| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/03969/И |
| Дугаар | 192/ШШ2025/04982 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04982
| 2025 06 09 | 192/ШШ2025/04982 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, ******** тоотод оршин суух Х***** овогт Х******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, Зайсан гудамж, ********* тоотод оршин суух Д******* Х******* Б******* овогт Г******* Г******* /РД:*******/-д холбогдох
Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар Компанийн хувьцаа бэлэглэх болон 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж С и ХХК-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,
2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, Г.Г С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Х.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,
Гэрч Н.Э*******, Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Г.Г*******д холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулах, компанийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэгдүгээрт, Талуудын үндсэн тохиролцоо болох 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 1.3-т "...энэхүү гэрээг байгуулснаас 6 сарын хугацаанд компанийн өөрийн эзэмшлийн 600 ширхэг, 600,000 төгрөгийн үнэ бүхий 60 хувийн хувьцаа /орд, компанийн баланс, эд хөрөнгө/-г түр хугацаагаар Б талын санаачилгыг А тал хүлээн зөвшөөрч дараах байдлаар тохиролцов" гэж, мөн гэрээний 2.7-т "... Австрали улсын ************* компанитай хамтран ажиллахаар буюу хувьцаагаа худалдахаар урьдчилсан санал солилцож, судалгаа хийгдэж байгаа бөгөөд ************* талуудын дундын компаниудын хувьцаа шилжих үед А талын эзэмшлийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцов" гэж тус тус заасны дагуу бичгээр гэрээг байгуулж, харилцан тохиролцсон. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5-т заасны дагуу нэхэмжлэгч миний бие өөрийн эзэмших эрхтэй 600 ширхэг хувьцааг 6 сарын түр хугацаанд, эсвэл дээрх нөхцөл биелснээр буцаах нөхцөлөөр хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр хувьцааг хугацаагүйгээр, буцах нөхцөлгүйгээр Г.Г нэр дээр өмчлөлд шилжүүлсэн нь дээрх Хамтран ажиллах гэрээнээс ялгаатай үр дагавар бий болгож, хамтран ажиллах гэрээг халхавчилж байна. С и ХХК нь их хэмжээний ашигт малтмалын нөөцтэй, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, уурхайн үйл ажиллагаа нь бүрэн жигдэрсэн, ажиллах хүч, техник хэрэгсэл гэх мэт эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүхий хуулийн этгээд тул түүний хувьцааг хариу төлбөргүйгээр бусдад бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориггүй, тийм хүсэл зориг илэрхийлэхгүй байсан болно. Г.Г*******тай зөвхөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллахаар л тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан бэлэглэлийн гэрээний хувьд бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлдэг онцлогтой байтал талууд хамтран ажиллах гэрээний нэг хэсэг болгож ашиг орлого хуваарилах буюу хариу төлбөртэй байдлаар тохиролцож буй нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй, эд хөрөнгөтэй С И ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэхдээ ямар нэгэн татвар хураамж төлөөгүй нь уг гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх байдлаар компанийн хувьцааг шилжүүлж буй Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь хүчин төгөлдөр бус тул түүний үндсэн дээр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болно. Иймээс С И ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэх эрх зүйн үр дагавар бий болгосон, улсын бүртгэлийн газарт бүртгэл хийлгэхэд хавсаргаж өгсөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл", 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Хоёрдугаарт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх... үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах өнөөдрийн байдлаар компанийн шилжүүлсэн хувьцаа хариуцагч Г.Г нэр дээр байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт "С и" ХХК-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу С и ХХК-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч Г.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 2 дах хэсэгт заасны дагуу Х.Б******* нь өөрийн эзэмших эрхтэй хувьцааг 6 сарын түр хугацаанд хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч бэлэглэлийн гэрээгээр хувьцааг хугацаагүйгээр буцах нөхцөлгүйгээр Г.Г нэр дээр өмчлөлд шилжүүлсэн нь хамтран ажиллах гэрээнээс ялгаатай үр дагаврыг бий болгож, хамтран ажиллах гэрээг халхавчилж байна, С интернейшнл ХХК нь тодорхой хэмжээний ашигт малтмалын нөөцтэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн ажиллагаа нь жигдэрсэн ажиллах хүч техник хэрэгсэлтэй байхад Х.Б******* миний бие бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлгүй байсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үүний үр дагавар нь Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчингүй болж, гэрээний дагуу шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэх агуулгатайгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэв.
Хариуцагч Г.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Г******* миний бие 2019 оны 1 сард С интернейшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б*******тэй анх танилцсан. Тухайн үед В р ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бээс 33 хувийн хувьцааг Х.Б******* нь шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Б*******т нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 33,000 энгийн хувьцаа буюу нийт 330,000,000 төгрөгийн үнэтэй хувьцааг шилжүүлэн өгсөн. Г.Г******* миний бие Ч.Б 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцэл байгуулж, Х.Б*******ийн эзэмшилд шилжсэн 33 хувийн хувьцааны төлбөр 330,000,000 төгрөгийг Ч.Б Х.Б*******ийн өмнөөс төлсөн. Энэ нь С интернэйшнл ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөрт тооцогдохоор Б******* бид хоёр харилцан тохиролцсон. Ингээд Г.Г******* миний бие нь 2019 оны 05 сарын 01-ны өдөр С интернэйшнл ХХК-ийн хувьцааны нэг бүр нь 1000 төгрөг нийт 400 мянган төгрөгийн үнэ бүхий 40 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн. В р ХХК-ийн тухайд ОНӨҮГ-34 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Эргэл Халивын Өргөтгөл" нэртэй 19547 га талбайд ашигт малтмалын хайгуулын лицензтэй байсан. Бид 2019 онд гэрээ байгуулсан үеийн цаг хугацаагаар өөрсдийн эзэмшлийн компаниудын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөж хийсэн бөгөөд 07/22 дугаар Хамтран ажиллах гэрээний хавсралтад үүнийг тусгасан: Үүнд:
- С интернейшнл ХХК-ийн үнэлгээ 2017 оны 12 сараас 2019-04-09-ний өдрийн хугацаанд 3,684,070,221.09 төгрөг,
- В р ХХК-ийн тухайд хайгуулын зардалд зарцуулсан 7,265,880,000 төгрөгөөр тус үнэлэгдсэн болохыг талууд баталгаажуулсан байдаг.
Хишиг арвин индустрал ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С интернейшнл ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан байсан. С Интернэйшнл ХХК нь 2018 оны 02 сард Г****** ХХК-иас 2,838,798,181.82 төгрөгөөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-020738 дугаартай Дадын хар толгой гэх газарт байрлах нүүрсний хайгуулын талбайг худалдан авсан. 2019 оны 04 сар хүртэл нүүрсний хайгуулын талбайд ойролцоогоор 845,000,000 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Цаашид "Сор говь" төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул эхний ээлжид энэхүү төслийг эхлүүлэх санхүүжилтийн 40 хувийн хувьцаа эзэмшигч миний бие 2019-05-27-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл С интернейшнл ХХК-д 13,031,499,900 төгрөгийн /санхүүгийн баримтууд хавсаргав/ санхүүжилт хийсэн. Дан ганц миний оруулсан хөрөнгө оруулалтаар MV-020738 дугаартай Дадын хар толгой гэх газарт байрлах нүүрсний хайгуулын талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнд ТЭЗҮ хийгдэж улмаар Эрдэс баялгийн зөвлөлөөр тухайн ордын нөөцийг батлуулж хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон батлуулж олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн. "Сор говь" төслийн тухайд Г.Г******* миний бие 2022 оны 12 сарын 27-ноос Гүйцэтгэх захирал болж энэ хугацаанд бүхий л нөөц боломжоо ашиглан цаг зав, хөрөнгө мөнгөө зориулж үргэлжлүүлсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ашиг харалгүйгээр төслийг Энэ хугацаанд миний бие Х.Б*******ийг эрүүгийн хэрэгт шалгагдаж, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь харгалзаж түүний хамаарал бүхий катеринг, харуул хамгаалалт, уулын ажлыг К****** ХХК, Х********** ХХК зэрэг компаниудтай гэрээлж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлж өөрийн хэмжээнд тусалж дэмжиж ирсэн. Гэвч С интернейшнл ХХК-ийн тухайд өнөөдрийн байдлаар 200 тэрбум төгрөгийн тайлант хугацааны өр төлбөртэй ажиллаж байна. Х.Б******* нь өөрийн оруулах хөрөнгө оруулалтаа оруулж чадахгүй тул өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдаж төслийн үйл ажиллагааг цаашид хэвийн авч явах *******нээс миний бие нь түүний хувьцаагаа худалдах хүсэл зоригийг зуучлахаар Австрали улсын ******** компанитай хэлэлцээр хийх ажлыг Г.Г******* миний бие 2022 оноос эхлүүлсэн боловч Х.Б*******ийн хувьцааг авч хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд хүрээгүй дууссан. Ингээд Х.Б******* нь С интернэйшнл ХХК-ийн хувьцаагаа худалдах боломжгүй болсон учраас энэ компанийн эзэмших 60 хувийн хувьцаагаа Г.Г*******д хоёр сая ам доллароор худалдах, төлбөрийг 6 сарын хугацаанд багтаан төлж барагдуулахаар Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийг амаар тохиролцсон бөгөөд төлбөрийг Г.Г******* миний бие төлж барагдуулсан. Х.Б******* нь татвараас зайлсхийж, компанийн хувьцааг бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг өөрөө бэлдэж надаар гарын үсэг зуруулсан. Тодруулбал Г.Г******* нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 6 сарын дараа тохирсон ёсоороо Голомт банкны өөрийн хувийн данснаас 2 сая ам доллар буюу 6,943,700,000 төгрөгийг /2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банкны ханш 1 ам доллар 3,471,85 төгрөг/ Х.Б*******ийн Голомт банкны тоот данс руу" хувьцааны төлбөр" гэсэн утгаар шилжүүлсэн.
