Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/863

 

 

 

 

 

 

    2024            7             24                                       2024/ДШМ/863

 

 

 

Б.Н, С.Т, Э.А, Э.Н

Г.М, М.Мнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

хохирогч Л.Б,

шүүгдэгч Б.Н, С.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Э.А,

шүүгдэгч Э.Нөмгөөлөгч Р.Машлай,  

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч М.Бүжинлхам, 

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, шүүгдэгч С.Төмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Нөмгөөлөгч М.Үүрийнтуяа, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н, С.Т, Э.А, Э.НГ.М, М.Мнарт холбогдох эрүүгийн 2208019141183  дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харагчин овгийн М.М, 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух
хаягийн бүртгэлтэй, /РД: ................../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05
дугаар сарын 13-ны өдрийн 894 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих
ял шийтгүүлсэн,

2. Ажаа овгийн Э.Э, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энержи ресурс”
ХХК-д дагалдан ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт, .................. тоотод оршин
суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

3. Боржигон овгийн С.Т, 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................./;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05
дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, үлдсэн 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж ял эдэлж дууссанд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж ял эдэлсэнд тооцсон.

4.Хамбынбөөн овгийн Б.Н, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч нарын хамт .............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: УИ99101814/;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06
дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил
хийлгэх ял шийтгүүлсэн,

5. Бэрсүүд овгийн Э.А2000 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 1, ганцаараа ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:.............../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02
дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих
ялаар шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2021 оны 07 дугаар
сарын 10-ны өдөр 1 жил 11 сар 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах
ялаар сольсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03
дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар
“Улаанбаатар хотоос гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж,
2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 8 хоногийн
хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах
ялаар сольсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг журамлан уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын
зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 8 сар 10
хоногийн хугацаагаар тогтоосон,

           6. Боржигон овгийн Г.М, 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер
мэргэжилтэй, “Брэнд Медиа Групп” ХХК-д зурагчин ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр,
хүүхдийн хамт ........... тоотод оршин
суух хаягийн бүртгэлтэй, /РД: .................../;

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын
хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өршөөл
үзүүлэх тухай хуулиар 17 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар
сольсон,

Шүүгдэгч М.М, Э.Н, С.Т,Б.Н, Э.А, Г.М нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн орчимд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон хамтарч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төв, “Шөлөндөө” түргэн хоолны газрын залгаа В1 давхарт байрлах автомашины гражийн цоожийг эвдэн нэвтрэн орж, учрах саадыг арилгах зорилгоор 53-47 УБГ улсын дугаартай “тоёота приус” 30 маркийн, 00-74 УБО улсын дугаартай “тоёота приус” 20 маркийн автомашинуудыг ашиглаж, хохирогч Л.Бын 00-94 УАМ улсын дугаартай “тоёота ланд крузер” 200 маркийн автомашины цонхны шилийг хагалж , нэвтрэн 411.888.000 төгрөгийн буюу их хэмжээний “Алтан үнэт эдлэл”-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж”, "учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлсэн,

Шүүгдэгч С.Тнь ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн дэнжийн автобусны буудал дээр байрлах Ц.Бгийн эзэмшлийн зөөврийн мухлагийн хойд буланг цөмөлж “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч бараа бүтээгдэхүүн, эд зүйлс хулгайлж түүнд нийт 2.234.410 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.М нь ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89 дүгээр байрны гадна “зугтааж байхад нь барих гэсэн” хохирогч П.Хгийн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас биед нь баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, дээд уруулд шарх, баруун дунд хуруу, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Нүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,

М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Тгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар,

