| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00049/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 51
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтантуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор: Б.Оюунцэцэг
Хохирогч Аяппь
Шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000004 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1996 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,Ховд аймгийн Б сумын Б багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Ш овогт Э ы Б РД: /ПБ 96040612/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ Яллагдагч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Аяппийн гэрт нэвтэрч 80.000 төгрөг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Баярбекийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...Би 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр өвс ачуулахаар А.Аяппийн гэрт очиход гэр нь цоожтой байхаар нь цоожны даруулгыг нь татаж хаалгыг нь онгойлгож гэрт нь ороод улаан чемоданыг онгойлгож дотроос нь 4500 төгрөг бас 80000 төгрөг, нөгөө өрөөнд орж шүүгээний шургуулганаас Амина гэх нэртэй хүүхдийн төрсний гэрчилгээ зэргийг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/
Шүүгдэгч Э.Баярбекийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...А.Аяппийнд өвс ачуулахаар очсон.Гэрт нь хүн байхгүй гэрийн гадна хүүхдүүд байхаар нь гэрт орж чемодан дотроос 80000 төгрөг / 4ш 20000 –ын дэсвгэрт/.Мөн хүүхдийн гэрчилгээг аваад гээчихсэн.Хулгайлж авсан 80000 төгрөгөөрөө өвс ачсан.Хүүхдийн гэрчилгээтэй хамт 4500 төгрөгийг мөн хулгайлж авсан.Манайх амьдрал ядуу орлого байхгүй.Дахиж хулгай хийхгүй.Миний буруу би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж
Хохирогч А.Аяппийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Би тэр өдөр айлын өвс ачихаар гэрээсээ эрт гараад явсан.Манай хүүхдүүд гэртээ байсан.Э.Б нь манай гэрт ороод чемодан дотроос 80000 төгрөг хүүхдийн гэрчилгээтэй хамт 4500 төгрөг авсан байсан.
Э.Б нь надад 80000 төгрөг өгсөн.Одоо Э.Баярбекээс гаргуулах хохирол төлбөр байхгүй.Манай хүүхдийн гэрчилгээг хулгайлж авчихаад гээчихсэн байлаа.Би хүүхдийнхээ гэрчилгээг өөрөө иргэний бүртгэлийн байгууллагаар явж бичүүлж авна.Гэрчилгээтэй хамт алга болсон 4500 төгрөгийг гаргуулахгүй.Цаашид надад гаргуулах хохирол төлбөр байхгүй.Гомдол санал хүсэлт алга.Э.Баярбект хөнгөн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг
Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт / 84500+ 6000= 90500 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
Хулгай хийсэн гэх орон байрны гэрэл зургийн үзүүлэлтүүд 5 ш
Гэрч Шыбарайгар овогт Кепасбайгийн Саганайд хууль сануулж авсан....Би болсон хэргийн дараа уг мөнгөөр юу хийсэн талаар асуухад тэр 80.000 төгрөгөөр өвсөө ачуулсан гэж хэлсэн.Манай хүүхэд байнга хөлсний ажил хийж амьдардаг.Бид нарт хөрөнгө мөнгө гээд байх зүйл байхгүй.Тухайн үед 2 машин өвсийг ачих тооцоог манай хүү Э.Б хийсэн гэх мэдүүлэг
Гэрч Хыстаубай овогт Жагслагийн Ахмедшараас хууль сануулж авсан....Би саяхан 2017 оны 08 дугаар сарын 10-ны үеэр байх Улаан үзүүр гэх газраас өөрийнхөө чиргүүлтэй Зил -130 маркийн машинаар нэг удаа өвсийг нь татаж өгсөн.Би тухайн үед Баярбекээс 55 л бинзений үнэ 90.000 төгрөг авсан гэх мэдүүлэг
Ховд аймаг Булган сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт
Э.Баярбект холбогдох эрүүгийн хэргийн хохиролын тооцоо /84500 төгрөг төлөгдсөн тухай/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Аяппийн Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт орших хүн байнга амьдрах зоруилалттай орон байранд нэвтэрч 84500 төгрөг хүүхдийн гэрчилгээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 80000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч А.Аяппийн шүүх хуралдаанд мэдүүлсэн Э.Б нь 80000 төгрөгийг төлж өгсөн. Би 4500 төгрөгийг төлүүлж авахгүй. Манай хүүхдийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн байх тул хүүхдийнхээ гэрчилгээг өөрөө бичүүлж авна. Э.Баярбекээс нэхэмжлэх зүйл байхгүй санал гомдол алга гэх мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзнэ.
Харин хавтас хэргийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтад төрсний гэрчилгээ хохирогчийн үнэлгээ 6000 төгрөг, комиссын үнэлгээ 6000 төгрөг гэж үнэлгээний комисс үнэлэн ирүүлснийг яллагчаас төрсний гэрчилгээ авахад төлөх төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6-д заасан эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтад мэдээллийг тухайн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж байх тул төрсний гэрчилгээний үнэ 6000 төгрөг гэх үнэлгээг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Харин яллах дүгнэлтэд 80000 төгрөгийг хулгайлсан гэж зүйлчилж ирүүлсэн байхад энэ гэмт хэргийн улмаас 84500 төгрөг хулгайлагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч,хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Баярбекийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролын төлбөр хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоосон нь ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх үндэслэл болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйл, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Э ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Э ы Б-ийг 1 /Нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 1/Нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4..Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүжилсэн эд хөрөнгө, бусад эрхийг хязгаарлаагүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.