Иймд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч талын хүсэл зориг бол өөрт ногдох хувьцааны төлбөрөө Г.Г******* надаас хүлээн авах баталгаа болгох зорилгоор дүр үзүүлж байгуулсан хэлцэл юм. Нэхэмжлэгч нь компанийн цаашдын үйл ажиллагаанд өөрөө хөрөнгө оруулах боломжгүй болсныг мэдэж байсан учир өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн тухайд 60 хувийн хувьцааны төлбөрөө хүлээн авсан мөртлөө надад хөрөнгөө 6 сарын хугацаанд итгэмжилсэн болохоос үнэ төлбөргүй өгсөн мэтээр хариуцагч намайг бусдыг төөрөгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Г.Г******* болон Х.Б******* нарын хооронд хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, Г.Г Соpa интернэйшлн ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “… 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайд. Хариуцагч Г.Г******* нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 1.3, 2.7, 2.8-д заасан нөхцөлөөс үзэхэд нэхэмжлэгч Х.Б*******ийн С И ХХК-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцааг 6 сарын хугацаанд түр шилжүүлэн авч Х.Б*******ийн нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлцэл хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллах, тус хэлцэлд заасан хугацаанд хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран Х.Б*******ийн 60 хувийн хувьцааг үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүргийг хүлээсэн болно. Г.Г******* нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд сайн дураар гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ Нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Хариуцагч Г.Г******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаар бүхий Хамтран ажилларх гэрээгээр нэхэмжлэгч тал Х.Б*******ийн хүсэл зориг бол өөрт ногдох хувьцааны төлбөрөө Г.Г******* надаас хүлээн авах баталгаа болгох зорилгоор дүр үзүүлж байгуулсан хэлцэл юм хэмээн тайлбарласан байна. Гэтэл хамтран ажиллах гэрээний нөхцөлд Х.Б******* нь Г.Г*******д 60 хувийн хувьцаагаа худалдах, 60 хувийн хувьцааны төлбөр 2,000,000 ам.доллар хэмээн тохирсон зүйл байхгүй, уг нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй болно. Хэрэв Х.Б******* нь татвар төлөхөөс зайлсхийж компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу дүр үзүүлэн шилжүүлэх хүсэл зоригтой байсан бол 60 хувийн хувьцааны төлбөр болох 2,000,000 ам.долларын төлбөрийг Хамтран ажиллах гэрээнд тусгаж баталгаажуулах байсан. Х.Б******* нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий, Уурхайн олборлолт үйл ажиллагаа нь жигдэрсэн, нөөц ТЭЗҮ нь батлагдсан компанийнхаа 60 хувийн хувьцааг бусдад үнэ төлбөргүй бэлэглэлээр шилжүүлэх, 2,000,000 ам.доллароор худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй бөгөөд энэхүү бодит хүсэл зоригийн илэрхийллээ 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээнд маш тодорхой тусгасан болно. Тиймээс Г.Г******* нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй хүрээндээ 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Х.Б******* нь 60 хувийн хувьцаагаa Г.Г*******д 2,000,000 ам.доллароор худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх талаар тохирч дүр үзүүлэн Бэлэглэлийн гэрээ хийгээгүй, Г.Г гадаад улсын хөрөнгө оруулагч нартай хийх хэлцэл дууссаны дараагаар 60 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэн авах бодит хүсэл зоригтой байсан болох нь Талуудын үндсэн тохиролцоо болох 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 1.3-т "... энэхүү гэрээг байгуулснаас 6 сарын хугацаанд компанийн өөрийн эзэмшлийн 600 ширхэг, 600,000 төгрөгийн үнэ бүхий 60 хувийн хувьцаа /орд, компанийн баланс, эд хөрөнгө/-г түр хугацаагаар Б талын санаачилгыг А тал хүлээн зөвшөөрч дараах байдлаар тохиролцов гэж, мөн гэрээний 2.7-д ... Австрали улсын ***********компанитай хамтран ажиллахаар буюу хувьцаагаа худалдахаар урьдчилсан санал солилцож, судалгаа хийгдэж байгаа бөгөөд ********** талуудын дундын компаниудын хувьцаа шилжих үед А талын эзэмшлийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцов гэх гэрээний агуулгаас мөн уг гэрээн*******ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ С и ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Г*******, Б*******/-ийн 2023 оны 3 сарын 10-ны өдрийн тоот тэмдэглэл. 23/01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн Хувьцаа эзэмшигч Х.Б******* өөрийн эзэмшлийн 600,000 төгрөгийн үнэ бүхийн 600 ширхэг хувьцааг бүхэлд нь Хувьцаа эзэмшигч Г.Г*******д бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэх, уг гэрээн*******ийн салшгүй хэсэг буцах нөхцөл болох хамтран ажиллах гэрээг байгуулах агуулгаас тодорхой харагддаг. Түүнчлэн Г.Г гаргасан сөрөг нэхэмжлэлд С и ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар ажилласан, компани 200 тэрбумын тайлант хугацааны өр төлбөртэй талаар дурдсан байна. Гэтэл С и ХХК-ийн үйл ажиллагаа менежментийг Х.Б*******ийн хамаарал бүхий компаниуд, тэдгээрийн ажилтнууд авч явдаг бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш Х.Б******* болон ээж Т.Б гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан болно. Дээрх хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч болох, тэдгээртэй Г.Г******* компанийг төлөөлөн уулзалт хийх шалтгаанаар түүнд гүйцэтгэх захирлыг түр шилжүүлсэн болно. Хувьцаагаа хамтран ажиллах болон харилцан тохиролцох гэрээний дагуу /өмнөх хувь эзэмшлээ тус тус эзэмшсэнээр компанийн тухай хууль, компанийн дүрмийн дагуу эзэмшиж буй хувьцааны хэмжээгээрээ хамтран хариуцлага хүлээгээд явна. Түүнчлэн хоорондын төлбөр тооцоог ч харилцан тооцоо нийлж, харилцан барагдуулах нь тодорхой юм. Мөн Г.Г танилцуулж байснаар Австрали улсын ********** компани С и ХХК-ийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, эсвэл хувьцааг худалдан авах шийдвэр гарсан бол хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцаанаасаа хэд хэдэн хувийг хөрөнгө оруулагчид шилжүүлэх зэрэг дараагийн асуудлаа тохирох байсан. Уг хөрөнгө оруулагч хайх шаардлага нь компанид хөрөнгө оруулагч олж, үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан бөгөөд дан ганц Х.Б*******ийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид Г.Г*******ар зуучлуулан зарах талаар ямар ч хэлцэл хийгдээгүй болно. Иймд 2023.03.10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хоёрдугаарт, Нэхэмжлэгч Х.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С и ХХК-ийн 60 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэх эрх зүйн үр дагавар бий болгосон, улсын бүртгэлийн газарт бүртгэл хийлгэхэд хавсаргаж өгсөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тайлбарлаж, тус хэлцл******* нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг халхавчилсан гэж үзэж байгаа болно. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсан эдгээр гэрээн******* нь худалдах, худалдах авах гэрээг халхавчилж байгаа тухай үндэслэл нь үндэслэлгүй юм.
Гуравдугаарт, Хариуцагчийн зүгээс cөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Г.Г******* нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 6 сарын дараа тохирсон ёсоороо Голомт банкны өөрийн хувийн данснаас 2 сая ам.доллар буюу 6,943,700,000 төгрөгийг Х.Б*******ийн Голомт банкны тоот данс руу “Хувьцааны төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн хэмээн тайлбарлажээ. Х.Б******* нь өөрийн хувьцаа эзэмшдэг "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн 100 хувийн охин С и ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулж Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-020738 дугаартай “Дадын хар толгой” гэх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 7/2217 тоот шийдвэрээр шилжүүлэн авч уурхайн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Г.Г зүгээс 2019 онд Х.Б*******тэй танилцаж дараах 2 компанийн хувьцааг болон С и ХХК-ийн хувьцааг 40, 40 хувиар хамтран эзэмшиж ажиллах саналыг тавьсан. Үүнд: В Р ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-020952 дугаартай 7581.57 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV- 021322 дугаартай 11966,2 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, Винд Майнинг ХХК-ийн Дорноговь аймаг. Хатанбулаг сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-021271 дугаартай 28112.18 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, тус сумын нутагт байрлах Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-0211601 дугаартай 1600.46 га Эргэл халивын өргөтгөл нэртэй талбай, мөн XV-020865 дугаартай 8269.78 га Баянтал хэмээх нэртэй хайгуулын талбайд нүүрс олборлох ажлыг хамтран хэрэгжүүлэх саналыг 2019 онд Х.Б*******т тавьсан болно. Энэхүү Г.Г зүгээс Х.Б*******т өөр, өөрийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай бүхий компанийн хувьцаанаас 40,40 хувийг эзэмшиж гарсан зардлыг эзэмших хувиар хариуцан хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу Х.Б******* нь "С и" ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар "Дадын хар толгой" гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347,430.4 төгрөгийн зардлын 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөгийг төлж, мөн В******* ХХК, В******* ХХК-ийн 40 хувийн хувьцааг Х.Б*******т шилжүүлснээр С интериэшил ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр орох боломжтойг хэлсэн. Г.Г зүгээс Х.Б*******ийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч В********* ХХК-ийн 33 хувийн хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б*******т шилжүүлж 7 хувийн хувьцааг Дорноговийн байгалийн баялаг ХХК-ийн хувьцаа авсны дараагаар шилжүүлэхээр тохирсон. Х.Б******* нь "В********" ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тул тус компанийн хайгуулын зардал болох 7,265,880,000 төгрөгийн 40 хувьд ногдох 2,906,352,000 төгрөгийг хариуцахаар болсон. Тодруулбал талуудын 2019 оны аман тохиролцоогоор Х.Б*******ийн эзэмшлийн С и ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөр нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар "Дадын хар толгой" гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347.430.4 төгрөгийн 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөг мөн В Р ХХК, В********* ХХК-ийн 40 хувийн хувьцаа байсан болно. Гэтэл хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ талууд тус бүрийн эзэмшлийн компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлснээр төлбөр дуусгавар болсон талаар дурдсан үндэслэлгүй юм. Учир нь С и ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд тухайн үед нөөц ТЭЗҮ нь батлагдсан олборлолтын үйл ажиллагаа явуулахад бэлэн уурхай байсан. Харин Хариуцагч Г.Г санал болгосон "В Р" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Хайгуулын зөвшөөрөл бөгөөд тухайн үед болон өнөөдрийн байдлаар ямар нөөцтэй болох нь тодорхойгүй ТЭЗҮ нь батлагдаагүй уурхайн юм. Тийм ч учраас Х.