           Б.Н, Э.А, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М, Э.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж оролцсон, мөн шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч, Б.Н, Э.А, Г.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний
хохирол учруулсан хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон, шүүгдэгч С.ТЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1,2.3, 2.4 дэх заалтад зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1,2.3, 2.4 дэх заалтад
зааснаар шүүгдэгч М.Мад 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Нд 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н, Г.М, Э.А нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Тд 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Ат энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 02 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 2 жил 8 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Нд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих  ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэнэ хэрэгт цагдан хоригдсон 147 хоног, шүүгдэгч М.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 240 хоног, шүүгдэгч Г.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 99 хоног, шүүгдэгч Э.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 335 хоног, шүүгдэгч Б.Нын энэ хэрэгт цагдан хоригдсон 370 хоног, шүүгдэгч С.Тэнэ хэрэгт цагдан хоригдсон 635 хоногийн нэг
хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, тэдгээрт оногдуулсан хорих ялаас тус тус
хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх
хэсэгт зааснаар С.Тгээс нийт 30.482.410 төгрөгийг гаргуулж, үүнээс
хохирогч Л.Бт 28.248.000 төгрөгийг, хохирогч Ц.Бд 2.234.410
төгрөгийг тус тус олгож, хохирогч П.Х нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт
хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд
заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд
заасан журмаар гэм буруутай этгээд болох М.Маас жич нэхэмжлэх эрхтэй
болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт
хавсаргаж, хар өнгийн нэг хос пүүзэн гутал, хар өнгийн даавуун өмд, саарал өнгийн
даавуун бээлий, хагарч эвдэрсэн байх модон хайрцгийн хэсгүүд, саарал өнгийн
даавуун жижиг уут, цагаан саарал өнгийн эд зүйл тогтоох зориулалт бүхий зүйл
зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Нөмгөөлөгч М.Үүрийнтуяа давж заалдах гомдолдоо: “...Э.Ннь анх фейсбүүк дээрээс “ажил хийх хүн хайж байна" гэсэн зарын дагуу чатаар холбогдсон. М Мөнхбатыг өмнө нь огт таньдаггүй байсан, зөвхөн чатаар холбогдож байсан. Тухайн үедээ хамгаалалтын ажил буюу бичиг баримт хүнд хүргэж өгөх ёстой гэж ойлгож байсан ба дахиад өөр хүн байвал хэрэгтэй гэсэн болохоор нь Э.Нөөрийн найз Г.М, Б.Н нарт хэлж дуудсан байдаг. Э.НМ.Мтай уулзаж байгаагүй болохоор хараад түүнийг танихгүй, Гэтэл М.М чатаар утасны дугаар явуулаад энэ хүнтэй холбогдоод уулзаарай гэсний дагуу Э.Ннэг хүнтэй уулзаж хамт машинд сууж хамт явсан ба уг хүнийг М.М буюу Э.Нтай анх чаталсан хүн гэдийг мэдээгүй, цагдаад баригдсаны дараа нэг хүн болохыг нь мэдсэн байдаг. Э.Н“Саппоро” үйлчилгээний төв, орчим байлах В1 давхарт байх автомашины граж дээр очсоны дараа нөхцөл байдлыг хараад хулгай хийх гэж байгаа гэдгийг нь ойлгосон. Түүнээс биш М.Мтай үгсэн тохиолцож хулгайн гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан зүйл байхгүй, бусдынхаа адил машины хаалга онгойлгох үед нь гэмт хэрэг үйлдэгдэж байгаа мэдсэн. Э.Нхувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайлж авсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн. Уг гэмт хэргийн улмаас улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан байсан хохирогч Л.Бт хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн хуваасан байсан дүнгээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Барсболдод учруулсан хохирлоо төлж барагдуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг 100 хувь төлсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж харамсаж байгаа.  Урьд гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг баримтаар тогтоогдсон байдаг. Иймд Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж маш их харамсаж байна. Мөн бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг болон зөрчилд холбогдоогүй билээ. Иймд миний хувийнх байдал болон хэргийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж мэдүүлэг, тайлбараа үнэн зөв өгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа би дахин гэмт хэрэг болон зөрчилд холбогдоогүй. Хохирол төлбөрийн тухайд хулгайлсан эд зүйлээ тухайн цаг хугацаанд хүлээлгэж өгсөн. Мөн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ухаарч ойлгосон. Эхнэр 7 сар гарантаа жирэмсэн, удахгүй төрөх гэж байгаа, бага насны хүүхэдтэй, эцгийн минь хамт амьдарч байгаа. Иймд миний хувийн байдал болон хэргийн байдал, оролцсон оролцоог минь харгалзан үзэж надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч С.Төмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2208019141183 дугаартай хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Тэрх зүйн байдлыг харгалзан үзэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба гагцхүү прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсантай холбоотойгоор хэргийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх байр суурийг илэрхийлсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн прокуророос хэргийг Улсын ерөнхий прокурорын газар татаж хянаж байгаа үндэслэлээр тогтоолыг гаргаж өгөөгүй болно. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн зүгээс дахин гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татсан үйл баримтын талаар улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс санал зөрөлдөөгүй болно. Иймд шүүгдэгч гагцхүү С.Тд холбогдох хэргийг тусгаарлаж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Нөмгөөлөгч Р.Машлай тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Э.Ннь анх фейсбүүк дээрээс “ажил хийх хүн хайж байна" гэсэн зарын дагуу чатаар холбогдсон. М Мөнхбатыг өмнө нь огт таньдаггүй байсан, зөвхөн чатаар холбогдож байсан. Тухайн үедээ хамгаалалтын ажил буюу бичиг баримт хүнд хүргэж өгөх ёстой гэж ойлгож байсан ба дахиад өөр хүн байвал хэрэгтэй гэсэн болохоор нь Э.Нөөрийн найз Г.М, Б.Н нарт хэлж дуудсан байдаг. Э.НМ.Мтай уулзаж байгаагүй болохоор хараад түүнийг танихгүй, Гэтэл М.М чатаар утасны дугаар явуулаад энэ хүнтэй холбогдоод уулзаарай гэсний дагуу Э.Ннэг хүнтэй уулзаж хамт машинд сууж хамт явсан ба уг хүнийг М.М буюу Э.Нтай анх чаталсан хүн гэдийг мэдээгүй, цагдаад баригдсаны дараа нэг хүн болохыг нь мэдсэн байдаг. Э.Н“Саппоро” үйлчилгээний төв, орчим байлах В1 давхарт байх автомашины граж дээр очсоны дараа нөхцөл байдлыг хараад хулгай хийх гэж байгаа гэдгийг нь ойлгосон. Түүнээс биш М.Мтай үгсэн тохиолцож хулгайн гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан зүйл байхгүй, бусдынхаа адил машины хаалга онгойлгох үед нь гэмт хэрэг үйлдэгдэж байгаа мэдсэн. Э.Нхувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хулгайлж авсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн. Уг гэмт хэргийн улмаас улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан байсан хохирогч Л.Бт хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн хуваасан байсан дүнгээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Барсболдод учруулсан хохирлоо төлж барагдуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг 100 хувь төлсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж харамсаж байгаа. Урьд гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг баримтаар тогтоогдсон байдаг. Иймд Э.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасанд тохируулан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болио. Харин шүүгдэгч М.М. Э.Н. Б.Н, Э.А, Г.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлж үзлээ... Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар. гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. …” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М үйлдсэн гэмт хэргээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч Г.М бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа “Brend Meda” ХХК-нд менежерээр ажиллаж байсан. Эхнэр Б.Тэгшзаяа 7 сартай жирэмсэн. Эцэг, эгч, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд хувийн байдал нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлийг баримтлан түүний хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч М.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Мын хувьд анхны мэдүүлгээсээ эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн. 3 сартай болон 4 настай хоёр хүүхэдтэй, бусдад төлөх өр төлбөргүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын М.Мад холбогдох хэсгийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг нэг хүнд ноогдуулахгүйгээр шүүгдэгч нараас хувааж гаргуулах хүсэлттэй байна. ...” гэв.

Прокурор С.ЭнхН тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувьд хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч С.Тхувьд анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байхад өмгөөлөгчөөс ямар нэгэн нотлох баримтгүйгээр хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг үндэслэлтэй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч М.М, Э.НС.Т,Б.Н, Э.А, Г.М нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн орчимд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон хамтарч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро” үйлчилгээний төв, “Шөлөндөө” түргэн хоолны газрын залгаа В1 давхарт байрлах автомашины гражийн цоожийг эвдэн нэвтрэн орж, учрах саадыг арилгах зорилгоор 53-47 УБГ улсын дугаартай “тоёота приус” 30 маркийн, 00-74 УБО улсын дугаартай “тоёота приус” 20 маркийн автомашинуудыг ашиглаж, хохирогч Л.Бын 00-94 УАМ улсын дугаартай “тоёота ланд крузер” 200 маркийн автомашины цонхны шилийг хагалж , нэвтрэн 411.888.000 төгрөгийн буюу их хэмжээний “Алтан үнэт эдлэл”-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж”, "учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж” үйлдсэн болох нь:

хохирогч Л.Бын “...Миний машинд бол ногоон өнгийн үүргэвч дотор 4 хайрцаг үнэт эдлэл байсан доторх эд зүйлс бол бүгд алтан ээмэг бөгж гинж байсан бөгөөд бүгд эд зүйлсээ нийлээд 4 кг үнэт эдлэл байсан нийт үнэ нь зах зээлийн ханшаар бол 600.000.000 төгрөгийн үнэт эдлэл байсан. Үнэт эдлэлийн яг тийм тийм гэсэн жагсаалт байхгүй би өөрөө нягталж харж байгаад бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргаж өгье. Би эд зүйлсээ буцааж аваад яг юу юу дутсан гэдгээ бол шууд хэлж чадна. Яагаад гэвэл би өдөр болгон үнэт эд зүйлээ бүртгэж орой болгон эд зүйлсийнхээ зургийг дарж баримтжуулдаг. ...”/1хх 17-19/,

иргэний нэхэмжлэгч Ш.Б“...2022 оны 06 дугаар сарын сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Цагаан шөнө нэртэй бааранд ажиллаж байхад манай баараар өмнө нь үйлчлүүлж байсан залуу намайг дуудаад ахаа нэг ийм бөгж байна худалдаж авах уу гэхээр нь би түүнд хандаж хэний бөгж юм бэ гэж асуусан. Тэгтэл тэр залуу надад хандаж манай найзын бөгж байгаа юм мөнгөний хэрэг гараад зарахаар болсон гэж
хэлсэн. Тэгээд би тэр залуугаас 1 ширхэг бөгж 180.000 төгрөгөөр авсан. ...” /4хх 17-18/

шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сараас миний зээлийн хүү нэмэгдээд хүмүүс мөнгөө нэхээд байхаар нь Нарантуул зах дээр Алт үнэт зүйл зардаг хүний юмыг хулгайлах санаа төрсөн. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би фейсбүүк дээр өөрийнхөө “Dorjdavga” гэх хаягаар Элэг бөөрний донор нэртэй фейсбүүк групп дээр яаралтай мөнгөний хэрэг гарсан хүнтэй хамтарч ажил хийнэ чат бич гэсэн утгатай зар тавьсан. Тэгтэл над руу фейсбүүк чатаар Ндаваа гэх залуу надтай холбогдоод чат бичсэн. Ндаваа над руу хандаж ямар ажил вэ мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би түүнд хандаж чамд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэж хэлсэн. Ндаваа надад хэлэхдээ 20.000.000 төгрөг хэрэгтэй байна эмчилгээний зардалд хэрэглэнэ би хөдөө байна 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орно гэж хэлсэн ба би Ндаваад хандаж машинаас эд зүйл авна тэр машинд цүнх байгаа тэр цүнхийг аваад өгөх юм бол чамд мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд Ндаваа зөвшөөрсөн. Тухайн үед Ндаваа
надад хэлэхдээ би 2 найзыгаа дагуулаад очъё танихгүй хүмүүстэй явж байхаар
өөрийнхөө мэддэг найзуудтайгаа хамт явъя гэж хэлсэн. ...” /1хх 47-
50/,

