Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/77

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүгдэгч С.Цэрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 сарын 14-ний өдрийн 62 дугаартай тогтоолоор шүүхийн хэлэлцүүлэгт буцаан ирүүлсэн шүүгдэгч Буянт олхонууд овогт Содномбарын Цэрэнтогтоход холбогдох эрүүгийн 201721000175 дугаартай, 178/2018/0064/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1984 оны 06 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Чандмсуманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Буянт олхонууд овогт Содномбарын Цэрэнтогтох,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч С.Цэрэнтогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын байранд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Ядамсүрэнтэй маргалдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг хянан хэлэлцээд үнэлж үзэхэд: Шүүгдэгч Буянт олхонууд овогт Содномбарын Цэрэнтогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын байранд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Ядамсүрэнтэй маргалдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалганд 2х1 см цус хуралт“ гэх хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай...Цагдаагийн газар руу цагаан өнгийн гуталтай хар өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд жижүүрийн шуурхай албаны дуудлага хүлээн авагчтай харьцаж байв. 02 цаг 33 минут 00 секунтэд гаднаас дэд ахлагч Гантөмөр орж ирэв. 02 цаг 33 минут 06 секунтэд цагаан өнгийн малгайтай, саарал өнгийн хувцастай эрэгтэй, цээж хэсгээрээ цагаан канттай цамцтай, хар өнгийн хувцастай эмэгтэй орж ирэв. Тэдгээр хүмүүс 102-ын мэдээлэл хүлээн авах цонхны хажууд зогсож байхад 02 цаг 35 минут 49 секунтэд а/х С.Цэрэнтогтохын хажууд ирж ямар нэгэн зүйлийг тайлбарлаж байх ба гаднаас ягаан өнгийн хувцастай эрэгтэй орж ирээд үүдэнд зогсож байв. Хар хувцастай эрэгтэй, хар алаг хувцастай эмэгтэй хоёр хоорондоо маргасан байдалтай нэгэн рүүгээ гараараа зангаж, ямар нэгэн зүйл ярьж байгаад хар хувцастай эрэгтэй хүн а/х С.Цэрэнтогтох руу долоовор хуруугаараа зангаж, ямар нэгэн зүйл хэлэхэд а/х С.Цэрэнтогтох баруун суганаас нь татаж цааш түлхэж, дахин хар алаг хувцастай эмэгтэй рүү гараа зангаж ярьж байх үед а/х С.Цэрэнтогтох уг хар хувцастай хүний баруун суганаас нь хоёр гараа барьж түлхэхэд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн хойшоо зүүн гараараа газар тулж, бөгсөөрөө коридорын пильта шалан дээр унаад босоод ирэхэд а/х С.Цэрэнтогтох хоёр гараараа хоолой хэсэг рүү нь 2 удаа түлхэж, камерийн зүүн хэсэг рүү далд оров. Цагдаагийн хоёр дугаар давхарын камерийн бичлэгт хар өнгийн хувцастай хүн 2 давхрын коридорт цааш алхаж байх ба 02 цаг 39 минут 05 секунтэд цагаан цамцтай цагдаагийн албан хаагч хэн нэгнийг чирээд шатаар гарч ирээд зүүн гарт нь мэх хийж 206 тоот буюу хэсгийн байцаагч нарын өрөөний үүдэнд коридорын шалан дээр унагааж дарж байгаад тавих бөгөөд хар өнгийн хувцастай хүн камерийн дуран хаасан тул газар унасан хүн ямар байдалтай байгаа нь сайн харагдахгүй байв. Цагаан өнгийн цамцтай цагдаагийн албан хаагч 206 тоот өрөөг түлхүүрээр онгойлгож нэг хүнийг урдаа түлхээд өрөө рүү оров. Уг камерт цагдаагийн дүрэмт хувцастай болон энгийн хувцастай хүмүүс уг 206 тоот өрөөнд орж гарч байлаа ... гэх тэмдэглэл / хэргийн 16 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ядамсүрэнгийн өгсөн...2017 оны 05 дугаар сарын 22-ны орой Цагдаагийн газрын нэгдүгээр давхарт С.Цэрэнтогтох над руу “ чи охиныг нь зодсон юм байна, эцэг нь чамайг зодсон,ялгаа алга, одоо зүгээр явцгаа. Наадах чинь газрын маргаан байна гэхээр нь та нар яагаад шалгадаггүй юм бэ гэхэд ...С.