| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2023/07735/И |
| Дугаар | 191/ШШ2025/00691 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00691
2025 01 27 191/ШШ2025/00691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, РД:*******, О******* овогт Д*******гийн Н*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , хаягт РД:, А овогт Сын Бт холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, *******, , , хаягт байрлах, 246 м.кв талбайтай газар болон 72 м.кв талбайтай хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Н,
Хариуцагч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118.-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2014.10.09-ний өдөр төрсөн хүү Бын У /РД:/-ыг эх Д.Н*******ийг асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү Б.Уыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлйин 106.5.-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, ... тоот хаягт байрлалтай, 246 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон, ... тоот хаягт байрлах байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 72 м.кв талбайтай хувийн сууц зэргийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б нь Д.Н*******ээс 15 000 000 төгрөгийг төлмөгц суллан чөлөөлж өгөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвэрлэн хэлэлцсэнийг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 45 036 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА