| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03991/И |
| Дугаар | 192/ШШ2025/04941 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04941
2025 06 09 192/ШШ2025/04941
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: С******* дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах, М б******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 36 дугаар хороо, *******, **** тоотод оршин суух, Ц******* М******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,739,670.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ц.М******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6000301239 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 7,480,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6000301069 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000301239 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 57 хоног, 6000301069 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 49 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000301239 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 6000301069 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тус дуусгахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000301239 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,347,012.9 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 179,906.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,903.76 төгрөг, 6000301069 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,863,887.7 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 317,799.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,160.45 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 19,739,670.36 төгрөгийг зээлдэгч Ц.М*******аас гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч М б******* ХК нь хариуцагч Ц.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,739,670.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.М******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,739,670.36 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 19,739,670.36 төгрөг гаргуулахыг хариуцагч Ц.М******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,644,972.53 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,648.35 төгрөгөөс 128,324.2 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 128,324.2 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч М б******* ХК-д олгож, хариуцагч Ц.М*******аас улсын тэмдэгтийн хураамжид 128,324.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