Б*******ийн зүгээс ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн хувьцаагаа хайгуулын зөвшөөрөлтэй компанийн хувьцаагаар солих илтэд ашиггүй байсан тул тухайн үед "С интернэшил" ХХК-ийн зардлын тооцоог нарийвчлан гаргаж Г.Г*******д танилцуулан тус зардлын 40 хувийн төлбөр болон "В Р" ХХК, "В********* ХХК-ийн 40 хувийн хувьцааг шилжүүлснээр "С И" ХХК-ийн 40 хувийг хувьцааг шилжүүлэхээр тохирсон байдаг. Энэхүү талуудын 2019 оны 01 сард амаар тохиролцсон 2 компанийн 40 хувийн хувьцааны үнэ 2022 оны 12 сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээний хавсралтаар албажсан болно. Г.Г******* 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш гэрээнд заасан 40 хувийн хувьцааны төлбөр 8,378,538,971.85 төгрөгийг төлөхгүй явсаар ирсэн. Энэхүү төлбөрийг төлөх талаар удаа дараа уулзалтаар болон утсаар шаардаж мэдэгдэж байсан. Гэтэл Г.Г зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд 60 хувийн хувьцааны маргаан шүүх дээр хянагдаж байх хугацаанд Х.Б*******ийн данс руу 2,000,000 ам долларыг шилжүүлсэн. Х.Б*******ийн зүгээс 40 хувийн хувьцаагаа өөрийн хүсэл зоригоор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээнд зааснаар өөрөөр компанийн хувьцааг бусдад зарах худалдах тохиролцоо хийгээгүй тул Г.Г******* нь надад төлөх ёстой С И ХХК-ийн 40 хувийн төлбөр болох 8,378,538,971.85 төгрөгийн зарим хэсгийг төлсөн хэмээн үзэж төлбөрт суутган авсан болно. Гэтэл энэхүү төлбөрийг С и ХХК-ийн 60 хувийн хувьцааны төлбөр хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 195.1-т "Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ" мөн хуулийн 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ." хэмээн заасан. Х.Б*******ийн зүгээс "С Инернэшнл" ХХК-ийн 60 хувьцааг худалдах, түүнчлэн 2,000,000 ам.доллароор худалдах талаар Г.Г*******д ямар ч гэрээний санал тавьж байгаагүй, талуудын хооронд тийм яриа болж байгаагүй бөгөөд 60 хувийн хувьцаагаа Г.Г******* 2,000,000 ам.доллароор худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй. Энэ талаар талуудын хооронд тохиролцсон ямар ч гэрээ хэлцэл байхгүй амаар тохиролцсон зүйл мөн байхгүй болно. Түүнчлэн компанийн хувьцааг шилжүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн тэмдэглэл, тогтоолыг үндэслэн бүртгэл хийгддэг билээ. Гэтэл Г.Г зүгээс талуудын хооронд яригдаагүй, байгуулагдаагүй худалдах, худалдан авах гэрээг үндэслэл болгон сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Г.Г******* нь сөрөг нэхэмжлэлдээ "...Х.Б******* нь "С И" ХХК-ийн хувьцаа худалдах боломжгүй болсон учраас энэ компанийн эзэмших 60 хувийн хувьцааг Г.Г*******д 2 сая ам.доллароор худалдах, төлбөрийг 6 сарын хугацаанд багтаан төлж барагдуулахаар Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийг амаар тохиролцсон бөгөөд төлбөрийг Г.Г******* миний бие төлж барагдуулсан" гэжээ. Энэхүү тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн Харилцан тохирох гэрээний нөхцөл*******ээр үндэслэлгүй болох нь илтэд харагддаг. 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээний 1.2, 1.2.3, 1.3 дугаар заалтад Г.Г******* нь С И ХХК-ийн 60 хувийн хувьцааг буцаан Х.Б*******ийн нэр дээр болон түүний Сингапур улсад хаягтай компани руу шилжүүлэх, хийгдэх процесс, нөхцөл*******ийг тохирч гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал Г.Г******* нь Сингапур улсад төвтэй, 68 Circular Road №02-01, 049422 хаягт бүртгэлтэй "Sora" Pte.Ltd-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тус компанийн 50 хувийн хувьцааг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Х.Б*******ийн Сингапур улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "КA capital investments" PTE.LTD-д шилжүүлж гэрээний 1.2.1-т дахь заалтаа Г.Г******* нь өөрөө сайн дураараа биелүүлсэн байдаг. Мөн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээний 1.3-т С и ХХК-ийн 10 хувийн хувьцааны төлбөрийг төлөх үүргийг Г.Г******* нь хүлээсэн. Хэрэв сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 ам.долларын дагуу С и ХХК-ийн 60 хувийн хувьцааны төлбөрийг бүрэн төлж барагдуулан 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон бол 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээг байгуулах ямар ч шаардлага байхгүй байсан. 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн "Харилцан тохирох гэрээ"-ны талууд өөрийн хүсэл зоригоор гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ тул энэхүү гэрээний нөхцөлд дурдагдсан хүсэл зориг хүчин төгөлдөр болохыг илтгэж байгаа бөгөөд Х.Б******* нь Г.Г*******тай С и ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2 сая ам.доллароор худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу буцаан 60 хувийн хувьцаагаа Г.Г*******ас шилжүүлэн авах хүсэл зоригтой байсан тодорхой нотлогдож байна. Талуудын хооронд бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээн******* байхад амаар тохирсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа нь хууль зүйн болон бизнесийн ёс зүйн хувьд боломжгүй зүйл юм. Өөр хоорондоо ах, дүү хамаатан садан, найз нөхдийн хамааралгүй хүмүүс, ийм их хэмжээний мөнгөн дүнг амаар тохироод явж байх ямар ч боломжгүй юм. Г.Г зүгээс хөрөнгө оруулагчтай уулзалт хийх нэрийдлээр түр хугацаатайгаар, тодорхой нөхцөл******* тохирч шилжүүлж авчхаад гэрээнд заасан хугацаа болон нөхцөл******* нэгэнт биелсэн байхад буцаан шилжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгч миний анх үүсгэн байгуулж, өдий зэрэгтэй ажиллуулж буй компанийг минь авахаар санаархаж буй нь эрх, ашиг сонирхлыг минь ихээхэн зөрчиж байна. Нөгөөтээгүүр Г.Г******* нь одоогоор компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага гаргаж буй нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллагад даалгах шаардлагыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх асуудал биш байна. 4. Талуудын "Сор говь төсөл"-ийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалтын талаар: Г.Г зүгээс сөрөг нэхэмжлэлдээ 2019.05.27-2020.10.23-ны өдрийг хүртэл С и ХХК-нд 13,031,499,900 төгрөгийн санхүүжилтийг оруулсан гэжээ. Компанийн дансанд дээрх санхүүжилт орж ирсэн хэдий ч "С и" ХХК-ийн зүгээс тус санхүүжилтийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Тодруулбал, С Интернешнл ХХК-ийн зүгээс тус төлбөрийг 2021.03.16-нд 2,849,430,000 төгрөг, 2021.06.03-нд 150,001,956 төгрөг, 2021.06.18-нд 2,500,000,000 төгрөг, 2021.06.23-нд 500,000,000 төгрөг, 2021.09.28-нд 6,620,000,000 төгрөг, мөн өдөр 500,000,000 төгрөгийг тус бэлнээр өгч төлбөрийг барагдуулсан болно./бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг хавсаргав Харин нэхэмжлэгч Х.Б*******ийн зүгээс Сор говь төслийн уурхайд өөрийн хувьцаа эзэмшдэг "К*********" ХХК-иар Уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Дадын хар толгой нэртэй нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажлыг өөрийн техник, хүн хүчийг гарган ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу К********* ХХК нь 2020 оноос хойш ажлын өр төлбөр 2024.09.30-ны байдлаар тооцоо нийлсэн актаар 31,199,485,577.39 төгрөгийн, Кемп катеринг, харуул хамгаалалтын үйлчилгээг хариуцдаг ХАКМС ХХК нь 8,057,005.178.19 төгрөгийн, Менежментийн үйл ажиллагааг хариуцдаг Х*********** ХХК нь 248,503,580.28 төгрөгийн нийт 39,504,994,335.6 төгрөгийн авлагатай байна. Тодруулбал Х.Б******* миний Сор говь төслийн уурхайд өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудаар дамжуулан хөрс хуулалтад, Кемп катеринг, харуул хамгаалалт, Менежментийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж өнөөдрийн байдлаар 39,504,994,335.6 төгрөгийн санхүүжилт бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Иймд Х.Б******* болон Г.Г******* нарын хооронд "С и" ХХК- ийн 60 хувийн хувьцааг 2,000,000 ам.доллароор худалдах талаар ямар ч гэрээний харилцаа үүсэж байгаагүй, Х.Б******* нь 60 хувийн хувьцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй болох нь талуудын хооронд байгуулсан 2022.12.23-ны өдрийн 07/22 тоот Хамтран ажиллах гэрээ, 2023.03.10-ны өдрийн 01 тоот Хамтран ажиллах гэрээ, 2024.06.03-ны өдрийн Sora-1/24 тоот Харилцан тохиролцох гэрээгээр тус тус нотлогдож, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Талуудын хооронд С и ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, Г.Г С и ХХК- ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлд даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү…” гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.03.10-ны өдрийн 23/01 дугаар Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2023.03.10-ны өдрийн 01 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2023.03.10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, С и ХХК-ийн 2023.03.10-ны өдрийн 23/01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, С и ХХК-ийн 2023.03.10-ны өдрийн 23/01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2022.12.23-ны өдрийн 07/22 дугаар Хамтран ажиллах гэрээ, В******* ХХК-ийн Дорноговь аймаг, Хатанбулаг сум, Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй XV-020952 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын зардал, зардлын дэлгэрэнгүй тооцоо, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, С и ХХК-ийн дүрэм, С и ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.07-ны өдрийн 13389 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.27-ны өдрийн 13695 дугаар шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 0000178048 дугаар аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, MV-020738 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, С******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сор говийн өртөө ХХК-ийн дүрэм, 2023.04.10-ны өдрийн 04434-2023/00055 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2024.04.15-ны өдрийн ГЗ/24/29 дугаар Ө******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2024.08.02-ны өдрийн ГЗ/24/47 дугаар Ө********* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, С и ХХК-ийн 2023 оны жилийн санхүүгийн тайлан, хувьцааны гэрчилгээ, 2024.06.03-ны өдрийн SORA-1/24 дугаар Харилцан тохирох гэрээ, С и ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С и ХХК-ийн дүрэм, депозит дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ерөнхий журналууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, К*********ХХК-ийн 2024.11.12-ны өдрийн 8/76 дугаар албан бичиг, Х********** ХХК-ийн 2024.11.12-ны өдрийн 1/297 дугаар албан бичиг, 2022.07.01-ний өдрийн SORA/34/22 дугаар Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2020.01.01-ний өдрийн АГГ/03/20 дугаар Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2020.10.01-ний өдрийн KAG/14/20 дугаар Уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022.01.01-ний өдрийн SORA/03/22 дугаар Уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022.01.01-ний өдрийн KHACMS/12/22 дугаар Катерингийн болон кемп аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Х******* ХХК-ийн дүрэм, ХАКМС ХХК-ийн дүрэм, К********* ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, В р ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, В р ХХК-ийн дүрэм, 2019.01.23-ны өдрийн Компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2019.01.23-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай гэрээ, 2019.01.21-ний өдрийн Хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцэл, 2021.01.21-ний өдрийн Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, төлбөрийн баримт, хувьцаа эзэмшигч Г өглөгийн тооцооны хүснэгт, орлогын баримт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас С и ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбарыг бүхэлд нь бүрдүүлсэн байна. /1х.х-ийн 114-2х.х-ийн 36 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ашигт малтмал, газрын тосны газраас С и ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Дадын хар толгой-2 нэртэй 4312.46 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-020738 дугаартай тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн хуулбарыг бүхэлд нь бүрдүүлсэн байна. /2хх-ийн 37-212/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн зохигчдын бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Х.Б******* нь хариуцагч Г.Г*******д холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар Компанийн хувьцаа бэлэглэх болон 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж С и ХХК-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг,
2. Хариуцагч Г.Г******* нэхэмжлэгч Х.Б*******т холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, Г.Г С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
3. Нэхэмжлэгч Х.Б******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “... Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлолтын болон гадаад нүүрс экспортын тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт болон экспортын ажлыг хэрэгжүүлж эхлэх зорилгоор Г.Ганболд, Г.Г******* нартай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, С и ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхээс 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг Г.Г*******д шилжүүлэхээр тохиролцож, шилжүүлсэн. Хариуцагч Г.Г******* нь гадаадын хөрөнгө оруулалт олж ирэх талаар санал тавьсан. Үүний дагуу 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тухайн цаг үед намайг эрүүгийн хэрэгт шалгаж байсан нөхцөл байдал нь компанид гадаадын хөрөнгө оруулалт оруулах боломжгүй гэж Г.Г******* тайлбарласан. Австрали улсын ************ компанитай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татахаар 01 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Миний бие өөрийн эзэмших эрхтэй С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхээ худалдах ямар ч хүсэл сонирхол байгаагүй. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээгээр Г.Г*******тай хамтран ажиллах хүсэл сонирхолтой байсан. Гадаадын хөрөнгө оруулалт татахаар 600 ширхэг хувьцааг 6 сарын түр хугацаанд, буцаах нөхцөлөөр хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулсан, энэ нь гэрээнд туссан. Ингээд Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүйгээр хувьцааг хугацаагүйгээр, буцах нөхцөлгүйгээр Г.Г өмчлөлд шилжүүлсэн. Энэ нь дээрх Хамтран ажиллах гэрээг халхавчилж байна. Түүнчлэн 2022.12.23-ны 07/22 дугаар Хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Г.Г******* нь нэхэмжлэгч надад 40 хувийн хувьцааны үнэ 2,000,000 ам.долларыг төлөх ёстой байсан тул 2023.09.06-ны өдөр Г.Г*******ас шилжүүлсэн 2,000,000 ам.доллар буюу 6,946,000,000 төгрөгийг өөртөө тусалж авсан. Хувьцаагаа хариу төлбөргүйгээр бусдад бүр мөсөн шилжүүлэх хүсэл зориггүй, тийм хүсэл зоригийг Г.Г*******д илэрхийлэхгүй. Бэлэглэлийн гэрээний хувьд бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлдэг байтал талууд хамтран ажиллах гэрээний нэг хэсэг болгож ашиг орлого хуваарилах буюу хариу төлбөртэй байдлаар тохиролцож буй нь хууль зөрчсөн. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй С И ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэхдээ ямар нэгэн татвар хураамж төлөөгүй нь уг гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймээс С И ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэх эрх зүйн үр дагавар бий болгосон, улсын бүртгэлийн газарт бүртгэл хийлгэхэд хавсаргаж өгсөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх... үүрэгтэй гэж заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 23/01 дугаар Компанийн хувьцаа бэлэглэх болон 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж С и ХХК-ийн 60 хувийн 600 ширхэг хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү…” гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч Г.Г******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 2 дах хэсэгт заасны дагуу Х.Б******* нь өөрийн эзэмших эрхтэй хувьцааг 6 сарын түр хугацаанд хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Гэвч бэлэглэлийн гэрээгээр хувьцааг хугацаагүйгээр буцах нөхцөлгүйгээр Г.Г нэр дээр өмчлөлд шилжүүлсэн нь хамтран ажиллах гэрээнээс ялгаатай үр дагаврыг бий болгож, хамтран ажиллах гэрээг халхавчилж байна, С интернейшнл ХХК-ийн 60 хувийн хувьцааг Х.Б******* миний бие бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэлгүй, худалдаагүй гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Х.Б******* нь өөрийн оруулах хөрөнгө оруулалтаа оруулж чадахгүй байсан бөгөөд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдаж, төслийн үйл ажиллагааг цаашид хэвийн авч явах *******нээс миний бие нь түүний хувьцаа худалдах хүсэл зоригийг зуучлахаар Австрали улсын ******* компанитай хэлэлцээр хийх ажлыг Г.Г******* миний бие 2022 оноос эхлүүлж, Австрали улсын ****** компанид 01 тоот Хамтран ажиллах гэрээгээр Х.Б******* нь С интернейшнл ХХК-ийн 60 хувийн хувьцаа худалдах хэлэлцээр явагдаж байсанд маргахгүй. Хувьцааны төлбөрийг 6 сарын хугацаанд төлөх баталгаа болгож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэвч Х.Б*******ийн 60 хувийн хувьцааг Австрали улсын *******компани худалдан авахгүй болсон. Тухайн үед Х.Б******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан бөгөөд С интернэйшнл ХХК-ийн хувьцаагаа худалдах боломжгүй болсон учраас энэ компанийн 60 хувийн хувьцаагаа Г.Г******* надад хоёр сая ам доллароор худалдах, төлбөрийг 6 сарын хугацаанд багтаан төлж барагдуулахаар Худалдах,худалдан авах гэрээний гол нөхцөлийг амаар тохиролцсон бөгөөд гэрээний төлбөрийг төлөх баталгаа болгож хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу, төлбөрийг Г.Г******* миний бие төлж барагдуулсан. Х.Б******* нь татвараас зайлсхийж, компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг өөрөө бэлдэж надаар гарын үсэг зуруулсан. Би дээрх хамтран ажиллах гэрээнд ямар ч санал оруулаагүй хуульчаас ч зөвлөгөө аваагүй, түүний байгуулсан гэрээнд итгээд гарын үсэг зурсан.
Ингээд миний бие 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 6 сарын дараа тохирсон ёсоороо Голомт банкны өөрийн хувийн данснаас 2 сая ам доллар буюу 6,943,700,000 төгрөгийг Х.Б*******ийн Голомт банкны тоот данс руу" хувьцааны төлбөр" гэж шилжүүлсэн. Иймээс С интернейшнл ХХК-ийн 40 хувийн хувьцааны үнэ гэж 2 сая ам доллар буюу 6,943,700,000 төгрөгийг өөртөө тусалж авсан, өмнөх 40 хувийн хувьцааны төлбөрт авсан гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. 40 хувийн хувьцааны үнийг бартераар төлж, мөн С интернэйшнл ХХК-нд хөрөнгө оруулалт хийх тохиролцоо байсныхаа дагуу миний бие 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, уурхайн үйл ажиллагааг явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Хүний данс руу зүгээр 2 сая ам.доллар шилжүүлээд хувьцааг авч байна гэж тайлбарлаж байна. Хэрэв 2 сая ам.доллар данс руу нь зүгээр орсон юм бол буцаагаад шилжүүлээд өгчих боломжтой байтал, шилжүүлж өгөөгүй, одоо болохоор өмнөх 40 хувь хувьцааны төлбөр, эсвэл 2 сая ам.доллар орсныг мэдээгүй, өөртөө тусалж авсан гэж зөрүүтэй тайлбарлаж байх ба эрүүгийн хэрэгт шалгагдаж мөнгө төгрөг хэрэгтэй үедээ хувьцаагаа худалдаж мөнгө авчаад, асуудлаа дуусахаар хувьцаагаа зараагүй, өөртөө тусалсан эсвэл өмнөх 40 хувь хувьцааны үнэ гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Түүнчлэн үйл ажиллагааны өр төлбөр, хувьцааны төлбөрийг ялгах хэрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьцаа эзэмших эрхийг худалдан авч, хувьцааны үнийг 6 сарын дотор төлөх баталгаа гаргах хугацаанд түүний эзэмшлийн компаниудаар уурхайн ажил үүргийг гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу дээрх компаниудын үйл ажиллагааг тасалдуулаагүй бөгөөд найз нөхдийн журмаар хэлснээрээ өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн хамаарал бүхий компаниудаас үйлчилгээ авч, нэхэмжлэгчид зардлыг төлж тусалсаар ирсэн. Иймд Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үүний үр дагавар нь Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчингүй болж, гэрээний дагуу шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.
5. Хариуцагч Г.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “... миний бие 2019 оны 1 сард С интернейшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б*******тэй танилцсан. Тухайн үед В р ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Бээс 33 хувийн хувьцааг Х.Б******* нь шилжүүлэн авахаар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Б*******т нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 33,000 энгийн хувьцаа буюу нийт 330,000,000 төгрөгийн үнэтэй хувьцааг шилжүүлэн өгсөн. Г.Г******* миний бие Ч.Б 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцэл байгуулж, Х.Б*******ийн эзэмшилд шилжсэн 33 хувийн хувьцааны төлбөр 330,000,000 төгрөгийг Ч.Б Х.Б*******ийн өмнөөс төлсөн. Энэ нь С интернэйшнл ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөрт тооцогдохоор Х.Б******* бид хоёр харилцан тохиролцсон. Ингээд Г.Г******* миний бие нь 2019 оны 05 сарын 01-ны өдөр С интернэйшнл ХХК-ийн хувьцааны нэг бүр нь 1000 төгрөг нийт 400 мянган төгрөгийн үнэ бүхий 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. В р ХХК-ийн тухайд ОНӨҮГ-34 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Эргэл Халивын Өргөтгөл" нэртэй 19547 га талбайд ашигт малтмалын хайгуулын лицензтэй байсан. Бид 2019 онд гэрээ байгуулсан үеийн цаг хугацаагаар өөрсдийн эзэмшлийн компаниудын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөж хийсэн бөгөөд 07/22 дугаар Хамтран ажиллах гэрээний хавсралтад үүнийг тусгасан: Үүнд:
- С интернейшнл ХХК-ийн үнэлгээ 2017 оны 12 сараас 2019-04-09-ний өдрийн хугацаанд 3,684,070,221.09 төгрөг,
- В р ХХК-ийн тухайд хайгуулын зардалд зарцуулсан 7,265,880,000 төгрөгөөр тус үнэлэгдсэн болохыг талууд баталгаажуулсан.
Х************* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С интернейшнл ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан байсан. С Интернэйшнл ХХК нь 2018 оны 02 сард Г************* ХХК-иас 2,838,798,181.82 төгрөгөөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-020738 дугаартай Дадын хар толгой гэх газарт байрлах нүүрсний хайгуулын талбайг худалдан авсан. 2019 оны 04 сар хүртэл нүүрсний хайгуулын талбайд ойролцоогоор 845,000,000 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Цаашид "Сор говь" төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул эхний ээлжид энэхүү төслийг эхлүүлэх санхүүжилтийн 40 хувийн хувьцаа эзэмшигч миний бие 2019-05-27-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл С интернейшнл ХХК-д 13,031,499,900 төгрөгийн /санхүүгийн баримтууд хавсаргав/ санхүүжилт хийсэн. Дан ганц миний оруулсан хөрөнгө оруулалтаар MV-020738 дугаартай Дадын хар толгой гэх газарт олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн. "Сор говь" төслийн тухайд Г.Г******* миний бие 2022 оны 12 сарын 27-ноос Гүйцэтгэх захирал болж энэ хугацаанд бүхий л нөөц боломжоо ашиглан цаг зав, хөрөнгө мөнгөө зориулж үргэлжлүүлсээр ирсэн. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ашиг харалгүйгээр төслийг Энэ хугацаанд миний бие Х.Б*******ийг эрүүгийн хэрэгт шалгагдаж, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь харгалзаж түүний хамаарал бүхий катеринг, харуул хамгаалалт, уулын ажлыг К******, Х***** ХХК, Хишиг арвин индустрал ХХК зэрэг компаниудтай гэрээлж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлж өөрийн хэмжээнд Х.Б*******т тусалж дэмжиж ирсэн. Гэвч С интернейшнл ХХК-ийн тухайд өнөөдрийн байдлаар 200 тэрбум төгрөгийн тайлант хугацааны өр төлбөртэй ажиллаж байна. Х.Б******* нь өөрийн оруулах хөрөнгө оруулалтаа оруулж чадахгүй тул өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдаж төслийн үйл ажиллагааг цаашид хэвийн авч явах *******нээс миний бие нь түүний хувьцаагаа худалдах хүсэл зоригийг зуучлахаар Австрали улсын ***** компанитай хэлэлцээр хийх ажлыг Г.Г******* миний бие 2022 оноос эхлүүлсэн боловч Х.Б*******ийн хувьцааг авч хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд хүрээгүй хэлэлцээр дууссан. Ингээд Х.Б******* нь С интернэйшнл ХХК-ийн хувьцаагаа худалдах боломжгүй болсон учраас 60 хувийн хувьцаагаа Г.Г******* надад хоёр сая ам доллароор худалдах, төлбөрийг 6 сарын хугацаанд багтаан төлж барагдуулахаар Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийг амаар тохиролцсон бөгөөд төлбөрийг Г.Г******* миний бие төлж барагдуулсан. Х.Б******* нь татвараас зайлсхийж, компанийн хувьцааг бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээг өөрөө бэлдэж надаар гарын үсэг зуруулсан. Тодруулбал Г.Г******* нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 6 сарын дараа тохирсон ёсоороо Голомт банкны өөрийн хувийн данснаас 2 сая ам доллар буюу 6,943,700,000 төгрөгийг Х.Б*******ийн Голомт банкны тоот данс руу" хувьцааны төлбөр" гэсэн утгаар шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэх 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээ гэх хэлцлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэх санал солилцох хүрээнд санал солилцож байсан хэлцэл тул эцэслэн тохиролцсон эвлэрлийн хэлцэл биш тул тайлбарын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч талын хүсэл зориг бол өөрт ногдох хувьцааны төлбөрөө Г.Г******* надаас хүлээн авах баталгаа болгох зорилгоор дүр үзүүлж байгуулсан хэлцэл юм. Нэхэмжлэгч нь компанийн цаашдын үйл ажиллагаанд өөрөө хөрөнгө оруулах боломжгүй болсныг мэдэж байсан учир өөрийн хүсэл зоригийг илэрхийлж 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Х.Б******* нь 60 хувийн хувьцааны төлбөрөө хүлээн авсан мөртлөө надад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хариуцагч намайг бусдыг төөрөгдүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, Г.Г С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг улсын бүртгэлд даалгаж өгнө үү…” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч тал Х.Б*******ийн хүсэл зориг бол өөрт ногдох хувьцааны төлбөрөө Г.Г******* надаас хүлээн авах баталгаа болгох зорилгоор дүр үзүүлж байгуулсан хэлцэл юм хэмээн тайлбарласан байна. Гэтэл хамтран ажиллах гэрээний нөхцөлд Х.Б******* нь Г.Г*******д 60 хувийн хувьцаагаа худалдах, 60 хувийн хувьцааны төлбөр 2,000,000 ам.доллар хэмээн тохирсон зүйл байхгүй, уг нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй. Х.Б******* нь татвар төлөхөөс зайлсхийж компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу дүр үзүүлэн шилжүүлэх хүсэл зоригтой байсан бол 60 хувийн хувьцааны төлбөр болох 2,000,000 ам.долларын төлбөрийг Хамтран ажиллах гэрээнд тусгаж баталгаажуулах байсан. Х.Б******* нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий, Уурхайн олборлолт үйл ажиллагаа нь жигдэрсэн, нөөц ТЭЗҮ нь батлагдсан компанийнхаа 60 хувийн хувьцааг бусдад үнэ төлбөргүй бэлэглэлээр шилжүүлэх, 2,000,000 ам.доллароор худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй бөгөөд энэхүү бодит хүсэл зоригийн илэрхийллээ 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээнд тодорхой тусгасан. Х.Б******* нь 60 хувийн хувьцаагаa Г.Г*******д 2,000,000 ам.доллароор худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх талаар тохирч дүр үзүүлэн Бэлэглэлийн гэрээ хийгээгүй, Г.Г гадаад улсын хөрөнгө оруулагч нартай хийх хэлцэл дууссаны дараагаар 60 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэн авах бодит хүсэл зоригтой байсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 1.3-т "... энэхүү гэрээг байгуулснаас 6 сарын хугацаанд компанийн өөрийн эзэмшлийн 600 ширхэг, 600,000 төгрөгийн үнэ бүхий 60 хувийн хувьцаа /орд, компанийн баланс, эд хөрөнгө/-г түр хугацаагаар Б талын санаачилгыг А тал хүлээн зөвшөөрч дараах байдлаар тохиролцов гэж, мөн гэрээний 2.7-д ... Австрали улсын ************** компанитай хамтран ажиллахаар буюу хувьцаагаа худалдахаар урьдчилсан санал солилцож, судалгаа хийгдэж байгаа бөгөөд ************ талуудын дундын компаниудын хувьцаа шилжих үед А талын эзэмшлийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцов гэх гэрээний агуулгаас мөн уг гэрээн*******ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ С и ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Г*******, Б*******/-ийн 2023 оны 3 сарын 10-ны өдрийн тоот тэмдэглэл. 23/01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн Хувьцаа эзэмшигч Х.Б******* өөрийн эзэмшлийн 600,000 төгрөгийн үнэ бүхийн 600 ширхэг хувьцааг бүхэлд нь Хувьцаа эзэмшигч Г.Г*******д бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэх, уг гэрээн*******ийн салшгүй хэсэг буцах нөхцөл болох хамтран ажиллах гэрээг байгуулах агуулгаас тодорхой харагддаг. Түүнчлэн Г.Г гаргасан сөрөг нэхэмжлэлд С и ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар ажилласан, компани 200 тэрбумын тайлант хугацааны өр төлбөртэй талаар дурдсан байна. Гэтэл С и ХХК-ийн үйл ажиллагаа менежментийг Х.Б*******ийн хамаарал бүхий компаниуд, тэдгээрийн ажилтнууд авч явдаг бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш Х.Б******* болон ээж Т.Б гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан болно. Дээрх хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч болох, тэдгээртэй Г.Г******* компанийг төлөөлөн уулзалт хийх шалтгаанаар түүнд гүйцэтгэх захирлыг түр шилжүүлсэн болно. Хувьцаагаа хамтран ажиллах болон харилцан тохиролцох гэрээний дагуу /өмнөх хувь эзэмшлээ тус тус эзэмшсэнээр компанийн тухай хууль, компанийн дүрмийн дагуу эзэмшиж буй хувьцааны хэмжээгээрээ хамтран хариуцлага хүлээгээд явна. Түүнчлэн хоорондын төлбөр тооцоог ч харилцан тооцоо нийлж, харилцан барагдуулах нь тодорхой юм. Мөн Г.Г танилцуулж байснаар Австрали улсын ******* компани С и ХХК-ийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, эсвэл хувьцааг худалдан авах шийдвэр гарсан бол хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцаанаасаа хэд хэдэн хувийг хөрөнгө оруулагчид шилжүүлэх зэрэг дараагийн асуудлаа тохирох байсан. Уг хөрөнгө оруулагч хайх шаардлага нь компанид хөрөнгө оруулагч олж, үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан бөгөөд дан ганц Х.Б*******ийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид Г.Г*******ар зуучлуулан зарах талаар ямар ч хэлцэл хийгдээгүй болно. Иймд 2023.03.10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Х.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С и ХХК-ийн 60 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэх эрх зүйн үр дагавар бий болгосон, улсын бүртгэлийн газарт бүртгэл хийлгэхэд хавсаргаж өгсөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн тайлбарлаж, тус хэлцл******* нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг халхавчилсан гэж үзэж байгаа болно. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсан эдгээр гэрээн******* нь худалдах, худалдах авах гэрээг халхавчилж байгаа тухай үндэслэл нь үндэслэлгүй юм.
Г.Г******* нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээ байгуулснаас 6 сарын дараа тохирсон ёсоороо Голомт банкны өөрийн хувийн данснаас 2 сая ам.доллар буюу 6,943,700,000 төгрөгийг Х.Б*******ийн Голомт банкны тоот данс руу “Хувьцааны төлбөр” гэсэн утгаар шилжүүлсэн хэмээн тайлбарлажээ. Х.Б******* нь өөрийн хувьцаа эзэмшдэг "Х********" ХХК-ийн 100 хувийн охин С и ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулж Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-020738 дугаартай “Дадын хар толгой” гэх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 7/2217 тоот шийдвэрээр шилжүүлэн авч уурхайн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Г.Г зүгээс 2019 онд Х.Б*******тэй танилцаж дараах 2 компанийн хувьцааг болон С и ХХК-ийн хувьцааг 40, 40 хувиар хамтран эзэмшиж ажиллах саналыг тавьсан. Үүнд: В Р ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-020952 дугаартай 7581.57 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV- 021322 дугаартай 11966,2 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, В****** ХХК-ийн Дорноговь аймаг. Хатанбулаг сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-021271 дугаартай 28112.18 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, тус сумын нутагт байрлах Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-0211601 дугаартай 1600.46 га Эргэл халивын өргөтгөл нэртэй талбай, мөн XV-020865 дугаартай 8269.78 га Баянтал хэмээх нэртэй хайгуулын талбайд нүүрс олборлох ажлыг хамтран хэрэгжүүлэх саналыг 2019 онд Х.Б*******т тавьсан болно. Энэхүү Г.Г зүгээс Х.Б*******т өөр, өөрийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбай бүхий компанийн хувьцаанаас 40,40 хувийг эзэмшиж гарсан зардлыг эзэмших хувиар хариуцан хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу Х.Б******* нь "С и" ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар "Дадын хар толгой" гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347,430.4 төгрөгийн зардлын 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөгийг төлж, мөн В Р ХХК, В******** ХХК-ийн 40 хувийн хувьцааг Х.Б*******т шилжүүлснээр С интериэшил ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр орох боломжтойг хэлсэн. Г.Г зүгээс Х.Б*******ийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрч В Р ХХК-ийн 33 хувийн хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б*******т шилжүүлж 7 хувийн хувьцааг Дорноговийн байгалийн баялаг ХХК-ийн хувьцаа авсны дараагаар шилжүүлэхээр тохирсон. Х.Б******* нь "В Р" ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тул тус компанийн хайгуулын зардал болох 7,265,880,000 төгрөгийн 40 хувьд ногдох 2,906,352,000 төгрөгийг хариуцахаар болсон. Тодруулбал талуудын 2019 оны аман тохиролцоогоор Х.Б*******ийн эзэмшлийн С и ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөр нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар "Дадын хар толгой" гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347.430.4 төгрөгийн 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөг мөн В Р ХХК, В**********ХХК-ийн 40 хувийн хувьцаа байсан болно. Гэтэл хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ талууд тус бүрийн эзэмшлийн компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлснээр төлбөр дуусгавар болсон талаар дурдсан үндэслэлгүй юм. Учир нь С и ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл Ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд тухайн үед нөөц ТЭЗҮ нь батлагдсан олборлолтын үйл ажиллагаа явуулахад бэлэн уурхай байсан. Харин Хариуцагч Г.Г санал болгосон "В Р" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Хайгуулын зөвшөөрөл бөгөөд тухайн үед болон өнөөдрийн байдлаар ямар нөөцтэй болох нь тодорхойгүй ТЭЗҮ нь батлагдаагүй уурхайн юм. Тийм ч учраас Х.Б*******ийн зүгээс ашигт малтмал ашиглалтын зөвшөөрөлтэй компанийн хувьцаагаа хайгуулын зөвшөөрөлтэй компанийн хувьцаагаар солих илтэд ашиггүй байсан тул тухайн үед С интернэши ХХК-ийн зардлын тооцоог нарийвчлан гаргаж Г.Г*******д танилцуулан тус зардлын 40 хувийн төлбөр болон В Р ХХК, В********* ХХК-ийн 40 хувийн хувьцааг шилжүүлснээр С И ХХК-ийн 40 хувийг хувьцааг шилжүүлэхээр тохирсон байдаг. Энэхүү талуудын 2019 оны 01 сард амаар тохиролцсон 2 компанийн 40 хувийн хувьцааны үнэ 2022 оны 12 сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээний хавсралтаар албажсан болно. Г.Г******* 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш гэрээнд заасан 40 хувийн хувьцааны төлбөр 8,378,538,971.85 төгрөгийг төлөхгүй явсаар ирсэн. Энэхүү төлбөрийг төлөх талаар удаа дараа уулзалтаар болон утсаар шаардаж мэдэгдэж байсан. Гэтэл Г.Г зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд 60 хувийн хувьцааны маргаан шүүх дээр хянагдаж байх хугацаанд Х.Б*******ийн данс руу 2,000,000 ам долларыг шилжүүлсэн. Х.Б*******ийн зүгээс 40 хувийн хувьцаагаа өөрийн хүсэл зоригоор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээнд зааснаар өөрөөр компанийн хувьцааг бусдад зарах худалдах тохиролцоо хийгээгүй тул Г.Г******* нь надад төлөх ёстой С И ХХК-ийн 40 хувийн төлбөр болох 8,378,538,971.85 төгрөгийн зарим хэсгийг төлсөн хэмээн үзэж төлбөрт суутган авсан болно. Гэтэл энэхүү төлбөрийг С и ХХК-ийн 60 хувийн хувьцааны төлбөр хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Х.Б*******ийн зүгээс "С Инернэшнл" ХХК-ийн 60 хувийн хувьцааг худалдах, түүнчлэн 2,000,000 ам.доллароор худалдах талаар Г.Г*******д ямар ч гэрээний санал тавьж байгаагүй, талуудын хооронд тийм яриа болж байгаагүй бөгөөд 60 хувийн хувьцаагаа Г.Г******* 2,000,000 ам.доллароор худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй. Энэ талаар талуудын хооронд тохиролцсон ямар ч гэрээ хэлцэл байхгүй амаар тохиролцсон зүйл мөн байхгүй болно. Түүнчлэн компанийн хувьцааг шилжүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хувьцаа эзэмшигчдийн тэмдэглэл, тогтоолыг үндэслэн бүртгэл хийгддэг билээ. Гэтэл Г.Г зүгээс талуудын хооронд яригдаагүй, байгуулагдаагүй худалдах, худалдан авах гэрээг үндэслэл болгон сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн Харилцан тохирох гэрээний гэрээний 1.2, 1.2.3, 1.3 дугаар заалтад Г.Г******* нь С И ХХК-ийн 60 хувийн хувьцааг буцаан Х.Б*******ийн нэр дээр болон түүний Сингапур улсад хаягтай компани руу шилжүүлэх, хийгдэх процесс, нөхцөл*******ийг тохирч гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал Г.Г******* нь Сингапур улсад төвтэй, 68 Circular Road №02-01, 049422 хаягт бүртгэлтэй "Sora" Pte.Ltd-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тус компанийн 50 хувийн хувьцааг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Х.Б*******ийн Сингапур улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "КA capital investments" PTE.LTD-д шилжүүлж гэрээний 1.2.1-т дахь заалтаа Г.Г******* нь өөрөө сайн дураараа биелүүлсэн байдаг. Мөн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээний 1.3-т С и ХХК-ийн 10 хувийн хувьцааны төлбөрийг төлөх үүргийг Г.Г******* нь хүлээсэн. Хэрэв сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 ам.долларын дагуу С и ХХК-ийн 60 хувийн хувьцааны төлбөрийг бүрэн төлж барагдуулан 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон бол 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээг байгуулах ямар ч шаардлага байхгүй байсан. 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Харилцан тохирох гэрээний талууд өөрийн хүсэл зоригоор гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ тул энэхүү гэрээний нөхцөлд дурдагдсан хүсэл зориг хүчин төгөлдөр болохыг илтгэж байгаа бөгөөд Х.Б******* нь Г.Г*******тай С и ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2 сая ам.доллараар худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу буцаан 60 хувийн хувьцаагаа Г.Г*******ас шилжүүлэн авах хүсэл зоригтой байсан тодорхой. Талуудын хооронд бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээн******* байхад амаар тохирсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа нь хууль зүйн болон бизнесийн ёс зүйн хувьд боломжгүй. Өөр хоорондоо ах, дүү хамаатан садан, найз нөхдийн хамааралгүй хүмүүс, ийм их хэмжээний мөнгөн дүнг амаар тохироод явж байх ямар ч боломжгүй. Г.Г зүгээс хөрөнгө оруулагчтай уулзалт хийх нэрийдлээр түр хугацаатайгаар, тодорхой нөхцал******* тохирч шилжүүлж авчхаад гэрээнд заасан хугацаа болон нөхцал******* нэгэнт биелсэн байхад буцаан шилжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн үүсгэн байгуулж, өдий зэрэгтэй ажиллуулж буй компанийг авахаар санаархаж буй нь эрх, ашиг сонирхлыг минь ихээхэн зөрчиж байна. Г.Г******* нь одоогоор компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах шаардлага гаргаж буй нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн байгууллагад даалгах шаардлагыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх асуудал биш. Талуудын "Сор говь төсөл"-ийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалтын талаар Г.Г зүгээс сөрөг нэхэмжлэлдээ 2019.05.27-2020.10.23-ны өдрийг хүртэл С и ХХК-нд 13,031,499,900 төгрөгийн санхүүжилтийг оруулсан гэжээ. Компанийн дансанд дээрх санхүүжилт орж ирсэн хэдий ч "С и" ХХК-ийн зүгээс тус санхүүжилтийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Тодруулбал, С Интернешнл ХХК-ийн зүгээс тус төлбөрийг 2021.03.16-нд 2,849,430,000 төгрөг, 2021.06.03-нд 150,001,956 төгрөг, 2021.06.18-нд 2,500,000,000 төгрөг, 2021.06.23-нд 500,000,000 төгрөг, 2021.09.28-нд 6,620,000,000 төгрөг, мөн өдөр 500,000,000 төгрөгийг тус бэлнээр өгч төлбөрийг барагдуулсан болно./бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг хавсаргав Харин нэхэмжлэгч Х.Б*******ийн зүгээс Сор говь төслийн уурхайд өөрийн хувьцаа эзэмшдэг "К****** ХХК-иар Уулын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Дадын хар толгой нэртэй нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажлыг өөрийн техник, хүн хүчийг гарган ажиллаж байна. Энэхүү гэрээний дагуу К***** ХХК нь 2020 оноос хойш ажлын өр төлбөр 2024.09.30-ны байдлаар тооцоо нийлсэн актаар 31,199,485,577.39 төгрөгийн, Кемп катеринг, харуул хамгаалалтын үйлчилгээг хариуцдаг Х**** ХХК нь 8,057,005.178.19 төгрөгийн, Менежментийн үйл ажиллагааг хариуцдаг Х******** ХХК нь 248,503,580.28 төгрөгийн нийт 39,504,994,335.6 төгрөгийн авлагатай байна. Тодруулбал Х.Б******* миний Сор говь төслийн уурхайд өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудаар дамжуулан хөрс хуулалтад, Кемп катеринг, харуул хамгаалалт, Менежментийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж өнөөдрийн байдлаар 39,504,994,335.6 төгрөгийн санхүүжилт бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болно.
Иймд Х.Б******* болон Г.Г******* нарын хооронд "С и" ХХК- ийн 60 хувийн хувьцааг 2,000,000 ам.доллароор худалдах талаар ямар ч гэрээний харилцаа үүсэж байгаагүй, Х.Б******* нь 60 хувийн хувьцаа худалдах ямар ч хүсэл зориг байгаагүй болох нь талуудын хооронд байгуулсан 2022.12.23-ны өдрийн 07/22 тоот Хамтран ажиллах гэрээ, 2023.03.10-ны өдрийн 01 тоот Хамтран ажиллах гэрээ, 2024.06.03-ны өдрийн Sora-1/24 тоот Харилцан тохиролцох гэрээгээр тус тус нотлогдож, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Талуудын хооронд С и ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгож, Г.Г С и ХХК- ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлд даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй …” гэж маргадаг.
7. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч*******ийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Мөн хэлцлийн 2.1-т Талууд хувьцааг шилжүүлсэн байх хугацаанд Х.Б*******ийн хамаарал бүхий одоогийн компанийн менежментийн баг, үндсэн болон туслан гүйцэтгэгч зэргийг солихгүй, 2.2-т Компанийн болон төслийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын зарчим одоогийнхоор буюу Х.Б******* 60 хувь, Г.Г******* 40 хувь гэсэн хувь эзэмшлийн харьцаагаар явна, 2.3-т Сорговь уурхайгаас олборлосон нүүрсийг экспортолж, эзэмших хувьцааны хэмжээгээр зардал, ашгийг хуваарилах үндсэн нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр явна, 2.6-д Талуудын хооронд байгуулсан болон компанийн бүхий л гэрээ хэлцл*******, хамаарал бүхий компаниуд болох В*******, В р ХХК-иудын талаар хийсэн гэрээ хэлцл*******, тохиролцоо Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг шилжүүлснээс үл хамааран хүчин төгөлдөр, ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг талууд тохиролцсон болно, 2.7-д Талууд компанийн хувьцаанаас гуравдагч этгээдэд санал болгохоор австрали улсын ******* компанитай хамтран ажиллахаар буюу хувьцаагаа худалдахаар урьдчилсан санал солилцож, судалгаа хийгдэж байгаа бөгөөд ******* талуудын дундын компаниудын хувьцаа, ордыг худалдан авахаар шийдвэрлэж, түүнд компаниудын хувьцаа шилжих үед Х.Б*******ийн эзэмшлийн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохиролцов гэж тус тус заажээ. /1х.х-ийн 9-10 тал/
9. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр Г.Г******* нь ************ компанид Х.Б*******ийн 60 хувийн энгийн хувьцааг худалдахаар, хувьцаа худалдах 6 сарын хугацаанд шийдвэр гаргалтын зарчим Х.Б******* 60 хувь, Г.Г******* 40 хувийн эзэмших эрхийн хэмжээгээр, Сорговь уурхайгаас олборлосон нүүрсийг экспортолж, эзэмших хувьцааны хэмжээгээр зардал, ашгийг хуваарилахаар, Талуудын хооронд байгуулсан компанийн бүхий л гэрээ хэлцл*******, хамаарал бүхий компаниуд болох В***********, В р ХХК-иудын талаар хийсэн гэрээ хэлцл*******, тохиролцоонд ямар нэг өөрчлөлт орохгүйгээр тус тус тохиролцжээ.
10.Талуудын дээрх тохиролцооны агуулгаас үзэхэд С И ХХК-ийн Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдах эрхээ Г.Г*******д шилжүүлж, уг гэрээ хэрэгжих хугацааг 6 сараар тохиролцож, Г.Г******* нь ************* компанид Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг шийдвэрлэхээр, Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааны эрх шилжүүлэх хугацаанд Сорговь уурхайгаас нүүрс олборлож, экспортолж, эзэмших хувьцааны хэмжээгээр зардал, ашгийг хуваарилах агуулгатай талуудын хооронд үүссэн тохиролцоо бүхий хэлцлийн агуулга нь хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрх шилжүүлэх, хамтран ажиллах холимог гэрээ байгуулахаар талуудын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээ хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ байна.
11. Учир нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй, 5.4-т Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ, 5.9.-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана. 5.10.-т Энэ хуулийн 5.3, 5.9-д заасан этгээд тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х.Б******* нь С И ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхээ гуравдагч этгээд болох ************* компанид худалдах бол компанийн тухай хуулийн 5-р зүйд заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлж, Компанийн тухай хуулийн 5-р зүйлийг зөрчөөгүй болохоо бичгээр нотлоогүй тул 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д заасан заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн ... хэлцэл болсон байх тул тус хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, сөрөг шаардлагын энэ хэсгийг хангах үндэстэй гэж үзэв.
12. Учир нь нэхэмжлэгч Х.Б******* нь С И ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхээ гуравдагч этгээд болох ************ компанид худалдах болсон бол эхлээд компани болон 40 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г*******д бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжид 40 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г******* худалдан авах эрхтэй тул нөгөө хувьцаа эзэмшигчийн хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэлгүй, компанийн тухай хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Х.Б******* биелүүлэлгүй гуравдагч этгээд ********** компанид хувьцаа худалдах хэлцэл байгуулах эрхийг шилжүүлж буй хэлцэл компанийн тухай хуулийг зөрчсөн байна. Түүнчлэн С И ХХК-ийн дүрмээр хувьцаа худалдах эрхийг нарийвчлан зохицуулаагүй байх тул Компанийн тухай хуулиар уг харилцааг зохицуулна.
13. Хариуцагч Г.Г******* нь ************** компанид Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдах зорилгоор, дээрх агуулга бүхий хэлцлийг байгуулсан, уг харилцан тохиролцооны үйл баримтын талаар маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, нэхэмжлэгч Х.Б******* нь ****** компанид хувьцаа худалдахаар, уг хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааны эрх хэмжээгээр хамтран ажиллахаар талуудын хооронд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талуудад маргаан байхгүй байна.
13. Харин талуудын хооронд С И ХХК-ийн Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг хариуцагч Г.Г*******д худалдаагүй, худалдах хүсэл зоригийг түүнд илэрхийлээгүй, Г.Г*******ас шилжүүлсэн 2,000,000 ам.доллар буюу 6,943,700,000 төгрөг бол Дадын хар толгой гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347.430.4 төгрөгийн 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөг бөгөөд Г.Г******* 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш гэрээнд заасан 40 хувийн хувьцааны төлбөрт 8,378,538,971.85 төгрөгийг төлөөгүй тул 2,000,000 ам.доллар буюу 6,943,700,000 төгрөг нь өмнөх 40 хувийн хувьцааны үнэнд хариуцагч Г.Г******* төлсөн гэж нэхэмжлэгч,
********* компани нь Х.Б*******ийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдан авахаа больсон шийдвэр гарсан тул нэхэмжлэгч Х.Б******* өөрийн эзэмшлийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхээ 2,000,000 ам доллароор худалдах, төлбөрийг 6 сарын дотор төлөхөөр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг амаар тохиролцож, хувьцааны төлбөрт 2,000,000 ам.доллар буюу 6,943,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б*******т төлсөн, 40 хувийн хувьцааны үнийг бартераар төлж барагдуулсан тул 40 хувийн хувьцааны үнэнд 2,000,000 ам.доллар төлөх үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
14. Хишиг арвин индустриал ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчид /хувьцаа эзэмшигч Б.Х, Х.Б******* нар/-ийн хурлын 12 дугаар тогтоолоор охин компани байгуулахаар С и ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, гүйцэтгэх захирлаар Х.Б*******ийг томилжээ. /2х.х-ийн 25-36 тал/
15. Дорноговь аймаг Хөвсгөл сум Дадын хар толгой-2 нэртэй газарт орших 4312.46 гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын хөрөнгө оруулалттай Г********* ХХК-д 2047.01.04-ний өдрийг дуустал хугацаагаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2017.01.04-ний өдөр олгож, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Г******** ХХК, С и ХХК нарын хооронд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх №Sora/01/18 дугаартай хэлцлээр худалдагч буюу Г***********ХХК нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг 3,122,678,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний төлбөрт нийт 2,838,798,180 төгрөгийг худалдан авагч буюу С и ХХК төлж, С и ХХК нь Дорноговь аймаг Хөвсгөл сум Дадын хар толгой-2 нэртэй газарт орших 4312.46 гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг 2047.01.04-ний өдөр хүртэл эзэмшихээр 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжиж, олгогдсон байна. /2хх-38, 117-124,152, 153-157, 164, 199 тал/
16. В р ХХК-ийн 66 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Б өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувь буюу 33 хувийн хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******т шилжүүлж, 33 хувийн хувьцааны үнэ 330,000,000 төгрөгийг Х.Б*******ийн өмнөөс хариуцагч Г.Г******* төлсөн үйл баримт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцэл, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр В р ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Б******* болжээ. /3х.х-ийн 39-48,49-55 тал /
17. Өөрөөр хэлбэл А тал буюу Ч.Б Б тал буюу Г.Г******* нарын хооронд хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцлийн 1-д А тал буюу Ч.Б өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувь буюу В р ХХК-ийн 33 хувийн хувьцааг Х.Б*******т шилжүүлэхээр, 2-т Х.Б*******ээс Ч.Б төлөх 33 хувийн хувьцааны үнэ болох 330,000,000 сая төгрөгийг Б тал буюу Г.Г******* нь А тал буюу Ч.Б төлөхийг А тал болон Х.Б******* нар хүлээн зөвшөөрсөн болно, 3-т ... Б тал буюу Г.Г*******ас А тал буюу Ч.Б төлж буй төлбөр нь Б тал буюу Г.Г С и ХХК-ийн 40 хувийн хувьцааг шилжүүлэн авах төлбөр болохыг талууд харилцан тохиролцсон болно гэж,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Ч.Б худалдан авагч Х.Б*******т гэрээний 3.1-т Компани хөрөнгө оруулалт татах зорилгоор 66,000 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч Ч.Б нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 33,000 энгийн ширхэг хувьцааг худалдах, 4.1-т ... хувьцааг нийт 330,000,000 төгрөгөөр худалдаж байгаа болно... гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Х.Б******* эдгээр хэлцлийн дагуу В р ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч болсон байх бөгөөд түүний өмнөөс хувьцааны үнийг Г.Г******* төлж, Хишиг арвин индустриал ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2019-12 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Г.Г******* С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болсон болох нь нотлогдож байна. /1х.х-248, 2х.х-ийн 3-8 тал/
18. Түүнчлэн хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах гэрээ гэх нэртэй хэлцлийг нэг талаас С и ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б******* буюу А тал, нөгөө талаас В****** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Ганболд, В Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* буюу Б тал нар 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн аман тохиролцооны үр дүнг бичгээр албажуулж, төслийг хамтран хэрэгжүүлэх зорилготой, хэлцлийн 1.3-т Талууд хамтран С и ХХК-ийн хувьцааг тус компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь МV-020738 тусгай зөвшөөрлийн дугаартай, Дадын хар толгой-2 сор говь төсөл нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлолтын болон гадаад нүүрс экспортын ажлыг хэрэгжүүлж эхлэх, төслийн удирдлага, зохион байгуулалт менежментийг тодорхойлох, түүнтэй холбогдон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна /Сор говь төсөл/ гэнэ, 1.4-т Талууд хамтран В Р ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-020952 дугаартай 7581.57 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-021322 дугаартай 11966.2 га Эргэл-Халивын өргөтгөл нэртэй талбайд нүүрс олборлолтын ажлыг хэрэгжүүлж эхлэх төслийн удирдлага, зохион байгуулалт, менежментийг тодорхойлох, түүнтэй холбогдон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна /Төсөл-2 гэнэ/, 1.5-т Талууд В****** ХХК-ийн Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын XV-021271 дугаартай 28112.18 га Эргэл-Халивийн өргөтгөл нэртэй талбай, тус сумын нутагт байрлах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын MV-0211601 дугаартай 1600.46 га Эргэл-Халивын өргөтгөл нэртэй талбай, мөн XV-020865 дугаартай 8269.78 га Баянтал хэмээх нэртэй хайгуулын талбайд нүүрс олборлолтын ажлыг хэрэгжүүлж эхлэх төслийн удирдлага, зохион байгуулалт, менежментийг тодорхойлох, түүнтэй холбогдон талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна /Төсөл-3/, 1.6-т Энэхүү гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн гэрээний 1.3, 1.4, 1.5-т заасан төслийн ажил бүрэн хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд байгуулав гэж,
хэлцлийн 2.1-т А тал С и ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас 40 хувийн хувьцааг Б талын нэрлэн заасан этгээд болох Ганхуяг овогтой Г*******д шилжүүлэн өгч С и ХХК-ийн 40 хувийн хувьцааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн эзэмшүүлсэн болно, 2.2-т Б тал энэхүү В Р ХХК-ийн өөрийн эзэмшлийн 66 хувийн хувьцаанаас 33 хувийн хувьцааг А тал болох Х овогтой Б*******т 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн бөгөөд нэмж 7 хувийн хувьцааг Х.Б*******т Б шилжүүлснээр В Р ХХК-ийн 40 хувийн хувьцааг А тал эзэмшинэ, 2.3-т Б тал нь В******* ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас 40 хувийн хувьцааг А тал болох Х овогтой Б*******т шилжүүлж өгнө гэж тус тус харилцан тохиролцжээ. /1х.х-ийн 15-19 тал/
19. Дээрх талуудын тохиролцсон хэлцлийн агуулгат С и ХХК-ийн 40 хувийн хувьцааны үнэ 2,000,000 ам.доллароор тохиролцсон болох, хариуцагч Г.Г******* нь С и ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөрт 2,000,000 ам.долларыг нэхэмжлэгч Х.Б*******т төлөх үүрэг хүлээсэн болох нь тус тус тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал ... 2019 оны аман тохиролцоогоор Х.Б*******ийн эзэмшлийн С и ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөр нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар Дадын хар толгой гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347.430.4 төгрөгийн 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөг болно. 2019 оны 01 сард амаар тохиролцсон 2 компанийн 40 хувийн хувьцааны үнэ 2022 оны 12 сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээний хавсралтаар албажсан болно. Г.Г******* 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш гэрээнд заасан 40 хувийн хувьцааны төлбөр 8,378,538,971.85 төгрөгийг төлөөгүй, төлбөр төлөх талаар удаа дараа уулзалтаар болон утсаар шаардаж мэдэгдэж байсан тул Г.Г зүгээс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Х.Б*******ийн данс руу 2,000,000 ам долларыг шилжүүлсэн. Х.Б*******ийн зүгээс 40 хувийн хувьцаагаа өөрийн хүсэл зоригоор 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээнд зааснаар Г.Г******* нь надад төлөх ёстой С И ХХК-ийн 40 хувийн хувьцааны төлбөр болох 8,378,538,971.85 төгрөгийн зарим хэсгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь С И ХХК-ийн 40 хувийн хувьцааны үнийг ... Дадын хар толгой гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд гарсан нийт зардал болох 20,946,347.430.4 төгрөгийн 40 хувь болох 8,378,538,971.85 төгрөг болно. ... 2022 оны 12 сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээний хавсралтаар гарсан зардал 17,262,277,208 төгрөг /1х.х-ийн 17 талын ар/ болно гэх тайлбар гэрч Н.Эийн мэдүүлгээр давхар няцаагддаг. Өөрөөр хэлбэл гэрч Н.Э “... 2022 оны 12 сарын 23-ны өдрийн №07/22 тоот Хамтран ажиллах гэрээний хавсралт 2-т заасан С и ХХК-ийн лицензийн талбайд 17,262,277,208 төгрөгийн зардал гарсан гэх уг зардлыг одоо харж байна. Уг гарсан гэх зардал С и ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэлгүй ...” гэж шүүхэд мэдүүлснээс дүгнэвэл Дадын хар толгой гэх тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд нэхэмжлэгч Х.Б******* уг тусгай зөвшөөрлийг худалдан авснаас хойш өөрөө 20,946,347.430.4 төгрөгийн зардал, мөн Хамтран ажиллах гэрээний хавсралтад тусгагдсан 17,262,277,208 төгрөгийн зардлыг тус тус гаргасан болох нь гэрч Н.Эийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул 40 хувийн хувьцааны үнэд Г.Г******* 2,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч Дадын хар толгой гэх тусгай зөвшөөрлийн эрх худалдан авснаас хойш уг уурхайн үйл ажиллагааг явуулахтай холбоотой зардлыг өөрөө гаргасан болохоо бичгийн бусад нотлох баримтаар нотлох боломжтой боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй болно.
20. Мөн С и ХХК-ийн нягтлан бодогчийн ажлыг 2019 оноос өнөөдрийг хүртэл хийж байгаа гэрч Н.Э нь тус компанийн хөрөнгө оруулалт болон гарсан зардлыг бүрэн мэдэх боломжтой албан тушаалтан тул шүүх зардлын талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн.
21. Түүнчлэн дээрх хэлцлийг байгуулснаас хойш С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болсон Г.Г******* 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс С и ХХК-нд нийт 13,031,499,900 төгрөгийн санхүүжилт хийсэн болох нь тогтоогдож байна. /3х.х-ийн 60-74 тал/
22. Харин дээрх хэлцл*******ээс дүгнэвэл нэхэмжлэгч Х.Б******* В р ХХК-ийн 40 хувийн хувийн хувьцаа эзэмшигч болж буй хариу төлбөрт хариуцагч Г.Г******* нь С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болсон байх тул хариуцагч Г.Г тайлбар үндэслэл бүхий байна. Харин С и ХХК-ийн 40 хувийн хувьцааны үнэд 2,000,000 ам.долларыг хариуцагч Г.Г******* төлөх үүрэгтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
23. Талууд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ гэх нэртэй хэлцлээр Бэлэглэгч Х.Б******* нь С и ХХК-ийн эзэмшлийн 60 хувийн хувьцаагаа бэлэг хүлээн авагч Г.Г*******д бүхэлд нь үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан хэлцэл нь хэрэгт авагдсан баримтыг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал нэхэмжлэгч Х.Б******* нь Дадын хар толгой-2 нэртэй газарт орших ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй Г****** ХХК-иас тус компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг 3,122,678,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний төлбөрт нийт 2,838,798,180 төгрөг төлж худалдан авснаар С и ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхтэй болж, тус компанийн хөрөнгө өссөн байхад тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр бэлэглэхээр гэрээний гол нөхцөлийн талаар тодорхой хүсэл зоригийг нэхэмжлэгч Х.Б******* илэрхийлээгүй, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээний тохиролцоог хэрэгжүүлэхээр С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг зөвхөн шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хувьцаа бэлэглэх гэрээ хийгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд хийсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болжээ.
24. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тул 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх гэрээний үндсэн дээр хийсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага, болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.
25. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 41.2.-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана, 42.1.-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж тус тус заажээ.
26. Нэхэмжлэгч Х.Б******* нь С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхээ худалдах хүсэл зориг байсан болох нь Талууд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, гэрч Н.Э***** шүүхэд гаргасан “... Х.Б******* С и ХХК-ийн 60 хувийн хувьцаагаа худалдах зорилгоор өөрийн хувьцаагаа Г.Г*******д шилжүүлсэн. Гэхдээ хувьцаагаа Австралийн компанид худалдахаар Г.Г*******д хувьцаагаа шилжүүлсэн гэж Х.Б******* надад хэлсэн. Миний дэргэд Х.Б*******, Г.Г******* нар хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талаар ярилцаж байгаагүй, би Х.Б*******ээс мэдсэн зүйлээ шүүхэд мэдүүлж байна. Ер нь тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцаа шилжүүлэхэд татвар өндөр байдаг тул бэлэглэлийн гэрээ хийдэг...” гэх мэдүүлгээр, Голомт банкны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Г*******ас 2,000,000 ам.долларыг Х.Б*******т “хувьцааны төлбөр” гэх агуулгаар төлсөн төлбөрийн баримт, нэхэмжлэгч Х.Б******* 2,000,000 ам.долларыг няцаасан зөрүүтэй тайлбар, хариуцагчийн тайлбар зэрэгт дүн шинжилгээ хийх замаар дүгнэхэд талуудын хооронд С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2,000,000 ам.доллароор худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
27. Түүнчлэн Дорноговь аймаг Хөвсгөл сум Дадын хар толгой-2 нэртэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Г******** ХХК-иас Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг нийт 2,838,798,180 төгрөгөөр С и ХХК худалдан авч, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр С и ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээр бүртгэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцааны төлбөр шилжүүлэх хэлцлээр Х.Б******* нь В р ХХК-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч, Г.Г С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч тус тус болсноор, хариуцагч Г.Г******* С и ХХК-нд нийт 13,031,499,900 төгрөгийн санхүүжилт хийснээр уурхайн олборлолтын үйл ажиллагаа явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч уурхайн олборлолт хийхтэй холбоотой санхүүжилт буюу хөрөнгө оруулалтыг оруулаагүй анх Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг нийт 2,838,798,180 төгрөгөөр худалдан авсан эрхээ 2,000,000 ам.доллар буюу 6,943,700,000 төгрөгийн үнээр худалдсан нь хууль зөрчсөн, компанийн дүрэмд тусгагдсан хувьцааны үнэ, өөрийн хөрөнгөөс хэт доогуур үнэлэгдсэн болох нь тогтоогдохгүй байна. Мөн гэрээний гол нөхцөл болох хувьцааны үнэ 2,000,000 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэгч шүүхэд өгсөн нотлох баримтаас зөрүүтэй тайлбарлаж байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчийг шүүх үнэн зөв тайлбар гаргасан гэж үзэх боломжгүй юм. Иймд гэрээний гол нөхцөл болох хувьцааны үнэд 2,000,000 ам.долларыг хариуцагч төлсөн болох нь нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болохыг тогтоож, С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
28. Түүнчлэн хариуцагч Г.Г******* нь С и ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч тул нэхэмжлэгч Х.Б*******ээс С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг бусад гуравдагч этгээдээс тэргүүн ээлжид Компанийн тухай хуульд зааснаар худалдан авах давуу эрхтэй бөгөөд ийнхүү хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийг амаар хувьцаа эзэмшигчдийн хооронд хийсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй болно. Харин дээрх тохиолдол бол нэхэмжлэгч Х.Б******* нь өөрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхээ шууд гуравдагч этгээдэд худалдахаар хийсэн хэлцэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд нийцэхгүй юм.
29. Харин хариуцагч Г.Г******* нь Хамтран ажиллах гэрээний тохиролцоог хэрэгжүүлэхээр С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг хэвээр үлдээх нь дээрх эрх зүйн дүгнэлтийн дагуу хуульд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэлийг зөвтгөж, дахин хийх үндэслэлтэй тул шүүх сөрөг шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх болно.
31. Шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23276 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал уг үзлэг хийх хүсэлтээсээ татгалзсан болохыг тайлбарлах нь зүйтэй. /1х.х-ийн 95-98, 2х.х-ийн 213 тал/
32. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх хугацаа шүүхээс авах хугацаанд 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Харилцан тохиролцох гэрээ гэх хэлцлийг хийж, шүүхэд өгсөн бөгөөд эцсийн байдлаар уг хэлцлийн дагуу эвлэрч, маргааныг эвийн журмаар шийдвэрлэж чадаагүй тул талуудын хооронд эвлэрэхээр харилцан санал солилцсон гэх уг хэлцэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй юм. Учир нь талууд уг харилцан тохиролцооны дагуу эвлэрээгүй болохыг дурдвал зохино./3х.х-ийн 75 тал/
33. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндсэн болон сөрөг шаардлагыг хангаж, С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х.Б******* Г.Г******* нарын хооронд Х.Б*******ийн С и ХХК-ийн 60 хувийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг Г.Г*******д худалдсан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болохыг тогтоож, С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Г бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23/01 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндсэн болон сөрөг шаардлагыг хангаж, С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших эрхийг Х.Б*******ийн нэр дээр буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х.Б******* Г.Г******* нарын хооронд Х.Б*******ийн С и ХХК-ийн 60 хувийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг Г.Г*******д худалдсан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болохыг тогтоож, С и ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Г.Г бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******ээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 107,200 /18,650+18,650+70,200/ төгрөгийг, хариуцагч Г.Г*******ас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,876,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г*******ас үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 37,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б*******т, нэхэмжлэгч Х.Б*******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 34,876,450 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Г*******д, тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