шүүгдэгч Э.Няллагдагчаар өгсөн: “...19-ний
өдөр гэртээ байхдаа “Мөнгө зээлнэ, зээлдүүлнэ” гэсэн фейсбүүк групп рүү орж
үзэхэд “мөнгө хэрэгтэй 2-3 хүн байвал хийх ажил байна" гэсэн зар тавьсан байсны
дагуу “
Dorjdavga” гэсэн нэртэй цэнхэр том халимын зурагтай нүүр хуудастай
4 танихгүй хүнтэй чатаар холбогдсон. Тэр хүн надаас “хэдэн төгрөг хэрэгтэй байгаа
юм бэ” гэж асуухаар нь би “5-6 сая төгрөг хэрэгтэй байна” гэхэд шууд “20 сая төгрөг
өгье, машинаас бичиг баримт авна, ямар ч асуудал байхгүй, өөр хүн байна уу. Тэгвэл
сайн шүү, 20-21-нд шилжих шөнө 24-01 цагийн орчимд 1-р хороололд уулзъя” гэж
тохирсон. ...М, Н бид гурав машинд нь орж суухад цоож онгойлгоно
гэж ирсэн залуу шилэн нүүртэй модон том дөрвөлжин хайрцаг гаргаж ирсэн.
Онгойлгоод үзэхэд шар өнгийн баахан ээмэг бөгж байсан. ...” /1хх 65-68/,

шүүгдэгч Э.М яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ амарч байтал танил найз Ндаваа над руу залгаад боломжийн цалинтай ажил байна хоёулаа хийх үү гэж хэлсэн. Бичиг баримт хулгайлж өгөх юм байна гэж ойлгоод хэдэн төгрөгийн цалин өгөх юм бэ гэж асуухад Ндаваа чи бид хоёр 20.000.000 төгрөг авна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...Ндаваа нөгөө хүн та хоёр хоёулаа худлаа байхаа дахиад 2-3 хүн олчих гэж байна гэж хэлсэн. Групп чат нээгээд машинаас бичиг баримт аваад өгөх хулгайн ажил байна гэж ярилцаад. ...гурвуулаа хулгай хийнэ гэж худлаа байх гэж ярилцаад
дахиж нэмж хүн авъя гэж ярилцсан. Нка, Анхаагийн дүү нар ороод 10 орчим
минутын дараа гарч ирсэн. Тэр үед бид нар тухайн гараашны ойр орчимд хүн
хараад зогсож байгаад тэр хоёрыг гарч ирэхээр нь нэг нэгэндээ шүгэлдэж дохио
өгөөд хойшоо бөөнөөрөө алхаж миний дэлгүүрийн зогсоол дээр уулзсан. ...” /1хх 55-59/,

шүүгдэгч С.Тяллагдагчаар өгсөн: “...Машиныг олоод зүүн талын арын гурвалжин шилний доод хэсгийн жийргэвч резин рүү хасах отвёрка хийж хөшиж цонхны шилийг цуулан завсар гарахаар нь гараа хийж шилийг үүрүүлэн дотор талаас нь түгжээг нь тайлтал машины дохиолол маш чанга дуугарсан. Би сандраад шууд гараашнаас гарахад үүдэнд десант өмдтэй залуу хүлээж дээд талд нь өндөр нам хоёр танихгүй залуу нь хүлээж байсан. Би тэр залууд “машин нь дохиололтой юм байна, дохиолол нь дуугарч манаач сэрж
магадгүй ороод хаалгыг нь дарж байгаач” гэж хэлэхэд “машинд байгаа хүмүүсээсээ
нэгийг нь дуудчихаач би орохгүй” гэсэн. Тэгэхээр нь би машин руугаа буцаж ирсэн
бөгөөд нөгөөдүүл машинтайгаа Цамбагарав Саппоро хоёрын дунд зогсоол дээр машинаа тавьсан байхад нь очиж би машиндаа суугаад хамт явсан ...би Аын
найз Нтай хамт орохоор болж гарааш руу 2-лаа ороход манаач унтаж л байсан
би Ныг манаачийг харж бай гэж үлдээгээд цаашаа машин руу ганцаараа явж
нөгөө машины зүүн талын хойд хаалгыг гадна талаас нь татахад онгойгоогүй
байхаар нь дахин хагалсан цонхоороо гараа оруулан дотор талаас нь түгжээг нь
тайлахад дахин дохиолол дугарч би хаалгыг гадна талаас нь онгойлгон орхин
Наа дээр ирэхэд манаач ах унтаж байсан. Буцаж машин руу гүйж очоод голынх
нь хайрцаг, урд талын хайрцгаар цаасан бичиг баримт хайсан боловч байгаагүй.
Тэгэхээр нь ачааны хэсэг рүү харахад ногоон дөрвөлжин нэг цүнх байхаар нь тэрийг
нь авахад их хүнд үүрээд явахад шажигнаж дугараад байсан ба цүнхийг үүрээд
гараашнаас Нтай хамт гарч шууд байрнуудын дундуур алхаж машин дээрээ
ирээд машиндаа сууж тэндээсээ хөдөлж явсан   Сонгоод авах юм уу гээд дараагийн хайрцгийг нээхэд дотор нь чулуун шигтгээтэй арай том том бөгжнүүд
байхаар нь тэрийг нь авъя гэхэд шууд хайрцагтай нь надад өгч “наадах чинь 20 сая
төгрөг хангалттай хүрнэ, дараа том ажил байгаа шүү, арай унац ихтэй" гэж хэлээд
гар бариад машинаас бууж ганцаараа цүнхээ үүрээд урагшаа яваад өгсөн. ...” /1хх 74-76/,

шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн: "...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны гадна зогсоолд машинаа байрлуулах гэж явах үед Ндаваа надаас хаалга цоож онгойлгодог мэргэжлийн хүн байна уу гэхээр нь би А гэх найзтайгаа утсаар холбогдож уг ажлыг санал болгоход А би тэгвэл хуурай дүү Ттэй хамт яваад очъё гээд тохирсон. Тэгээд бид 4-ийг Хаан банкны гадна машинаа байрлуулчихаад А болон дүү Т нартай уулзаж бид-6
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах машины
гараашинд нууцаар орж машин дотроос цүнхтэй бичиг баримт хулгай хийнэ гэдгийг
ярилцсан. Тэгтэл А би эхлээд уг гараашны цоожийг очиж нүдээр хармаар
байна гээд хэлтэл Ндаваа Т Мөнхбаяр нарыг дагуулан түрүүлээд
харчихаад ирье гээд яваад удалгүй ирсэн.Тэгээд Т ирэхдээ уг гараашийг
онгойлгож болох юм байна гээд бид нарт хэлсэн. Тэгтэл А яг ямар төрлийн
машин байгаа талаар асуухад Мөнхбаяр Ланд-200 машин байгаа гэж
хэлсэн...Тэгээд тэндээс А Т нар өөрсдийнхөө машин руу яваад
хувцас өмсчихөөд ирье мөн нэг хүн дуудсан байгаа дагуулаад ирье гээд явсан.
Тэгээд 10 орчим минутын дараа А Т нар нэг найзтайгаа' ирээд
Т одоо би гарааш явлаа гараашны манаачийг сэрэхийг нь хараад зогсож
байх хүн хэрэгтэй байна гэхээр нь би дагаж Ттэй түрүүлээд гарааш руу явж
ороход би унтаж байсан манаачийг нь харж зогссон. Хамт байсан нөгөө 5 гараашны
хаалганы дээр нь хүн хараад үлдсэн. Т түрүүлээд ланд-200 машин руу явж
очоод хар саарал өнгийн цүнх үүрчихсэн гарч ирээд би түрүүлээд эндээс зам
товчилж машин дээр очлоо харин чи Миний захаар тойрч яваад машин дээрээ
хүрээд ир гэхээр нь зам салаад 2 тийш явсан. Улмаар машин дээрээ бүгд
уулзацгаагаад Т А нар үүргэвчтэй цүнхийг аваад түрүүлээд хамт
найз нартайгаа приус машинд суугаад явсан. ...” /1хх 95-97 гэсэн мэдүүлгүүд,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/39
дугаартай нийт 411.888.000 төгрөгийн үнэлгээ бүхий Шинжээчийн дүгнэлт /2хх 227-248/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-10/,

Э.Нгар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон “Dagwa Dorj” гэх хаягтай харилцсан зурвасуудыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл /1хх 112-117/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 123-128/, 53-47 УБГ дугаартай “тоёота приус” 30 маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 141-145/ зэрэг баримтуудаар,

2. Шүүгдэгч С.Тнь ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн дэнжийн автобусны буудал дээр байрлах Ц.Бгийн эзэмшлийн зөөврийн мухлагийн хойд буланг цөмлөж  “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч бараа бүтээгдэхүүн, эд зүйлс хулгайлж түүнд нийт 2.234.410 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Бгийн "...алдагдсан эд зүйлсээ тооцоолоход 430.000 төгрөг, бүх төрлийн тамхи, ууттай чихэр, шоколад, набор, чипс, ундаа ажлын бээлий, асаагуур, бэлэн хоол, компот зэрэг алга болсон байсан. Би ТҮЦ-ээсээ алдагдсан эд зүйлсийн жагсаалтыг гаргаад бичсэн байгаа. ...” /4хх 201/,

гэрч Н.Ч“...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би дэлгүүр дээрээ сууж байтал 13:00 цагийн орчим бор царайтай, намхан нуруутай, 20-25 насны орчим залуу орж ирээд тамхи борлуулалт явж байна, тамхи авах уу гэж орж ирсэн. Тэгээд тухайн залууд мөнгийг нь бэлэн өгөх боломжгүй маргааш дансаар хийчихье гэж хэлтэл, худалдааны зөвлөхөөс асууя гээд гарчихаад орж ирсэн. Тэгээд болох юм байна гээд надад цаасан дээр нэр, дансны дугаар бичиж өгсөн. Тухайн залуугийн бичиж өгсөн данс нь 50422669819
тоот данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 212/,

гэрч Э.Аын “...Би хаан банкны 5042269819 дугаартай дансыг өөрөө эзэмшдэг. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Т хүнээс мөнгө авах хэрэгтэй байгаа юм дансаа ашиглуулаач гэж хэлсэн бөгөөд би түүнд дансны дугаар болон кодоо өгч ашиглуулсан. ...”/4хх 206/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ХУ2-22-622
дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд
харьцуулалтын аргаар 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн
үнэлгээгээр нийт 2.234.410 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 218-219/ гэсэн дүгнэлт,

Хаан банкин дахь Э.Аын эзэмшлийн 5042269819 тоот депозит дансны
дэлгэрэнгүй хуулга /4хх 230/ зэрэг баримтуудаар,  

3. Шүүгдэгч М.М нь ганцаараа 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 89 дүгээр байрны гадна “зугтааж байхад нь барих гэсэн” хохирогч П.Хгийн нүүрэн тус газарт өшиглөсний улмаас биед нь баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, дээд уруулд шарх, баруун дунд хуруу, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч П.Хгийн “...Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Номин супермаркетын ард машинаа зогсоолд тавиад харих гээд явж байтал Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн замын хажуугийн Сити хуушуур цайны газрын хажуугаас “наад хүнээ бариад аваарай” гэж орилсон. Тэгээд хартал нэг том цүнх үүрчихсэн залуу нэг цагдаад хөөгдөөд зугтаж байсан. Намайг өнгөрөөд гүйхээр нь би араас нь хөөсөн.Тэгтэл тэр залуу хогийн бункер даваад гарахаар нь дагаад хашааг нь даваад буутал намайг жийж унагаачхаад цаашаа гүйгээд дахиад хашаа давсан. Би босоод хашааг нь даваад ахин араас нь хөөгөөд барьж авахад надтай зодолдсон. Цээжээр тэвэрч
аваад 2 машины дунд мордоод унагаахдаа машины дугуйны обудыг мөргөж унасан.
Унахдаа барьж явсан том цүнхээ машинуудын тийш шидсэн. Тэгтэл хөөж байсан
цагдаа араас ирээд залууг барьж аваад гавласан..., ...Харин миний хамар амнаас
цус гарч үүдэн шүдний доод тал нь хугарсан байсан. Эхлээд миний нүүр лүү 1 удаа
өшиглөсөн, зугтаж байхдаа миний бие хэсэгт 1 удаа өшиглөсөн. 850.000 төгрөг
нэхэмжилж байна. ...” /4хх 158, 160/,

гэрч Ч.О “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Мөнхбат гэдэг хүнийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар дээр ирээд шалгах гэхэд миний машинаас буугаад зугтахаар нь би араас нь хөөгөөд гүйж байхад зам дагуу алхаж явсан хүн Мөнхбат гэдэг хүнийг гүйж явах үед нь барьж аваад надад тусалсан юм. ...П.Х гэх хүний хамар амнаас нь цус гарсан байдалтай, тэр хүн надад хэлэхдээ “энэ хүн намайг өшиглөөд шүд хугалсан” гэж байсан. ...” /4хх 152-154/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын
24-ний өдрийн 8943 дугаар “...П.Хгийн биед баруун дээд үүдэн 1-р
шүдний эмтрэл, дээд уруулд шарх, баруун дунд хуруу, зүүн тохойд зулгаралт гэмтэл
тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /4хх 163-164/
гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч М.М, Э.Ннарыг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж оролцсон, мөн шүүгдэгч М.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Н, Э.А, Г.М нарыг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон,  шүүгдэгч С.Т“учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.М, Э.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар, мөн шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч, Б.Н, Э.А, Г.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч С.ТЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1,2.3, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Э.Аын “…Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж маш их харамсаж байна. Иймд миний хувийн байдал болон хэргийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. …”,

Шүүгдэгч Г.М “…миний хувийн байдал болон хэргийн байдал, оролцсон оролцоог минь харгалзан үзэж надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. …”,

Шүүгдэгч С.Төмгөөлөгч Б.Энхтүвшиний “...С.Тд холбогдох хэргийг тусгаарлаж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...”,

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Ж.Гантулгын “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Тиймээс шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлага болон ялыг хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хоёр тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал дээр дүгнэлт хийхдээ53-47 УБГ улсын дугаартай “тоёота приус” 30 маркийн, 00-74 УБО улсын дугаартай “тоёота приус” 20 маркийн автомашинуудыг ашигласан гэж дүгнэх нь эргэлзээтэй, учрах саад, бэрхшээлийг арилгах зорилгоор машин ашигласан гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргана уу гэсэн саналыг илэрхийлж байжээ.

Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх газар буюу тухайн халдлагын объектод очихдоо болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ зөөж тээвэрлэхдээ мөн гэмт хэргийн газраас зугтаах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор тухайн тээврийн хэрэгслүүдийг ашигласан нь дээр дурдсан шүүгдэгч нарын яллагдагчаар байцаагдахдаа өгсөн “гэмт хэргийн газар тухайн машинаар явж очсон, машиндаа уулзсан, хувцсаа сольсон, машин дээрээ цугларсан, машин дотроо хулгайлсан эд зүйлсээ хувааж авсан, машиндаа сууцгаагаад явцгаасан” гэх агуулга бүхий мэдүүлгүүд болон гэрч Г.Мөнгөнцэцэгийн “… 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр … миний төрсөн дүү Г.М миний эзэмшлийн 0074 УБО улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг авсан … тэр өдөр гуйгаад байхаар өгч явуулсан, маргааш нь эрт авч ирж өгсөн” /4хх 23-24 дэх тал/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхтулгын “… А миний 53-47 УБГ улсын дугаартай приус 30 маркийн машиныг 2022 оны 06 дугаар сарын 20-ны орой аваад явсан …” /2хх 101-102 тал/ гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт болон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар уг автомашинуудын үнэ болох /4хх 131-132 “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны үнэлгээ/ 31.250.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5.208.330 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н, С.Т, Э.А, Э.НГ.М, М.Мнар нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/501 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, С.Т, Э.А, Э.НГ.М, М.Мнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 31.250.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 5.208.330 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, С.Т, Э.А, Э.НГ.М, М.Мнар нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                                     Д.МӨНХӨӨ

 

                                         ШҮҮГЧ                                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧ                                                     Ц.МӨНХТУЛГА