Цэрэнтогтох намайг хуцалгүй зайл гээд миний цээж рүү түлхэж унагаагаад өндийгөөд босоод ирэхээр хоолой багалзуурдаж түлхэж унагасан. Тэгээд дээшээ харанхуй өрөөнд оруулаад миний гарыг өчиж унагаагаад миний нүүрээр гутлынхаа шороо арчиж надаар шалны шороо арчсан. Тэгээд босож ирээд өрөө рүүгээ оруулж харанхуйд цээж, элэг аюулхай,бөөр орчимд болон ар дагз руу маш хүчтэй цохисон.Мөн түлхэж ширээ мөргүүлж араас буцааж татаж унагаах зэргээр нэлээд зодсон. Тэгж байгаад өрөөнийхөө гэрлийг асаасан ...гэх мэдүүлэг /хх 19-21-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сугарбаярын өгсөн...2017 оны 05 дугаар сарын 22-ны орой ажил дээрээ суухаар Цагдаагийн газарт ирэхэд хэсгийн байцаагч ахмад С.Цэрэнтогтох нэг эрэгтэй хүнийг гарт нь өчиг хийгээд 2 давхар луу шатаар авч гараад өрөөнийхөө үүдэнд гарыг нь өчихөд тэр хүн хөл алдаад газарт унахад дарж байгаад тавьчихаад өрөөгөө онгойлгоод нөгөө хүнээ дагуулаад орсон. Би араас нь яваад ороход С.Цэрэнтогтохтой нөгөө хүн нь барилцаад авчихсан “чамайг ажилгүй болгоно,муу пизда минь” гээд хэрэлдээд зогсож байхаар нь би салгачихаад гараад явсан ...гэх мэдүүлэг /хх21-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гантөмөрийн өгсөн...С.Цэрэнтогтох, Н.Ядамсүрэн хоёр хоорондоо чанга дуугаар хэрэлдэж байсан. Н.Ядамсүрэн нь С.Цэрэнтогтохыг “чамайг ажилгүй болгоно” гээд хэл амаар доромжлоход С.Цэрэнтогтох Н.Ядамсүрэнгийн цээж рүү нь түлхэхэд зүүн гараараа тулж бөгсөөрөө шалан дээр унаад босож ирэхэд С.Цэрэнтогтох дахиж цээж хоолой хэсэг рүү нь 2 удаа түлхээд өрөө рүүгээ гарнаас нь чирээд аваад гарсан. Би араас нь шатаар гарчихаад буугаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-22-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонбаярын өгсөн...Цагдаа дээр ирээд би хүүхдүүдтэйгээ машинд үлдсэн. Н.Ядамсүрэн гарч ирэхгүй удаад хүүхэд уйлаад байхаар нь утсаар залгаад түлхүүр авмаар байна гэхэд 2 давхарт гарч ирээд авчих гэсэн. Тэгээд 2 давхарт гарч шатны хажуу талын хаалгыг татахад 4-5 хүн ширээ бүр дээр сууж байсан. Н .Ядамсүрэн явган суучихсан ядарсан байдалтай байж байхаар нь би Н.Ядамсүрэнг дуудахад С.Цэрэнтогтох “ хөөш чи яах гэж байгаа юм, наанаа зогсож бай хулгайч минь гээд босож ирээд Н.Ядамсүрэнгийн мөрнөөс угз татахаар нь би “чи хүнтэй яаж харьцаж байгаа юм, ёс зүйтэй байгаач “гэхэд С.Цэрэнтогтох “ юу яриад байгаа юм, муу авгай минь зайл чи гэсэн. Н.Ядамсүрэн С.Цэрэнтогтоход зодуулсан талаараа юу ч хэлээгүй. Гэрт очсоны дараа хэлсэн. Тэр шөнө бид хоёр унтаж чадаагүй. Манай нөхөр толгой өвдөөд байна гэхээр нь Улаанбаатар руу нарийн шинжилгээ өгүүлэхээр явуулсан... гэх мэдүүлэг / хх-23-24-р хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 285 дугаартай...Ядамсүрэнгийн биед гэмтэл учирсан байна. Н.Ядамсүрэнгийн биед тархи доргилт,баруун гарын бугалганд 2х1 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Н..Ядамсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх,унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Н.Ядамсүрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Ядамсүрэнгийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...гэх дүгнэлт / хх-26-р хуудас/ Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1ширхэг Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Цэндхүүгийн гэрчээр өгсөн... Хохирогч Н.Ядамсүрэнгийн биед тархи доргилт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт орох шалгуур болж байгаа. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох , мөргөлдөх, унах үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Баруун гарын бугалганд үүссэн 2х1 см цус хуралт гэмтэл нь цохигдох мөргөгдөх үед үүссэн тухайн гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин толгойд учирсан тархи доргилт гэмтэл нь хүчтэй юм мөргөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Н.Ядамсүрэнгийн биед үүссэн дархи доргилт нь ширээ мөргүүлэх, ар дагз руу цохих унах зэрэг үйлдлээс үүсэх эсэх нь тухайн цохилт болон унах үеийн үйлчлэх хүчээс хамаараад үүсэх боломжтой...гэх мэдүүлэг / хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ. Учир нь: Хэрэгт авагдсан баримтаар...Хохирогч Н.Ядамсүрэн нь 2017 оны 05 сарын 22-ны орой гэр бүлийнхээ хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах гэр бүлийн хэрэгцээний газраа эргэхээр очсон ба хөрш айл болох Л.Пүрэвдорж, түүний охин П.Түвшинжаргал нар нь түүний тэмдэглэсэн газарт ногоо тарих зориулалтаар газрыг нь хагалж, тор татсан байсан тул П.Түвшинжаргалтай маргалдаж, байх үед П.Түвшинжаргалын аав Л.Пүрэвдорж нь гэрээсээ гарч ирсэн. Н.Ядамсүрэн машиныхаа дорцовыг авчирч П.Түвшинжаргалын гар луу нь цохисон. Н.Ядамсүрэн нь гараараа Л.Пүрэвдоржийн толгойг уургалж барьж авахад нь толгойгоороо цээж рүү нь түлхэж байгаад өөрийн толгойг гаргаж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллага дээр Н.Ядамсүрэн болон П.Түвшинжаргал нар ирсэн. Энэ үед С.Цэрэнтогтох нь Н.Ядамсүрэнгийн цээж рүү түлхэж газар унагаад, өндийгөөд босоход нь багалзуурдаж, түлхсэн, дээшээ хоёр давхарт гарч өчих мэх хийж газар унагасан. Өрөө рүүгээ оруулж хохирогч Н.Ядамсүрэнгийн мэдүүлсэнээр...цээж, элэг, аюулхай, бөөр орчимд болон ар дагз руу маш хүчтэй цохисон, ширээ мөргүүлж, араас татаж унагаах...зэрэг үйлдэл хийсэн үйл баримт нь дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хохирогч Н.Ядамсүрэнгийн ...Би 2017 оны 05 сарын 22-ны өдөр хашааны газраа эргэхээр очсон. П.Түвшинжаргалтай маргалдсан. П.Түвшинжаргал нь миний барьж байсан машины дорцовыг булааж авах гээд маргалдаж байтал гэрээс нь аав Л.Пүрэвдорж нь гэрээсээ гарч ирээд миний барьж байсан дорцовыг булааж авах гээд...миний эрүүрүү хоёр удаа мөргөсөн...мөн Цагдаагийн газарт ирээд а/х С.Цэрэнтогтох нь надтай маргалдаж байгаад...хуцалгүй зайл, авгай шиг ямар шалчигнасан хар пизда вэ, эндээс зайл гэхээр чи яагаад ажлаа хийдэггүй, юм гэтэл миний цээж рүү түлхэж унагаад өндийгөөд босоод ирэхэд хаана ирээд хэнд юу заагаад яваад байгаа пизда вэ? гээд хоолой багалзуурдаж түлхсэн. Тэгээд дээшээ харанхуй өрөөнд оруулж ална гээд гарт өчих мэх хийж 2 дугаар давхарт намайг авч гараад коридорт миний гарыг өчиж унагаад миний нүүрээр гутлын шороо, шалны шороо арчсан. Өрөө рүүгээ оруулаад цээж, элэг аюулхай, бөөр орчимд болон ар дагзруу маш хүчтэй цохисон... гэх мэдүүлэг, гэрч Д.Сугарбаярын... Намайг өрөөндөө гараад ирэхэд а/х С.Цэрэнтогтох нь...нэг эрэгтэй хүнийг гар өчиг хийгээд 2 давхар руу шатаар гарч ирээд өрөөнийхөө үүдэнд гарыг нь өчихэд тэр хүн алдаад газар унахад дарж байгаад тавьчихаад өрөөгөө онгойлгоод нөгөө хүнээ дагуулаад орсон. Би араас нь яваад ороход нөгөө хүнтэй барьцалдаад авчихсан, чамайг ажилгүй болгоно, муу пизда минь гээд хэрэлдээд зогсож байхаар нь би салгачихаад гарч явсан...гэх мэдүүлэг, гэрч Э.Гантөмөрийн...С.Цэрэнтогтох Н.Ядамсүрэнгийн цээж рүү нь түлхэхэд зүүн гараараа тулж, бөгсөөрөө шалан дээр унаад босож ирэхэд ахмад С.Цэрэнтогтох дахиж, цээж, хоолой хэсэг рүү нь 2 удаа түлхээд өрөөрүүгээ гарнаас нь чирээд аваад гарсан. Анх дуудлагаар очиход Н.Ядамсүрэн нь наад хөгшин чинь холд гээд түлхэхэд толгойгоороо миний ам руу мөргөөд гэж ярьж байсан. Пүрэвдорж гэх хүн нь Н.Ядамсүрэнг мөргөсөн гэх асуудал байхгүй, миний зүрх салгалаад, толгой өвдөөд байна гэж байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч С.Цэрэнтогтох нь хохирогч Н.Ядамсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Цэрэнтогтох нь 2017 оны 05 сарын 22-ны өдөр нь Ховд аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын байранд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Ядамсүрэнтэй маргалдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалганд 2х1 см цус хуралт“ гэх хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Ядамсүрэнгийн...хуцалгүй зайл, авгай шиг ямар шалчигнасан хар пизда вэ?, эндээс зайл гэхээр чи яагаад ажлаа хийдэггүй, юм гэтэл миний цээж рүү түлхэж унагаад өндийгөөд босоод ирэхэд хаана ирээд хэнд юу заагаад яваад байгаа пизда вэ? гээд хоолой багалзуурдаж түлхсэн. Тэгээд дээшээ харанхуй өрөөнд оруулж ална гээд гарт өчих мэх хийж 2 дугаар давхарт намайг авч гараад коридорт миний гарыг өчиж унагаад миний нүүрээр гутлын шороо, шалны шороо арчсан. Өрөө рүүгээ оруулаад цээж, элэг аюулхай, бөөр орчимд болон ар дагзруу маш хүчтэй цохисон... гэх мэдүүлэг, гэрч Д.Сугарбаярын... Намайг өрөөндөө гараад ирэхэд а/х С.Цэрэнтогтох нь ... нэг эрэгтэй хүнийг гар өчиг хийгээд 2 давхар луу шатаар гарч ирээд өрөөнийхөө үүдэнд гарыг нь өчихэд тэр хүн алдаад газар унахад дарж байгаад тавьчихаад өрөөгөө онгойлгоод нөгөө хүнээ дагуулаад орсон. Би араас нь яваад ороход нөгөө хүнтэй барьцалдаад авчихсан, чамайг ажилгүй болгоно, муу пизда минь гээд хэрэлдээд зогсож байхаар нь би салгачихаад гарч явсан...гэх мэдүүлэг, гэрч Э.Гантөмөрийн...С.Цэрэнтогтох Н.Ядамсүрэнгийн цээж рүү нь түлхэхэд зүүн гараараа тулж, бөгсөөрөө шалан дээр унаад босож ирэхэд ахмад С.Цэрэнтогтох дахиж, цээж, хоолой хэсэг рүү нь 2 удаа түлхээд өрөөрүүгээ гарнаас нь чирээд аваад гарсан...гэх мэдүүлэг болон 2017 оны 05 сарын 22-ны өдрийн Цагдаагийн газрын камерийн бичлэг,шинжээчийн дүгнэлтээр зэргээр тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч С.Цэрэнтогтох нь Н.Ядамсүрэнтэй маргалдаж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалганд 2х1 см цус хуралт“ гэх хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ. Шүүгдэгч С.Цэрэнтогтох нь 2017 оны 05 сарын 22-ны өдөр “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан “ гэмт хэрэг үйлдсэн боловч “ оногдуулах ялыг хөнгөрүүлсэн “ үндэслэлээр Ховд аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Цэрэнтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.Цэрэнтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй байх боловч дараах нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Шүүгдэгч С.Цэрэнтогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хх- ийн 81 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдсон. Шүүгдэгч С.Цэрэнтогтохын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн –т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаагаар өнгөрсөн “...бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Цэрэнтогтох нь 2017 оны 05 сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэснийг үндэслэж хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв. Хохирогч Н.Ядамсүрэн нь шүүхэд ” нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Цэрэнтогтох нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн 201721000175 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар халгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4, 36.6, 36.7, 36.8 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Буянт олхонууд овогт Содномбарын Цэрэнтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Содномбарын Цэрэнтогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 3.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4, 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цэрэнтогтоход хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай. 5. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА