусдаа ойлголт юм Д.Ихуурамч гарын үзэг зурахдаа ганцаараа үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан Мөнх санчир мэдүүлэг өгөхдөө “Д.Ихажуудаа нэг хүнтэй явж байсан гэж” мэдүүлдэг. Үүнээс улбаалаад хохирогч талаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж тайлбарладаг нь өрөөсгөл ойлголт юм. Д.Ихажууд хүн явсан яваагүй асуудал шүүхийн шийтгэх тогтоолд хамааралгүй ойлголт юм. Миний үйлчлүүлэгч Д.Инь гэж хэн бэ, гэмт хэрэгт яагаад хохирогч талыг залилсан юм шиг харагдаад байгаа талаар өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийе. “Штайнколе” ХХК-ийн хувьцааг Ц.С,Чинбат нар хоёулаа 50,50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Гэтэл Ц.С нь 2018 онд Батзориг гэх хүнд 50 хувийн хувьцааг зарсан. Ц.С нь Батзоригоос 2.5 тэрбум төгрөг авчхаад хувьцаагаа шилжүүлж өгөхгүй байгаа нь тусдаа эрүүгийн дугаартай хэрэг, хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаад явж байна. Миний үйлчлүүлэгч 2023 онд Д.С болон түүний төрсөн ах Батдэлэг нарт 650 ам.долларыг тэдгээрийн өмгөөлөгч Дорждэрэмээр дамжуулан өгсөн баримт байсаар байтал Ц.Сээс хохирсон гэж байгаа нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Итатвартай холбоотой компаниар дамжуулж мөнгө угаасан гэж хохирогчийн өмгөөлөгчөөс гомдолдоо дурдаж байна. Үүнд тайлбар хэлье. Заавал энэ хэрэгтэй хамт шалгагдах ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл 2021 оноос эхлээд хохирогч Ц.С нь 500 гаруй гомдлыг авилагтай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаа, Прокурор болон нүүрсний сонсгол дээр хүртэл төрийн өндөрлөгүүдэд хүргэсэн байдаг. Улсын ерөнхий прокуророос Д.Ихолбогдох хэргийг эрүүгээр шалгах, татвараас залиас хийсэн хэрэг, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг 147 дугаартай эрүүгийн хэргийг цагдаагийн газар шалгах чиглэл хүргүүлсэн байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын шатанд хохирогчийн өмгөөлөгчөөс 250 орчим гомдол гаргаж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч дурдаж байна 7-8 хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж байгаа талаар эдгээр хэргүүд нь дотроо өөр өөр агуулгатай хэрэг юм. Д.Итой холбогдуулан хохирогч Ц.Сийн гаргасан гомдлын дагуу Очирсүх гэх хүнд шүүгдэгч Д.Ихуулийн этгээдээр дамжуулан нүүрс зарсан, мөнгөө авсан гэх утга агуулга бүхий хэрэг шалгагдаж байна. Мөн 813 дугаартай уурхайгаас нүүрс хулгайлсан гэх хэрэг шалгагдаж байгаа.Энэ мэт 8 хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Чинбат нь “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс, хохирогч Ц.С нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Чинбат нь 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Штайнколе” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байсан. Одоогоор улсын бүртгэлийн газрын албан ёсны бүртгэлээр хохирогч Ц.С, Чинбат нар хоёулаа 50, 50, хувьцаа эзэмшиж байна. 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.Чинбат өөрт ноогдох хувьцааг шүүгдэгч Д.Ичинхорлоод 284.000.000. төгрөгөөр зарсан байдаг. 2021 он 01 дүгээр сарын 19-ны өдөр Б.Чинбат өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг компанийн эрх шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээгээр шүүгдэгч Д.Ишилжүүлээд Д.Инь хуулийн этгээдийг улсын бүртгэлд хуурамч бичиг баримаар бүртгүүлж. Штайнколе” ХХК-ийн гүйцэтгэгч захирлаар өөрийгөө томилуулсан байдаг.Шүүгдэгч Д.Ихуурамч бичиг баримт бүрдүүлж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Б.Чинбат нь шүүгдэгч Д.Ианх хувьцаа зарахдаа хохирогч Д.С рүү албан бичиг явуулж хувьцааг зарах тухай мэдэгдсэн байдаг. Хохирогч Ц.С нь Д.Чинбатад хариу бичиг явуулахдаа Штайнколе” ХХК-ийн татварын өр, зээл болон бусад асуудал байгаа энэ бүгдийг худалдан авагч тал хариуцан гэх утга агуулга бүхий хариу хүргүүлсэн байдаг. Б.Чинбатын зүгээс шүүгдэгч Д.Икомпанийн хувьцааг өр, төлбөр бусад бүх зүйлтэй нь худалдаж авна гэж хариу явуулсан. Д.С нь татгалзах зүйлгүй гэх утга агуулга бүхий хариу ирүүлсэн байдаг. Хуулийн этгээд улсын бүртгэлд 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр 21/06 дугаартай “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хуралд Б.Чинбат нь 50 хувийн хувьцааг шүүгдэгч Д.Ишилжүүлсэн байдаг. Шүүгдэгч Д.Игүйцэтгэгч захирлаар томилсон тухай Б.Чинбат,Ц.С нарын гарын үсэг бүхий тогтоол авагдсан энэ тогтоолоор шүүгдэгч Д.И2021 оны 01 дугаар сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг улсын бүртгэлийн газарт гаргасныг улсын бүртгэлийн бүртгэгч Мөнхсанчир 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч “Штайнколе” ХХК-ийн 249665 дугаартай гэрчилгэг шинэчлэн олгоод компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлийн газар бүртгэж авсан байдаг.Үүнээс сарын дараа буюу 2022 оны 03 дүгээр сарын 14-ны өдрийн 1725 дугаартай дүгнэлтээр “Штайнколе” ХХК-ийн бүртгэлийг хүчингүй болгосон байдаг.Одоогийн байдлаар “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Чинбат, Ц.С нар байдаг. Шүүгдэгч Д.Инь “Штайнколе” ХХК-ид одоогийн байдлаар хамааралгүй, гэмт хэрэг үйлдээд төгсөөд таслан зогсоогдсон. Хохирогч Ц.Сийн гомдлоор татварын шалгалт “Штайнколе” ХХК-ид хийгдсэн байдаг Шалгалт хийгдэх бүрд татварын өр нэмэгдэг одоогийн байдлаар 9 тэрбум 300.000.000. төгрөгийн татварын өрний асуудал ярагддаг. Татвараас залиас хийсэн хэрэг тусдаа хэрэг бүртгэлтээр шалгагдаж байгаа. Шүүгдэгч Д.Ихуурамч бичиг баримт бүрдүүлсэн, Штайнколе” ХХК-н татварын өрнөөс залиас хийсэн, Б.Чинбат компанийн эзэмшлийн зүйлийг банканд тавьж зээл авсан гэх асуудлууд дээр тусдаа хэрэг нээгээд шалгагдаж байна. Мөн эдгээр хэргүүдэд дээр нийслэлийн прокурорын газраас хяналт шалгалтын ажил хийгдэж байгаа. 2021 онд Штайнколе” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий уул уурхайн талбайгаас хэчнээн тонн нүүрс олборлосныг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус гэмт хэрэг нь 3 жилийн хугацаан нотлогдвол зохих байдал хангаж шалгагдаж анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Инь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн /РД:5752728/ 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн огноотой, №21/06 дугаартай, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар баталсан гэх тус компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичигт тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Сийн гарын үсгийг хуурамчаар зурж хуурамч баримт бичиг үйлдсэн, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт дээрх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн огноотой, №21/06 дугаартай, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, түүний 1 дүгээр хавсралтаар баталсан гэх тус компанийн дүрэм зэрэг эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэх захирал зэргийг өөрчлүүлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж бүртгүүлсэн болох нь:
хохирогч Ц.Сийн “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Инь “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэн материалаа ашиглан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн байцаагч С.Мөнхсанчираар компанийн мэдээллийн санд нэгдүгээрт хувьцаа эзэмшигчийн тогтоол гаргуулсан, Чинбатын 50 хувийн хувьцааг Д.Иэзэмшил болгон өөрчилсөн, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр гаргуулсан, мөн Д.Иөөрийгөө “Штайнколе” ХХК-ийн гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эцсийн өмчлөгч гэх мэт өөрчлөлтийг оруулсан. Дээрх нэр шилжихтэй холбоотой бичиг баримтын бүрдэл дээр Ц.С надад мэдэгдэлгүйгээр миний гарын үсгүүдийг хүлээн зөвшөөрсөн мэтээр хуурамчаар үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ...” /5хх 189-191, 6хх 224-228, 7хх 67-69/,
гэрч Ч.Б“...Штайнколе ХХК-ийн захирлаар анх Б.Чинбат гэдэг хүн байж байгаад 2021 оны эхээр Д.Игэх хүнд компанийг зарсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сард улсын бүртгэлийн буланд бичилт хийсэн. Түүнээс өөр ямар нэг хүн “Штайнколе” ХХК-ийн захирлаар бүртгэгдэж байгаагүй. ...Тухайн үед энэ 4.160.000 юанийг төгрөгт хөрвүүлэхэд 1.488.364.800 төгрөг болж байсан... Батбилэг гэх хүний хэлснээр түүний тухайн үед унаж байсан “Порше” загварын автомашины төлбөр гэж 300 гаран төгрөгийг шилжүүлж байсан. Д.ИЦ.С захирлын данс руу 250.000.000 төгрөг шилжүүлж байсан. Мөн Батбилэгийн хүү Золбоо гэгчийн данс руу мөнгөн шилжүүлэг хийж байсан. Ингэж явсаар 2.5 тэрбум төгрөгийг өгсөн. ...” /1хх 50, 8хх 67-69/,
гэрч Ц.Батбилэгийн “...Би Штайнколе ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаад 2013 онд Б.Чинбат болон өөрийн төрсөн дүү Ц.С нарт хувьцаагаа тус бүр 50 хувиар нь хувааж өгсөн юм. 2016-2017 онд уурхайн нүүрсний борлуулалт хэвийн явагдаж байсан ба 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Чинбат бид хоёр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй 11281А тоот тусгай зөвшөөрлийн нүүрсний уурхайг Хятад улсын компанид 10.000.000 ам.доллароор зарахаар тохиролцоод би өөрийн дүү Ц.Сийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг зарж борлуулах эрхийг Д.Иолгуулах итгэмжлэлийг дүү Ц.Сээрээ хийлгүүлсэн. Энэ үед миний бие өвдөөд Улсын 3 дугаар төв эмнэлэгт тархины хагалгаанд орж байсан. Тийм учраас би энэ бүх явдлыг Б.Чинбаттай утсаар ярьж тохирсон. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дүү Ц.Сийн юанийн данс руу “Эм Вай Си” ХХК-ийн данснаас 4.160.000 юань шилжиж орж ирсэн. Түүнээс хойш удалгүй Б.Чинбат над руу яриад Хятад компани наймаа буцсан. Хятад компаниас өгсөн мөнгөний оронд нүүрс өгөөд Ц.Ст өгсөн мөнгийг компаниас өгч байгаа ногдол ашигт тооцоод авъя гэдэг яриа болсон. “Эм Вай Си” ХХК-ийг Д.И, Ч.Батзориг нарын байгуулсан компани болохыг Ц.С бид хоёр тухайн үед мэдээгүй байсан. Д.Инь 2020 оны 11 дүгээр сараас эхлэн “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцааг миний дүү Ц.Сээс 3.300.000 ам.доллароор худалдан авахаар ярьж байгаад 2020 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Хувьцааны төлбөрт 1 ам доллар нүүрс, 2.3 сая ам.долларыг капитрон банкнаас зээл авч өгнө гэж ярьсан бөгөөд гэрээний төлбөр төлөх хугацаа 2021 оны 3 сарын 15-ны өдөр дууссан. Ингээд тэр үеэс хойш дахин ямар нэг ногдол ашиг өгөхгүй, ярилцаж тохиролцохгүй байсан учраас “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Ц.С бид хоёр 2021 оны 5 дугаар сарын үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далан нэртэй 112814 тоот тусгай зөвшөөрлийн нүүрсний уурхайд харуул хамгаалалт байрлуулсан. ...” /1хх 59-60/,
гэрч Б.Чинбатын “...Ч.Батзориг, Д.Ихоёр над дээр ирээд Ц.Сийн 50 хувийн хувьцааг худалдаад авчихсан гэж хэлээд худалдах, худалдан авах гэрээгээ үзүүлж байсан. Тэр үйл ажиллагаанд миний бие огт оролцоогүй. Харин тэр үед “Штайнколе” ХХК нь татвар, ажил гүйцэтгэсэн компаниуд дээр 13 тэрбум орчим төгрөгийн өртэй байхад нь зарсан байсан. Тэгээд Ц.С, Ц.Батбилэг нарт намайг өртэй үлдээгээд явлаа гэж бодоод гомдож байсан. ...Би 2021 оны 01 сарын 19-ний өдөр Д.Иөөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг зарсан. Ингэхдээ Д.Итой худалдах, худалдан авах гэрээг хийгээд “Штайнколе” ХХК-ийн тамга, тэмдэг, эд хөрөнгийн бүртгэлүүдийг хүлээлгэж өгөөд түүнээс хойш уг компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Харин түүнээс өмнө Ч.Батзориг бид хоёр хамтраад компанийн үйл ажиллагааг явуулж байсан. Ч.Батзориг, Ц.Ст шилжүүлсэн 4.160.000 юань нь тэдний хооронд хийсэн наймааны төлбөр байх. 4.160.000 юань нь Ц.Ст өгсөн ногдол ашиг байсан бол компанийн данс, эсвэл компанийн нягтлангийн дансаар орж байж гарах ёстой байсан. Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкнаас “Штайнколе” ХХК-ийн нэр дээр 3.000.000 ам.долларын зээл авсан. Ингэхдээ би өөрийн эд хөрөнгө буюу орон сууц, зуслангийн хотхон, 1000 мкв объектыг барьцаалж зээл гаргуулж авсан байдаг. “Штайнколе” ХХК-ийн нэрийг оруулсан нь миний бие компанийн 50 хувийг эзэмшиж байсан учраас эргэн төлөх баталгаа болгож байсан. ...Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Штайнколе" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн №21/06 дугаартай тогтоол мэдэхгүй. Би ийм тогтоол дээр гарын үсэг зураагүй. Би 2021 оны01 дүгээр сарын 19-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн №21/06 дугаартай тогтоолын Б.Чинбат гэх нэрийн урд хэсэгт бичигдсэн гарын үсгийг харлаа. Энэ миний гарын үсэг биш байна, энэ гарын үсгийг хэн зурсныг би мэдэхгүй байна. ...” /1хх 62, 5хх 239/,
гэрч Г.Сын “...Штайнколе ХХК-ийн хувьцааг Б.Чинбат, Ц.С гэх хүмүүс тус бүр 50 хувиар хувааж эзэмшдэг байсан. 2018 оны 6 дугаар сард Ч.Батзориг гэх хүн Ц.Сээс “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авсан гэж ярьж байсан. Тэр үед Ч.Батзориг нь “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ барьчихсан Б.Чинбат захиралтай уулзаад явж байсан. “Штайнколе” ХХК-ийн үйл ажиллагаанд 2014-2018 он хүртэл хугацаанд Ц.С, түүний ах Ц.Батбилэг нар идэвхтэй оролцдог байсан бөгөөд Ц.Батбилэг ихэвчлэн бэлнээр авдаг байсан. Өөрийн дүү Ц.Сийн дансаар, мөн өөр бусад хүмүүсийн данс руу шилжүүлэг хийлгэж авдаг байсан. Нүүрс, машин зэрэг материаллаг эд зүйл хүртэл авч байсан. Ц.Батбилэг нь “Штайнколе” ХХК-иас миний мэдэж байгаагаар ойролцоогоор 14-15 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан. ...” /1хх 64-65, 5хх 237/,
гэрч Г.Мын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Хуулийн этгээдийн бүртгэлийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөх тухай баримтыг бүрдүүлж өгсний дагуу тухайн өдөртөө хувьцаа эзэмшигчийг Б.Чинбатаас Д.Ируу болгож өөрчлөн бүртгэлд оруулсан. Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн талаарх баримтыг хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор бүртгэл хийнэ гэсэн заалттай байдаг. Түүний дагуу тухайн өдөр нь бүртгэсэн. Тэр үед нь Ковид-19 цар тахлын үеэр манай байгууллага зарим ажилтнуудаа чөлөөлсөн байсан бөгөөд миний бие ганцаараа ажиллаж байсан болохоор цонхон дээр ирсэн материалыг хүлээн аваад тухай бүрд нь бүртгэж байсан. Ингээд шинээр хуулийн этгээдийн гэрчилгээг гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн газарт Хуулийн этгээдэд өөрчлөлт оруулахад ашигладаг УБ-12 маягтын 6.1, 10 заасан цонх, мөн маягтын УБ-03 маягтыг яагаад бөглүүлээгүй баримт авсан бэ гэвэл хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журамд иргэний бүрдүүлж өгсөн бичиг баримтын үнэн зөвийг өөрөө хариуцна гэж заасан байдаг учраас дээр дурдсан маягтуудыг дутуу бөглөсөн нь бүртгэл хийж болохгүй байх хэмжээний зөрчил биш байсан учраас баримтыг хүлээн авсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлэх тухай баримтыг хүлээн авсан. Ингэхдээ тухайн 2022 гэсэн огноог анзааралгүй авсан байна, энэ нь миний алдаа. Харин “Штайнколе” ХХК-ийн хувьцаа авч байгаа этгээд буюу Д.Инь худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 15 хоногийн дотор бүртгэл хийлгэх ёстой байдаг бөгөөд үүнийг зөрчсөн учраас Зөрчлийн тухай хуулиар 500.000 төгрөгөөр торгуулах ёстой байсан. Харин уул уурхайн лицензтэй компани том татвар төлөх ёстой байдаг. “Штайнколе” ХХК-ийн хувьд том татвар төлсөн баримт нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байсан. Тийм учраас тухайн баримтын огноог үндэслэн бүртгэл хийсэн. Учир нь зарим компанийн том татвар төлсөн баримт нь хугацаа алдаж ирдэг. Ийм үед торгуульгүйгээр бүртгэл хийдэг юм. “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн бүртгэлийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол гарсныг хүргүүлсэн. ...” /1хх 78-79/,
Шүүгдэгч Д.Ияллагдагчаар өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сард Чинбатаас “Штайнколе” ХХК-ийн түүний эзэмшлийн 50 хувийн хувьцааг гэрээ байгуулан 2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгөөр худалдаж авсан. Тус компанийн нөгөө 50 хувийн эзэмшил нь Ц.С гэх хүнд байдаг байсан бөгөөд гэрээ байгуулахдаа Чинбат надад Ц.С гэх хүний хувьцааг худалдаж болно гэсэн албан бичгийг надад үзүүлсэн. Энэ бичиг байсан болохоор нь би анх гэрээ байгуулж Чинбатад төлбөрөө барагдуулж төлсөн. Үүний дараагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим бүртгэлд өөрийн худалдаж авсан “Штайнколе” ХХК-ийн 50 хувийн хувьцааны эрхээ олж авахаар очиход надад таны 50 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэхэд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрсөн талаарх хурлын тэмдэглэл шаардлагатай гэхээр нь би тухайн компанийн хувьцаа эзэмшигчид болох Ц.С, Чинбат нарын хоорондоо өгөлцсөн хувьцаа худалдаж болох талаар албан бичиг байна шүү дээ, энэ бичгээр сольж болох уу гэж лавлахад заавал хурлын тэмдэглэл гэсэн толгойтой бичиг хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу миний бие угаасаа С өөрөө Чинбат хувьцаагаа худалдаж болно гэсэн бичиг хийгээд өгчихсөн учир болох байх гэж бодоод хувьцаа худалдаж болно гэсэн агуулга бүхий хурлын тэмдэглэлийг өөрөө үйлдээд Сийн гарын үсгийг зураад өгчихсөн. Энэ нь бол уг нь огт оргүй хоосон зүйлээс өөрөө дур мэдэн хүний хуурамч баримт үйлдээд байгаа асуудал биш, зүгээр л угаасаа Сийн зөвшөөрсөн албан бичгийг өөр хэлбэрт л оруулсан гэж би үзэж байна. Миний бие Сийг хувьцаа хурлын тэмдэглэлд гарын үсгээ угаасаа зурж өгөхгүй гэж бодсон. Учир нь С нь 2018 оны 6 дугаар сард “Штайнколе” ХХК-ийн өөрийнхөө 50 хувийн хувьцааг иргэн Батзоригт зарсан атал одоог хүртэл эрхээ шилжүүлж өгөхгүй байгаа асуудал нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүсчихсэн байгаа. Би хуурамч баримт бичиг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг өөрөө дур мэдэн ганцаараа үйлдсэн. Гэхдээ энэ асуудалд хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй, хэн нэгэн ямар нэгэн байдлаар хохироогүй. ...Энэ хурлын тэмдэглэлийг мэдэж байна. Энэ тэмдэглэл хуурамч тэмдэглэл тул ямар нэгэн хурлын тэмдэглэл хөтөлсөн хүн, албан тушаалтан байхгүй, албан ёсоор байлцан гарын үсэг зураагүй. ...” /5хх 200-203, 244, 6хх 220-221/,
...Компанийн хувьд татварын өр бол байгаа. Харин татвараас
зайлсхийсэн, татвар өр нуун дарагдуулсан асуудал байхгүй. Татвараас зайлсхийсэн асуудлаар Ц.С нь Авлигатай тэмцэх газарт Чинбат захирлыг өгсөн байдаг. Авлигатай тэмцэх газраас гомдлыг нь шалгаад манай харьяалал биш байна гээд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн байдаг. Одоо тус цагдаагийн газраас “Штайнколе" ХХК-тай холбоотой татвараас зайлсхийсэн гэх хэрэг шалгагдаж байгаа. Тэр хүн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр одоог хүртэл байгаа. Харин нөгөө 50 хувийн хувьцаа Б.Чинбат захирлын нэр дээр байгаа. Уг нь бол 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 50 хувийн хувьцааг Б.Чинбат захирлаас миний бие худалдан авсан. Гэтэл Ц.С нь гарын үсэг зураагүй асуудлаас болж би хуурамч гарын үсэг зурсан асуудал үүссэнээс үүдэн миний нэр дээр шилжихгүй яваад
байгаа юм. ...” /7хх 149-151/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1777 дугаар “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивд хадгалагдаж байх 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 21/06 тоот “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх баримтын доод хэсэгт “Хувьцаа эзэмшигчид” гэсний ард “Ц.С” гэсний урд байх шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд тэнцэхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивд хадгалагдаж байх 2021 оны 01
сарын 19-ний өдрийн 21/06 тоот “Штайнколе” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол гэх баримтын доод хэсэгт “Хувьцаа эзэмшигчид” гэсний ард “Ц.С” гэсний урд байх
шинжилж буй гарын үсгийг ердийн хэрэглээний төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивд хадгалагдаж байх “Үүсгэн
байгуулагчдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний огноотой №21/06 тоот тогтоолын 1 дүгээр
хавсралтаар батлав” гэх баримтын баруун дээд хэсэгт 118 гэж дугаарласан хуудасны доод
хэсэгт “Цогбадрах овогтой С” гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь
шинжилгээнд тэнцэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивд хадгалагдаж байх “Үүсгэн байгуулагчдын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний огноотой №21/06 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлав” гэх баримтын баруун дээд хэсэгт 118 гэж дугаарласан хуудасны доод хэсэгт “Цогбадрах овогтой С” гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Сийн гэх гарын үсгийн загвартай тохирохгүй. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ...” /5хх 107-125/ гэсэн дүгнэлт,
хохирогч Ц.Сээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн баримтууд /1хх 86-154, 199-218, 5хх 134-158/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10/1901 дугаартай албан бичиг түүний хавсралт баримтууд /1хх 156-175/, хэрэг бүртгэлтийн хэрэг хааж шийдвэрлэсэн 210200052 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-219-250, 2хх 1-250, Зхх 1-250, 5хх 1-11/, гэрч Б.Чинбатаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргаж өгсөн баримтууд /4хх 43-54/, гэрч С.Мөнхсанчираас 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн баримтууд /4хх 55-212/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.И“үргэлжилсэн үйлдлээр эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдсэн, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Иүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.ИЭрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Хохирогч Ц.С “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шударга шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн зарчмыг зөрчсөн, шударга бус шийдвэр гэж хохирогчийн зүгээс үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг бүхэд нь хүчингүй болгож өгнө үү. ...”,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Батзориг “...Д.Иүйлдсэн хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж буй эрүүгийн хэргүүдтэй энэхүү хэргийг хамтад нь шалгаж хамтад нь гэм бурууг шийдвэрлүүлэх нь хохирогч, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Гомбо “...Д.Игэм буруутай үйлдлээс гадна дахин өөр бичиг баримтыг хуурамчаар үйлдэн түүнийгээ ашиглаж компанид болон хувьцаа эзэмшигч нарт их хэмжээний хохирол учруулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, компанийн хөрөнгийг завшсан, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргасан байж болзошгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх гомдлын тухайд, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өөр хэрэгт шалгагдан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх тогтоол хэрэгт авагдаагүй, мөн Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 579 дүгээр, 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 198 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 239 дүгээр, 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар “хэрэг бүртгэлийн хэрэн нээхээс татгалзах тухай” тогтоолууд авагдсан байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж байхаар заасан байна.
Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/472 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, Д.Гомбо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА